Стэнлий кубрик ба Дэвид Финчер

      Стэнлий кубрик, түүний намтар

    Стэнлий кубрик нь 1928 оны 6 сарын 26 ны өдөр АНУ, Нью-Йорк хотын Манхеттэндүүргийн эмнэлэгт жак Ленорд Кубрикийн мөн гэргий сэйдий Гертруда гэсэн  еврей гэр бүлд ууган хүү нь болон мэндэлжээ. Кубрикийн намтар бичээч түүнийг ямар нэгэн шашин шүтлэггүй гэж тэмдэглэсэн байдаг.

   Стэнлий кубрик нь анхны дүрс бичлэгийн төхөөрөмжтэй өсвөр насандаа танилцсан байдаг. 12 настай байхад нь Кубрикийн аав түүнд шатар авч өгсөн нь  хожим уран бүтээллүүдэд нь эерэгээр нөлөөлсөн байдаг. Тэрбээр үүнийгээ тайлбарлахдаа “Хэрвээ шатар уран бүтээл туурвихтай ямар нэгэн байдлаар холбогдсон гэх болбоос энэ нь сэтгэл хөдөлсөн үед түргэн шийдвэр гаргахаас илүүтэй өөр өөр сонголт хийж болоход тусалдаг байх гэсэн байдаг. Энэ нь Монголчуудын хэлдгээр шатар бол хүний сэтгэлгээний цар хүрээг тэлж өгдөг гэдэгтэй агаар нэгэн юм.

  Түүнийг 13 настай байхад аав нь түүний төрсөн өдрөөр камер авч өгсөн нь кино урлагт мөнхрөх алтан шанхыг татжээ. Кубрик 1941-1945 оныг хүртэл Ульям ховарда Товарда ахлах сургуульд суралцсан ч түүний сурлага тун тааруухан байсан нь эцгийнхээ урмыг хугалах сэтгэлийг нь гонсойлгох болжээ. Тэрээр хожим сургуулийнхаа тухай ярихдаа: миний ёонирхлыг татдаггүй байсан гэж шүүмжилсэн өнгө аястайгаар дурссан байдаг. Сурлага нь төдийлөн ахицгүй байсан хүүгээ эцэг эх нь боловсрол нь тус болох болов уу гэж итгэн Лос анжелест хамаатных руугаа 1 жилийн хугацаанд амьдруулахаар явуулж байсан ч тэдний  санаснаар болоогүй юм.  

  Тэрээр ахлах сургуульд байхдаа сургуулийн зурагчнаар 1 жил ажиллаж байсан ба тэрээр зургийн цувралаа “Looк” сэтгүүлд зарсан нь тэндээ албан ёсны ажилтан болох эхний нүүдэл байсан бөгөөд тухайн үед 17 настай байлаа.

 “Look” сэтгүүлд ажиллаж байх үедээ Кубрик ТОба Мецтэй танилцаж улмаар 1948 оны 5н сард гэрлэсэн гэдэг. Залуу хосууд Гринвич тосгонд амьдардаг байж. Энэ үеэс эхлэн кино урлагт холбогдон өөрөө бие даан суралцаж эхэлсэн юм. түүний эхэн үеийн уран бүтээл нь  баримтат бүтээл байдаг. Түүний анхны уран сайхны кино нь “Айдас бас хүсэл” 1953 кино нь юм.

1951 онд анхны бүтээл 16 минутын “Тулааны өдөр” киногоо бодит амьдралаас сэдэвлэн бүтээж байлаа.

1954хувийн кино компани байгуулж продюссер жеймс харристай хамтран ажмллах болсон.

1961 онд Британи руу нүүж “Лолито”, “Стрэнжлав эмч” “ сансрын аялал” киногоо найруулан дэлгэцийн бүтээл болгосон.

Найруулагч С. Кубрик нь 1997 онд америкийн найруулагчдийн нийгэмлэгийн дээд шагнал болох Д.У. гриффитийн нэрэмжит шагнал, Венецийн кино наадмын алтан арслан шагнал хүртсэн юм.

Түүний уран бүтээлүүд:

Тулааны өдөр 1951

Айдас бас хүсэл 1953

Алуурчины үнсэлт 1955

Гангстэр аллага 1956

Алдарт хүрэх зам 1957

Спартак 1960

Лолита 1962

Стрэнжлав эмч 1964

Сансрын аялал 1968

Оньст жүрж 1971

Бэрри Лондон 1975

Гялбаа 1980

Үхлийн сүм 1987

Нүдээ лав ань 1999

Шагнал болбоос:

1960 АБН- шилдэг драмын кино “Спартак”

1964 БКА- шилдэг бүтээл Стрэнжлав эмч

1964 БКА- шмлдэг Британи кино “Стрэнжлав эмч”

1964 НКШС- шилдэг найруулагч “Стрэнжлав эмч”

1968 АКА- шилдэг хослол зураг “Сансрын аялал”

1971 НКШС- шилдэг бүтээл “Оньст жүрж”

1971 НКШС- шилдэг найруулагч “Оньст жүрж”

1975 БКА- шилдэг найруулагч “Бэрри Лондон” зэрэг шагналуудыг хүртэж байсан юм

  Кубрикийн арга барил:

-зураг авалт

-Бэлэн зохиолыг сайжруулдаг

-шинэ санаагаар зохиолыг баяжуулдаг.

Түүний онцлох арга барил нь ер бусын зураг авалт хөгжмийн партиур зэргээрээ илүү нарийн бодит зүйлийг тодотгож өгөөд зогсохгүй кадрт буй бүхэн ямар нэгэн утга санаа, үйл хэргийг агуулж байдаг.

      “Аллага”- Дээрмийн гэмт хэрэгт жанрыг хамгийн Драматик  хэлбэрт нь хүргэж, ээкзистэнциалист  баялаг  подтекстээр дүүргэсэн уг киног Кубрик хийж байхдаа  ердөө 26 настай байв. Уг нуар шедевр хүүрнэлийн хувьд тун өвөрмөц тул кинонд нэгэн муу ёр зөгнөсөн өнгө аясын суурийг бүр эхнээсээ л тавих болно.

Энэхүү киногоо Кубрик өөрөө зохиож найруулсан бөгөөд Люсьен баллард зураглаачаар ажиллаж, гол дүрд Стерлинг Хэйдэн тоглосон юм. Уг стэрлинг Хэйдэн нь 60 гаруй кинонд дүр бүтээсэн жүжигчин, зохиолч эрхэм байжээ.

        “Гялбаа” \The shining\- 1980 онд Стэнли кубрик кино зохиолыг бичиж найруулав. Уг киног СТивэн Кингийн “Гялбаа” романаас сэдэвлэн бичжээ. Тэгэхдээ Кубрикийн кино болгосон хувилбар даян дэлхийд шилдэгт нэрлэгдээд байгаа юм.  Киноны үеийн дүр дүрслэл, жүжигчний тоглолт, хөгжим гээд хүний анхаарлыг Гурван цаг төвлөрүүлж чаддаг нь уг кино хэр кино болохыг хэлж өгөөд байх шиг. Кинонд нэгэн гэр бүл мөнгө олохын тулд нэгэн тансаг зочид буудлыг өвлийн турш манахаар ирдэг. Сэтгэл мэдрэлийн бага зэрэг согогтойгоо нотолсон эцгийг зочид буудлын сүнснүүд галзууралд хүргэнэ.  Энэхүү галзуу эцгийн дүрд  Жек николсоныг магтахгүй байхын аргагүй юм. Түүнчлэн стэнли Кубрик нь кадр бүр дээр анхааралтайгаар ажиллаж алдаа гаргахгүй байхыг эрмэлзэхийн сацуу жүжигчинд хэлэх гэсэн санаа, өгүүлэмжийг ойлгуулж, жүжигчинг хэрхэн мэдэрдэг найруулагч болохыг уг киноноос ойлгоно.

    Стэнлий Кубрикийн арга барилаар кино урлагийн ертөнцөд суу алдараа дуурсгаж яваа олон найруулагчид байдаг юм.

 Домогт Кубрик найруулагчтай найруулах болоод зураг техникийн арга барилаараа агаар нэгэн алдартай найруулагч байдаг нь Дэвид Финчер юм. Дэвид Финчер нь 1962 оны 8-р сарын 28 нд Клорода мужийн Денвер хотод мэндэлжээ. Дэвид финчер найруулагчийн эцэг нь сэтгүүлч бөгөөд сэтгэл зүйн сэдвээр бичдэг .Ээж нь сэтгэцийн эмнэлгийн архинаас хамааралтай хүмүүсийг эмчлэх тасагт ажиллаж байсан гээд түүний амьдралын хэв маяг нь өнгөц харахад түүний кино урлагт үзүүлэх алтан шанхыг татсан мэт. Түүний хийсэн кино нийгэм цаг үетэйгээ нийлж бодит оршихуйг эрхэмлэж байна. Гэр бүл нь сэтгэлзүйн орчинд, кино уран бүтээл нь ч хүний сэтгэлзүйн асуудлуудыг хөндсөн,  дүрүүд нь дотоод ертөнц рүүгээ хандсан байдаг юм.

 1967 онд Дэвид Финчерийг таван настай байхад “Зодиак” нэрт алуурчин эр олны чихийг халууцуулахын сацуу нийгмийг айдаст автуулаад байсан юм. Хүний сэтгэлд үлдсэн зүйл гэж ямар нэгэн үнэ цэнэ, утга учрыг агуулж оршин байдгийн нэгэн тод жишээ болох Д.Финчерийн Зодиак кино юм. Их найруулагчийг учраа олохгүй нялх байхад нь айдаст автуулж явсан алуурчины түүх түүнийг нэр алдарт хөтлөх байсан гэж хэн төсөөлөх билээ. Уг кинонд ямар нэгэн хийсвэрлэл зүйл байхгүй бөгөөд тэр цаг үед тулгарч байсан бэрхшээл, айдас, нийгэм ахуй, хүмүүсийн сэтгэлзүйг тэр цаг мөчид бичиж найруулан кино болгосон нь нэн олзуурхууштай юм. Финчер найруулагчийн ихэнх кино нь бодит явдал эсвэл бэлэн зохиол туурвил дээр хийгдсэн байдаг. Финчерийн найман насны төрсөн өдрөөр аав нь “super 8” камерийг бэлэглэсэн нь найруулагч болох хүслийг өдөөж өгсөн тухай тэрбээр “Би камераараа төрөл бүрийн бичлэг хийж,шинэ содон бүхнийг буулгахыг хүсдэг байлаа. Магадгүй тэр үеэс л найруулагч болох хүсэл минь сэтгэлд ургасан байх” хэмээн дурсан өгүүлсэн байдаг. Үүнээс гадна алдарт найруулагч Жорж  Лукасынх Финчерийн хөрш байсан нь түүнийг кино урлагт эргэлтгүй хүч сорих хүслийг цогцлоож байсан гэдэг.

  Хорин нэгэн насандаа нэгэн алдартай кино компанийн захиалгаар тамхины эсрэг сурталчилгааны ролик бүтээсэн олны анхаарлыг татах болов. “Хэвлийд байгаа үр эхийгээ тамхи татах үед хэрхэн хөдөлж байгааг дүрсэлсэн” түүний сурталчилгаа олныг шуугиулж  Revlon, convers, Pepsi, Nike зэрэг брэндүүдийн сурталчилгааны захиалгад дарагдаж эхлэв.

 1990 оны эхээр Моданна, Майкл жексон зэрэг алдартнуудын уран бүтээлд гол үүрэг гүйцэтгэж байсан тэрбээр  1992 онд Харийнхан 3 киногоо анх найруулан тавив.

   Найруулагч Финчер esquire сэтгүүлд өгсөн ярилцлагадаа : “БИ БУСДЫН СЭТГЭГДЛИЙГ ХЭЗЭЭ Ч СОНИРХДОГГҮЙ  гэжээ. Эндээс найруулагчийн үзэл бодлыг тодорхойлоход Монголчуудын хэлдгээр “Өөрийн юм өөртөө сайхан” гэдэг үгтэй агаар нэгэн болж оршин байх шиг.

              СТЭНЛИ КУБРИК агаад ДЭВИД ФИНЧЕР

       Найруулах арга барил

Эдгээр найруулагчид нь өөр өөрсдийн гэсэн үзэл бодолтой хүмүүс хэдий ч кино найруулах арга барилаараа агаар нэгтэй хүмүүн.

                  Д. Финчер            “Сураггүй болсон эмэгтэй”

       Барууны хэвлэлүүдэд “харанхуйн ханхүү” гэж цоллуулдаг найруулагч Дэвид Финчер реалист хэв маягийн, бараан боловч нарийн хийцтэй триллер кинонуудаараа орчин цагийн кино урлагт хүндтэй байр суур эзлэдэг нэгэн. Дантегийн “Тэнгэрлэг туульс”-ийн 7 нүглээс сэдэвлэн цуврал аллага үйлдэгчийн тухай өгүүлэх “Долоо”,

    Майкел Дугласын чадварлаг жүжиглэлт, санаанд оромгүй тайлал бүхий сэтгэлзүйн триллер “Тоглоом”.

    Чак Паланикын ижил нэрт тэрслүү романаас сэдэвлэн бүтээсэн “Зодооны клуб”.

    Америкийн гэмт хэргийн түүхэн дэх хамгийн зартай цуврал алуурчны тухай гардаг “Орд”.

    Стиг Ларсоны олон улсын бестселлерийг дэлгэцийн бүтээлд хувиргасан “Луун шивээст охин” зэрэг триллерүүдээс гадна цаг хугацаа, хүний амьдралын харилцан хамаарлын тухай жигтэй хүүрнэл “Бенжамин Баттоны хачирхалтай түүх”.

     Фэйсбүүк сүлжээг үндэслэгч Марк Зукербергийн тухай “Нийгмийн сүлжээ” зэрэг киног бүтээж өөрийн өнгө төрхөө олоод байгаа уг найруулагчийн кино зураг авалт, найруулах арга барил Стэнлий Кубриктэй ихээхэн төстэй гэж хэдэнтээ тэмдэглээд байгаа билээ. Тэгвэл одоо чадан ядан тайлбарлахыг эрмэлзмүй... 

    Д.Финчерийн  “Gone Girl”  найруулагчийн 10 дахь бүрэн хэмжээний бүтээл аж. Киноны эх зохиол болох Гиллиан Флинны ижил нэрт роман хэдэн сая уншигчийн талархлыг хүлээж, олон улсын бестселлэр болсон нь ч уг киног тойрсон дуулиан болж байна. 

    “Чи юу бодож байна? Чи юу мэдэрч байна? Бид нэгнээ яаж орхио вэ?” гэдэг бол гэр бүлд тавигддаг хамгийн чухал асуултууд гэх Бен Аффлекийн хоолой дуулдахтай зэрэгцэн дэлгэцнээ дэрээ тохойлдон орон дээрээсээ өндийх царайлаг эмэгтэйн зураг тодорч буйгаар кино эхэлнэ. Цаашлаад “Болдог бол түүний гавлыг хага цохиж, толгойг нь нээгээд тархинаас нь эдгээр асуултын хариултыг олох сон” гэх жигтэй үгс хөвөрнө.

   Ник Данн (Бен Аффлек) Эми (Розамунд Пайк) хоёр гэр бүл болоод таван жилийг үджээ. Ник хуримын ойн өдрөө ажилуулдаг баарандаа очоод гэртээ иртэл зочны өрөөний сандал, ширээ нь хөмөрч ундуй сундуй болж эхнэр нь ор мөргүй алга болсон байх нь тэр.

     Тэр даруй Миссури мужийн цагдаагийн газар гэнэт ор сураггүй алга болсон Эми Данныг эрэн сурвалжилж эхлэхийн хамт киноны үйл явдал ухарч Ник, Эми хоёрын дөнгөж танилцаж, гэр бүл болсон түүхийг Эмигийн тэмдэглэл маягаар дэлгэцнээ хүүрнэнэ. 

     Эми бодит амьдрал дээр Ник Данны эхнэр боловч нэгэн үеийнхний ой тойнд “Гайхамшигт Эми” гэх хүүхдийн зурагт романы гол баатар болон хоногшсон нэгэн. Эмигийн сэтгэл судлаач ээж нь охиныхоо амьдралаас сэдэвлэн цуврал зурагт роман гаргасан нь хэсэгтээ ихээхэн амжилттай байжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Гайхамшигт Эми” алга болсныг сүр дуулиан болгон шуугиж байв. Кинонд Эмийг алга болсноос хойших үйл явдлыг ор сураггүй болох хүртлээ хөтөлсөн өдрийн тэмдэглэлийн үйл явдалтай сөөлжлөн үзүүлсэн нь романы үндсэн бүтцийг хадгалсан аж. Яг энэ бүтэц романд ч тэр кинонд ч тэр өөгүй гэр бүлийн харилцаа зугуухнаар хөрч сэвтсээр эцэстээ нөхөр нь эхнэрээ алсан ч байж мэдэх эгзэгтэй эргэлтэд уншигч, үзэгчийг сонирхолтой таавар таалгах мэт уйдаалгүй хөтлөн авчрах гол хөшүүрэг болж хэмээн тэмдэглэх хүн цөөнгүй.

  Цагдаагийн мөрдлөг эрчимжиж, Эмигийн сураггүй болсон хоногууд нэмэгдэх хэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нөхрийг нь аллагад сэжиглэн, хардах нь туйлдаа хүрэх. Никийн хувьд залуухан нууц амрагтай, ажлуулдаг баарандаа эхнэрийнхээ мөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн, сүүлийн хэдэн сард санхүүгийн бэрхшээлд орсон зэрэг хардлагыг бататгах баримтууд шил дараалан гарч ирнэ. 2 цаг 29 минут үргэлжлэх киноны ид дундаас янаг амраг, мөнгөний асуудлаас болж эхнэрээ эвтэйхэн “нударчихдаг” триллер төрлийн киноны түгээмэл сэдэвт санаанд оромгүй, огцом эргэлт гарна.

     “Gone Girl”  нь гэр бүл доторх эхнэр, нөхөр хоёрын ялгаатай сэтгэхүйн хэв шинж, хүний мөн чанарын бараан талыг аллага, хүчирхийлэл зэрэг туйлт нөхцөл байдалд бус гэр бүлийн харилцаанд нээн харуулсан нарийн өнгө аясыг киноноос илүүтэй мэдрүүлэх юм.

     Триллер төрлийн кино хүний мөн чанарыг гол төлөв хар бараан үйл явдал, дэвсгэр дээр дэлгэн харуулдгаараа явцуурах хандлагатайг үгүйсгэхгүй ч тэр бүр бидний амьдралд тулгараад байдаггүй эгзэгтэй, туйлт нөхцөл байдалд магадгүй бидний өөрсдөө ч мэдэхгүй, мэдэхээс хулчийдаг, өөрөөсөө нууж, цайруулахыг хүсдэг нийтлэг мөн чанарыг задлан шинжилдгээрээ онцлогтой юм. Дэвид Финчерийн сод бүтээл “Долоо”, “Зодооны клуб” зэрэг триллерүүд ч ийм баялаг чанартай байсан. Харин “Gone Girl”–ийн хувьд хүний нийтлэг мөн чанар гэхээс илүүтэй Америк онцлогт нийгмийн сэтгэлзүйн сүүдэр илүү цухалзаж байсныг дурьдах хэрэгтэй болов уу.

     Тоглогчоо зөвхөн ялагч байхад л түлхдэг өрсөлдөөнт нийгэм дэх хүний хэт индвидуал байдал, зөвхөн “би би би” гэх цуцашгүй эго \аминч чанар\ гэр бүлийн харилцааг хүртэл аминч хүслээ хангах талбар, хүйтэн тооцоо, өөрөөсөө урвасан жүжиглэлт болгон хувиргаж байгааг тольдож болно. Юутай ч сонирхолтой өрнөлийг бараан өнгө аяс, уран хийцтэй хослуулан бүтээхдээ гарамгай найруулагч Дэвид Финчер сүүлийн бүтээлээрээ “Финчерийн” гэх хэв маяг, нэр хүндээ унагасангүй.

    Уг киноны тухай товч өгүүлэхэд ийм байна. Киноны дараах хэсэг танд ямар сэтгэгдэл үлдээсэн бол, юуг төрүүлсэн бол....

Миний хувьд энэ хэсэг тун ч цочирдмоор аллага юм. Учир нь кинонд бүсгүй залуутай уран хажин үйлдэж байх үедээ хоолойг нь хэрчдэг юм. Та бодоод  үз л дээ. Аймшигтай биз дээ. Таны бүсгүй таныг ингэвэл. Заа эр хүнийхээ хувьд надад маш хүнд туссан хэсэг гэхэд нуух юун. Гэхдээ энэ бол кино. Ингэж бодоод зураглалыг сайтар ажиглавал Стэнлий Кубрикийн зураг авалтын өнцөгүүд ажиглагдана. Бас л цус....

    Бас л цус... Кубрикийн зураг авалтын арга барил гэж нэгэнтээ хэлсэн гэтэл бас л цус гээд догол мөрт шилжлээ. Мэдээж догол мөрөөс шинэ зүйл эхэлдэг. Бас л цус, бас л цус. Эмэгтэйн бие дээрхи их цусыг хараад би бас л кубриктай ижилхэн арга барилтай гэдэг үгнээсээ буцах гэж байна. Тэр Кубрик шиг цусыг бэлгэдлийн өнгө аястай хэрэглэсэнгүй. Илүү бэлгэдэлийн шинжтэйгээр кино бүтээдэг Кубрикийн кино кадруудад сул үйлдэл, сул үг, сул эд агуурс, алдаа олж харахад тун бэрх. Гэхдээ тэгэж алдаагүй найруулдаг гэж хэлээгүй. Нэг үгээр хэлбэл түүний бүтээл дэхь алдаа нь санаатай. Тэр нь утга учиртай байдаг юм. Харин Финчерийн хувьд илүү бодит зүйлийг харуулахыг эрмэлздэг нь бүтээлүүдээс нь ажиглагдана.

     Ийм л хоёр өөр үзэл бодолтой авч Финчер Кубрикийн арга барилд суралцан улмаар түүний сонгодог арга техникийг  өөрийн өвөрмөц сэтгэхүй, барилтайгаа хослуулан шилдэг найруулагч гэдгээ нэгэнтээ батлаад буй нь энэ.

     The shining\Гялбаа and Fight Club\ Зодооны клуб хоёр киноны зураг авалтын төстэй өнцөгүүд....

  Дэвид финчер: Зодооны клуб 1999 он жүжигчин Эдвард Нортон

       Стэнли кубрик: Гялбаа 1980 он жүжигчин Шелли Дювалл

Дээрхи хоёр зураг нь хоёр найруулагчийн кино уран бүтээлээс сайтар үзсэн хүний хамгийн түрүүнд олж чаддаг байх кадр юм. “ Кадр голлосон зураг авалт”-аа гэж...