Nonino7
Амжилтаараа ялгар: Альберт Эйнштейн Альберт Эйнштейн 1879 оны энэ eдeр мэндэлжээ. 76 насандаа таалал тeгссeн тvvнийг хvн бvр мэддэг ч eeрийнх нь хэлснээр жинхэнэ Эйнштейнийг мэдэх хvн цeeхeн байлаа. Тэрбээр хоёр удаа гэрлэж байсан бeгeeд анхны эхнэр Милеш нь тvvнд хоёр хvv тeрvvлж eгсeн. 1904 онд том хvv Ханс Альберт нь тeрж, 1910 онд удаах хvv Эдуард нь мэндэлсэн. Эдуард оюун ухааны хомсдолтой байсан бeгeeд 1965 онд Цюрихийн сэтгэцийн эмнэлэгт амиа хорлосон аж. Эйнштейн зeвхeн шинжлэх ухаанд зориулагдсан хvн биш байв. Хvн гэдэг ухагдахууны хамгийн оргилд хvрснийг нь гэрчлэх баримт цeeнгvй бий. Тухайлбал, тvvнд Израилийн Ерeнхийлeгч болох санал тавьсан удаатай. Хvн тeрeлхтний тvvхэнд гайхагдсан тvvнийг зарим хvн бодит хvн бус vлгэр домгийн баатар мэтээр тeсeeлeн, шvтдэг байсан гэдэг. Тэрбээр eeрийгee физикийн биет болгон тeсeeлж, оюуны чадавхаа задлахаар “боломжгvй” зvйлийг хайдаг байсан. Аливаад маш тэвчээртэй хандаж, сэтгэл хeдлeлee барьдаг байж. Дэргэд нь хэн нэгэн гуниглан, шаналахад тун дургvй. Eeртee итгэлтэй тэрбээр байнга “би” хэмээн ярьдаг байсан бeгeeд “бид” гэж хамтатган ярих дургvй байсан гэнэ. Тэр ч бvv хэл эхнэр нь хvртэл “бид” гэж ярьдаггvй байсан гэх. Тэрбээр сэтгэл, ухаанаа хурцалж шvлэг, яруу найраг бичдэг байсан бeгeeд энэ нь нэг ёсны оюуны дасгал болдог байсан гэдэг. Тэрбээр яриандаа энгийн vг хэллэг бага хэрэглэж, байнга л гvн ухаан, онч мэргэн vгс ашиглан санаагаа ойлгуулдаг нь зарим vед “орчуулагч” дуудахад хvргэдэг байж. Тэрбээр шинжлэх ухааны хeгжилд eeрийгee бvрэн зориулж, оюун санааны “донтон” болсон гэдэг. “Донтож байж л дорвитой бvтээл, нээлт хийнэ” гэж тэрбээр хэлдэг байж. Тиймээс ч хорвоогоос хальснаас нь хойш уураг тархийг нь шинжлэх ухааны судалгаанд зориулан ашиглахыг зeвшeeрсeн аж. Эйнштейн хийл хeгжим сайн тоглодог, их алиа хошин зантай нэгэн байжээ. Тэрбээр Бельгийн хаан Альбертийн хvлээн авалтад уригджээ. Энэ vеэр Бельгийн хатан хаан, хаан хуураар тоглож vзvvлсэн аж. Тоглолтын дараа Эйнштейн хатан хаанд хандан “Гайхалтай сайхан тоглолоо. Хатан хааны мэргэжил тань юунд хэрэгтэй юм бэ” хэмээн асуусан гэнэ. Тэрбээр Чаплины тоглосон киног vзэх дуртай байв. Нэг удаа “Таны бvтээл хvн бvрт ойлгомжтой байдаг. Агуу хvн болоорой. Эйнштейн” гэсэн цахилгаан илгээжээ. Хариуд нь Чаплин “Би таныг их хvндэлж, биширдэг. Таны онолыг дэлхийн хvмvvс ойлгодоггvй ч та бол агуу хvн! Чаплин” гэжээ. Суут эрдэмтний талаарх 10 сонирхолтой баримтыг eгvvлье.
1. Данхар толгойт. Альберт Эйнштейний ээж Паулин тvvнийг тeрvvлээд ихэд гайхсан гэдэг. Балчир Эйнштейн данхар том толгойтой байсан нь тvvнийг тeрeлхийн гажигтай хэмээн бодоход хvргэжээ.
2. Эйнштейний синдром. Тvvний ярианы хeгжил маш удаан байв. Тэрбээр есeн нас хvртлээ маш удаан, vг бvрээ зeeж ярьдаг байж. Зарим гоц ухаантай хvмvvсийн хэл яриа хожуу хeгждeг аж. Энэ vзэгдлийг Эйнштейний синдром гэнэ.
3. Луужинд дурласан нь. Таван настай хvv eвдeхeд аав нь тvvнд халаасны луужин бэлэглэсэн нь балчир хvvгийн сонирхлыг их татаж, хожим тvvнээсээ салахаа байсан гэдэг.
4. Шалгалтад бvдрэв. Альберт 1895 онд буюу 17 настайдаа Швейцарийн Холбооны политехникийн сургуульд элсэхээр шалгалт eгсeн ч математикаас бусад тvvх, газарзvй зэрэг хичээлийн шалгалтад унах нь тэр.
5. Нууц хvvхэд. 1980-аад онд олдсон Эйнштейний хувийн захидлаас тvvнийг охинтой байсныг тогтоосон. Оюутан ахуйн найз бvсгvй нь тvvний охиныг тeрvvлсэн аж. Охиныг Лизерл гэдэг бeгeeд хувь заяа нь eнee хэр тодорхой бус.
6. Хачин гэрээ. Альберт анхны эхнэртэйгээ суухдаа хачирхалтай гэмээр болзол тавьж байжээ. Эхнэр нь ч vvнийг зeвшeeрeн хувь заяагаа холбосон.
-Хувцсыг минь угааж, эмх замбараатай байлгах
-Eдeрт гурван удаа хоол бэлдэж, eрeeнд авчирч eгeх -
Хvссэн цагт минь ажлын болон унтлагын eрeeнeeс гарч байх
-Бусадтай vvсгэсэн хувийн харилцаагаа бvгдийг нь мэдэгдэх
-Миний зааврын дагуу л надтай ярих.
7. Ууган хvv. Эхнэрээсээ салахад хvv Ханс нь тvvнийг буруушааж, хожим эцэгтэйгээ уулзахаа байжээ.
8. Хvvхэмсэг Альберт. Эхнэрээсээ салсны дараа тэрбээр 1919 онд vеэл Елза Лоуентальтай гэрлэсэн юм. Мeн тэр vед eeрийн нарийн бичиг Бетти Ньюмантай уулздаг байв. Тэрбээр Елзатай амьдрах хугацаандаа зургаан бvсгvйтэй явалдаж, бэлэг авч байсныг нь тvvний захидлаас олж мэдсэн гэдэг.
9. Энхтайванч Эйнштейн. Тэрбээр эгнэшгvй физикч байсан ч энхтайвныг эрхэмлэдэг байсан тул цэргийнхэн тvvнийг тeсeлдee оролцуулдаггvй байв.
10. Суут эрдэмтний тархи. 1955 онд таалал тeгссeн Эйнштейний биед задлан шинжилгээ хийж, тархийг нь авч шилэн хоргонд хийсэн хvн бол АНУ-ын Принстоны эмнэлгийн патологич Томас Слотц Харви юм. Тэрбээр эл vйлдлийнхээ улмаас ажлаасаа халагдсан авч, хэдэн жилийн дараа тvvний тархийг судлах эрх авсан аж. Тархины зургийг дэлхийн шилдэг эрдэмтдэд тараажээ. Тэдний нэг болох Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Мариан Даймонд суут Альбертийн тархины мэдээлэл хvлээн авах хэсэгт энгийн хvнийхээс илvv мэдрэлийн эс байгааг тогтоосон юм.
-
Caption1
-
Caption2
Альберт Эйнштейний амьдрал
засварлахЭйнштэйний хэлсэн 10 сургамж
1. Сониуч зандаа хєтлєгд. “Надад ямар нэг онцгой чадвар байхгvй дээ. Би зєвхєн туйлын сониуч зантай л хvн.” Ямар зvйл чиний хорхойг хvргэж, сониуч занг чинь єдєєдєг вэ? Тэр л сонирхсон зvйлдээ vнэн сэтгэлээ зориулах хэрэгтэй.
2. Цєхрєшгvй зан гэдэг бол vнэлж баршгvй эрдэнэ. “Би тийм сод ухаантай биш, би зєвхєн тулгарсан асуудлуудад илvv удаан хугацаа зарцуулдгаараа л танаас ялгарах байх. Та харин тэсвэртэйгээр бvхнийг давж, зорьсон зогсоолдоо хvрч чаддаг уу? Шуудангийн маркийг бодоод vздээ. Тvvний vнэ цэн нь дугтуйн дээр наасан vеэс эхлэн зорьсон газраа очин захидлыг задлах хvртэл байдаг.
3. Одоо цагт анхаарлаа хандуул. “Vзэсгэлэнт бvсгvйг vнсэж байхдаа ч алдаа гаргалгvй жолоо барьж буй залуу бол, vнэндээ vнсэлтэнд тэгтлээ анхаарал хандуулаагvй л гэсэн vг.” Чи юуг ч хийж болно, харин бvгдийг хийж чадахгvй. Ухаанаа тєвлєрvvлэх эсэхээс л амжилт, алдаа хоёрын ялгаа гардаг даа.
4. Тєсєєлєл хамгийн хvчтэй. “Тєсєєлєл дотор бvгд бий. Энэ бол ирээдvйн одоо цаг юм. Тєсєєлєл бол мэдлэгээс ч илvv чухал шvv. Оюун ухааны мєн чанар нь хэр их зvйл мэддэгээс бус, харин хэрхэн амжилттай тєсєєлж чаддагаас л хамаардаг.
5. Алдаа гарга. “Хэзээ ч алдаа гаргаж vзээгvй хvн бол хэзээ ч шинэ зvйл туршиж vзээгvй гэсэн vг”. Алдаа гаргахаас хэзээ ч бvv ай. Алдаа гэдэг бол хараахан уналт, бvтэлгvйтэл биш. Ямар нэгэн том амжилтанд хvрэхийн тулд хvмvvс доод тал нь 3 удаа алдаа гаргадаг гэнэ.
6. Єнєєдрєєр амьдар “Би хэзээ ч ирээдvйн тухай боддоггvй. Тэртээ тэргvй тэр удахгvй л хvрээд ирнэ шvvдээ.” Чиний ирээдvйн эхлэх цэг бол яг одоо чиний байгаа “одоо цаг” чинь шvv дээ. Одоо цагийг єчигдєр юмуу маргаашаар сольж чадахгvй.
7. Vнэ цэнийг бvтээ. “Хичээл зvтгэл чинь амжилт авчирснаас vнэт зvйл vлдээх нь илvv чухал.” Зєвхєн амжилт, нэр алдрын тєлєє цагаа бvv vр. Vvний оронд vнэт зvйл бvтээхэд цагаа зарцуул. Хэрэв чи vнэ цэнэтэй нэгэн болчихвол, амжилт араас чинь аяндаа хvрээд л ирнэ.
8. Єєр vр дvн vзнэ гэж бvv найд. “Нэг зvйлийг дахин дахин хийж єєр єєр vр дvнд хvрэхээр оролдох нь жинхэнэ тэнэглэл”. Чи нэг л зvйлийг єдєр бvр хийснээр єєр vр дvнд хvрч чадахгvй. Тогтсон ажлын хуваариар єдєр бvр нэг л зvйлээ хийдэг хvн гэнэт єєр vр дvн vзнэ гэж байх уу? Хэрэв амьдралаа єєрчилье гэж бодож байгаа бол чи єєрєє єєрчлєгдєх ёстой.
9. Мэдлэг бол туршлагаар бий болдог “Мэдээлэл бол хараахан мэдлэг биш. Мэдлэгийн цорын ганц эх vvсвэр нь туршлага л бай¬даг.” Ямар нэг асуудлын талаар чи хэн нэгэнтэй ярилцаж болно л доо, гэхдээ тэрхvv хэлэлцvvлэг нь зєв¬хєн онолын талын ойлголт л єгнє. Тухайн асуудлыг “мэдье” гэж бодож байгаа бол туршлага хуримтлуулах хэрэгтэй.
10. Дvрмийг нь сур, тэгээд илvv сайн тогло. “Чи тоглоомын дvрмийг л сурах хэрэгтэй. Дараагаар нь чи хэнээс илvv тоглох хэрэгтэй” Бvх зvйлсийг хураангуйлаад чиний хийх ёстой хоёрхон зvйл байна гээд тєсєєлье. Тэгвэл хамгийн эхний зvйл нь чи тоглох гэж буй тоглоомынхоо дvрмийг сайн сурах хэрэгтэй. Энэ нь хамгийн чухал. Дараагаар нь харин хэнээс ч илvv тоглохыг чармайх хэрэгтэй. Хэрэв чи хоёуланг нь хийж чадвал, амжилт чинийх.
Эйнштэйний хэлсэн хєгжилтэй 7 сургамж
1. Чи гараа халуун ширмэн дээр тавиад нэг vзээрэй, тэгхэд бараг цаг болсон юм шиг санагдах болно. Харин сайхан бvсгvйн хажууд цаг суугаад vзээрэй, тэгхэд ганцхан минут болсон мэт санагдана. Энэ чинь л харьцангуйн онол юм шvv дээ.
2. Ер нь хоёрхон зvйл л хэмжээлшгvй хязгааргvй билээ. Орчлон ертєнц болон хvн тєрєлхтєний тэнэг мунхаг байдал. Гэхдээ би орчлон ертєнцийн тухайд эргэлзэж байна.
3. Бvтээлч сэтгэлгээний нууц нь гэвэл єєрийн олсон мэдээллийн уурхайг хэрхэн бусдаас нууж сурхад оршино.
4. Дэлхий дээрх ойлгоход хамгийн бэрх зvйл бол орлогийн татварийг ойлгож сурах юм.
5. Надад єєр шинэ зvйл сурхад саад болдог ганц зvйл бол миний ємнє нь сурсан хуучин зvйлсvvд.
6. Би бол маш гvн гvнзгий итгэгч бус шашинлаг хvн. Mагадгvй энэ нь ямар нэгэн шинэ шашин байж болох юм.
7. Хэрэв А дvн амьдралийн амжилт юм бол A тэнцvv x дээр нэмэх нь y нэмэх нь z. Ажил бол x; y бол vйлс; харин z бол амаа хамхих юм.