Газар зүйн байршил Архангай аймгийн төвөөс 36 км, Улаанбаатар хотоос 526 км-т байрладаг. Тус сум нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Галуут сум, Архангай аймгийн Тамир, Цэнхэр, Батцэнгэл, Эрдэнэбулган сумдтай хиллэдэг Байгаль, Газар зүйн онцлог. Далайн түвшнээс дээш 2500м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангайн уулсын мужид багтдаг . 321946 га нутаг дэвсгэртэй . Нутгийн дөрөвний нэгээс илүү талбайг ой эзэлдэг. Үүнд: Шинэс, хуш, гацуур, хус улиас, бургас, хайлаас зэрэг мод ургадаг. Монгол оронд байдаг гүзээлзгэнэ, аньс, бөөрөлзгөнө, самар, мөөг, хад үхрийн нүд , тошлой , таван салаа, таргаван шийр гэх мэтийн эмийн нэн ховор ургамал элбэг ургадаг. Уул нуруу хөвчдөө буга, согоо, янгир, ирвэс, бүргэд, тас, хэрэм, хүдэр бор гөрөөөс, үнэг хярс тарвага, зурам зэрэг амьтад элбэг байдаг. Газар хөдлөлийн эрчим 8 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод, ой мод бүхий газар нутагтай. Цаг уурын нөхцөл. Хуурайдуу сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй.

   -	1 дүгээр сарын дундаж температурм -250 С
  -	7 дугаар сарын дундаж температур +200С

- Жилийн дундаж салхины хурд 4- 6м/с - Жилийн хур тунадасны нийлбэр 300-400мм. Газар нутаг. Нийт газар нутгийн хэмжээ 321946,5 га.

Эдийн засаг.

Сумын хэмжээнд нийт 17 аж ахуй нэгж байгууллаг үйл ажиллагаа явуулж, нийт орон нутаг улсын төсөвт 4179,5 мян/төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Зориулалт Эзлэх хувь Хөдөө аж ахуй 70% Аж үйлдвэр 15% Үйлчилгээ 10% Аялал жуулчлал 5%

Хөдөө аж ахуй. Мал сүргийн бүтэц. Сумын хэмжээнд 93138 толгой малтайгаас 8846 адуу, 23914 үхэр, 28582 хонь, 31796 ямаа байна. Газар тариалан. Сумын хэмжээнд нийт 45 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 24 га-д төмс, сумын хэмжээгээр жилд 17 га талбайд үр тариа 20 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 186 тонн төмс, 191 тонн хүнсний ногоо , 7.2 тонн тэжээлийн ургамал хураан авч байна. Инженерийн дэд бүтэц. Зам тээвэр. Архангай аймгаас Баянхонгор аймгийг холбосон шороон зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Цахилгаан хангамж. Сумын төв нь эрчим хүчний системд холбогдсон. Усан хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 5 худагаас 70 гаруй иргэн 3 аж ахуй нэгж байгууллага , албан газрууд ундны усаа авч байна. Нийгэм. Хүн ам, өрхийн тоо. Үзүүлэлт Сумын төвд Хөдөө Хүн амын тоо 1083 1438 2521 Нийт эрэгтэй 523 772 1295 Суурин хүн - 2521 Түр оршийн суугч – 0 Сумын хүн амын 45 хувь нь залуу болон дунд насныхан , 41 хувь нь хүүхэд, 14 хувь нь ахмадууд байна. Тус сум нь Архангай аймгийн төвөөс 36 км зайтай оршдог. Нийт хүн ам нь сумын төвд амьдардаг. Орон сууцны хангамж. Сумын төвийн 325 өрх хашаа байшин, гэрт амьдардаг. Нийгмийн үйлчилгээни барилга байгууламж. 1 Сургууль Хүүхэд 280 2 Сургуулийн дотуур байр ор 80 3 Цэцэрлэг хүүхэд 75 4 Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/ ор 10 5 Биеийн тамир м2 1440 6 Соёлын төв тоо 1 7 Номын сан суудал 30 8 Банк тоо 2 9 Халуун ус тоо 1 Боловсрол. Сумын дунд сургуулийн 10 бүлэгт 260 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 17 иргэн суралцаж байна. бага ангийн хамрах суралт 98.6 хувь, суурь боловсролын хамрах сургалт 97.3 хувь хүрсэн. 21 багш, 19 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.

Цэцэрлэг. - Хүүхдийн цэцэрлэг нь Булган сумын Зуун мод багт байршилтай. - 50 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 80 хүүхэд хүмүүжиж байна. - 15 багш ажилтантай. - 1958 онд байгуулагдсан. Эрүүл мэнд. Суманд 10 ортой 1 эмнэлэг, эрхлэгч 1, 2013 онд нийт 20 хүүхэд мэндэлж байсан, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байргүй байна. Нийт өвчлөлтийг авч үзвэл халварт бус өвчлөл 794, осол гэмтэл 8, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна. Эмнэлэг.

- Эрүүл мэндийн төв нь Булган

сумын Зуун мод багт байршилтай. - 10 ортой. - 1 их эмч, 5 бага эмч, 4 сувилагчтай нийт 22 ажилтантай. - 1988 онд ашиглалтанд орсон

Соёл спорт.

  - 1952 онд ашиглалтанд орсон 300

хүний суудалтай соёлын төвийн модон барилга ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан хэдий ч тус барилгад үйл ажиллагаа явуулан урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгаа зэрэг үйл ажиллагаа явуулж байна. Соёлын төв. - Соёлын төв нь Булган сумын Зуун мод багийн төвд байршилтай. - 300 хүний суудалтай. - 5 ажилтантай. - 1952 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын барилга.


Сумын хөшөө, дурсгал.

Түүх дурсгалын газар.

Манай сум нь нэн эртний түүхтэй. Ар хошигтийн агуйд эртний хүмүүс амьдарч байсан гэж эрдэмтэнд үздэг. Шинэ чулуун зэвсгийн үед холбогдох хадны сүг зураг, дөрвөлжин булш, буган хөшөө, хиргэсүүрүүд , түрэгийн үед холбогдох булш зэрэг эртний хүмүүсийн дурсгалууд бий. - Майдар чулуу /18 –р зууны үед босгосон 2 м өндөр бурхан/ - Буган хөшөө /Сумын төвөөс урагш Тээлийн амны хөшөөгийн дэнжид 1.5 м өндөр чулуун буган хөшөө/ - Хорвоод хосгүй шатар /Архангай аймгийн уугуул иргэн С.Мөнхөө танаа, шүрний жижиг хэлтэрхий дээл таван хошуу малын дүрсийг ган зүүний үзүүрээр сийлж, энгийн нүдээр харагдахгүй жижиг шатар урлан бүтээжээ. - Тэх харайхын хавцал Булган сумын нутаг урд Тамирын эхэнд байдаг үзэсгэлэнт хавцал юм. Сумын хөгжлийн зорилт. Тус сум нь “ Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: - Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх. - Ажлын байрыг 2 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуудан зөв байршуулах. - Нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх. Цаашид дэ бүтцийг хөгжүүлэх үүднээс зам, хэрицаа, холбоо мэдээллийг хөгжүүлэх шаардлагатай байна. - Мэдээллийн эрэн зууны үед интернетийн сүлжээний хурдыг сайжруулах шаардлагатай.Мал сүргээ өсгөн сүү, ссүн бүтээгдэхүүн, мод модон эдлэлийг үйлдвэрлэх нь сум орон нутгаа хөгжүүлэх гол толхүүр болж байна. Сумын онцлого. Манай сум нь ой мод бүхий байгалийн үзэсгэлэнт тогтолцтой. Нийт газар нутгийн 40 гаруй хувь нь онгон дагшин байгальтай. Иймд аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой. Мөн нутгийн иргэдийн ихэнхи хувь нь мал малладаг. Тэр дундаа сарлагийн ашиг шимийг хүртэж, сүү цагаан идээг боловсруулж байна. Иймээс сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж, аймаг цаашилбал Улаанбаатар хотын зах зээлд нийлүүлэх боломжтой. Сумын хэмжээнд 3 мэргэжлийн байгууллага үйл ажиллагаагаа явуудж зүсмэл болон модон эдлэл үйлдвэрлэж байна. Тэр дундаа Иж бүрэн сийлбэртэй гэр, тавилгын хамт, үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа нь ард иргэдийн таашаалд нийцэж байна. цаашид сумын брэнд бүтээгдэхүүн болгохоор ажиллаж байна.