J.SA13D034dei
Windows XP
засварлахWindows XP
засварлахWindows XP үйлдлийн систем нь Microsoft-оос гаргасан хувын компьютерт зориулсан үйлдлийн систем юм. 2001 оны найман сарын 24нд үйлдвэрлэгдэж эхэлсэн бөгөөд тухайн оны арван сарын 25 наас жижиглэн борлуулах зорилгоор гаргаж байсан. Windows XP-ийг анх 1990 оноос “Neptune” хөгжүүлж ирсэн бөгөөд энэ үйлдлийн систем нь Windows NT цөмтэй Windows 2000 гэх шинэ хувилбараас анх бизнесийн зах зээлд хэрэглэхээр төлөвлөж байсан. XP нь MS-DOS-ийн үндсэн ашиглалт аюулгүй байдал, тогтвортой байдал, үр ашигтай байдал зэрэгдээр үндэслэсэн байдаг. Энэ нь зохиогчийн эрх зөрчих аюултай байсан тул Windows-ийн анхны хувилбарууддээр хэрэглэгчийн интерфэйсийг нэмж өгсөн. Windows XP-г гаргасны дараа хэрэглэгчдэд ойлгомжтой хялбар интерфэйс, техник хангамж тоног тохооромжийн дэвшил, мультимедиа боломжуудыг өргөнөөр нэмж өгсөн зэрэг нь хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авхад хүргэсэн. Шинэ лицензтэй загвар болон бүтээгдэхүүнийг идэвхжүүлэх(activation) хийх зэрэг асуудлууд байсан ч энэхүү үйлдлийн систем нь өргөн ашиглагдах нь тодорхой болсон юм. Дэлхий дээр таван жилийн хугацаанд ойролцоогоор 400 сая хувь Windows XP зарагддаг гэсэн тооцоо бий. 2014 оны дөрвөн сар гэхэд нэг тэрбум гаруй XP зарагдсан байна. Windows XP-гийн хөгжүүлэлт 2008 оны зургадугаар сарын 30нд дууссан байдаг бол түүнээс хойш 2010 оны арван сар хүртэл netbooks үргэлжлүүлсэн. Windows Vista үйлдлийн систем гарсны дараа ч Windows XP нь борлуулалт өндөртэй байсан бөгөөд Windows 7 гарсны дараа хэрэглээ нь буурсан. 2016 оны байдлаар XP нь Windows 7, Windows 10, Windows 8.1 ийн дараа буюу дөрөвт орох Windows-ийн хувилбар юм. Зарим оронд одооч алдартай байгаа бөгөөд Африк бүхэлдээ болон Ази тив тэр дундаа БНХАУ-д ширээний компьютер тутмын гуравны нэг нь Windows XP ашиглаж байна гэсэн судалгаа байдаг.
Өөрчлөлт шинэчлэлтүүд
засварлахUser interface
засварлахӨмнөх хувилбаруудаас удамшсан интерфэйсүүдийг, “alpha compositiong эффэкт”, “drop shadows” болон “visual style” зэргээр шинэчлэж үйлдлийн системийн харагдах байдлыг сайжруулсан. Олон тооны эффэкт нь компьютерийн процессийн чадлаар үйлдлийн системээр тодорхойлогдон идэвхиждэг, мөн case-by-case үндсээр идэвхижэж, идэвхигүй болгоно. XP нь ClearType-ийг нэвтрүүлсэн, энэ нь LCD дэлгэц дээр фонтуудын харагдацыг сайжруулхын тулд дэд фиксл зурах системийг загвачирласан. Шинэ системийг icon-ний багц нэмэгдсэн. Үндсэн дэлгэцийг зураг Bliss нь Californai мужийн Napa тосгоны ногоон толгод болон давхарладсан үүлтэй цэнхэр тэнгэрийн зураг юм. Start menu нь XP дэх хамгын эхний томоохон шинэчлэлт болсон. Энэ нь хоёр баганатай жагсаалт болдог, хамгын их хэрэглэгддэг програмуудыг харуулах, хамгын сүүлд нээгдсэн файлуудыг харуулах мөн уламжлалт цуврасан “All programs” цэстэй. Taskbar нь зөвхөн нэг л товчлуур дарснаар програмруу нэвтэрч орж чаддаг болсон. Мэдэгдэлүүд нь идэвхгүй icon-уудаар нуугдсан байдаг. Taskbar нь санамсаргүй өөрчлөлт оруулах ийш тийш нь зөөх зэргээс сэргийлж түгжигдсэн байдаг. Нийтлэг tasks-д жагсаалт нэмэгдсэн мөн Windows Explorer нь шинэ task дээр суурьлан шинэчлэгдсэн. Үүний үүрэг нь дэлгэцэнд folder-уудыг харагдуулах түүн дотор файлуудыг ажиллуулах үүрэгтэй бөгөөд үүнд дуу болон зургыг багтаасан folder-ууд мөн CD харагдана.
Дэд бүтэц (infrastructure)
засварлахXP нь pregetcher –ийг ашиглан асах үйл явц болон програмуудын хурдыг сайжруулсан. Энэ нь програмыг суулгах болон түүнд тохирсон driver-ийг суулгахад үр ашгаа өгнө. Мөн өмнөх хувилбаруудаасаа маш олон тооны шинэчлэлт хийсэн үүнд системийн админы хэрэглэх програмууд болох Windows Installer, Windows Script Host, Disk Defragmenter, Windows Task Manager, Group Policy, CHKDSK, NtBackup, Microsoft Management Console, Shadow Copy, Registry Editor, Sysprep болон WMI програмуудад томоохон шинэчлэлтийг хийсэн. XP нь оюуны өмчийн тухай мөн чухалчилж шинэчлэлт хийсэн. Өөрсдийн лицензээ Windows Product Activation-оор сайжруулж өгсөн. Windows-ийн бүх лецэнзтэй компьютерүүд нь бүгд өөрсдийн гэсэн ID тай байх бөгөөд үүнийг техник хамгамж зөвлөгөө зэргийг интернэт болон телефон утсаар дамжуулан авах боломжтой. XP-ийг суулгаснаас хойш 30 хоногийн дотор идэвхжүүлэлт хийгдээгүй бол үйлдлийн системийг ажиллагаагүй болгодог. Windows нь тогтмол техник хангамжаа шалгаж байдаг. Хэрэв техник хангамж солигдсон бол заавал дахин идэвхжүүлдэг.
Сүлжээ болон интернэтийн үйл ажиллагаа
засварлахWindows XP-г анх суулгахад Internet Explorer 6, Outlook Express 6, Windows Messenger болон MSN Explorer цуг дагалдаж ирдэг. Мөн шинэ сүлжээний технолууд нэмэгдсэн байдаг үүнд: Internet Connection Firewall, Internet Connection Sharing UPnP, NAT traversal APIs, Quality of Service, IPv6 Teredo tunneling, Backround Intelligent Transfer Service, Fax, Network bridging, peer to peer networking, DSL modem дэмжих, IEEE 802.11 (Wi-Fi), TAPI 3.1 болон FireWire.
Давуу болон сул талууд
засварлахДавуу талууд
засварлах- Татах болон татасны дараа суулгахад хялбар
- Microsoft outlook-ийн хаягын нууцлал сайжирсан.
- Техник хангамж болон програм хангамжууд холбогдоход асуудал байхгүй.
- XP нь бусад үйлдлийн систем буюу Windows Vista, Windows 7, Windows 8 аас бага зайг эзэлдэг. Энэ нь компьютерийн нөөцийг бага ашигладаг гэсэн үг.
- Windows XP нь Pentium 233 megaherts-ийн процессор 64 megabyte-ийн RAM-ийг шаарддаг энэ нь Windows 7-ийн шаардлагын 3 аасс 6 хувь нь л гэсэн үг юм. Ихэнх өргөн хэрэглээний програмууд нь Windows 7 гэхээсээ илүү Windows XP дээр ажилладаг.
- Илүү үр ашигтай хэрэглэхэд хялбар.
- Хэрэглэгчийн интерфэйс нь өмнөх хувилбаруудааса хамгын сайжирсан.
Сул талууд
засварлах- Худалдаж авхад үнэтэй.
- Нэг лиценз худалдаж аваад түүнийг олон төхөөрөмжинд хэрэглэх боломжгүй.
- Windows XP нь malware халдлагад өртөх магадлал их. Вирусний програмгүйгээр интернэтээр аялахад эрсдэл ихтэй.
- XP нь зөвхөн 4 GB RAM-ийг дэмждэг учир олон тооны програм зэрэг ажиллуулах боломжгүй. Заавал өөр шинэ үйлдлийн систем суулгаж байж олон програм зэрэг ажиллуулах боломжтой.
- Маш олон тооны driver-уудтай. Энэ driver-ууд нь ашиглах хугацаа нь богино.
- Хамгын том сул тал нь хамгаалалт юм. XP-д зориулсан вирус маш их байдаг бөгөөд үүнийг XP-ийн өөрийн вирусний програм хамгаалж чаддаггүй. Ийм учраас интернэт банканд ашигладаггүй.
- Тоглоомчдод зориулсан үйлдлийн систем биш. Учир нь өндөр түвшний видео карт ашигладаг тоглоомууд болон DirectX 10 болон DirectX 11 дэмждэггүй.
Хөгжүүлэлт зогссон тухай
засварлахАНУ-ын сүлжээний аюулгүй байдал, зөвлөх үйчилгээ үзүүлдэг “FireEye” компанийн судлаачид Windows XP болон Windowsсервер 2003 үйлдлийн системд Privilege escalation буюу үйлдлийн систем, программын алдааг ашиглаж халдлага үйлдэгч этгээдэд сүлжээнд хандах эрх олж авах нөхцлийг бүрдүүлэх төрлийн эмзэг байдлыг илрүүлсэн байна. 2014 оны 4 дүгээр сарын 8-нд Microsoft компани нь Windows XP, Office 2003 зэрэг бүтээгдэхүүнийг хөгжүүлэхээ зогсоож байгааг мэдэгдсэн. Энэ өдрөөс хойш эдгээр бүтээгдэхүүн цаашид ямар ч үйлчилгээ авах боломжгүй болсон байна. Үүнд:
- Компьютерийг хор хөнөөлтэй вирус, тагнуулын программ болон бусад төрлийн хорлон сүйтгэх программаас хамгаалах аюулгүй байдлын нөхөөс программ
- Microsoft компаниас техникийн дэмжлэг тусламж үзүүлэх үйлчилгээ
- Программ хангамж болон агуулгын шинэчлэлт гэх мэт.
Программ хангамж хөгжүүлэх амьдралын тойрог гэх ойлголт байдаг. Microsoft компани нь автомат засвар, шинэчлэлт, онлайн интернэтийн тусламжаар хангах асуудал зогссоноор тухайн программын хөгжүүлэлт дуусгавар болсон гэж үздэг. Гэвч 2014 оны 3 дугаар сарын эхний байдлаар интернэт сүлжээнд холбоотой компьютерийн 30 хувь нь Windows XP хэрэглэгчид байна. Microsoft компаниас зөвшөөрөгдөөгүй программ ашиглаж байгаа компьютерийн системүүдэд кибер аюулгүй байдлын аюул занал нь маш өндөр эрсдэл заналхийлж байдаг. Тухайлбал хор уршигтай халдлагаууд, электрон өгөдлийн алдагдал гэх мэт. Түүнчлэн програм болон техник хангамж хоорондын зохицолдоотой холбоотой асуудлуудтай тулгарч болох юм. Хөгжүүлэлт зогссон хэдий ч Windows XP үйлдлийн системтэй компьютерүүд эсвэл Office 2003 ажиллаж буй бүтээгдэхүүнүүдийг үргэлжлүүлэн ажиллуулах боломж байгаа. Гэвч хөгжүүлэлт нь зогссон программ хангамж ашиглах нь вирусын аюул болон бусад аюулгүй байдалд эрсдлийг нэмэгдүүлнэ. Тэгэхээр хэрэглэгчид одоогоор хөгжүүлэлт хийгдэж буй үйлдлийн систем болон оффисын программаар сайжруулахаас өөр сонголт байхгүй болж байна. Энэ салбарын зах зээл дээрх программ хангамж нийлүүлэгчид болон үйлчилгээ үзүүлэгчид нь Windows XP болон Office 2003-аас одоогоор хөгжүүлэлт хийгдэж бүтээгдэхүүн рүү шилжүүлэлт хийхийг санал болгодог. Windows XP-ийн хөгжүүлэлт дууссаны дараа тухайн хэрэглэгч үргэлжлүүлэн ашиглахдаа Internet Explorer-аас бусад хөтөчийг ашиглаж зарим нэг эрсдлийг бууруулж болох юм. Хэрэглэгчид өөрсдийн сонгосон өөр хөтчийн хөгжүүлэлттэй холбоотой асуудлыг лавлаж судлах хэрэгтэй.
Системийн шаардлага
засварлахХамгийн багадаа | Зөвлөмж | |
---|---|---|
Home/Professional Edition | ||
CPU | Pentium or compatible, 233 MHz BIOS or compatible firmware | Pentium or compatible, 300 MHz BIOS or compatible firmware |
Санах ой | 64 MB | 128 MB |
Хатуу диск | 1.5 GB Master boot record used |
|
Медиа | CD-ROM drive or compatible | |
Дэлгэц | Super VGA (800 × 600) | |
Дууны төхөөрөмж | Sound card plus speakers/headphones | |
Оролтын төхөөрөмжүүд | Keyboard, mouse | |
Professional x64 Edition | ||
CPU |
|
|
Санах ой | 256 MB | |
Хатуу диск |
|
|
Медиа | CD-ROM drive or compatible | |
Дэлгэц | Super VGA (800 × 600) | Example |
Дууны төхөөрөмж | Sound card plus speakers/headphones | |
Оролтын төхөөрөмжүүд | Keyboard, mouse | |
64-Bit Edition | ||
CPU | Itanium 733 MHz | Itanium 800 MHz |
Санах ой | 1 GB | |
Хатуу диск | 6 GB | |
Медиа | CD-ROM drive or compatible | |
Дэлгэц | Super VGA (800 × 600) | |
Оролтын төхөөрөмжүүд | Keyboard, mouse |