Уран бүтээгч, урлаг судлаач, багш Энхтайваны Гансүх /@gansukh art/ нь 2007-2021 онд хамтарсан 21 үзэсгэлэн, бие даасан 2 үзэсгэлэн гаргасан. Дүрслэх урлаг, дизайны боловсролын салбарт тасралтгүй 16 жил багшилж, олон авьяаслаг уран бүтээлч, дизайнеруудыг төгсгөсөн. Авьяаслаг шавь нараас нь сүүлийн 10 жилд гадаад, дотоодын олимпиад, уралдаан тэмцээнд 500 гаруй медаль хүртсэн түүхтэй.

Товч намтар засварлах

1989-1996 онд улсын тэргүүний 58-р сургууль,

1996-1998 онд ҮҮТДС-ийн уран сийлбэрийн анги төгссөн.

2000-2005 онд ДУДС-ийн Монументаль уран зураач мэргэжлээр “Адуун тэнгэр Дамдин бурханы 14-н шинжит хурдан хүлгүүд” дипломын ажил хийж төгссөн.

2005-2009 онд Соёлын Дээд сургуульд зураг дизайны багшаар ажиллаж байв.

2007-2010 Соёл Урлагийн Их Сургуулийн Урлаг судлалын магистр “Хурдан хүлгийн шинжийн зураг дүрслэл” сэдвээр хамгаалан төгссөн.

Ажилсан байдал засварлах

2005-2011 онд Монголын үндэсний морин уралдааны холбоонд удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч,  Холын зайн морин спортын хороон даргаар ажиллаж байллаа.

2010-2013 онд ШУТИС. ҮТДС-ийн харьяа Дизайны ахлах сургуульд зургийн багшаар,

2013-2017 онд ШУТИС-ийн харьяа ШУТАС-д зураг, дизайн, технологийн багшаар,

2017-оос ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуульд Зураг, дизайны багш, Боловсрол хөгжлийн стратегийн багын ахлагчаар ажиллаж байна.

2014-2015 оны хооронд тус сургуульд Нийгэм, дизайн технологийн заах аргын нэгдэлийн дарга,

2015-2017 онд Дизайн технологийн заах аргын нэгдэлийг үүсэн байгуулж “Бүтээхүйн ухаан” төсөл болох хар зураг, уран зураг, зохиомжийн үндэс, дизайн технологи, зураг зүй, мэдээллийн технологийн хичээл хоорондын нэгдсэн хөтөлбөр дээр ажилласан.  2017-оос ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуульд Зураг, дизайны багш, Боловсрол хөгжлийн стратегийн багын ахлагчаар ажиллаж байна. 

2018 оноос ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байна.

Ном бүтээл, эрдэм шинжилгээнийн өгүүлэл, хурал засварлах

Номын бүтээл, ЭШХ-ын эмхэтгэл, үзэсгэлэн: Түмэн шинжит гайхамшигт хурдан морьд, Их уяачдын хошин яриа, Морин эрдэнэ сэтгүүл, Эрдэнэт хүлэгсийн далд түүх, Аргамагын шинж, Чүү Чүү хүүхдийн зурагт номонд зураачаар ажилсан.

ШУТИС-ийн Ахлах сургуулийн “Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл” 2017, 2018 онд эмхэтгэсэн. 2019 онд  ШУТИС-ийн Ахлах сургуулийн 10 дугаар ангид үзэх “Хар зураг-1” дасгал ажлын номын зохиогч, эх бэлтгэгчээр ажиллав.   

Эрдэм шинжилгээний олон улсын 2, Улсын хэмжээний 7 илтгэл, өгүүлэл тавьж хэвлүүлсэн.


ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛ

Олон улсын эрдэм шинжилгээний эмхтгэл, хурал:

1. MON-STREAM боловсрол, “Орчин үеийн нэгдмэл боловсролыг ШУТИС-ийн Ахлах сургуулийн сурагчдад эзэмшүүлэх шаардлага бий болсон нь” уран зургийг унших нь” ШУТИС. Шинжлэх ухааны хөгжилд математик боловсрол, хэрэглээний хандлага олон улсын эрдэм шинжилгээний  бүтээлийн эмхэтгэл №3/230, УБ.2018 он, 25-р тал

2.    “INVOLVING HIGH SCHOOL STUDENTS IN THE ELITE TRAINING BASED ON THE RESULTS” First international conference on applied sciences and engineering,№1, UB.2019, 237, MC2042.

3. "POSSIBILITIES TO DETERMINE THE MEDIUM RATIO IMAGES OF SEVERAL SHAPES USING DIGITAL TECHNOLOGY" International Journal of Social Science and Humanities Research, [youngres.com], https://doi.org/10.53468/mifyr.2023.03.01.49

4. “谈驼鹿形纯种良马的平均外形塑造” 蒙古马研究(蒙古文), №27, CN.2023.2, 50.


Улсын эрдэм шинжилгээний эмхтгэл, хурал:

1.   “ҮР ДҮНД СУУРИЛСАН ШИЛМЭЛ СУРГАЛТЫГ АХЛАХ АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ЭЗЭМШҮҮЛЭХ НЬ” Инженер технологийн боловсролын хөгжлийн чиг хандлага, улсын ЭШХ-ын эмхэтгэл №4, Дархан-уул аймаг.2018 он, 25-р тал


Эрдэм шинжилгээний эмхтгэл, хурал:

1.  “Орчин үеийн уран зургийг унших нь” МУШУТИС эрдэм шинжилгээний  бүтээлийн эмхэтгэл №2/118/1 УБ.2011 он, Илтгэл тавьсан

2. “Хурдан морины шинжийн дүрслэл” МУШУТИС эрдэм шинжилгээний  бүтээлийн эмхэтгэл №2/118/1 УБ.2011 он

3.   “Орчин цагийн дүрслэх урлагийн боловсролын тулгамдсан асуудлууд” , “Орчин үеийн уран зургийг унших нь” Техник-технологийн дүүргийн олимпиадын дүрслэх урлаг дизайны багшийн төрөлд 1-р байр эзэлсэн /2013 он/

4.   “Хурдан морины шинжийн хүрдэн” УБ. 2014 он, Хөнгөн аж үйлдвэрлэл сэтгүүл, 40-р тал

5.   “Орчин үеийн нэгдмэл хөтөлбөрт MON-STREAM боловсролыг ШУТИС-ийн Ахлах сургуулийн сурагчдад эзэмшүүлэх шаардлага бий болсон нь” ШУТИС-ийн Ахлах сургуулийн эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл №1, УБ.2017 он 13-р тал

6.    “Хурдан морины шинжийн хүрдэн” ШУТИС-ийн Ахлах сургуулийн эрдэм шинжилгээний  бүтээлийн эмхэтгэл №1, УБ.2017 он 95-р тал

7.   “ҮР ДҮНД СУУРИЛСАН ШИЛМЭЛ СУРГАЛТЫГ АХЛАХ АНГИЙН СУРАЛЦАГЧДАД ЭЗЭМШҮҮЛЭХ НЬ” ШУТИС-ийн Ахлах сургуулийн эрдэм шинжилгээний  бүтээлийн эмхэтгэл №2, УБ.2018 он 05-р тал

8.   “СУРАГЧИД БАГААР ХАМТРАН “ХҮҮХЭЛДЭЙН КИНОНЫ ДҮРИЙГ БҮТЭЭХ ЯВЦАД БҮТЭЭЛЧЭЭР СУРАЛЦАХДАА  Q5-ЫГ ХЭРЭГЛЭСЭН НЬ” ШУТИС-ийн Ахлах сургуулийн эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл №2, УБ.2018 он 54-р тал

9.   “INVOLVING HIGH SCHOOL STUDENTS IN THE ELITE TRAINING BASED ON THE RESULTS” ШУТИС-ийн Ахлах сургуулийн эрдэм шинжилгээний  бүтээлийн эмхэтгэл №3, УБ.2019 он 78-р тал

10. “ЗАРИМ ДҮРСЛЭЛИЙН ДУНДАЖ ТӨРХИЙГ ДИЖИТАЛ ТЕХНОЛОГИ АШИГЛАЖ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖУУД”  ШУТИС-ийн Ахлах сургуулийн эрдэм шинжилгээний  бүтээлийн эмхэтгэл №4, УБ.2020 он 59-р тал

11. “ХОСОЛМОЛ СУРГАЛТААР СУРАЛЦАГЧИЙГ БИЕ ДААН СУРАЛЦУУЛАХ АРГАЧЛАЛ” ШУТИС-ийн Ахлах сургуулийн эрдэм шинжилгээний  бүтээлийн эмхэтгэл №5, УБ.2021 он 52-р тал

12. “КОЛЕСО ПРИЗНАКОВ СКАКУНОВ” ШУТИС-ийн Ахлах сургуулийн эрдэм шинжилгээний  бүтээлийн эмхэтгэл №5, УБ.2021 он 147-р тал

13. ХОСОЛМОЛ СУРГАЛТААР СУРАЛЦАГЧИЙГ БИЕ ДААН СУРАЛЦУУЛАХ АРГАЧЛАЛ” ШУТИС-ийн Ахлах сургуулийн эрдэм шинжилгээний  бүтээлийн эмхэтгэл №5, УБ.2021 он 52-р тал

14. ХОСОЛМОЛ СУРГАЛТААР СУРАЛЦАГЧИЙГ БИЕ ДААН СУРАЛЦУУЛАХ АРГАЧЛАЛ” ШУТИС-ийн ҮТС-ийн зохион байгуулсан "DESIGN VITALITY-2021" анхдугаар дизайны наадамд “Эрдэм шинжилгээ, онол практикийн хурал”-д 2021 оны 10-р сарын 27 өдөр ЭШӨ, илтгэлээр оролцсон.

15. “ЗҮҮДЭН ДЭХ ЖИЗЕЛЬ ӨНГӨТ ТӨМӨР БАРЫН ҮНЭТ БҮТЭЭЛД ХИЙСЭН АНАЛИЗ", "Монголын дүрслэх урлагийн түүх судлал" эрдэм шинжилгээний хуралд 2022 оны 09-р сар ЭШӨ, илтгэлээр оролцсон.

16. "ХАНДГАЙ ШИНЖИТ ХҮЛГИЙН ДУНДАЖ ТӨРХИЙГ ДИЖИТАЛ ТЕХНОЛОГИ АШИГЛАН ТОДОРХОЙЛОН ДҮРСЛЭХ БОЛОМЖУУД" МУИС-ийн УЗУСТ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг “Утга зохиол, урлаг судлал” эрдэм шинжилгээний хурал 2022 оны 11-р сарын 25-ны өдөр ЭШӨ, илтгэлээр оролцсон.

17. "ХАНДГАЙ ШИНЖИТ ХҮЛГИЙН ДУНДАЖ ТӨРХИЙГ ТОДОРХОЙЛОН, ДҮРСЛЭХ НЬ"” ШУТИС-ийн ҮТС-ийн зохион байгуулсан "DESIGN VITALITY-2022" дизайны наадамд “Эрдэм шинжилгээ, онол практикийн хурал”-д 2022 оны 11-р сарын 16 өдөр ЭШӨ оролцсон.

18. "БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭТЭЙ СУРАЛЦАГЧИЙН ХАНДЛАГАД БАГШ, ЭЦЭГ ЭХ НӨЛӨӨЛӨХ НЬ" ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль нь Монгол улсын тэргүүлэх их сургуулиудын харьяа ахлах сургуулиудтай хамтран БОЛОВСРОЛ дахь ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИЙДЭЛ сэдэвт эрдэм шинжилгээний хуралд 2022.12.21 өдөр ЭШӨ, илтгэлээр оролцсон.

19.



Зураачаар ажилласан ном, сэтгүүл:

1. "Эрдэнэт хүлэгсийн далд товчоон оршвой" номын "Адууны тэнгэр Дамдин бурханы 12 шинжит хурдан хүлгийн хүрдэн" УБ 2005 он

2.    "Түмэн шинжит гайхамшигт хурдан морьд" /ном/ УБ 2005 он

3.    "Их уяачдын хошин яриа" /ном/ УБ 2006 он

4.    "Морин эрдэнэ" /сэтгүүл/ УБ 2006 он

5.    "Эрдэнэт хүлэгсийн далд түүх" /ном/ УБ 2007он

6.  "Аргамагын шинж" номын 8-р судрын морины шинжийн цомог зураг /ном/ УБ 2007он

7.  “Чүү Чүү” хүүхдийн зурагт ном, УБ, 2013 он


Эмхэтгэсэн ном:

Соёлын дээд сургуулийн оюутны гарын авлага

1.  "Натюрморт 1" хар зураг /хуудас 56/ 2006 он

2.   "Натюрморт 2" өнгөт зураг/хуудас 80/ 2007 он

3.   "Зохиомж" /хуудас50/   2007 он

4.   Их хүлэгч" сэтгүүл /хуудас 56/ 2008 он

5.   ШУТИС.ҮТДС-ийн харъяа ахлах сургуулийн сурагчдийн бүтээлийн эмхэтгэл /хуудас 40 / 2011 он

6.   ШУТИС.ҮТДС-ийн харъяа ахлах сургуулийн сурагчдийн бүтээлийн эмхэтгэл /хуудас 48 / 2012 он

7.   ШУТИС-ийн харьяа ЕБ ахлах сургуулийн эрдэм шинжэлгээний эмхэтгэл /хуудас  /, 2017 он  

8.   ШУТИС-ийн харьяа ЕБ ахлах сургуулийн эрдэм шинжэлгээний эмхэтгэл /хуудас  /, 2018 он

9.   ШУТИС-ийн харьяа ЕБ ахлах сургуулийн эрдэм шинжэлгээний эмхэтгэл /хуудас  /, 2019 он

10.  Хар зураг – 1 / хуудас   / 2019 он

11.  ШУТИС-ийн харьяа ЕБ-ын ахлах сургуулийн 30 жилийн ойн ном 2019 он

12.  ШУТИС-ийн харьяа ЕБ-ын ахлах сургуулийн эрдэм шинжэлгээний эмхэтгэл /хуудас  /, 2020 он

13. ШУТИС-ийн харьяа ЕБ-ын ахлах сургуулийн эрдэм шинжэлгээний эмхэтгэл /хуудас  /, 2021 он

14. ШУТИС-ийн харьяа ЕБ-ын ахлах сургууль нь Монгол улсын тэргүүлэх их сургуулиудын харьяа ахлах сургуулиудтай хамтран БОЛОВСРОЛ дахь ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИЙДЭЛ сэдэвт эрдэм шинжилгээний хуралын эмхэтгэл /хуудас/ , 2022 он

Бие даасан, хамтарсан үзэсгэлэн засварлах

 
Хүлэг эрдэнийн шүтээн зураг

2007, 2008, 2009, 2010 онд -"Сэтгэгдэлд төрсөн байгаль-1, 2, 3, 4" МУСГЗ Ц.Нарангэрэл багштай төгсөгч шавь нарын  уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн XanaduART галерей

2011 онд -“Тэнхлэг” ШУТИС.ҮТД Сургуулийн багш нарын хамтарсан үзэсгэлэн Монголын уран зургийн галерей

2012 онд -“Тэнхлэг” ШУТИС.ҮТД Сургуулийн багш нарын хамтарсан үзэсгэлэн Монголын уран зургийн галерей

-“Монголын зураачид-2012” Дүрслэх урлагийн музей

-"Нэг Урлан” МУСГЗ Ц.Нарангэрэл багштай төгсөгч шавь нарын  уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн Tsagaandarium Art Gallery & Museum

-Солонгос улсын Кон Хе их сургуулийн багш ШУТИС.ҮТДС-ийн багш нартай хамтарсан үзэсгэлэн Монголын уран зургийн галерей

-Солонгос улсын Кон Хе их сургуулийн багш ШУТИС.ҮТДС-ийн багш нартай хамтарсан үзэсгэлэн Монголын уран

- “Шогшоо аялал” Шогшоо агт групп, Blue moon art галерей

  -“Миний нутаг-1” аяллын уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн Blue moon art галерей

-“Эгшигт Хэмнэл” Амгаланбаатар, Гансүх уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн  Pearl art галерей

-“ETUDE”  МУСГЗ Ц.Нарангэрэл багштай төгсөгч шавь нарын  уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн Blue moon art галерей

2014 онд - “ХийМорь” хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн Blue moon art галерей

-“Байгаль палитр 2014”олон улсын  арт форум Орос улсын Улан-Үдэ хотын Буриадын үндэсний музей

-МИНИЙ НУТАГ-2” үлгэр шиг нутгаар-аяллын уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн Blue moon art галерей

-“Зүүдлэгдээгүй зүүд” бие даасан үзэсгэлэн Blue moon art галерей

2015 онд -“Урлан-1” МУСГЗ Ц.Нарангэрэл түүний шавь нарын хамтарсан үзэсгэлэн Blue moon art галерей

2016 онд -“Увдис” бие даасан үзэсгэлэн Blue moon art галерей

-"Арт" Мэргэжлийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн Blue moon art галерей

-“Хустайн нуруу” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн Blue moon art галерей

-"TODAY" хамтарсан үзэсгэлэн “Blue Moon” арт галерей

2017 онд -“Тэнхлэг” ШУТИС-ийн багш нарын хамтарсан үзэсгэлэн “UB АРТ” галерей

2021 онд  “Мянган бээрийн аяс” хуурай пастелийн хамтарсан үзэсгэлэн  Арт код галерей

    -“Arty.mn” уран зургийн цахим худалдааны үзэсгэлэн Mobgol art gallery

     -“Pastel” уран зургийн цахим худалдааны үзэсгэлэн Mobgol art gallery

Шагнал засварлах

2006    МСУҮХолбооны “оны шилдэг”

2008     МСУҮХолбооны “Очирт Хийморь” одон

2011 Биеийнтамир спортын газар”-ын ойн медаль

2012    ШУТИС.ҮТДС-ийн 2012 оны  шилдэг уран бүтээлч багш

2012    ШУТИС.ҮТДС-ийн  уран бүтээлч багш нарын “ТЭНХЛЭГ-2012 үзэсгэлэнгийн шилдэг уран бүтээл

2013  Техник Техологийн XVII олимпиадын Дүрслэх урлаг, дизайны багш төрөлд алтан медаль, өргөмжлөл

2013    Монголын график урлаг нийгэмлэг, “Blue  Moon” арт галерей зохион байгуулсан “360о” уран бүтээлийн үзэсгэлэнгийн шилдэг уран бүтээлч

2013    “Шогшоо арт” групп, “Blue moon” арт галерей хамтран зохион байгуулсан “Шогшоо аялал” үзэсгэлэнд шилдэг этюд шагнал

2014     Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохиогдсон Техник технологийн 18-р олимпиад  Дүрслэх урлаг, дизайны багш   төрөлд хүрэл медаль, өргөмжлөл

2014    “Blue Moon” арт галерей зохион байгуулсан “Дэлхийн хотуудын төрх”  уран  бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэнд “Хөх сүүдэр” зураг шилдэг бүтээлээр

2014      Colour of France уралдаант үзэсгэлэнд  “Mont-Blanc” бүтээл 2-р байр эзэлсэн

2014      Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны “Жуух бичиг”

2015      Монгол Улсын Засгийн газарын шагнал “Соёлын тэргүүний ажилтан”

2017      Монгол Улсын Засгийн газарын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан”

2018      Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохиогдсон Техник технологийн 24-р олимпиад  Дүрслэх урлаг, дизайны багш  төрөлд хүрэл медаль, өргөмжлөл

2018      Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохиогдсон Техник технологийн 24-р олимпиадын багшийн төрөлд шагналт байр

2018    СБД-ийн Дүрслэх урлаг, дизайн технологийн багш сурагчдын дунд зохион байгуулсан “Авьяасын хур” бүтээлийн уралдааны уран зургийн төрөлд тэргүүн байр эзэлсэн.

2018    СБД-ийн Оны шилдэг багш

2019    СБД-ийн Дүрслэх урлаг, дизайн технологийн багш сурагчдын дунд зохион байгуулсан “Авьяасын хур” бүтээлийн уралдааны уран зургийн төрөлд гуравдугаар байр эзэлсэн.

2021    ШУТИС-ийн ректорын нэрэмжит шагнал

2021      Үйлдвэрчний тэргүүний ажилтан”

2022 СБД-ийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, СБД-ийн боловсролын хэлтэс, Монголын ЕБДС-ийн багш нарын холбооноос "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАГШ" , "ШИЛДЭГ БАГШ" алтан медаль шагнал.

Монголын орчин үеийн поп-сюрреалист уран бүтээлч Э.Гансүхийн NFT коллекцууд  манай Octagon NFT маркетплэйс дээр арилжаанд орж байна. засварлах

“Нутгийн зүгт” уран зургийн дижитал SINGLE EDITION NFT  Octagon маркетплэйс дээр арилжаанд орно. Цаг хугацаа өнгөрөх бүрд үнэ цэнэ нь өсөх блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

НУТГИЙН ЗҮГТ SINGLE EDITION NFT “Нутгийн зүгт” NFT-ийг урлаг судлаач, зураач Э.Гансүх өөрийн гараар 2022 онд дижитал уран зураг болгон бүтээжээ.

Уран бүтээлч нь зурахдаа “Ай сайхан нутгийн салхи агаар нь хүртэл онгод ортол амтагдаж, нар нь хүртэл хайрлан ээдэг миний нутаг. Янцгааж өссөн нутагтаа салхи зүсэн давхиж явсан унаган нас минь. Цаг нь ирж морь болохын цагтаа нутгийн зүг балчир унага шигээ дэвхцээд очно. Унасан уулынхаа хормойд очоод, унаган насаа дурссаар, нүд аньж явахдаа ч нутгийн бууринд хийморь бид хоёр шингэж үлдэнэ” хэмээн бодож, сэтгэн дүрсэлжээ.

NFT UTILITY /Хэрэглээ/

Нутгийн зүгт SINGLE EDITION NFT бүтээлийг дуудлага худалдаагаар оруулах бөгөөд худалдан авсан хүн зохиогчийн эрх, 150х150см хэмжээтэй тосон будгийн эх зургийн хамтад авах юм.

Эзэмшигч нь уран бүтээлчийн бие даасан  SPECIAL үзэсгэлэнд урилга хүргүүлэн, урлаг судлаач Э.Гансүх зураачаар бүтээлүүдээ тайлбарлуулах,дүрслэх урлагийн тухай ярилцах болно. 1/1


ОНГОД ЗАЛРАХУЙ SINGLE EDITION NFT

“Онгод залрахуй” дижитал уран зургийн бүтээлийг урлаг судлаач, зураач Э.Гансүх бүтээжээ.

Зураач “Онгод залрахуй” дижитал уран зургаараа хүмүүний санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, хийморь нь үргэлж дээш өргөн дэлгэрч байхыг бэлгэдэн бүтээсэн. Хүчирхэг бүтээгч хүмүүний хийморийг дуудан сэргээгч онгодуудыг сүмбэр уулын оргил мэт гурван эрдэнээр дүрсэлж, сэтгэлийн дотоод чимээгээ даган хурц гэрэл өөд гүйж буй дүрслэлд уян хатан, цэлмэг хурц ухааныг эмэгтэй хүнээр, өндрийн өндрөөс хурц харан нисэх шонхор шувуу мэт байх, шударга занг хурц морины хурд хүчээр дүрсэлжээ.

NFT UTILITY /Хэрэглээ/

10 өөр өнгө төрхтэй “Онгод залархуй” NFT бүтээлийг худалдан авсан хүн нь зохиогчийн эрхтэй нь хамт, Э.Гансүх зураачийн гарын үсэгтэй графикийн торгон бар зургийн тусгай дугаарлалттай дардсан нэг ширхэг зураг бэлгэнд авах. 10/10

Эзэмшигч нь уран бүтээлчийн бие даасан  SPECIAL үзэсгэлэнд урилга хүргүүлэн, урлаг судлаач Э.Гансүх зураачаар бүтээлүүдээ тайлбарлуулах,дүрслэх урлагийн тухай ярилцах болно.


ХҮСЛИЙН ХЯЗГААРТ LIMITED EDITION NFT

Зураач дотоод сэтгэлдээ дүрслэхдээ “Гөхөл сүүлийг нь боосон хурдан морь, сахиусан тэнгэр бүхий далавчтай, агаарт хөөрөн нисэх эмэгтэй, шонхор шувуу гурав нэгэн хавтгайд өөр өөрсдийн орон зайг илтгэн, хүсэл мөрөөдлийн хязгааргүйд очих утга санаа”-г илэрхийлжээ.

Оюун бодол, төсөөллийн хязгаарт юу ч байж болно. Хүн өөрөө тэр бүхнийг биежүүлдэг. Харин хүслийн хязгаарыг хэрхэн олж харах вэ? Магадгүй өөрийн дотоод увдис, зөнтэй зүүдний гүнээс олж болох юм.

Нөгөөтэйгүүр хүслийн хязгаар бол бидний бүтээсэн байгуулсан бүх зүйл, өнгөрүүлсэн амьдралын гэрэлтэй дурсамжууд байдаг.

Үүнийг Э.Гансүх зураач маань бидний болоод Монгол хаадын сүлд болсон цагаан шонхор шувуу, эрдэнэт хүлгийн дүр, сэцэн ухааныг уран чадварлагаар дижитал уран зураг болгон зурсан байна.

NFT UTILITY /Хэрэглээ/

"Хүслийн хязгаарт" 100 ширхэг NFT бүтээлээс худалдан авсан эзэмшигч нь урлаг судлаач, зураач, багш Э.Гансүхийн зохиосон тусгай хөтөлбөрөөр дижитал болон гар зургийн 32 цагийн сургалтад 30% хөнгөлөлтэй суралцах эрхтэй болно. Энэхүү сургалт 2022 ондоо хүчинтэй. Уран бүтээлчийн дараагийн бие даасан  үзэсгэлэндээ таныг урин, дүрслэх урлагийн тухай ярилцах болно.


МИНИЙ МӨРӨӨДӨЛ NFT

Монголын дүрслэх урлагийн боловсролд хийх таны оролцоо.

"Миний мөрөөдөл" NFT бүтээлээс худалдан авсан эзэмшигч  та амьжиргааны түвшнээс доогуур орлоготой айлын өсвөр насны авьяаслаг, уран бүтээлч болох хүсэл эрмэлзэлтэй  5 хүүхдийг дижитал уран бүтээлч бэлтгэх хар, уран зураг, зохиомжийн хичээлийн нийт 256 цагийн үнэ төлбөргүй урлан сургалтанд хөрөнгө оруулалт хийх юм.

NFT Хэрэглээ

Таны оруулсан  “Миний мөрөөдөл” NFT хөрөнгө оруулалтад багтах зүйлс:

Хар зураг 96 цаг, Уран зураг 96 цаг, Зохиомж, Дижитал зураг 64 цаг хичээл үзэж, хэрэглэгдэх материал, өдрийн хоол, Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн үзэх, уран бүтээлчдийн урлангаар нь зочлон ярилцах, Дүрслэх урлаг, Дизайны мэргэжлийн сургуулийн сургалттай танилцах юм. Мөн бид байгаль дээр ч зураг зурах гэх мэт олон зүйлд хүүхдүүд маань суралцах юм.

Миний мөрөөдөл” NFT худалдан авч хөрөнгө оруулалт хийсэн та бүхэнд Э.Гансүх зураачийн урлан сургалт Facebook Page дээрээ 5 суралцагчдынхаа суралцах байнгын үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа тавих болно. Мөн энэхүү дижитал бүтээлийг эзэмшснээр та нэрийн хуудас, банкны карт, пад, подволк, гээд л олон зүйлд ашиглах боломжтой юм.

Холбоос засварлах

https://www.facebook.com/Gansukh-art-213276752076645

https://www.facebook.com/%D0%AD%D0%93%D0%B0%D0%BD%D1%81%D2%AF%D1%85-%D0%B7%D1%83%D1%80%D0%B0%D0%B0%D1%87%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%83%D1%80%D0%BB%D0%B0%D0%BD-%D1%81%D1%83%D1%80%D0%B3%D0%B0%D0%BB%D1%82-175858225835833

https://www.instagram.com/gansukh_artist/

https://twitter.com/Gansukh_Art