Мобайл тооцоолох төхөөрөмжүүдийн бизнес дэх хэрэглээ засварлах

Техник, технологийн хурдацтай хөгжил, санхүүгийн зах зээлийн хөгжлийн давуу талд суурилсан төлбөр тооцооны шинэ хэлбэрүүд сүүлийн жилүүдэд бидний танил болж, нийтийн хэрэглээ болон хөгжиж ирсэн. Зөөврийн буюу авч явдаг, алганы, өвдөгний, цүнхний, өврийн гэсэн тодотголтой мобайл тооцоолох төхөөрөмжүүдийн ирээдүй болон одоогийн байдлын талаар болон эдгээр төхөөрөмжүүдийн бизнесд хэрхэн хэрэглэгдэж байгаа ба хэрхэн нөлөөлж байгааг харуулахыг зорив.

Мобайл хэтэвч гэж юу вэ? Бид энэ шинэ нэр томъёог чихэндээ хоногшуулах цаг нэгэнт ирсэн. Хар ухаанаар бол бидний халаасандаа авч явдаг ширэн хэтэвчийг гар утсаар орлуулсныг хэлж байгаа юм. Бид мобайл хэтэвчиндээ цахим хэлбэрээр мөнгө, төлбөрийн дебет ба кредит карт, урьдчилсан төлбөрт карт, нэрийн хуудас, гэрийн түлхүүр,иргэний болон жолооны үнэмлэх бүгдийг чихэж болно. Дэлхийд өрнөж буй мобайл хэтэвчний өрсөлдөөн Мобайл хэтэвчийн тухай 21-р зуун руу дөнгөж алхангуут ярьж эхэлсэн бөгөөд энэ нь 2005-аад оноос дэлхийн бүх тивийг хамарсан хөдөлгөөн болон эрчээ авч, технологийн шийдэл, бизнес модель, нийтээр дагаж мөрдөх стандарт ба формат, хууль эрх зүйн зохицуулалт, нууцлал ба аюулгүйн (секюрити) орчин, экосистем, оролцон тоглогчдын зөвшилцөл гээд мобайл хэтэвчийг хүн төрөлхтний нийтийн хэрэглээ болгон амилуулахад чиглэсэн бүх төрлийн эрэл хайгуул, судалгаа шинжилгээний ажил хийгдэж, эдүгээ 2012 оныг мэргэжилтнүүд дэлхий даяар мобайл хэтэвчийн амь орж, алхаа гишгээгээ зүгшрүүлэх эхлэлтийн жил боллоо хэмээн зарлаж байна. Пионерүүд үйлчилгээгээ хай сайгүй эхлүүлэв. Тухайлбал VISA-гийн payWave хэтэвч, Mastercard-ын PayPass хэтэвч, Хятадын UnionPay-гийн QuickPay хэтэвч, дээрээс нь АНУ-гийн Google, PayPall, IsIs хэтэвчүүд, Өмнөд Солонгос, Япон, Сингапур, Тайван, Турк, Франц, Польш, ХБНГУ-уудад тус бүр үндэсний хэтэвчүүд 2009-2012 онуудад шил шилээ даран амь орцгоов. Өрсөлдөөн тун ширүүн болж байгааг “Хэтэвч хоорондын дайн” гэдэг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өгсөн нэр илэрхийлнэ.

Монголд

Most Money хэтэвчээ 2012 оны 8-р сарын 27-ны өдөр орон даяар зарлан эхлүүллээ. Монголын мобайл хэтэвчин дотор төлбөрийн карт – картын болон бусад аль ч банкны данснаас худалдан авалт хийж, АТМ дээр бэлэн мөнгө авч, гар утасны урьдчилсан төлбөрт хичнээн л бол хичнээн карт агуулахаас гадна орон сууц ба ахуйн хэрэглээнийхээ биллийн төлбөр хийх, утас, данс, картын дугаараар мөнгө шилжүүлэх үйлчилгээтэй юм. Most Money хэтэвч нь гагцхүү “NFC байхгүй”. Дэлхий даяар нэвтрүүлж байгаа дээр дурдсан хэтэвчүүд болохоор “NFC-тэй”. NFC гэж юу юм бэ? NFC гэдэг нь “Near Field Communication” гэсэн үгийн товчлол бөгөөд үүнийг үгчлэн орчуулбал “ойрын зайны холбоо” гэсэн үг юм. Одоогийн төлбөрийн картуудаар төлбөр хийхийн тулд ПОС, АТМ дээр шургуулж уншуулдаг бол NFC технологийн боломж бүхий гар утсыг ПОС, АТМ рүү ойртуулаад уншуулах бололцоотой бөгөөд энэ нь мобайл хэтэвчийг (гар утсаа) NFC ПОС руу дөхүүлмэгц төлбөр тооцоо хийх бололцоотой болгож өгч байгаа юм. Гэхдээ л Монгол Улс өөрийн мобайл хэтэвчтэй. Гагцхүү “NFC байхгүй”!


Бизнес модель ба түүний сонгодог хэлбэр

Мобайл хэтэвчийг амь оруулах явдлыг түвэгтэй болгож байгаа үндсэн шалтгаан бол оролцон тоглогчдын хүрээ юм. Өмнөх төлбөр тооцооны шийдлүүдтэй харьцуулахад мобайль хэтэвч нь хавьгүй олон тооны оролцон тоглогчдын оролцоо, тэдний хэл амаа харилцан ололцож, хамтын хүчин зүтгэл дээр эвсэн нэгдэхийг шаардаж байгаа явдал билээ. Тэр тусмаа банк, төлбөр тооцооны салбарт үүрэн холбооны сүлжээний оператор (ҮХО) компаниудын оролцоо чухлаар үл барам, бараг л голлон тоглогчийн үүрэгтэй орж ирж байгаа явдал цоо шинэ хандлагыг бий болгож байгаа юм. Гэтэл тэд маань банк-санхүүгийн салбарт мэдлэг, дадлага туршлагаар хомс “шинэков”-ууд байж байдаг. Дээрээс нь мөнгө ихтэй, бяр амтагдсан, хамтрахаасаа дангаараа тоглохыг урьтал болгон дайрах хандлагатай. Гэхдээ өдгөө 2013 оны босгон дээр тодорхой “сонгодог” гэж болохоор бизнес модель дээр бүх тоглогчид харилцан ойлголцолд хүрч байна. Төлбөр тооцооны дэд бүтцийн асуудал нь нэг банк, нэг ҮХО байтугай нэг улс орны хил хязгаараас хальсан, улс, тив дамнасан асуудал болохыг хаа хаанаа ухаарч байна. Юуны түрүүн төлбөр тооцооны дэд бүтэц (сүүлийн үед “экосистем” гэсэн нэр томъёог өргөн ашиглах болсон) хариуцсан бөгөөд оролцон тоглогчдын хамтын хүчин чармайлтыг илэрхийлсэн Итгэмжлэгдсэн Үйлчилгээ Үзүүлэгч (ИҮҮ) компаниуд байгуулагдаж байна. ИҮҮ гэдэг нь мобайл хэтэвчтэй холбогдон шинээр гарч ирж буй бүтэц бөгөөд энэ нь дэлхийн хэмжээнд харилцан залгагдаж ажиллах, дээрээс нь секюрити шаардлагыг хангасан хамтын ашиглалтын нэгдсэн сүлжээг удирдах үүрэгтэй байгууллага юм. Удаах хандлага бол картын төлбөр тооцооны сүлжээний өдгөө оршиж байгаа дэд бүтцэд “NFC ба мобайл” өргөтгөл хийж, хэтэвчүүд өөр хоорондоо залгагдан ажиллах загвар зонхилж байна.

Most Money хэтэвчийн ард МОСТ ПСП (Most Payment Service Provider) гэдэг байгууллага ажиллаж байна. Энэ нь Мобиком корпораци, ИТ Компас ХХК, ГрэйпСити ХХК гэсэн дотоодын гурван компанийн хамтын хөрөнгө оруулалт, хүчин чармайлтаар 2008 онд байгуулагдаж, сүүлд нь ХХБ-ыг татан оролцуулж, 4 жил гаруй хугацааны турш Most Money хэтэвчийг нийтийн хүртээл болгохын төлөө үйл ажиллагаагаа зориулсан байгууллага билээ. МОСТ ПСП нь ИҮҮ-төлбөр тооцооны сүлжээний оператор юм. Тийм ч учраас оролцон тоглогчдын хамтын ашиг сонирхлын илэрхийлэл төдийгүй, итгэмжлэгдсэн этгээдийнхээ хувьд хамтын хяналтанд оршиж, хардлага сэрдлэгээс ангид байх нөхцөл бололцоог хангах үүднээс банк ба ҮХО-уудын эзэмшил 50:50 хувь байхаар тооцож, хувьцаагаа нээлттэй зарлаж байгаа билээ.

Технологийн өөрийн шийдэл

Мобайл хэтэвч рүү дөхөхийн тулд манай банкны салбарт 2006-аас оноос эхлэн технологийн олон шинэчлэлүүд хийгджээ. ХААН Банк, ХХБ, Хадгаламж Банк, ХАС Банк, УБ Хотын Банк, Эрэл Банк, Капитал Банк, Капитрон Банк, Голомт Банкинд “Картын Систем”-ийг банкны бүртгэлийн “Суурь Систем”-тэй интеграц хийх төслүүд амжилттай хэрэгжиж, ингэснээр банкны дотоод бүртгэл, харилцагч нарт үзүүлэх үйлчилгээнд шинэ дэвшил хийгдсэн бөгөөд энэ нь гар утас, интернэтээр үзүүлэх банк ба төлбөр тооцооны “виртуал” үйлчилгээний гол угтвар нөхцөл болж чадлаа. Монгол Банк ба ХХБ, ХААН Банкны санаачилгаар картын төлбөр тооцооны харилцан холболтыг 2010 онд ашиглалтанд орууллаа. МонголБанк бага дүнтэй гүйлгээний банк хоорондын “нэвт онлайн” шийдлийг нэвтрүүллээ. Дотоодын ₮-брэндийн картыг гүйлгээнд оруулав. Энэ бүх шинэчлэлийг гадаадын вендор-байгууллагын туслалцаа огт авалгүй, цэвэр дотоодын компаниудынхаа шийдлээр хэрэгжүүлэв. Эдүгээ банкны салбар мэдээллийн технологийн зэвсэглэмжээрээ дэлхийн хөгжингүй орнуудын зиндаанд явж байгаа бөгөөд үүний нийт програм хангамжийн паркийн 80 гаруй хувийг дотоодын бүтээгдэхүүн эзэлж байна. Төлбөр тооцооны салбарт цахим төлбөрийн шинэ үйлчилгээнүүд түрэн орж ирж байгаагийн програм хангамжийг бараг бүхэлд нь дотоодын компаниуд үйлдвэрлэж байна. Арилжааны компаниуд нябо бүртгэлдээ тэр чигээрээ дотоодын програм хангамж ашиглаж байна. Дэлгүүр, рестораны ПОС-ууд бас бүгд дотоодын вендорынх. Интернэтээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулах, элдэв “контент” санал болгох сайтууд цэцэглэж байна. Бүгд дотоодын шийдэл дээр ажилладаг бололтой. Бүх банкууд интернэт, мобайл, sms, смарт банкинг үйлчилгээ үзүүлж буй. Програм хангамжийн ганцыг нь ч гадаадаас аваагүй. Most Money хэтэвч нь банкууд, ҮХО-ууд бүгдийг нь залгахаар тооцсон бүхэл бүтэн улс орны хэмжээний экосистем байгуулах зориулалтын суурь платформ бөгөөд цэвэр дотоодын бүтээгдэхүүн. Нэг ёсондоо банк, бүртгэл, төлбөр тооцооны салбарын програм хангамжийн хөгжлөөрөө Монголчууд аль хэдийнээ дэлхийн түвшинд хөл нийлүүлэн алхаж эхлээд байгаа бөгөөд эдүгээ гагцхүү төрийн оролцоо, зохицуулалт хурцаар нэхэгдэж байна. Тэгэхдээ төрийн оролцоо, зохицуулалт нь болж байгаа үйл явцыг урагш нь түлхсэн, өөд нь татаж тордсон, хөгжлийг хөхүүлэн дэмжсэн байх ёстой шүү дээ. Ер нь бол Монголд “Програм Хангамжийн Салбар” үүсчих гээд байна гэдгийг анзаарч, тордоод, тойлоод авбал нэгэн цагт ДНБ-д жин дарсан нэгэн аж үйлдвэрийн салбар энд соёолж байгаа нь илэрхий.

Хөрөнгө оруулалт

NFC рүүгээ эргэн оръё. NFC-экосистем гэдэг нь Монгол Улсын хэмжээний төлбөр тооцоо болон түүгээр зогсохгүй өөр олон салбарыг хамарсан, манай улсын хөгжлийн ирээдүйг шийдвэрлэх ач холбогдол, цар хүрээ бүхий бүтээн байгуулалт юм. Үүнд нилээдгүй хөрөнгө оруулалт шаардагдна. Үүнийг хувийн компаниуд гаргахад хүндрэл учирч байна. Харин төрийн зүгээс санаачилгыг гартаа авч, бодлогынх нь хувьд зохицуулахын хамт эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалт хийх аваас Монгол Улсын өнөөгийн хөрөнгө мөнгөний бололцоо байгаа нөхцөл байдал, цаг үед хөрөнгийн ирээдүйд чиглэсэн хамгийн зөв зарцуулалт болох болно.

Монгол Улс мобайл хэтэвчийг өөрийн хүчээр нэвтрүүлэхэд бэлэн үү?

Мобайл хэтэвч бол дэлхийн өнөөгийн банк, төлбөр тооцоо, мэдээллийн технологийн хөгжлийг тодорхойлсон, чадал чансааг шалгасан төсөл юм. Бид чадах юм уу? Энэ асуудлаар эргэцүүллийг дахин дахин хийж, өөрсдийгөө давхар давхар шалгах нь зүйн хэрэг. Манай мэргэжилтнүүд “бүлтрээд” байгаа юм биш байгаа даа?! Банкны бүртгэлийн суурь системийн хувьд аваад үзье. Өнөөдөр Монголд 14 банкинд уртаашаагаа гуравхан систем ажиллаж байна. Нэг нь дэлхийн №1 бүтээгдэхүүн – Oracle FlexCube, удаахь нь №5 бүтээгдэхүүн – TCS BANCS, гурав дахь Монголын ГрэйпСити компанийн ГрэйпБанк систем. Ямар ч байсан нүүр улайхаргүй гэдгийг мэргэжилтнүүд гэрчилнэ. Мобайл хэтэвчийн шийдэл гэвэл MobiXpress жишээ нь Израйлийн Тривнет компанийн (Тривнет нь лавлахаар ороод үзэхэд мобайль шийдлийн дэлхийн лидерийн эгнээнд жагсдаг) програм хангамж дээр ажилладаг. Хажууд нь Most Money хэтэвч дотоодын АМПАГ систем дээр ажиллаж байна. Харьцуулалтгүй. Бид өнөөдөр нүүрс, зэсэнд хэт их анхаараад байна. Нүүрс бол өвс, жимс түүж, ан аваар амь зогоохын үргэлжлэл, Хай-Теч бол хүн төрөлхтний оюуны хөгжлийн шаардлага. Төр засаг маань “мөнгөтэйн зовлон”-д унасан тухай ярьцгааж байна. Тэгвэл мобайл хэтэвчийн төсөл түүнийг тун сайн нимгэлэх арга мөн. Мобайл хэтэвчийн тухай ер нь бол яриагүй биш, ярьцгааж байна. Гэхдээ мөнгөтэй юм чинь хамгийн сайн шийдлийг мөнгөөр зодоод нутагшуулах тухай ярьцгааж байна. Өөрсдийн чадах юман дээр хүний аманд орохоос болгоомжлъё.

Монгол улс мобайл тооцоолох төхөөрөмжүүд нь бизнест: • Харилцагчийн цаг хугацааг хэмнэнэ. • Банкны үйл ажиллагааны зардал багасна.

Интернет болон интернет-худалдааны хурдацтай хөгжил нь тэдгээрийг ашиглан шинэ дэвшилтэт төлбөрийн механизмыг бий болгоход дөхөм болж байв. Үүнтэй адил үүрэн телефоны ашиглалт нэмэгдэхийн сацуу банк, санхүүгийн байгууллагууд харилцагчиддаа сүлжээгээр нь дамжуулан шинэ төлбөрийн хэрэгслийг нэмэгдүүлэх сонирхол түгээд байна. Эхлээд 1960, 70-аад онуудад дебит, кредит хуванцар картыг ашигласнаар бэлэн мөнгийг орлох хэрэгсэл болгосон.

Мобайл тооцоолох төхөөрөмжийг ашигласнаар:

Өнөөгийн нөхцөлд Мобайл банкны үйлчилгээ нь өвөрмөц шийдэл болоод байна, түүнийг хүртэж байгаа харилцагч нь өөрийн дансыг гартаа бариад явж байгаа юм. Уг үйлчилгээний зарим давуу талуудыг дурьдвал мэдээж ая тухтай байдал, энэ нь юуг хэлж байна вэ гэвэл: үүрэн телефон буюу гар утас эзэмшигч Монгол хүн бүр банкны үйлчилгээ авах боломжтой болно. Харилцагч нь ямарваа нэгэн банкны салбарт биеэр очиж төлбөр хийх бус хаана байгаа газраасаа ямарваа нэгэн төлбөрийг гүйцэтгэх боломжийг олгож байна. Дараагийн давуу тал бол банкны үйлчилгээ авах боломжгүй алслагдсан хөдөө орон нутгийн иргэдэд банкны үйлчилгээг хүртээл болгож байгаа юм.

Манай улсын хувьд шинжлэх ухаан, технологийн дэвшил, инновацийн ач тус, хувийн хэвшлийнхний хичээл зүтгэл, хувь нэмэр, Дэлхийн банкны санхүүжилтийн дэмжлэгтэйгээр манай орны бүхий л сум, суурин газрууд үүрэн телефон утасны сүлжээнд бүрэн хамрагдаад байна. Мэдээлэл, харилцаа холбооны салбар ийм өндөр түвшинд хөгжсөний ачаар, цаг хугацаатай уралдан ажил албаа амжуулах гэсэн хэн бүхнийг замын түгжрэл, үйлчлэгч байгууллагын ажлын ачаалал, дараалал гээд олон зүйл бухимдуулдаг ч энэ бүхнээс үл хамааран банк санхүүгийн үйлчилгээг хүссэн үедээ авах шинэ боломж бидний өмнө хэдийнээ нээгдсэн байна. Орон зай, цаг хугацаанаас үл хамаарах энэхүү үйлчилгээ нь дансны үлдэгдэл шалгах, данс хооронд гүйлгээ хийх, төлбөр тооцоо гүйцэтгэх, гүйлгээний хуулга авах, сар бүрийн байрны мөнгөө төлөх зэрэг ажлаар банк руу очиж хугацаа алддаг асуудлуудыг үгүй болгож, гар утсаараа хэдхэн хормын дотор энэ бүх асуудлыг шийдэх боломжийг олгож байна. Макро эдийн засгийн орчин сайжирч, зах зээлийн хөгжил гүнзгийрэн, эдийн засаг өсөн дэвжихийн хэрээр төлбөр тооцооны хэмжээ нэмэгдэж, хэрэглэгчдэд ашигтай, эдийн засагт үр өгөөжтэй төлбөрийн хэрэгслүүдийг үндэсний төлбөр тооцоонд нэвтрүүлэх, түүний аюулгүй, найдвартай байдлыг баталгаажуулах, учирч болох эрсдлүүдийг зөв, цаг тухайд нь тооцож, иргэдийн боловсролыг дээшлүүлэх үүднээс энэ талаарх ойлголтыг ил тод мэдээлэн хүргэхэд бидний оролцоо, нэгдмэл бодлого, хүч чармайлт чухал.