Товч түүх засварлах

Хужирт сум нь анх Илдэн бэйлийн хошууны хэсэг байжээ. 1725 онд Түшээт хан аймгаас 19 хошуу таслан Сайн ноён хан аймгийг байгуулахад Сайн ноён хан аймгийн харьяанд орж Хужирт Агь сум үүсчээ. 1931 онд Халуун-Ус сум нэртэйгээр Архангай аймгийн харьяанд байгуулагдаад 1934 оны 5 сард Өвөрхангай аймагт шилжин 5 баг, 575 өрх, 2281 хүн ам, 53725 толгой малтай Хужирт сум нэртэй байгуулагджээ.

Газар зүй засварлах

Хужирт сум нь Бат-Өлзий, Хархорин, Есөнзүйл, Өлзийт, Зүүнбаян-Улаан, Архангай аймгийн Хотонт сумтай хиллэх бөгөөд далайн түвшнээс дээш 1700-2360 м өргөгдсөн ойт хээрийн бүсэд багтах 171.78 мянган га талбайтай. Үүний дотроос 15030 га ой мод, 1175 га хадлан, тариалангийн талбайтай юм. Сумын төв нь Улаанбаатар хотоос 390 км, аймгийн төв Арвайхээрээс 90 км зайтай оршдог. Шунхлай, Гуа, Шивээт, Өндөр-Сант зэрэг уул нуруу, Орхон, Хужирт, Тээл зэрэг голууд, Олон Бүрд, Хар Бүрд, Бөөрөг зэрэг нууртай. Сумын төвдөө 39-60 хэмийн халуун рашаантай. Үүнд түшиглэж Хужиртын рашаан сувилал үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн алт, нүүрс, вольфрам, гянт болд, боржин чулуу, барилгын материалын гол түүхий эд болох элс хайрга, тоосгоны шавар, шохойн чулуу зэрэг байгалийн баялагтай. Ойдоо хус, хуш, шинэс, тоорой, улиас, бургас, монос, торлог зэрэг модтой бөгөөд самар, мойл, хад, нэрс, үхрийн нүд, тошлой, гүзээлзгэнэ зэрэг жимс ургана. Алтан гагнуур, цээнэ, тарваган шийр, өнгө бүрийн дэгд, нохойн хошуу, царван, таван салаа, цагаан уул цэцэг, сөд, цагаан төмс, аньс зэрэг эмийн ургамалтай. Өвөлдөө 25 мм, зундаа 272 мм хур тунадас унадаг.

Өвөрхангай аймгийн Хужирт сум засварлах

нээмсэглэл 27 минутын өмнө Нийтэлсэн Мөнхцэцэг Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.

Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.

Зөөгч хүү хэзээч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв.

Хөгшин гуйлгачин тун их баярлажээ. Бүхэл бүтэн хоёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхарын хонгилдоо иржээ. Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж хөлдөж үхэхээс аварчээ.

Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжинд баацагнан гүйж, эрхэлж тоглож байв.

Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч түймэр гарчээ. Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ. өвгөн сэрээд айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж байшингаа ч хүмүүсийг ч галын аюулаас аварчээ.

ЭНЭ БҮХЭН ГАНЦХАН ИНЭЭМСЭГЛЭЛИЙН АЧ ТУС БАЙСАН ЮМ.

0 СЭТГЭГДЭЛТЭЙ, HЭЭГДСЭН: 1