Д.Нацагдоржийн шагналт зохиолч, сэтгүүлч Цэрэнтулгын ТҮМЭНБАЯР, Улаанбаатар хотод 1959 онд төрсөн. Үндсэн мэргэжил радио электроникч, Яруу найргийн "Хараацайн жигүүр", "Тэнгэрийн зүүд", өгүүллэгийн "Удган", "Мэргэнд буусан чоно","Согоо суман", "Нар хурайлсан хийморь" ном, "Цагаан сүүний домог", "Тэнгэр мэднэ", "Нохойтой нөхцсөн бүсгүй" кино зохиол бичиж дэлгэцэнд гаргасан, "Мэргэнд буусан чоно" модерн балет бичиж тоглуулсан. "Хагацаж чадахгүй сэтгэл", "Андуурсан сугалаа", "Мартаж чадахгүй хайр" зэрэг 30-аад дуу бичжээ, Дэлгэрэнгүй мэдээллийг www.tstumenbayar.blogspot.com - оос үзэж болно,