Кулыковын тулаан засварлах

 
13-р зууны үеийн бүтээл

Кулыковын тулаан (Russian: Мамаево побоище, Донское побоище, Куликовская битва, битва на Куликовом поле) нь Татарын Мамай болон Мусковын Дмитрий нарын хоорондох тулаан ба Оросын түүхээс авч үзвэл Орос ба Алтан Ордын тулаан байжээ. Гэхдээ тэр үед төр засгийн асуудал илүү хүндрэлтэй ба Зүүн Хойд Оросын улс төрийн байдал илүү сонирхол татаж байсан байна. Дон гол(одоогийн Тулагийн газар нутаг)ийн орчим Кулыковын хөндийд 1380 оны 9р сарын 8нд болон өнгөрсөн уг тулаан Дмитрий Донскийгийн ялалтаар өндөрлөжээ. Тулаан болсон газарт Алексей Шусевын загвараар дурсгалт сүм байгуулжээ.

Монгол Татарын байлдан дагуулалтын үед Киев Оросын эзэмшилд хамаарахгуй байсан газар нутаг Монголын Эзэнт Гүрэн буюу Алтан Ордын эзэмшилд орж байсан ба тэдний төвийг бага Волгагийн орчимд байгуулжээ. Цөөн хэдэн Оросын эрх мэдэлтэнгүүд эзлэгдээгүй байсан ч гэсэн Монголын эзэнт гүрний дарангуйлалд байсан тул татвар төлөх шаардлагатай байжээ. Тэр үед жижиг муж байсан Москва өргөжин, үүрэг хүлээсэн төр засгийн нэгж болсон ба хөрш зэргэлдээ орнуудыхаа тэр тусмаа Рязаны вант улсын газар нутгийг эзлэн авахаар санаархах болжээ. Москва Рязанийн бие биенийгээ харсан байдал Монгол Татарын байлдан дагуулалтаас нилээн өмнө буюу Оросын мужууд хүчирхэгжиж байсан үеэс эхэлжээ.

Мөхөж буй Алтан Ордод ардын бослого гарах үеэр шинэ төрийн хүчнүүд болох Литвийн Вант Улс, Москвагийн Вант Улс, Рязанийн Вант улс зэрэг хүчнүүд төрөн гарч ирж байжээ. 1370 онд Татарын Хан Абдуллын нууцлаг үхлийн дараа Мамай жанжин Алтан Ордын засаг баригч болсон ба Татарын идэр Хан Мухамед Болакийг хянаж байх үүрэг хүлээж байв. Өсөж буй Литвын Вант улс хөдөлгөөнд орж эхлэн, хуучны Алтан Ордын ноёрхож байсан газар нутгийг өөрийн мэдэлдээ оруулж байсан ба Цэнхэр усны тулааны дараа зөвхөн Киев бус Хар тэнгисийн орчимын хэсэг газар нутгийг мэдэлдээ оруулж чаджээ. Мамай нь Алтан ургийн хүн биш байсан, мөн Чингисийн цусны хаан ширээ залгамжлагчид тэр үед байсан учраас түүний байр суурь хэврэг байсаар байв. Энэ үеэр Москвагийн ханхүү Мамайн 1362 оноос хойш Владимирын Вант Улсад явуулж байсан зарлигийг түтгэлзүүлжээ. 1371 онд Мамай Тверын ханхүүд дамжуулжээ. Москвагийн ханхүү Дмитрий Донский шинэ удирдагчийн харьяалалд байхыг эсэргүүцэж байжээ. 1377 онд Амайн найз Арпаш, Дмитрийн удирдсан Суздал - Москвагийн нэгдсэн армийг Пена голын тулаанд ялсны дараа Нижний Новгород болон Рязанийг довтолжээ. Мамай өөрийн хүчийг Алтан Ордын харьяа нутгуудад батлан харуулахыг оролдож байсан ба 1378 онд тэр өөрийн цэргийг Мурза Бэхч жанжинаар захируулан Москвагийн ханхүүг хараат байдалдаа оруулахаар илгээжээ. Ордын арми Вожа голын тулаанд ялагдан, Бэхч ч мөн амь үрэгджээ. Нэгэн зэрэг өөр нэг хан болох Тохтамиш Алтан Ордын хаан ширээний төлөө тэмцэж эхлэв. Эхний удаад амжилтгүй болсон ч гэсэн Алтан Ордын хан болохын тулд илүү найдвартай түншлэл хайж байжээ. 2 жилийн дараа Мамай өөрийн цэргийг удирдан Орос руу чиглэжээ. Довтолгооны үеэр тэрээр Литвын ханхүү Жогайла, Оросын ханхүү Рязанийн Олег зэрэг Дмитрийн өшөөт дайснуудтай хэлцэл хийв. Литв болон Рязаны цэрэг Татарын цэрэгтэй нэгдэхээр хөдөлжээ. Мамай өөрийн хүчээ Дон голын эрэг дээр байрлуулан нэмэлт хүчээ хүлээж байв. Дмитрий өөрийн цэргийг болон холбоотнуудаа Коломнад дайралтыг эсэргүүцхийн тулд цуглуулжээ. Тройц Сергеевын Лаврадад, Дмитрий гэгээн Сергей Радонежскийтай уулзсан ба тэрээр Оросын цэргийг тулааны өмнө адисласан байна. Дмитрий Литв болон Рязаны цэргүүд ирж байгааг мэдсэн ба Мамай хүчээ зузаатгахаас өмнө довтолхоор шийджээ. 1380 оны 9 сарын 7д Оросууд Доныг гаталжээ.

 
Кулыковын хөндийн дурсгалын хөшөө

Цэргийн хүч засварлах

Москвагийн Дмитрий Иванович Владимирын удирдсан Оросын нэгдсэн арми өөрсдөөс нь хамаагүй хүчирхэг Мамайн удирдлага доорх Мамайн армитай тулгарсан ба Рязаны их ван Олег болон Литвын их Ван Жогайла нар тулаанаас хожимджээ. Эртний Оросын найраг болох Задонщинад 150`000 Орос, 300`000 Татар Монгол дайнд орсон гэсэн байдаг ч гэсэн Кулыковын хөндийн хэмжээ, ийм их хэмжээний цэргийг багтаахаар том биш ажээ. Дайнд ерөнхийдөө 7000 Литвын ардуудыг оруулан 60`000 Орос ба 125`000 Татар орсон гэж үздэг.

 
Александр Пересвет ба Мамайн жанжингийн дуэль
 
Дмитрий Донский

9 сарын 8ны өглөө Кулыковын хөндийг битүү манан бүрхсэн байв. Манан ойролцоогоор 11 цагийн үед арилсан ба тэр үед 2 тал бие бие лүүгээ довтолж эхэлсэн байна. Тулаан 2 талын хүчтэнгүүдийн тулаанаар эхэлжээ. Үүнд Оросын тулаанч нь Гэгээн Сергейн илгээсэн Сергеевын сүмийн лам Александр Пересвет байсан бол харин Ордын тулаанч нь Тэмир-мурза (Чэлүбэй) байжээ. Эхний довтолгооноороо өрсөлдөгчид нэг нэгийгээ устгажээ. Оросын эх сурвалжуудаас авч үзвэл Пересвет эмээлээсээ унаагүй харин Тэмир унасан гэсэн байдаг. Энгийн цэрэг шиг харагдахын тулд Дмитрий өөрийн хуяг дуулгаа Москвагийн их ноён Михаил Бреноктой сольсон байна. Бренок түүний тугийг барин, хуяг дуулгыг нь өмсөн түүнтэй адил байх ёстой байв. Хууралт амжилттай болсон бөгөөд Татарууд Дмитрийн тугруу онилон Бренокийг Ханхүү гэж бодон алсан байна. Дмитрий амьд гарсан ч тулааны үеэр шархдан, цус алдаж ядарснаасаа болж тулааны дараа тэр дороо ухаан алджээ. Ойролцоогоор 3н цаг үргэлжилсэн тулааны дараа их хохирол амссан ч гэсэн Оросын хүч ялж Ордын довтолгоог зогсоожээ. Дмитрий Бронтокоор ахлуулсан Серпуховын ханхүү Владимирын (Дмитрийн үеэл) морин цэрэг жигүүрээс гэнэтийн довтолгоо хийсэн нь Ордын эсрэг ялалтыг авчирсан. Мамай Кримеа луу зугтсан ч, Ордыг Тохтамишийн гарт үлдээн Кримеад дайснуудын гарт алагджээ.

 
Тулааны дараа Дмитрий

Байршил засварлах

Эртний сурвалжууд яг тулаан болсон газрын талаар тодорхой дүрслээгүй байдаг. Тийм учраас XIX зуун хүртэл тулаан өрнөсөн газар тодорхой бус байсан. XIX зуунд Степан Мечаев байрлалыг өөрийнхөөрөө гаргаж ирсэн ба түүний таамаглалууд нотлогдсон байна. XX зуунд Анатолий Фоменко тулаан Москвагийн төв буюу Таганкагийн талбайд болсон гэсэн таамаглалыг өөрийн шинэ хронологийн програмын хэсэг болгон оруулжээ.

Дүгнэлт засварлах

Энэ ялалт нь хараат байдлаас гарах эхний дохио байсан ба нэг зууны дараа Угра голын Их Зогсолт дээр албан ёсоор Монголын хараат байдлаас гаржээ. Оросын бүрэлдэхүүн хэсгүүд шашны нэгдэлд хүрсэн нь мөн маш чухал юм. Николай Карамзины хэлснээр Оросууд Кулыковын хөндий лүү янз бүрийн харьяа газрын ард олноор очоод нэгдмэл Орос ард түмэн болж эргэж ирсэн гэж хэлсэн байдаг.

Хэтийн төлөв засварлах

Тулааны үйл явц нь түүхйин олон онолыг харуулсан байна.

  • Орос үндэстний үзэл бодлоор тулаан нь Оросын газар нутгийг Алтан Ордын харьяалалаас гаргах эхний үе шат байсан гэж үздэг.
  • Зарим зүүнийг баримтлагчид тулаан нь Христын Орос болон бусад шашинтнуудын тулаан байсан гэж үздэг.
  • Оросын түүхч Сергей Соловьёвын нүдээр тулаан нь зүүн Европыг дахин нэг Азийн дарангуйллаас аварсан гэх ба V зууны Чалоны тулаан, VIII зууны Турсын тулаантай зүйрлэсэн байдаг.
  • Зарим шүүмжлэгчид харин тулааныг хэт өндөрт өргөсөн буюу Алтан Ордтой зөрчилдсөнийг энгийн нэгэн улс хоорондын зөрчилдөөн гэж үздэг байна.

Орос хэл сурах ямар дөхөмтэй аргууд байнаа лүд гэж