Монгол дээд сургууль
Монгол Дээд Сургууль (товчлол: МДС) нь 1997 онд байгуулагдаж 2003, 2010 онуудад магадлан итгэмжлэгдсэн. 2012 онд БШУЯ-аас Аттестатчилалд өндөр оноотой тэнцсэн. Байгуулагдсан цагаас хойш 2500 орчим мэргэжилтэн бэлтгэн гаргаад байна. 2004 оноос Бизнесийн менежмент мэргэжлээр Магистр-ын сургалтын үйл ажиллагаа эхэлсэн. Оюутны цахим орчин бүрдүүлэх зорилготой хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болон сургалтын програмуудыг ашигладаг. Үүнд: Сургалтын Uniface 05, SPSS, Daimond, Eviews, LIB4U PC version 1.2, IQBOARD буюу Электрон самбар. Мөн өөрийн тохилог оюутны дотуур байртай.
Захирал нь Н.Дашзэвэг
Түүх
засварлахХөгжил
засварлах1997.08.08 БШУЯ-ны сайдын 214 тоот тушаалаар зөвшөөрлөө авч, Монгол Коллеж үүсгэн байгуулагдав. 1997.08.18 Удирдах зөвлөлийн шийдвэрээр, сургуулийн анхны захирлаар Н.Дашзэвэг томилогдов. 1997.09.01 Анхны элсэлтээ Нягтлан бодох бүртгэл, Санхүү эдийн засагч мэргэжлүүдээр авч, 12 багштай, 250 гаруй оюутантай хичээлээ эхэлсэн байна. 1997.12.30 Анх удаа "Оны шилдэг 10 эдийн засагч" шалгаруулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулсан.
2001 Хичээлийн болон дотуур байрны 4 давхар шинэ барилгыг ашиглалтанд оруулсан. 2001 "Оны шилдэг 10 эдийн засагч" шалгаруулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулсан.
2002.09.01 2002.09.01 БШУЯ-ны сайдын 130 тоот тушаалаар зөвшөөрлөө авч, Менежмент-олон улсын худалдаа, Аялал жуулчлалын эдийн засгийн мэргэжлээр шинэ анги нээсэн.
2004.03.22 БШУЯ-ны сайдын 130, 02 тоот тушаалаар зөвшөөрлөө авч, Менежмент-гадаад худалдаа гааль, Гааль татварын эдийн засаг мэргэжлээр шинэ анги нээсэн. 2004.05.14 БШУЯ-ны сайдын 165 тоот тушаалаар зөвшөөрлөө авч, Менежмент-банкны мэргэжлээр шинэ анги нээсэн. 2004.09.08 БШУЯ-ны сайдын 310 тоот тушаалаар зөвшөөрлөө авч, Бизнесийн менежмент мэргэжлээр магистрын сургалтын үйл ажиллагаа эхэлсэн.
2006.05.11 БШУЯ-ны сайдын 173 тоот тушаалаар зөвшөөрлөө авч, Компьютерийн програм хангамж мэргэжлээр шинэ анги нээсэн.
2011.09.06 БШУЯ-ны сайдын 329 тоот тушаалаар зөвшөөрлөө авч, Уул уурхайн ашиглалтын технологи, уул уурхайн менежмент мэргэжлээр шинэ анги нээсэн.
2012.12 сард БШУЯ-аас Аттестатчилалд өндөр оноотой тэнцсэн.
2013.03.27 БШУЯ-ны сайдын 329 тоот тушаалаар зөвшөөрлөө авч, Иргэний ба үйлдвэрлэлийн барилга, Барилгын менежмент зэрэг мэргэжлээр шинэ анги нээсэн.
Гадаад хамтын ажиллагаа
засварлахМДС нь Япон улсын "AYOYAMA GAKUIN " их сургууль болон Токиогийн Техникийн их сургууль, Москвагийн Олон улсын эдийн засаг, статистик, мэдээлэл зүй,харилцааны их сургуультай хамтран ажиллаж багш, оюутан солилцох гэрээтэй ажиллаж байна.