Myagmar S
Монгол Википедиа тавтай морилно уу, Myagmar S! |
Тавтай морилно уу! Сайн байна уу, Википедиад тавтай морил! Таныг Монгол Википедиад их хувь нэмэр оруулна гэдэгт гүнээ итгэж байна. Шинээр элсэгчдэд хэрэг болж мэдэх холбоосууд: Таны Викичин байх алтан шар зам өлзийтэй байх болтугай! Хэлэлцүүлгийн хуудсууд дээр нэрээ үлдээхдээ дөрвөн долгионыг (~~~~) ашиглахаа мартав; ингэснээр таны нэр ба бичсэн он сар өдөр автоматаар тэнд бичигдэх юм. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол Wikipedia:Хурал хуудсанд юм уу миний хэлэлцүүлгийн хуудас дээр асуултаа асуу. Эсвэл Hello and welcome to the Mongolian Wikipedia! We appreciate your contributions. If your Mongolian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
|
Би ч бас
засварлах“Би ч бас” хөдөлгөөн бол бэлгийн хүчирхийллийн эсрэг хөдөлгөөн юм. Хэн ч ганцаараа биш гэдгийг харуулахын тулд хүмүүс бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн түүхээ бие биентэйгээ хуваалцдаг хөдөлгөөн. Хөдөлгөөний гишүүд бие биендээ хүч өгч, бодлого, үйл ажиллагааг өөрчлөхийн тулд хамтран ажилладаг. Хөдөлгөөний үндсэн санаа нь өрөвдөх сэтгэл болон эв нэгдэл. Энэ хөдөлгөөн нь АНУ-д эхэлж, улмаар дэлхийн даяар тархсан юм.
Хамгийн анх удаа “би ч бас” үгийг хэрэглэж эхэлсэн хүн бол Тарана Берк юм. Таран Берк залуу эмэгтэйчүүдийг дэмжих, тэдэнд хүч зориг өгөх зорилгоор 2006 онд анх энэ үгийг хэрэглэжээ. Тэрээр одоо хөдөлгөөний албан ёсны бус удирдагч юм.
“Би ч бас” хөдөлгөөн 2017 онд бүх дэлхийг хамарч улмаар олон улсад хүчтэй өрнөжээ. Энэ онд олон эмэгтэй жүжигчид Голливудын нэртэй kино найруулагч Харви Вайнштайныг бэлгийн дарамт, хүчирхийлэлд буруутгаж илчилсэнээр хөдөлгөөн бүх нийтийн анхааралд орж, олон эмэгтэйчүүд үүнээс урам зориг авсан юм. “Бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн бүх эмэгтэйчүүд "Би ч гэсэн" гэж бичвэл бид хүмүүст асуудлын цар хүрээг бага ч гэсэн ойлгуулж магадгүй юм” хэмээн жүжигчин Алисса Милано бичиж энэхүү хөдөлгөөнийг улам идэвхжүүлжээ. Хөдөлгөөн нийгмийн сүлжээгээр маш хурдан тарж, бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан олон мянган эмэгтэйчүүд өөрсдийн түүхээ хуваалцаж байв. Зөвхөн эмэгтэй төдийгүй эрэгтэйчүүд ч бас бичиж байлаа. Урьд нь ярьж чаддаггүй байсан сэдвийг ил гарган, бэлгийн хүчирхийлэгчдийг жигшин зэвүүцэх, хүчирхийлэлд өртөгсдийг дэмжин, тэдэнд сэтгэлийн дэм өгөх энэ хөдөлгөөн нь дэлхийн олон оронд улам хүчтэй өрнөн дэлгэрч байна.
Надад тусламж хэрэгтэй байна!
- Асуух асуултаа дор асуу.
Тусалж байгаа хүмүүст: Хэрэв асуусан асуулт хариулагдсан гэж үзвэл энэ загварыг хуудаснаас зайлуул.
АНУ-аас Монголд хийсэн анхны албан ёсны айлчлал
засварлахАНУ-аас Монголд хийсэн анхны өндөр түвшиний айлчлал бол 1944 онд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Хэнри Эгард Уолласын айлчлал юм. Тухайн үед АНУ-ын Монголын талаарх ойлголт, Монгол дахь нөлөө ч бага байжээ. Ийм үед 1944 оны 7 дугаар сарын хоёронд Дэд Ерөнхийлөгч Уоллас Монгол Улсад онгоцоор ирсэн байна. Түүнийг онгоцны буудал дээр БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан угтжээ. Энэ айлчлал нь Монголын түүхэнд ийм өндөр зэрэглэлийн зочин айлчилсан анхны тохиолдол болсон юм. Америкийн төлөөлөгчид Улсын Их Сургууль, Гандан хийд, Биокомбинат, Бөмбөгөр Ногоон театр зэрэг олон газраар орсон байна. Америк, Монгол хоёр тал эрүүл мэнд, боловсрол, ажлын байрны асуудлын талаар ярилцсан бөгөөд Монголын хөгжил түүнд маш их сэтгэгдэл төрүүлсэн байна. Дэд Ерөнхийлөгч Уолласын айлчлал нь америкчууд Монголын тухай ойлготтой болоход их хувь нэмэр оруулсан юм. Тэрээр Монголын тухай “Гадаад Монголд эрүүл мэндийн дэвшил, цэргийн бэлэн байдал, үндэсний ухааны хангалттай баталгаа байна. Зөвлөлтийн нөлөө их нь эргэлзээгүй боловч улс төр, засаг захиргааны хяналт чадварлаг монгол хүмүүсийн гарт байна. Хятадын нөлөөлөл дахин сэргэх нь бодит бус зүйл гэж харж байна. Харин дайны дараа магадгүй, Өвөр Монголтой нэгдэх тухай ухуулга гарч болох юм” хэмээн бичсэн байна.
Бетти Уайт
засварлахАмерикийн нэртэй инээдмийн жүжигчин, зурагтын хөтлөгч Бетти Мэрион Уайт нь 1922 оны 1 сарын 17ны өдөр АНУ-ын Иллиноис мужид төржээ.Түүний карьер 70 жилийн турш үргэлжилсэн бөгөөд 1970-аад оны “Мэри Тайлер Мурын Шоу” бас 1980-аад оны “Алтан Охид“ зурагтын шоу багтдаг. Тэрээр 2021 онд нас барах хүртлээ инээдмийн жүжигчнээр ажилласан юм. Бетти Уайт 99 настай таалал төгсчээ.
Бетти Уайт ба Монгол бөхөн хамгаалах төсөл
Америкийн нэрт жүжигчин Бетти Уайт нь амьтны эрхийг дэмжигч байсан юм.Бетти Уайт зэрлэг ан амьдыг хамгаалах олон хөтөлбөр дэлхий даяар хэрэгжүүлж байсаны нэг нь Монгол бөхөнг хамгаалах төсөл [Mongolian Saiga Antelope] байсан юм. Тэрээр энэ төслийг Моррис Амьтны Сантай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд энэ хөтөлбөр нь Казахстан болон Монгол дахь үхлийн аюулт ямааны тахал өвчнийг зогсоох судалгааг санхүүжүүлсэн. Бөхөн гөрөөс бол Монголын баруун хэсгээс олдсон ховордсон амьтан. Бетти Уайтын “Зэрлэг Амьтдыг Аврах Сан” нь 2010 оны 10-р сард байгуулагдсан. Энэ сан нь байгалийн гамшигт хариу арга хэмжээ авах, амьтны шинэ өвчинтэй тэмцэхэд нь судлаачдад туслах боломжийг олгох, ан амьтан судлаачдад мөнгө хандивлах зэрэг зорилготой юм.