Багануур дүүрэг

засварлах

Captureqwefghj Нийслэлийн Багануур дүүрэг нь Улаанбаатар хотоос зүүн тийш 130 км зайд Хэрлэн голын сав газарт оршдог. Монгол Улсын нийслэлийн алслагдсан дүүрэг юм. БНМАУ-ын АИХТ-ийн 1980 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 43-р зарлигаар Улаанбаатар хотын район нэртэйгээр байгуулагдсан байна. 62,2 мянган га нутаг дэвсгэртэй 41,6 мянган га нь ХАА-н, 19,3 мянган га нь хот суурины, 4,71 га нь зам шугам сүлжээний, 14,26 га нь улсын тусгай хэрэгцээний, бусдыг ойн болон усны сан эзэлдэг. Зөөлөвтөр цайвар хөрстэй. Далайн төвшнөөс 1276-1333 метрт өргөгдсөн. Засаг захиргааны 5 хороо, 7824 өрхийн 27440 хүн амтай. Хүн амын 36 хувийг 13-36 хүртэлх насны залуучууд эзэлдэг ба эдгээрийн 32 хувь буюу 8801 нь 0-18 насны хүүхдүүд байна. Нийт өрхийн 41,5 хувь буюу 3248 өрх байр орон сууцанд, 25,8 хувь буюу 2021 өрх амины хашаа байшинд, 2545 өрх гэрт амьдарч байна. Гэрт амьдардаг өрхөөс 287 өрх нүүдлийн мал аж ахуй эрхэлж байна. Хамгийн том ашиглалтын орд Багануур ХК-1978 онд анх байгуулагдсан. 599 сая тонн буюу 150 жилийн нөөцтэй. Жилд 4.0 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Багануур дүүргийг хөгжүүлэх чиглэлээр

– Их сургуулиудын нэгдсэн хотхоны дэд бүтцийг барьж байгуулан, зарим их дээд сургууль, шинжлэх ухааны судалгааны төвүүдийн тодорхой хэсгийг хотоос нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлнэ.

– “Багануур” үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийг барьж байгуулах ажлыг эхлүүлнэ.