CACHE (operating system concepts)

Cache Memory (санах ой) Санах ой нь персонал компьютерийн микропроцессор өгөгдөлд богино хугацаанд хүрэх, командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микросхем юм. Энэ нь персонал компьютерийн хурд, хүчин чадлыг тодорхойлох бас нэгэн чухал үзүүлэлт болдог. Компьютерийг асаахад үйлдлийн системийг санах ойд ачаалдаг. Сүүлийн үед ердийн компьютерийн санах ойн хэмжээ ихэвчлэн 16Мb-аас дээш байгаа бөгөөд график горимд ажилладаг жирийн хэрэглэгчийн компьютер 64Mb буюу түүнээс дээш байх нь илүүтэй гэж үздэг. Зөөврийн компьютер голдуу 16MB-с дээш санах ойтой ирэх нь бий. Санах ойг RAM гэж нэрлэдэг.Санах ой нь хэд хэдэн төрөлтэй байдаг. RAM Random Access Memory Персонал компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг. RAM нь процессороос өгсөн командын дагуу өгөгдлийг асар хурдан хугацаанд уян болон хатуу диск рүү бичих эсвэл эдгээрээс болон CDROM-с уншдаг. Гэхдээ эдгээр уншсан мэдээлэл нь зөвхөн таны компьютерийг асаалттай байх хугацаанд л хадгалагдаж байх ба унтраасан тохиолдолд мэдээллээ бүрэн алддаг байна. Харин дахин асаахад үйлдлийн систем болоод зарим хэрэгцээт файл болон командуудыг хатуу дискнээсээ дахин ачаалдаг. RAM-д хадгалагдаж байгаа эдгээр мэдээллүүд хэт ихэссэн өөрөөр хэлбэл түүний багтаамжаас хэтэрсэн тохиолдолд хатуу дискэн дээр бичилт хийдэг ба үүнийг virtual memory гэнэ. Харин хатуу дискний сул зай багассан үед компьютер удаан ажиллах, гацах нь ихсэх буюу "out of memory" гэсэн алдааг өгдөг байна. ROM Read Only Memory Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд компьютерийг асаахад ажиллуулдаг boot программ хадгалагддаг. Түүний RAM-аас ялгагдах гол онцлог нь компьютерийг унтраасан байхад ч өөр дээрх мэдээллээ алдалгүй хадгалсаар байдагт оршино. Учир нь тогтмол санах ойг таны компьютер дотор байрлах 3.5 V-ийн зай тэжээж байдаг. PROM Programmable read-only memory Энэ төрлийн санах ойд программийг хадгалж болох бөгөөд хэрвээ PROM нь ашиглагдаж байвал энэ программийг устгаж цэвэрлэх боломжгүй зөвхөн өөр тийшээ зөөж хадгалах боломжтой. EPROM Erasible programmable read-only memory PROM-н нэг төрөл бөгөөд программийг бичиж мөн устгаж болдог. Хэт ягаан туяаны тусламжтайгаар программийг устгадаг. EEPROM Electrically erasable programmable read-only memory. Мөн PROM-н н6эг төрөл бөгөөд цахилгаан цэнэгийн тусламжтайгаар мэдээллийг нь устгах, дахин програмчилж болох нэгэн төрлийн тогтмол санах ой юм. Программчлахын тулд motherboard-с суглах шаардлага байдаггүй. Учир нь компьютерт хэрэглэгддэг ердийн хүчдэл түүнийг програмчлахад хангалттай байдаг. Энэ төрлийн санах ойн хамгийн энгийн жишээ бол BIOS-ын микросхем юм.

(operating system concepts) ашигласан ном