Тавтай морилно уу!

Сайн байна уу, M!Hawk, Википедиад тавтай морил! Таныг Монгол Википедиад их хувь нэмэр оруулна гэдэгт гүнээ итгэж байна. Шинээр элсэгчдэд хэрэг болж мэдэх холбоосууд:

Таны Викичин байх алтан шар зам өлзийтэй байх болтугай! Хэлэлцүүлгийн хуудсууд дээр нэрээ үлдээхдээ дөрвөн долгионыг (~~~~) ашиглахаа мартав; ингэснээр таны нэр ба бичсэн он сар өдөр автоматаар тэнд бичигдэх юм. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол Wikipedia:Хурал хуудсанд юм уу миний хэлэлцүүлгийн хуудас дээр асуултаа асуу. Эсвэл {{Туслаач}} гэсэн кодыг өөрийнхөө хэлэлцүүлгийн хуудас дээр байрлуулж болно. Хэн нэгэн таны асуултанд төд удалгүй хариулах болно. Тавтай морил!


“Монгол” гэдэг нэрийн учир

засварлах

Монгол гэдэг нэр эцэстээ монголоид шар арьстны шинжлэх ухааны тодорхойлолт болж хэвшив. Энд нэг болсон явдлыг єгvvлсv. Англи хэлээр нэг тууж маягийн юм уншиж байтал тvvний гол баатар эр, эмээс “монгол хvvхэд” тєрєх юм. Бvр “Монгол” гэж байгаа юм. Vйлийн vргvй цагаан арьстнууд л байх шиг байсан. Би англи хэл ойлгохгvй байна гээд дахиад эхнээс нь уншлаа. Тэгсээр сая санаанд орлоо. Дауны синдромыг монголоид євчин гэхтэй тэмцэх нь бидний бус, монголжуу тєрхтєний vvрэг юм. Энд бас хоёр учир бий. Уг синдромыг монгол маягийн гэхдээ тухайн vеийн эрдэмтэд тэнэгээр нь дуудаагvй, нvдний хэлбэр байдлаар нь харьцуулж нэрлэсэн юм. Гэвч энэ гэмгvй мэт vйлдэл нь дараагийн шатанд домог сэтгэлгээ болчихоод монголоид, тэнэг хоёр магог, монгол мэт тусч тєсєєлєгдєєд ирнэ. Бид єєрсдєє ч энэ тєрлийн ховсдолоос тойроогvй бололтой нь мэдэхгvй, чадахгvй хэмээн vргэлж яншин, єєрийн vнэлэмжийг умартан явахаас харагдахуйц.

Домог, дам vгийн зvйл заримдаа аюултай. Торгууд нар орос руу Ижил мєрєн тийш нvvх их аяны замдаа анх оросуудтай толгойн сэргийлэх нь тааралджээ. Эргэж ирээд мэдээлсэн нь: Ер vнэн юм ярихгvй худалч улс байхаа, цємєєрєє цэнхэр нvдтэй юм. Авгай хvvхдvvд нь шалдан юм, ер нь бvтэхгvй байхаа гэжээ. Цэнхэр нvдтэй хvн худалч гэсэн хууч яриа байж л дээ.

Монгол хэлтэн нvvдэлчдийн тvvхийг гог-магог, язужмажуж /араб хуулиар нь/ -аар хуурмаг хэлэлцэх тvгээмэл заншил, тvvхэн vнэн хоёрын хооронд буй дєрвєн хуруу зайг туулах хэрэгтэй байна.

Төрийн сүлд

засварлах

Төрийн сүлдийг өнгө ялган үйлдэх буюу дүрслэхэд соёмбо, эрдэнийн хүлэг, түмэн насан хээ, хүрд нь алтан шар, тэнгэр нь хөх, уулан хээ нь тодоос шингэрээж гурваар дагнасан ногоон, бадам цэцэг нь алтан шар өнгийн хүрээтэй цагаан, хадаг нь алтан шар утсаар хүрээлсэн цэнхэр, чандмань эрдэнэ нь ногоон, улаан, хөх өнгийг дөрвөөр дагнаж алтан шар өнгийн зураасаар хүрээлсэн байна. Төрийн сүлдний чандмань эрдэнэ, түмэн насан хээ, бадам цэцэг нь элгэн хүрэн дэвсгэр дээр байрлана.

"Халхын голын дайны" талаарх маргаантай асуудлууд

засварлах

Халхын голын ялалтын 70 жилийн ой тохиож байна. Зөвхөн Монгол улсын төдийгүй Дэлхийн 2-р дайны түүхэнд маш чухал үүрэг бүхий энэхүү дайны талаар маргаантай санал бодол олон байдаг билээ. Монгол улсын Элчин Сайдын Яамны Цэргийн атташе, хурандаа Дашдондогийн Баярсайхан мэргэжлийн хүний хувьд энэ талаар сонирхолтой өгүүлэл бичиж, "Даяар Монгол" сонинд ирүүллээ. Халхын голын ялалтын 70 жилийн ойд зориулав

Энэ дайнд манайхан хэр хэмжээгээр оролцсон, үнэхээр дайн байсан уу эсвэл зэвсэгт мөргөлдөөн байсан уу, халх гол уу эсвэл халхын гол уу гэх зэрэг олон асуудал манай судлаачид мэргэжилтнүүдийн дунд сүүлийн хориод жил ямар нэгэн шийдвэртэй хариултгүйгээр явж иржээ.

1. Дайн гарах болсон шалтгаан Хэт цэрэгжсэн буюу улс төрийн хэллэгээр милитарчлагдсан япончууд гадагшаа дайн хийж Хятадын зүүн хойд, зүүн хэсгүүд, Солонгосын хойг, Номхон далайн арлын орнуудыг бараг бүхэлд нь эзэлчихээд ЗХУ-ын эсрэг дайн өдөөх зорилгоор манайх руу халдсан гэж ихэнх түүхчид үздэг. Гэтэл яагаад заавал Монголын нутгаар дамжиж оросуудтай дайтах шаардлага байсан гэхээр нэгэнт томоохон дайн хийхийг зорьж байгаа улсад өөрийн гэсэн түшиц газар хэрэгтэй байсан гэж тайлбарлаж болох юм. Түшиц газар гэдэг маань тухайлбал, Манжийн нутгийг эзлэж, хүчээ сэлбэж байгаад Монгол руу дайрах, цаашлаад Монголыг ашиглаж оросуудын эсрэг гэх мэтээр дайтахыг хэлж байгаа нь тэр.

Халхын голын дайн бусад дайнуудын нэгэн адил хилийн өдөөн хатгалгаар эхэлсэн. Тухайн үеийн нөхцөл байдлыг эргээд харахад гол шалтгаан нь япончуудын байгуулсан Манж-го улс, манай улс хоёрын хооронд тодорхой зурагдсан хилийн шугам гэж байгаагүйтэй шууд холбоотой мэт санагддаг. Учир нь 1934-1939 он хүртэл 100 гаруй удаа өдөөн хатгалга хийсэн гэж манай тал үздэг бол япончууд монголын талаас Манж-гогийн нутагт мөн тийм хэмжээгээр хил зөрчсөн гэдэг. Хэдийгээр 1935 оноос эхлэн хоёр улсын хилийн асуудлыг зохицуулахаар гэрээ хэлэлцээр хийгдэж байсан боловч талууд хэл амаа ололцож чадалгүй дайныг эхлүүлсэн.

Манай Дорнод аймаг, одоогийн Хятадын барга, цахарын нутгаар малчид нааш цаашаа малаа бэлчээж амьдарч ирсэн түүхтэй тул хаагуур хэний хил байлгахыг тогтооход хэцүү байсан нь мэдээж. Түүнээс гадна 1921 оны хувьсгалаас өмнөхөн Барга, Цахар, Өвөр Монголын нутагт манайхан өөрийн ард түмнээ хамгаалах зорилгоор хятад, манжийн цэргийн эсрэг байлдаж байжээ.

Эндээс Халхын голын асуудал яригдаж, япончууд угаасаа энэ гол чинь танай нутгийг гаднаас халхалах гэсэн утгаар “халх гол” гэсэн байж таараа гэж манайханд тулгадаг, манайхан үүнийх нь хариуд үгүй ээ энэ чинь халх монголчуудын гол гэсэн нэр, халх гол биш халхын гол гэж маргалдах асуудал байж. Түүнээс гадна япончууд тахилгын овоог хилийн хязгаар мэтээр ойлгож байсан тал ч байдаг. Үүнд нь манайхан барга, цахар манжууд ч овоо тахилга хийдгийг тайлбарлаж тэднийг гацаадаг байжээ. Энэ бол дээр дурдсан Хилийн асуудлыг зохицуулах хамтарсан комиссын хуралдааны үеэр яригдаж байсан гол маргаан. Уг нь манайхан хүчтэйхэн байж чадсан бол Буйр нуур, Халхын голын сав нутаг ч манайх байхыг үгүйсгэхгүй.

Манайхан Халхын голын дайныг “зарлаагүй дайн” гэж нэрлэдэг. Зарлаагүй дайн гэдэг нь тухайн дайтагч талын төр засгийн газар нь “танайд манайх дайн зарлалаа” хэмээн мэдэгддэг олон улсын жишигийг хэлдэг. Тухайн үед “унасан бөхөд шалтаг мундах биш” гэдэг шиг Квантуны арми Японы эзэнт улсын хамгийн муу зэвсэглэлтэй арми байсан гэж японы цэргийнхэн дайны дараах олон улсын шүүх хурал дээр мэдэгдэж байсан гэдэг. Тийм ч байж магадгүй. Тэр үеийн Японы эзэнт улсын стратегийн гол анхаарлын төв нь Өмнөд Хятад байснаас биш Монгол эсвэл монголоор дайрч Зөвлөлтийг гэсэн бодлого байгаагүй байх. Үнэн хэрэгтээ, Наран улсын хүчтэй цэргүүд нь Манжийг эзлээд цааш буюу Хятад руу хөдлөхөд Квантуны арми Манжид хяналтаа тогтоогоод үлдсэн юм байж. Гэтэл энэ “зэвсэг муутай” гэгдэх арми зүгээр суусангүй хилийн маргаантай асуудал гэдгээр далим гаргаж Хасаан нуурын (Чанкуфений мөргөлдөөн ч гэдэг) ойролцоо оросуудтай үзэлцээд авч байсан.

Ер нь зарим зарлаагүй дайныг тухайн орон нутагт байрлаж байгаа генералууд үйлдээд горыг нь засгийн газар нь үүрдэг тохиолдол дэлхийн түүхэнд байдаг. Энэ нь ихэвчлэн милитарчлагдсан улсад ихээхэн тохиолддог юм байна. Учир нь улс орон милитарчлагдахаар, тухайлбал тухайн үеийн японы жишээгээр авч үзэхэд офицерууд нь төрийг нь гартаа барьчихсан, хэтрүүлж хэлбэл бараг дурын офицер, дуртай үедээ төрийн эргэлт хийчих гээд байдаг байсан гэдэг юм. Тэгээд эзэн хаан тэдгээр офицеруудыг шоронд хийж, шонд дүүжлэхгүй сахилга батын шийтгэл гэж байлдаж байгаа фронт руу л илгээлэг байсан гэж википетия-гаас олж уншиж болно. Эндээс үзэхэд бусад улсуудруу цэргээ хөдөлгөх нь яюон генералуудын хувьд юу ч биш болж таарч байгаа биз.

2. Монголчуудын оролцоо

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Халхын голын тухай бичсэн зүйлс, интернэтийн санал бодлоо бичсэн байдлыг уншиж байхад “тэр дайнд чинь Орос, Япон хоёр байлдсан болохоос манайд ямарч хамаагүй” гэсэн зүйл мэр сэр тохиолддог. Дээр хэлсэнчлэн өдөөн хатгалага 1934 дундуур эхэлсэн, тухайлбал, 7 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймагийн Хунт сумын нутгаар Япон, Манжийн талаас зэвсэгтэй 6 хүн хил нэвтрэн орж ирж, тус суын 10 дугаар багийн дарга Данзангийн гэрийг болон замдаа таарсан ардуудын морьдыг дээрэмдсэн, 23- нд 5 хүн орж ирж агт морьд дээрэмдсэн гэх мэт асуудлууд гарч байсан. Харин 1935 он гарсаар өдөөн хатгалага цэргийн зохион байгуулалттай, зорилготой болж хилийн харуулын байрлал руу халдах болсон ба 1 дүгээр сарын 19-ний өдөр эсрэг талаас орж ирсэн зэвсэглэсэн хүмүүсийг манай хилчид тосч байлдан ухраасан боловч харуулаа шалгаж явсан штабын дарга Д.Дондов тэдэнтэй таарч буудалцан, өөрөө болон хамт явсан цэрэг Г.Янживийн хамт алагдсан тухай цэргийн төв архивын материалд байдаг.

Энэ мэтчилэн дайсны талаас зэвсэглэн халдсан тохиолдол бүрд манай хилийн цэргийн дайчид хариу цохилт өгч няцааж байсан. Ш.Гонгорыг 1936 оны 1 дүгээр сард, дайсны удаа дараагийн давшилтыг няцааж байсан Д.Дэмбэрэл, Ч.Шагдарсүрэн нарыг 1936 оны 4 дүгээр сард Монгол Улсын баатар цолоор шагнажээ. Эндээс үзэхэд манай хилчидийн хувьд Халхын голын дайн 1935 оноос эхэлсэн гэж үзүүштэй.

Харин дээрх өдөөн хатгалгууд Халхын голын дайн болж өргөжсөн буюу Халхын голын ойролцоо томоохон хэмжээний тулалдаан 1939 оны 5 дугаар сарын 28-нд болсон бөгөөд энэ тулалдаанаар хоёр талын цэрэг Халхын голын зүүн эрэг дэх хэсэг газрын төлөө байлдацгаасан. Манай талаас Улаанбаатар хотод байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн 57 дугаар корпусын хэсэг, Монголын хувьсгалт цэргийн 6 дугаар морин дивиз оролцсон.

Манайхан энэ дайнд оролцоогүй гэж ярьдаг хүмүүс ихэвчлэн Халхын голын дайны байлдааны үндсэн ажиллагаа буюу генерал Г.К.Жуковын командалсан Монгол, Зөвлөлтийн цэрэг, дэслэгч генерал Огису Риппо-гийн командалсан Японы цэргийн хооронд болсон тулалдааны тухайд ярьдаг. Үүнд хариу өгөхийн тулд хэд хэдэн тайлбар, учир шалтгаан тоочих шаардлагатай.

Нэгдүгээрт, Орос Монголын цэргийн хамтарсан ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэлтэй байсан. Ингэж нэгдсэн удирдлагад оруулж удирдах дарга жанжин ч тэр үед бэлтгэгдээгүй байжээ. Оросууд, монголын цэргийг эсрэг талтай андууран их бууны галаар болон нисэх онгоцоор бөмбөгдсөн нь цаашид харилцан ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг харуулсан төдийгүй ийм байдлаар байлдвал тухай үед дөнгөж үүсж ядаж байсан Монгол-Зөвлөлтийн харилцаанд томоохон асуудал болох байлаа. Түүнээс гадна Оросын хувьд Японыг бут ниргэх, ингэхдээ бүр сүрийг үзүүлж бие дааж ялах сонирхол байсан. Учир нь тэр үед Европод германчууд, Азид япончууд милитарчлагдаад ширүүн байсан үе тул герман руу анхаарлаа хандуулахын тулд япончуудад томоохон сургамж, хичээл зааж өгөх шаардлагатай байсан гэдэг юм. Түүнчлэн, 1905 онд Орос-Японы дайнд оросууд япончуудад бут цохиулж байсан тул үүнийг дахин давтахгүйг ЗХУ-ын удирдлага ихээхэн хичээсэн нь лавтай.

Хоёрдугаарт, тухайн үеийн Монгол улсын дотоод байдлыг ярих ёстой юм. 1932 онд “БИД” хувьсгалын эсэргүү нар гэдэг нэрээр тухайн үедээ мэдлэг чадвартай байсан хэмээгдэх баахан лам нараа устгасан, энэ хядлага дуусаагүй байтал “японы тагнуул” нэрээр бас л нийгмийн сэхээтнүүдээ устгаж эхэлчихээд байсан. Дайн эхлэхээс өмнө 1936 оны 3 дугаар сард дайсны өдөөн хатгалгын эсрэг байлдааны ажиллагаа удирдаж явсан Өрлөг жанжин Г.Дэмид оросуудын дуудлагаар Москва явж, замдаа “хоолны хордлогоор” гэсэн сонин оношоор нас барсан, 1937 оны 10 дугаар сард Х.Чойбалсангийн тушаалаар “анхны 14” гэгчийн хэрэгт хамруулан монголын цэргийн мэргэжлийн удирдлагад байсан Жанжин Штабын дарга Ж.Малж, түүний орлогч Дарьзав, Дэндэв нарын нийт зургаан хүнийг буудан алсан. Манай офицерууд “хэдийд намайг дуудах бол” гээд архидаж суудаг ажилтай байсан, дараа өдрийн архидалтанд тоо нь хорогдсон байдаг байж билээ гэж хөгшчүүл яриагаар.

1937-1940 оны хооронд Монголын хувьсгалт цэргээс багцаалсан тоогоор нийт 836 хүн хэлмэгдсэний 525 нь захиран командлах, улс төр, техникийн ажилтанууд, 311 нь бага дарга цэргүүд байлаа хэмээн түүхэнд бичигдэн үлджээ. Нэг үгээр хэлбэл манай “цаазлагчид” дайн эхлэх нь тодорхой болчихоод байхад ч, дайны үед ч, дайны дараа ч эх орноо хамгаалах зорилготой хүмүүсээ алсаар л байжээ. Энэ аллага Хувьсгалт цэргийг удирдлагагүй, байлдааны бэлэн байдлын зэрэглэл нэмэх биш хасах тал руугаа тооцогдох болсон, цэргийнхэний дунд хар амиа бодох, нэг нь нөгөөдөө итгэх итгэлгүй болж, дайн байлдааны үед бүү хэл тайван цагт ч ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй болгосон байна. Хамгийн сонирхолтой, өрөвдөлтэй бас инээдэмтэй тушаал 1938 оны 5 дугаар сард гарч Монгол Ардын цэргийн удирдах албан тушаалд 693 хүнийг дэвшүүлэн томилсон байна. Эдгээрт ихэвчлэн бичиг үсэг мэддэг цэргүүд, дотоод гадаадын цэргийн сургууль дөнгөж төгссөн цэргийн хэргийн туршлагагүй хүмүүс багтаж байв. Хэдийгээр баатарлаг гавьяа байгуулж, зарим хүмүүсийн эр зоригийг дайсан нь нь хүртэл хүлээн зөвшөөрч байсан ч Шаарийбуу, Дандар мэтийн улсууд бол Оросын Тамбов хотын морин цэргийн сургуулийг дөнгөж төгсөөд шууд байлдааны ажиллагаанд илгээгдэж байсан хүмүүс юм.

Оросын цэргийнхний нутаг руугаа илгээж байсан олон гомдлуудын нэгэнд байлдааны ажиллагаанд орж байгаа цэргүүдэд гар гранатын гал буюу тэсрүүлэгчийг тавьж олгоогүй байсан (тэсрүүлэгчгүй гранат цул төмөртэй адил) гэжээ.

Эндээс дүгнэлт хийгээд үзэхээр манай цэргүүдийг Чойбалсан ч алж байсан, япончууд ч алж байсан болж таарч байгаа юм. Тэр үед Монгол улсад оросуудыг эсэргүүцсэн нэлээд том хөдөлгөөн өрнөж байсан гэж Б.Баабар “Нүүдэл суудал” романдаа бичсэн байдаг. Ер нь юмыг хэтрүүлэхээр хүн бүр л хардагдаж, хэлмэгддэг бололтой юм. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд саяханыг болтол Пакистаны Ерөнхийлөгч агсан Мушараф баахан иргэдээ “террорист” хэмээн баривчлиж цааш нь харуулахыг нь харуулсан гэдэг юм.

Зүчи "Дайны ялалт"

засварлах

Тэрээр 1207 онд сибирийн ойд амьдардаг хүмүүсийг амжилттй эзлэн авсан ба хамгийн түрүүнд монголын хойд хэсгийн хил хязгаараар өргөтгөсөн. Тэр аавынхаа өмнөөс Киргизийн эсрэг тулалдсан. 1210 ба 1218 онд Жүчийн эдлэн газар н хваризм гэх өргөн уудам газар нутагтай байсан ба энэ дайны туршид 1220 оны 4 сард сигнак жанд яникантийг эзлэх том хариуцлага хүлээсэн.Энэ үйл ажиллагааг чимээгүйхэн цагаадай явуулж байсан. цагаадай хотыг устгахыг хүсэж байсан бөгөөд чингис хаан зүчид хотыг устгахгүй гэж амалсан байсан юм. зүч цагаадай хоёр өөр өөр үзэл бодолтой байсан түүний дараа чингис хаан өгөөдэйг захирагч б олгсон ба өгөөдэй цэргийн бэлтгэлээ үргэлжлүүлэн бэлдэж байсан бөгөөд зүч цагаадай хоёр 1221оны үед цэргийн бэлтгэлээ хийж байсан бөгөөд энэ үед чингис хаан их хуралдайг хуралдуулж байжээ.Тэд гэр бүлийн асуудлуудыг албан ёсны уулзалтаар зохион байгуулдаг байсан бөгөөд энэхүү уулзалтандаа байр суурийн талаар мөн ярилцдаг байсан юм. Тэмүүжин Хуралдай-ийн дундуур өөрийн овгийнхоо хаанаар өргөмжлөгдсөн/сонгогдсон, мөн тэр бусдыг ойр ойрхон дуудан цуглуулж дайны талбараас бусдыг өөртөө нэгтгэж чадаж байсан юм. Энэ нь Чингис хааны хуулийн түлхүүр хэсэг нь байсан юм. Овог угсааны уламжлал нь мөн л маш хурцадмал байдалтай байсан. Чингис хааны ууган хүү Зүчи болсны хувьд түүний эцэг нас барсны дараа овог болон эзэнт улсаа Нзахирах үүрэг хүлээсэн. 1222 оны алтан ургийн хураладайгаар Зүчийг хаан ширээнд залах саналыг Цагаадай санаачилсан. Тэрхүү уулзалтанд Чингис хаан түүний ууган хүү болох Зүчи-ийг хаан ширээнд залхаар шийдвэр гаргасан.

Тогоон төмөр хаан

засварлах
            Хаан байсан хугацаа [1333.07.19-1370.05.23] 
                                 (36 жил, 308өдөр)
            Хааний титэм авсан  өдөр Хаан болсон өдөр - 1333.07.19      
                    Цолнууд:
                             o	Ухаант хаан
                             o	Hui Zong 
                             o	Нас барсаны дараах нэр :
                                   Богиноор: 
                                   Уртаар : Emperor 
                             o	Эрин зууны нэрүүд :
                                   Зишун  1333
                                   Юуантонг  1333-1335
                                   Зиюуан  1335-1340
                                   Зизэнг  1341-1370
   Төрсөн он сар өдөр : 1320.05.25      
    Нас барсан өдөр : 1370.05.23 (50 –н насандаа )
    Нас барсан газар : Yingchang
    Угсаа залгамжлагч хаан: Билэгт хаан 
    Овог удам :
    Сүлд үг : Тэнгэрт зөвхөн бурхан байдаг ба Дэлхий дээр ганц Чингис Хаан эзэн байдаг.
      Аавын нэр : Kusala
      Ээжийн нэр : Karluks

Өгэдэй хаан

засварлах

Бага нас

засварлах

Өгэдэйн бага нас олон овог, аймгийн тэмцэл, тулааны үед өнгөрчээ. Түүнийг төрөх үед эцэг Тэмүжин нь Хэрэйдийн Тоорил хан, Жадаран аймгийн эзэн Жамуха нартай холбоотон болж, байр сууриа бэхжүүлж авсан байлаа. 1189 онд Тэмүжин Хамаг Монголын хаанд өргөмжлөгдөж, Чингис хаан хэмээх цолыг хүртэв. Энэ тухайгаа Ван хан, Жамуха нарт элч илгээн мэдэгдэхэд Ван хан хүлээн зөвшөөрч, Жамуха нилээд хоёрдмол хариулт өгчээ. Түүний дараа Жамухагийн дүү Чингис хааны нэгэн харъяат албат Жүчи Дармалагийн адууг хөөж яваад Жүчи Дармалад алагдсан явдал гарав. Жамуха үүнийг сонсоод Жадаран аймгийн 13 хүрээний 30000 цэргийг удирдан Чингис хааныг дайлаар ирэхэд Чингис хаан мөн 30000 цэргээр угтан очиж байлдаад Онон мөрний Зээрэн хавцалд шахагджээ. Жамуха Чингис хааныг Зээрэн хавцалд шургалуулав гээд буцах замдаа Чинос овгийн залуусын далан тогоонд буцалгаж, Нэгүд овгийн Цагаан гуагийн толгойг огтолж, морины сүүлэнд чирч одсон хэмээн Монголын нууц товчоонд тэмдэглэсэн байдаг. Жамуха яагаад буцсан нь тодорхойгүй юм. Түүний дараа Ван хан өөрийн дүү Эрх хартай муудалцахад Эрх хэр Найманы цэргийг Хэрэйдэд авч ирж, Тоорил ханыг устгахыг оролджээ. Тоорил хан Чингис хаанаас тусламж хүсэхэд Чингис хаан хүлээн авч, Найманы цэргийг бут цохиход Эрх хар Тангуд руу зугатжээ. Түүний дараа Чингис хаан, Тоорил хан нар Алтан улсын цэрэгтэй холбоолон Татаруудыг довтлон эрхэндээ оруулсан байна. Алтан улсын цэргийн жанжин Вангин чинсан Тоорил ханд ван цол, Чингис хаанд чаутхури цол олгожээ. Энэ үед Жүрхин аймаг Чингис хааны ордыг довтолж түйвээсэн тул Чингис хаан Жүрхинийг довтлон бут цохиж, толгойлогчдыг нь цаазаар авчээ. 1198 онд Чингис хаан Мэргидийг хоёр удаа довтолсоны дараа 1199 онд Ван хантай хамтран Найманы Хүчүгүд Буйруг ханыг довтлон алав. Тэд буцах замдаа Найманы Таян ханы илгээсэн Хүгсэү Сабраг баатрын цэрэгтэй тулгарч дайтах болоход Ван хан Жамухагийн ятгалганд автаж, шөнө дөлийг далимдуулан Чингис хааныг орхин оджээ. Чингис хаан өглөө болсон хойно үүнийг мэдээд нутгийн зүг ухран одсон аж. Хүгсэү Сабраг баатар Ван ханы араас нэхэж очоод түүний эхнэр, хүүхэд, ихэнх харъяат албатыг олзлон авав. Ван хан Чингис хаанаас дахин тусламж хүсэхэд Чингис хаан өөрийн жанждаа явуулж, Найманы цэргийг цохин ухрааж, Ван ханы эхнэр, хүүхэд, харъяат албатыг эргүүлэн өглөө. Энэ үед Өгэдэй эцэг, эхийн дэргэд байсан нь тодорхой юм.

Залуу нас

засварлах

1200 онд Хатагин, Салжиуд, Тайчууд, Дөрвөд, Хонгирад зэрэг аймгууд Чингис хаан, Ван хан нарын эсрэг холбоо байгуулан дайлаар ирэхэд Чингис хаан, Ван хан нар эсэргүүцэн байлдаж, бут цохив. 1201 онд Найманы улс хоёр хуваагдаж, ах, дүү Таян, Буйруг нар хуваан захирав. 1201 онд Тайчууд, Хонгирад, Ихирэс, Горлос, Дөрвөд, Хатагин, Салжиуд, Татар, Ойрад, Найман аймгууд Чингис хаан, Ван хан нарын эсрэг холбоо байгуулж, Жамухаг холбооныхоо удирдагчаар томилж, Гүр хан цол олгожухуй. 1202 онд Жамуха нарын холбоотны цэрэг Чингис хаан, Ван хан нартай тулалдаад бут цохигдсоноор энэ холбоо задарлаа.

Өгөөдэй хаан тэнгэр өөд болсон

засварлах

1241 онд Өгэдэй хаан нас баржээ. Ихэнх эх сурвалжид түүнийг архи хэт их уудаг байснаас болж нас барсан гэдэг бол цөөнгүй эх сурвалжид түүнийг хорлосон гэдэг байна. Түүнийг Дөргэнэ хатан хорлосон, Дөргэнэ хатны даалгавараар Фатима хэмээх Перс бүсгүй хорлосон, эгч нь хорлосон гэх мэт олон таамаглал байдаг. Мөн зарим эх сурвалжид Өгэдэй хаан 1241 оны намар ан ав хийж байхдаа Араб худалдаачин Абдуррахман хэмээгчтэй шөнөжин архидаж хоноод маргаашийн үүрээр нас барсан ба Абдуррахман нь Дөргэнэ хатны нууц амраг байсан хэмээсэн байдаг

Монгол уу, Монголия уу

засварлах

Уучлаарай, та онлайн байгаа бол, таны саналаа илэрхийлж өгөхийг хүсч байна. Википедиа хуралын Харь үгийг Монголчлох Энэ линкт хэлэлцүүлэгийн хамгийн доод талбарт байгаад засварлах гэж ороод саналаа бичих боломжтой.