Лувсандорж
"Хөгжил" хүний хөгжлийн төвийн тэргүүн "Яруу сэтгэгч" хүний хөгжлийн сонины эрхлэгч
Сэтгүүлч, найруулагч мэргэжилтэй. Хувь хүнийхээ хувьд тууштай, бүтээлч байхыг эрмэлздэг. Нэг насандаа ахтахаар том зорилго тавьж, түүнийхээ төлөө мятрашгүй зангаар тэмцэж, ... Ямх ямхаар өгсөж өөрийнхөө оргилд дүрэлзэх сайхан... Амьдралын өөрчлөлт, эргэлт бүрт "Тэнгэр шиг байх" гэж хичээдэг. "Амьддаа бие биеэ хайрла" хэмээх үгийг тарни болгон хүн бүрийг хайрлаж, тэдний зүрх сэтгэлийн гүнд сайн сайханыг бэлэглэх нь миний амьдралын салшгүй нэг хэсэг... ______________Хувь хүний хөгжил, сэтгэлзүйн салбарыг сонирхон судалж байна. Хүүхдийг хүчирхэг зөв бие хүн болгон төлөвшүүлэх, Монгол хүнээ хөгжүүлэх замаар бүх нийтийн соён гэгээрэл буюу боловсролын салбарт өөрийн хувь нэмрийг оруулах чин зорилготой. Монголд Хувийн манлайлал биш Хүчирхэг багийн манлайлал бий болоосой гэж мөрөөддөг. Болж бүтэхгүй байгаа бүхнээ хэн нэгэн дарга, түшмэл, муу хүнээс боллоо гэж шалтаглахаасаа өмнө Өөрөөсөө алдаагаа хайх нь зөв гэдэгтэй санал нийлдэг. "Улсын хөгжлийн үндэс нь Хүний хөгжил" гэсэн итгэл үнэмшилтэй учир хүний хөгжил болон боловсролын шинэчлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломжтой.
E-mail: luvsandorjj@yahoo.com Web: www.yaruus.amjilt.com