Mongolian girl
Монголын гайхамшигт газарBig text Төв Азийн цээжинд орших говь, хангай, тал хосолсон байгалийн өвөрмөц тогтоцтой, эргэх дөрвөн улиралтай Монгол орондоо бид эзэн нь болон мэндэлсэн. Тиймээс эх орноо танин мэдэж, бахархаж дээдлэн, хайрлан хамгаалах зорилготойгоор сайхан Монгол орныхоо 21 аймгийн 21 байгалийн үзэсгэлэнт газрыг та бүхэнд танилцуулж байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ
Улаан цутгалан Улаан цутгалан нь 25 метрийн өндрөөс урсдаг Монголын хамгийн том хүрхрээ юм. Энд анх усгүй, зөвхөн хайрга л байсан гэх домог бий. Цэрэг дайны үед хэдэн цэрэг гамингуудад хөөгдөж амь дүйж яваад хайрган дээгүүр гарсан гэнэ. Тэдгээр монгол цэргүүд дунд нэгэн “номтой” цэрэг явсан гэх ба мөнөөх цэрэг “улааны гол минь улаанаар урс” гэж дуу алдан орилоход, улаан голын дагуу улаан туяарсан үер орж ирэн гамингийн цэргүүдийг аван одсон ажээ. Түүнээс хойш Улаан цутгалан гэж нэрлэх болсон байна. ӨМНӨГОВЬ Баянзаг Баянзаг нь Өмнөговь аймгийн Булган сумын нутагт оршдог бөгөөд үлэг гүрвэлийн олдвороороо дэлхийд нэгдүгээр зэрэглэлийн бүсэд ордог. Үлэг гүрвэл хэмээх агуу том амьтны өндөг эндээс анх удаа олдож, өндөглөдөг аварга биетэн амьдарч байжээ гэдгийг хүн төрөлхтөнд анхлан мэдүүлсэн гайхамшигт газар. Тиймээс Монголын төдийгүй дэлхийн палентологийн шинжлэх ухаанд данстай бүс нутаг болжээ. Заг мод ихтэй учраас Баянзаг хэмээн нэрийдсэн байна. ЗАВХАН АЙМАГ Отгонтэнгэр уул Хангайн нурууны Ноён оргил Отгонтэнгэр уулыг “Богд Очирваань” хайрхан хэмээн хүндэтгэн нэрлэдэг. Отгонтэнгэр уулын ноён оргил далайн түвшнээс дээш 4021 метр өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай. Очирваанийг тойрсон 8 цэнгэг нуур буй. Эдгээр нуурууд нь найман бэлгэдэл ажээ. Отгонтэнгэр хайрханы зүүн бэлд баруун өмнө зүг чиглэн аварга том яст мэлхийн хэлбэр бүхий харлаг хад бий. Түүнийг Мэлхий хад гэдэг бөгөөд Очирваань хайрханыг хамгаалан оршдог гэсэн домог буй. СҮХБААТАР Алтан овоо Алтан овоо нь зөвхөн эрчүүдийн гараар боссон овоо бөгөөд эрчүүд л гарч сүслэн мөргөж, сархадын дээжээ өргөж, арц хүжээ аравнайлдаг. Харин эмэгтэйчүүд овооны баруун урд орших арай намхан дэвсэг дээр гардаг байна. Алтан овоо баруун хойшоо сэтэрч урссан тогоотой бөгөөд овооны баруун талд Дуут нуур, зүүн талд Шилийн богд уул бий. Алтан овооны амин мод буюу Сорогшин модыг Отгонтэнгэр уулнаас залсан гэдэг. Сорогшин хэмээх мод нь мөнхийн ногоон, үр жимстэй мод ажээ.
Start a discussion with Mongolian girl
Talk pages are where people discuss how to make content on Википедиа the best that it can be. Start a new discussion to connect and collaborate with Mongolian girl. What you say here will be public for others to see.