Тавтай морилно уу!

Сайн байна уу, Enkushsee, Википедиад тавтай морил! Таныг Монгол Википедиад их хувь нэмэр оруулна гэдэгт гүнээ итгэж байна. Шинээр элсэгчдэд хэрэг болж мэдэх холбоосууд:

Таны Викичин байх алтан шар зам өлзийтэй байх болтугай! Хэлэлцүүлгийн хуудсууд дээр нэрээ үлдээхдээ дөрвөн долгионыг (~~~~) ашиглахаа мартав; ингэснээр таны нэр ба бичсэн он сар өдөр автоматаар тэнд бичигдэх юм. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол Wikipedia:Хурал хуудсанд юм уу миний хэлэлцүүлгийн хуудас дээр асуултаа асуу. Эсвэл {{Туслаач}} гэсэн кодыг өөрийнхөө хэлэлцүүлгийн хуудас дээр байрлуулж болно. Хэн нэгэн таны асуултанд төд удалгүй хариулах болно. Тавтай морил!

Гэрэлт Гэнжийн дурлал

засварлах

Гэрэлт Гэнжийн дурлал Хоёр бүлэгт дуулалт жүжгийн зохиол (Мурасаки Шикибүгийн алдарт “Гэнжийн туульс” романаас сэдэвлэв. Япон хэлний орчуулагч О.Жаргалсайханы орчуулгаас ашиглав.)

Гол дүр: Гэрэлт Гэнжи-20-25 орчим насны гэрэлтсэн сайхан хархүү. Ханхүү.

     Дүрүүд:

Хаан- Жүжиг эхлэхэд 40-өөд настай байна. Фүжицүбо хатан- Гэнжийн хойд эх. Төрсөн эхтэй нь усны дусал мэт адилхан бүсгүй. Жүжиг эхлэхэд 20 хүрэхгүй настай байна. Их хатан – Хааны их хатан. Олон хүүхэд төрүүлсэн, ордонд нөлөөтэй хатан. Кирицүбогийн коои- Гэнжийн эх. Хорь гаран насны үзэсгэлэнт сайхан бүсгүй. Үл таних хатагтай- Хорь гаран насны бүсгүй. Шивэгчин-1- Их хатны итгэлт хүн. Шивэгчин-2- Шивэгчин-1-ийн хамсаатан. Шивэгчин-3- Гэнжигийн ээж, мөн өөрийнх нь шивэгчин.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Хөдлөл-1 Намуухан аялгуу хаа нэгтээгээс урсана. Энэ аялгуунаас баяр гунигийн аль нь асгарч буйг олж ялгахад хэцүү аж. Бүүдгэр харанхуйд умбаастай байсан тайзны голд бяцхан гэгээ туслаа. Тэнд яавч амраг сэтгэлийн холбоотой нэгэн хос тэврэлдэн суух аж. Сэтгэл хэнзлүүлсэн эгшиг аялгууг эртэч тахианы хахир чангаар донгодолт гэнэт дарахад орчлон ертөнц цочин сэрэх мэт гэрэл гэгээ нэмэгдлээ. Унтлагын уужим дээлнийхээ энгэрийг үүрийн гэгээнээс ичих мэт тас атгасан бүсгүй цэмцгэр сайхан хар хүний энгэрээс харамсангуй салаад өвдөг сөхрөн суув. Тэрээр хааны ордны шивэгчин бөлгөө.

КИРИЦҮБОГИЙН КООИ: Хаантан минь, та Сэйрёо өргөөндөө залар даа. Гэгээ орж гүйцэх нь.

ХААН: Сэтгэл зүрхний минь наран болсон гоо үзэсгэлэн минь намайг бүү ад үз.


КИРИЦҮБОГИЙН КООИ: Хаантан минь, өчүүхэн боол надад тийм бодол яахан төрөх билээ. Олны хорон хэл могойныхоос илүү болохоор сэтгэл зовниж байна.

ХААН: Хонгор минь, би олны хэл амнаас айх байсан бол Кирицүбогийн өргөөг тэр холоос зорин байж ирнэ гэж үү? Чамайг гэх миний сэтгэл хов жив, хорон муу үгээр гол зогоогч ордны эмсийг үл тоож, тэдний харамласан сэтгэл дээгүүр гишгэчин байж энд ирэхэд хүргэсэн биш үү? Тэд юу дуртайгаа яриг. Тэглээ гээд чамайг гэх сэтгэлийг минь хөргөхгүй.

КИРИЦҮБОГИЙН КООИ: Энэ ордонд ирсэн минь, их хаантан таны харцанд өртсөн минь алдас байж. Тэнгэр бурханы нэр барьж гуйя. Та минь намайг мартаач дээ. Би хэдийгээр язгууртан гаралтай ч жирийн нэгэн шивэгчин эм шүү дээ. Гэтэл танд ёсолж буулгасан хатад гэж бий. Хатуу чанд хязгаартай ордны дэг жаяг гэж бий. Намайг март, дахин нааш бүү зүглэ.

ХААН: Төрийн ёс хатуу нь үнээн. Хааны алба хамжааргатай нь ч үнэн. Гэхдээ эмзэг уяхан цэцэг хүртэл ургая гэвэл элгэн хадыг ч нэвтэлдэг дээ. Миний хайр ч гэсэн ордны энэ хатуу дэг ёсыг сөрөн байж ундарсан юм.

КИРИЦҮБОГИЙН КООИ: Та минь явж үз. Нар хариугүй мандах нь. Наагуур цаагуур хүмүүс холхих нь. Намайг ичгүүр доогийн бай болгох гээгүй л бол явж үз.

Хаан шивэгчинтэй хагацаж ядсаар сална. Явах тэр мөчдөө эргэн харж түргэн зуур дөрвөн мөрт тэрлэснээ аялгуулан дуулав.

ХААН (дуулна): Хавар шиг сайхан чамдаа Хайраа өгсөн минь буруугүй ээ Хатад эмсийн ярианаас Халгаж ер буцахгүй ээ

Үүнийг сонссон бүсгүйн сэтгэл хичнээн сэмрэвч өөрийгөө хүчлэн байж хариу өчлөө.

КИРИЦҮБОГИЙН КООИ (дуулна) Төө бие минь таныгаа гэвч Төрийн цааз нь хэцүү еэ Төгрөг нүдний аньсага нойтон ч Төөрөг тавилан хэцүү еэ Яв даа, та минь яв даа Яасан хэцүү орчлон бэ?

Бүсгүй ийн дуулаад ятгын утсыг хааяа нэг донхийлгэн хөндөж удтал суув. Хаан явж оджээ. Бүсгүй босч өрөөн дотуур холхино. Тэгснээ ятгаа шүүрэн суулаа.

КИРИЦҮБОГИЙН КООИ: Бурхан минь, хувь тавилан намайг юутай хүндээр шийтгэнэ вэ? Цорын ганц, юугаар ч орлуулшгүй хайртайгаа учирч насан туршдаа аз жаргалтай амьдарна гэсэн охин багын мөрөөдөл минь юутай гэнэн цагаан байж вэ? Би тэр хайртайгаа учирлаа. Гэтэл аз жаргал нь алга. Эргэн тойрны юм бүхэн атаа хорсол, айдас түгшүүрээр дүүрэн байна. Хайртай хүнээ хэзээ ирэхийг нь мэдэхгүй хүлээн сууж, хажуу дэргэд нь очивч олны хэл амнаас айн харж ч чадахгүй байх нь жаргал гэж үү? Хаан эзэн минь та яах гэж миний сэтгэлийн бүхий л орон зайг эзэрхийлэн суув даа… Өршөө хаантан минь, хайрт минь намайгаа өршөө. Таныгаа би хувь тавилангийн шийтгэл мэт бодож алдас хийв. Өршөө. Би тандаа хайртай. Хязгааргүй хайртай.

КИРИЦҮБОГИЙН КООИ (дуулна):

Сакура хэдий гоёхон ч гэлээ Цаг нь болохоор хагдардаг даа Сайхан чи минь үнэрээ үлдээгээд Салхи мэт л одох юм даа Хоргоож суух эрх нь үгүй Хориг саадыг яалтай билээ Хайр сэтгэлээр сольж болохгүй Хааны албыг яалтай билээ.

Бүсгүй нэн гунигтайгаар ийн дуулснаа тэсэлгүй цурхиран уйлж байтал ордонд он удаан жил болсон хоёр шивэгчин сэмхэн ороод ирлээ. Тэд Кирицүбогийн кооигийн цааш харан уйлахыг хараад бие биеэ нудран, инээдээ барьж ядан амаа дарж айлгүйтнэ. Тэгснээ нэг нь бүсгүйн мөрөн дээр гараа тавьтал Кирицүбогийн коои цочин эргэлээ.

Ш-1: Баярласан хэрээ бархирдаг гэж үнэн үг юм аа. Энэ муу чинь уйлж нэг, дуулж нэг үзээд л... их юм болж байна аа...

Ш-2: Харин тийм ээ. Арай хаан эзэн өөрийг нь хатнаа болгоно гэж эндүүрсэн юм биш биз?

Ш-1: Их хатан ууртай байгааг чи ер мэднэ үү? Хаан эзэн чамаас салахаа больсноос хойш түүний ааш эвдэрч, харц бид тэр хилэнд нь ширвэгдэж гүйцээд байгааг чи анзаарна уу?

Ш-2: Хааны ордон тэр чигээрээ чиний эсрэг байна. Чи ямар гээч шулмын увдисаар их хааны сэтгэлийг тэгтэл нь баглаа вэ? Үүнээс чинь болоод тэр дээр үүл хуралдаж байна. Чи энэ үүлнээс бороо орно гэж бодно уу? Үгүй ээ. Шунал хилэнгийн ийм үүлнээс аянга буудаг юм. Тэр аянга хамгийн түрүүнд гэмтнийг ниргэдэг юм.

КИРИЦҮБОГИЙН КООИ: Өршөө намайг. Өчүүхэн надад хар муу бодол үгүй билээ. Би хааны сэтгэлийг урвуулъя гэж бодоогүй юм шүү. Бүх зүйл аяндаа л ийм болчихлоо.

Ш-1: Өөдгүй муу шивэгчин чи Их хатны өмнүүр зам хөндөлслөө. Үүнээс чинь болж олон хүнд гай нүүрлээд байна. Хүн чанар гаргаад энэ ордноос бушуухан арилаад өгөөч.

Ш-2: Хааны ордонд үл үзэгдэх гар олон байдаг. Үгээр хэлээд, хуулиар хориод үл захирагдсан хэнийг боловч тэдгээр үл үзэгдэх гар хогийн ургамал тасдах мэт цэвэрлэж байдаг юм. Хаан төрийн хүч нь, сүр нь ийм учир битүүлэг, хатуу чанддаа байдаг юм. Ойлгов уу?

КИРИЦҮБОГИЙН КООИ: Та нар ямар аймаар юм ярина вэ? Би ажлаа чин шударгаар сайн хийдэг. Би та нарын хэнээс нь ч илүү ажилладаг.

Ш-1: Харин бид чамаас илүү сэтгэдэг учраас үл үзэгдэх дүрэм журмыг дагаж мөрдөж чаддаг. Тийм болохоор он удаан жилийг энд үдсэн. Харин чи болохоор хэн хүний хүсээд орж чаддаггүй газар ирчихээд хамгийн амттай жимсийг нь ганцаараа амтлахыг хүсээ юү?

Ш-2: Тэнэг эм минь, бид чамд санууллаа шүү. Хааныг өөрөөсөө холдуулахгүй бол хар толгой чинь мөрөн дээрээ удаан тогтохгүй. Ойлгов уу?

Ш-1: Бидний яриа зөвхөн бидний хооронд л үлдэнэ. Хэнд ч юу ч хэлэхгүй шүү. Мэдэв үү?

КИРИЦҮБОГИЙН КООИ: Намайг юунд ийн зовооно вэ? Би буруугүй шүү дээ.

\Шивэгчин эмс цурхиран уйлах Кирицүбогийн коои-г орхин явцгаав. Тэдний хөлийн чимээ намдмагц эсрэг этгээдээс Ш-3 ийш тийш болгоомжлон харсаар хүрч ирэхэд Кирицүбогийн коои түүнийг тэврэн авч түрүүнээс хойш чадан ядан барьж байсан нулимс нь сул чөлөөтэй асгарлаа.

Ш-3: Найз минь дээ, найз минь. Багтарсан сэтгэлээ онгойтол уйлж ав даа.

КИРИЦҮБОГИЙН КООИ: Энэ хүмүүс ямар хэцүү юм бэ? Эртээр хаан эзний зарлиг ёсоор очиж явахад минь угаадас цацан хувцсыг минь бохирлосон. Мөн нэг удаа өргөө хоорондын гудамны хоёр талыг түгжиж зөндөө удаан шоглосон. Элдэв муу үгээр доромжилно. Одоо бүр орон гэрт минь орж ирэн ичиглэх боллоо.

Ш-3: Хүн гэгч даанч өчүүхэн. Өөрийн хүсэлд нийцээгүй бүхнийг үгүйсгэн гутаах нь гэм биш зан билээ. Хаан эзний сэтгэлийг булааж хагацаж чадахгүй явах чинь олон хүний унтууг хөдөлгөж дээ.

КИРИЦҮБОГИЙН КООИ: Зүрх сэтгэл минь тэр хүнд соронзон мэт татагдав. Зүүд нойр минь хүртэл түүнийх болов. Би өөрийгөө жолоодож чадахаас нэгэнт өнгөрчээ. Гэтэл энэ олон хүн миний эсрэг байдаг. Хүсэл сэтгэлийнхээ эсрэг яв гэж шаардаад байдаг. Би яалтай билээ?

Ш-3: Найз минь хатууж. Хааны сэтгэлийг аргамжина гэдэг хэн дуртай бүсгүй үрд заяах тавилан биш. Ийм заяатайдаа омогшин бардам эрхэмсэг бай.

КИРИЦҮБОГИЙН КООИ: Бардам эрхэмсэг байх аа... Үгүй ээ, энэ чинь миний зан биш. Би байгаагаараа л байж, бусдын л адил хайрлаж, бас хайрлуулмаар байна. Гэтэл миний хайр дурлалд бүх юм нь хэмжүүртэй. Энэ ч болохгүй, тэр ч болохгүй...

Ш-3: Үйлийн үрийг яалтай ч билээ дээ, найз минь...

Хоёр бүсгүй амьдралын хатуу үнэний учрыг ухаж үл барсандаа цөхрөх мэт хоёр биеэ түшин бодлогоширчээ. Намрын гандмал навчсыг сэр сэр хөдөлгөх зөөлөн сэвшээ салхины турь муутай үлээлт мэт намуухан зөөлөн аялгуу хаа нэгтээгээс урсан ирж зүрх сэтгэлийн гүн рүү сэм сэмхнээ шингэхийг тэд үл анзаарна.


Хөдлөл-2 Их хатан Кокидэн бодлогошрон алхана.. Ш-1 хүрч ирээд их хатны өмнө тэргүүн бөхийн хүндэтгэл үзүүлэв.. Их хатны байдал төлөв шилбэлзүүр, ууртай харагдана.

ИХ ХАТАН: За, та хоёр ямар мэдээтэй явна?

Ш-1: Хаантан намайг Коорёо өргөөнөөс нүү гэж дөнгөж сая зарлиг буулгалаа.

ИХ ХАТАН: Тэгээд хаашаа нүү гэнэв?

Ш-1: Захын өргөө рүү нүү гэсэн, хатантан минь.

ИХ ХАТАН: Кирицүбогийн коои хаачих юм?

Ш-1: Миний оронд хаантай айлсах гэнэ.

ИХ ХАТАН: Хн, тэгээд энэ мэдээг сонсоод намайг үсээ үгтээж сүйд болно гэж бодов уу?

Ш-1: Яалаа гэж дээ, хатантан минь. Би танд илүү сайнаар ханддаг учраас л түрүүлж дуулгах нь зөв гэж бодсон юм. Мөхөс боол нь буруу бодсон бол өршөөгөөрэй.

ИХ ХАТАН: Ямар бүсгүйг сонгох нь хаантны таалал мэдэх хэрэг. Тэглээ гээд өргөөнийх нь галыг анх бадрааж, өчнөөн хүүхдийг нь төрүүлсэн Их хатан миний эрх сүр буурна гэж үгүй. Надад санаа зовох юм алга.

Ш-1: Мэдлээ, хатантаан. Өршөөгөөрэй.

ИХ ХАТАН: Гэхдээ хогийн ургамал илүү түргэн ургаж, илүү амь бөхтэй байдаг нэг гэм бий. Дорд шивэгчин эм хаантны сэтгэлийг нэг мөр урвуулбал хожмоо хаан төрд гай болж мэдэх л юм шүү.

Ш-1: Хатантаан, дорд би ч гэсэн бас тэгж санаа зовно. Ордны иймэрхүү хэрэг явдлаас улбаалан Тан улсад хаан төр харшиж, хамаг олон үймсэн гэдэг бус уу?

ИХ ХАТАН: Тийм ээ, Гэнсоо хаантны хөлгүй дурлалын улмаас Тан улсад тамтаггүй их үймээн болж, хаан төрийн нэр сүрд ихээхэн тотгор суусан удаатай юм гэнэ лээ. Тэгэхээр хаан хүний хайр сэтгэлийн асуудал гэдэг зүгээр нэг дурлалын түүх төдий биш юм шүү.

Ш-1: Хатантан минь, таны уужим саруул ухааныг биширч байна. Тэр нүдэнд хүйтэн эмийг ордноос хөөгөөд гаргачихаач дээ

ИХ ХАТАН: Ярих ярихгүй юм, хэлэх хэлэхгүй үг гэж бий. Одоо хангалттай. Явж үз.

Шивэгчин бөхөлзсөөр далд орлоо. Их хатан түрүүчийн адил бодолд автжээ.

ИХ ХАТАН: Эзэн хаан тэр Кирицүбогийн коои гэгч эмд үнэхээр хөл алджээ дээ. Найр цэнгээн, наадам ёслол болохоор хамгийн түрүүнд дуудаж, дэргэдээсээ ер холдуулдаггүй гэх юм. Одоо бүр хаяандаа буулгаад авлаа. Өдий олон жил болоход хэн нэгэн бүсгүйд ингэтлээ унаж байхыг нь хараагүй л юм байна. Энэ дурлал юугаар төгсдөг юм бол доо?... Хн, дурлал гэнэ шүү. Би чинь ингэхэд түүний ужид самуун явдлыг бүр дээдэлчихсэн дурлал гэж зогсоно уу? Үгүй ээ, би тэр эмд тэгж дээрэлхүүлэхгүй. Би чинь энэ улсын хаан төрийн угсаа залгамжлах ханхүүг төрүүлсэн их хатан. Тэр муу эм хааны сэтгэлийг цаламдав хэмээн баясаж л байг. Өлөн барын дайралт ямар байдгийг түүнд мэдрүүлэх минь... Үгүй ээ, өлөн барын дайралт дэндүү илэрхий шулуун байдаг. Би тэгэхгүй ээ. Ямх ямхаар урагшилж, чимх чимхээр хугаслан байж санасандаа хүрнэ. Хэнд ч анзаарагдалгүй оргил дээр гарсан хойноо ялалтаа зарлана. Миний тэрхүү бахархлын дууг хааны ордны хана туурга нь хүртэл хэдэн зуунаар мартахгүй дээ...

Кокидэн хатан ийнхүү өөрөө өөртэйгээ ярин холхиж байтал Ш-2 нэг л чухал мэдээ дуулгах шинжтэй нүд нь орой дээрээ гарчихсан “Хатантаан, хатантаан” гэсээр гүйж ирлээ.

Ш-2: Хатантаан өршөөгээрэй, муу мэдээ дуулгах нь. Тэгэхдээ танд хэлэхгүй байж чадахгүй нь...

ИХ ХАТАН: За бас яачихаав? Ээрч муураад байлгүй ярь.

Ш-2: Кирицүбогийн коои хаан эзнээс хөл хүндтэй болжээ.

ИХ ХАТАН: Юу-у? Нээрэн үү?

Ш-2: Ордны оточ тэгж хэлсэн. Хаан эзэнд дуулгасан гэнэ лээ.

ИХ ХАТАН: Үгүй байлгүй дээ.

Ш-2: Өршөөгөөрэй хатантан минь, энэ үнэн. Хаантан их баярлаж, том найр зарласан гэнэ.

ИХ ХАТАН: Дахиад юу ч битгий ярь. Алив, холдоод өгөөч.

Их хатан уураа барьж дийлэлгүй ийн хашгирахад Ш-2 цочин навтас хийснээ мэхийн ёслоод жооргонон гүйж одов.

Хөдлөл-3 Кирицүбогийн кооигийн өргөөнөө Хаан заларчээ. Тэр хоёр бүхнийг умартан аз жаргалдаа согтуурчээ. Шивэгчин бүсгүй хөл хүндтэй болсныг мэдсэнээс хойш хаан түүний дэргэдээс холдохоо байжээ. Бүсгүй хааны цээжинд толгойгоо наан салхинаас нөмөрлөх мэт шигджээ.

КИРИЦҮБОГИЙН КООИ: Та минь үргэлж дэргэд байх ямар сайхан юм бэ? Тийм их доромжлолыг тэсч туулсан минь ийм л амар амгаланг мэдрэхийн тулд байж дээ. ХААН: Чи бидэн хоёр урьд төрөлдөө хувь заяагаа нэгэнт бөх бат зангидчихсан учраас ийн учирсан биш үү? Хэнийг ч хэзээ ч хайрлаагүй тэр их хайраар чамайг хайрладгийн минь учир үүнд бий гэдэгт би итгэдэг.

КИРИЦҮБОГИЙН КООИ: Энэ ордонд, ерөөс энэ хорвоод намайг гэх хүн цөөн гэдгийг би мэдэрдэг. Энэхүү дутуу дундуурыг таны намайг гэх сэтгэл л нөхдөг. Гэхдээ энэ хайраас болж хаан төрийн үйлийг та минь бүү цалгардуулаасай гэж би хүсдэг.

ХААН: Үгүй дээ, хонгорхон минь муу юм юу ч болохгүй. Чамтай учирснаас хойш би даль жигүүртэй мэт болсон. Харьж сульдах тийшээ хандаж байсан сэтгэлийн минь утсыг чи л хөглөж, зүрх сэтгэл минь хаана ч хэн ч дуурсгаж чадаагүй яруу эгшгийг өнөө ундруулна биш үү?

ХААН (дуулна) Саран авхай орчлонг гийгүүлнэ Сайхан чи минь намайгаа гийгүүлнэ Сарны туяанд одод согтоно Сайхан хайранд бидэн согтоно Аяа, амьдрал чи юутай сайхан Аяа, хайр чи юутай хүчтэй

КИРИЦҮБОГИЙН КООИ (дуулна) Наран авхай хорвоог гийгүүлнэ Намайгаа чи минь хайраар бүүвэйлнэ Нарны илчинд цэцэгс согтоно Нандин хайрандаа бидэн согтоно Аяа, амьдрал чи юутай сайхан Аяа, хайр чи юутай хүчтэй

ХАМТДАА (дуулна) Хан хорвоод амьдрах сайхан Хайрын балыг амтлах сайхан Хатуу бэрхийг давах сайхан Ханьсан суугаад жаргах сайхан Аяа, амьдрал чи юутай сайхан Аяа, хайр чи юутай хүчтэй

Хөдлөл-4 Их хатны өргөө. Ш-1, Ш-2 нар өвдөг сөгдөн сууцгаана. Тэд Их хатанд ордны хов живийг дуулгаж, завсар хооронд нь өөрсдийн санаа бодлоо шургуулна.

ИХ ХАТАН: Кирицүбогийн коои амаржсан гэв үү?

Ш-1: Тийм ээ, хатантан. Хүү төрсөн гэнэ. Гэнжи гэж нэр өгсөн байна.

Ш-2: Нар мэт гэрэлтэй ер бусын хүү төрлөө гэлцээд байна.

ИХ ХАТАН: Ер бусын хүү гэнэ ээ? Юу нь тийм ер бусын юм бол?

Ш-2: Туурга нэвт туяатай үзэсгэлэн төгс хүү гэлцэнэ.

ИХ ХАТАН: Дэндүү сайхан төрөх насанд цөвтэй гэдэг. Хувь муут үр биз...

Ш-1: Хэлээд яахав, хэдий үзэгдэх дүр нь сайхан ч шивэгчний хүүхэд бол шивэгчний л хүүхэд шүү дээ.

Ш-2: Гуулин улсын элч нар дунд ирсэн шарсан мах анддаггүй шар зурхайч түүний нэрнээс Гэрэлт хэмээх алдар салахгүй хувьтай нэгэн байна гэсэн гэнэ лээ.

Ш-1: Хатантан минь, зарим ухвар мөчид хүмүүс хаантнаас ийм сайхан үр төрсөн нь сайны билэг, ирээдүйд улсыг эзэгнэх их хүн биз гэлцэж байгаа гэнэ.

ИХ ХАТАН: Хн, хаантны угсааг залгамжлан тоогүүд залрах хувьтай төрсөн хунтайж миний галд байна биш үү? Дэмий юм ярих юм.

Ш-2: Харин тийм ээ, дээдэс минь. Энэ хүмүүс чинь яасан муухай байдаг юм бэ? Хаантан Кирицүбогийн кооигоос холдохоо больж, заримдаа хэдэн хоногоор ч тэнд саатдаг болсноос л ийм яриа гараад байна.

Ш-1: Кирицүбогийн коои нуган үр хаантнаас төрүүлээ л биз. Тэртэй тэргүй ууган хунтайж эрүүл саруул өсч, удахгүй эрийн цээнд хүрэх гэж байхад айх юм юу байна аа?

ИХ ХАТАН: Яг үнэн. Миний хүү чинь хувь ерөөлтэй дээдэс гэж олонд хүндлэгдсэн үр шүү.

Ш-1: Тийм шүү, дээдэс ээ.

Ш-2: Кирицүбогийн коои тэнэг эм юм. Угаасаа ордныхон өөрт нь дургүй байгааг мэдсээр байж хүүхэд төрүүлж өөртөө зовлон нэмж л байдаг. Нэг биеэ доог тохууны бай болгох яахав, нэмээд төрсөн үрээ тийм зовлонд учруулна гэдэг хэцүү еэ, хи хи.

ИХ ХАТАН: Та нар Кирицүбогийн кооид их дургүй юм. Түүний язгуур нь юу вэ гэдгийг би гадарлаж байна. Миний дургүй байх шалтаг та нарт ойлгомжтой. Тэгэхээр дундаа нэг дайсантай болохоор бие биенээсээ нуух юм алга. Тийм үү дээ?

Ш нар: Тийм ээ, дээдэс минь.

ИХ ХАТАН: Тэгвэл надад нэг санаа байна.

Их хатан шивэгчдийг тойруулан үгсэж эхлэхэд хөгжим чангарч, гуниг түгшүүр зэрэгцсэн аялгуу нүргэлэв.

Хөдлөл-5 Кирицүбогийн коои хүндээр өвдөж хэвтэрт оржээ. Толгойгоо ч даахгүй хэвтээ түүн дээр хаан ирлээ. Урьдын их баяр баясгалангаас ул мөр ч үлдсэнгүй. Хаан бүсгүйн орны дэргэд суугаад тамир муутай гарыг нь энхрийлэн атгална. Бүсгүйн дуу хоолой сульдан доройтжээ.


ХААН: Хайрт минь, хонгор хөөрхөн хүүгээ бодоод, хоёргүй сэтгэлээр хайрлах намайгаа бодоод түргэн эдгээрэй.

КИРИЦҮБОГИЙН КООИ: Би Таныгаа зовоохгүй гэж олон жил сэтгэлээ хатамжилсан боловч яалтгүй өвчинд автав. Ордны эмсийн атаа хорсол, дарамт шахалт даанч их билээ. Бас дээр нь хараал жатга, хар муу үйл нэрмээс болов. Одоо би тэсэхгүй нь. Та минь намайг хэтийдсэн их хайраар хайрлав. Үүнээс илүү зол гэж надад үгүй билээ.

ХААН: Хайрт минь, чи миний сэтгэлийн орон зай бүхнийг өөр хэн ч хэзээ ч хэрхэвч эзэлж чадахааргүйгээр дүүргэсэн билээ. Бас дээр нь нар мэт гэрэлтэй, сар мэт саруул нуган үр төрүүлж өгөв. Ийнхүү сэтгэл зүрхний минь дутуу дундуур бүхэн сая нэг дүүрч байтал хүндээр өвдөв. Хаан хүнд дайсан олон. Тэр дундаас хамгийн аюултай дайсан болох өвчин гээч ирж миний хамгийн үнэтэй, хамгийн хайртай хүнийг минь булаалцалдав. Хайрт минь тэмц. Энэ муу өвчнийг ялаад наддаа хүрээд ир.

КИРИЦҮБОГИЙН КООИ: Тамир минь барагдав. Чадал минь тасрав. Ганцхан гуйлт байна. Аав ижийн минь голомтонд хариулж өгөөч дээ. Өмнө олон удаа ийн гуйхад та минь эс зөвшөөрсөн билээ. Энэ удаа зөвшөөрч хайрла. Таныхаа сэтгэлийг зовоохгүй гэвч хэлэхгүй байж чадахгүй нь. Эргэж ирэхгүйгээр одох цаг минь ойртжээ.

ХААН: Хайрт минь, муу үг бүү хэл. Чи эдгэх ёстой. Сонсов уу, чи эдгэх ёстой. Хайртай хүүдээ, бас наддаа чи хэрэгтэй.

КИРИЦҮБОГИЙН КООИ: Хэдий тандаа, үрдээ хоргодовч намайг нэгэнт алдуурахааргүй баглан хүлсэн үхлийн өвчнийг яалтай билээ. Би энд үхэх ёсгүй. Хааны ордны хатад эмсийн сэтгэлийн бахыг хангах ёсгүй. Хайрлаж, хайрлуулсныхаа төлөө хүртсэн доромжлол минь хангалттай. Тэднийг дахин баярлуулмааргүй байна. Хагдран гандаж буй цэцэг мэт сульдан доройтож буйгаа харуулмааргүй байна.

ХААН: Ижийдээ оч доо, хайрт минь. Анх ургасан хөрсөндөө очвоос дахин сэргэж, дэлбээгээ дахин дэлгэх ч юм бил үү? Би тэгээсэй гэж ямар их хүснэ вэ, хайрт минь.

КИРИЦҮБОГИЙН КООИ: Хар хэл ам, хараал хорлол хүүд минь хүрэх вий хэмээн айж байна. Би дагуулж явшгүй нь. Тэр хааны өргөөнд, таны дэргэд байж байвал сэтгэл минь амар байх болно.

ХААН: Хайрт минь, санаа бүү зов.

КИРИЦҮБОГИЙН КООИ: Нар мэт гэрэлтэй үр билээ. Өстнийхөө ч хайрыг татах биз. Юутай ч энд үлдэж, тэртэй тэргүй нөмрөн ирэх нь гарцаагүй өнчрөлийн зовлонд эртхэн дасаг даа. Өвчинд автсан би нялх хонгор хүүдээ үүнээс өөрөөр тус болж чадашгүй нь.

ХААН: Чи минь юутай хатуу үг хэлнэ вэ?

КИРИЦҮБОГИЙН КООИ: Үхэл хаяалахын цагт амьдралын үнэ цэнэ илүү тодорхой болдог аж. Нэгэнт гарах гарцгүй, зайлах замгүй бол зовлонг сөрж л туулна шүү дээ. Хүү минь үүнийг эртхэн ойлгог. Өөрт нь хэрэгтэй.

Тэр хоёрыг ийн ярилцаж байтал шивэгчин бүсгүй Гэнжи хүүг оруулж ирээд өөрөө ухран гарав. Хүү гүйн ирж ээждээ наалдав.

ГЭНЖИ: Ээж ээ, та хурдан эдгээч дээ. Хамтдаа тогломоор байна шүү дээ.

КИРИЦҮБОГИЙН КООИ: Хонгорхон үр минь, хааны ордноор дүүрэн хүмүүс байна. Миний хүү хэн дуртай хүнтэйгээ тоглоорой.

ГЭНЖИ: Ээж ээ, би тантай, бас аавтайгаа цуг гурвуулхнаа тогломоор байна шүү дээ.

КИРИЦҮБОГИЙН КООИ: Миний хүү нялх байна. Юмны учир ухтал мөн ч хол байна даа.

ГЭНЖИ: Ээж ээ, та үхэх гэж байгаа юм уу?

КИРИЦҮБОГИЙН КООИ: Нүгэл, хүү минь. Хэн тэгж байна?

ГЭНЖИ: Хоёр авхай хоорондоо тэгж ярихыг би сонссон юм. Худалч муухай эгч нар...

КИРИЦҮБОГИЙН КООИ: Ээж нь үхэхгүй ээ, хүү минь. Ээжийнх нь өвчнийг эндхийн эмч домч нар дийлэхгүй байгаа болохоор эдгэрэхийн тулд холоо явах гэж байгаа юм.

ГЭНЖИ: Удах юм уу?

КИРИЦҮБОГИЙН КООИ: Тийм ээ, хүү минь. Энэ их хүнд өвчин учраас удаж мэднэ. Миний хүү ээжийгээ санахаараа уйлж болохгүй шүү. Чадна биз дээ?

ГЭНЖИ: Мэдэхгүй.

КИРИЦҮБОГИЙН КООИ: Миний хүү сонс. Сайн тогтоож ав. Хэрвээ чи намайг санаад уйлах юм бол ээжийнх нь өвчин эдгэхгүй удна. Бас аав нь төрийн алба ихтэй болохоор сэтгэлийг нь зовоож болохгүй. Тийм учраас уйлмаар байсан ч тэвчээд л өнгөрдөг юм шүү. За юу?

ГЭНЖИ: За, ээж ээ. Би тэгээд тантай цуг тогломоор бол яах юм бэ?

КИРИЦҮБОГИЙН КООИ: Ээж нь хүүгийнхээ зүүд нойронд ирж цугтаа тоглоно, за юу.

ГЭНЖИ: Дандаа тоглоно шүү, ээж ээ.

КИРИЦҮБОГИЙН КООИ: Тэгнэ ээ, ээж нь хичээнэ. Одоо миний хүү яв даа.

ГЭНЖИ: Ээж ээ, хоёулаа тохирлоо шүү. Аав аа, та батлаарай.

Гэнжиг ээж нь өөр рүүгээ татаад нүүр нүдгүй үнслээ.

КИРИЦҮБОГИЙН КООИ: Үр минь, одоо яв даа.

ГЭНЖИ: Баяртай, ээж ээ. Баяртай аав аа.

Гэнжи хүү гүйж одно. Хаан сэтгэл нь сэмэрч, үүнийгээ нуухын тулд дэмий л Кирицүбогийн кооигийн гарыг илнэ.

КИРИЦҮБОГИЙН КООИ: Үүнээс цааш тэвчишгүй нь. Та минь намайг харихыг зөвшөөрөөч дээ. ХААН: Тэг дээ, хайрт минь. Цаашдын зам мөр минь чамгүйгээр хав харанхуй хэдий ч олонтаа гуйсныг чинь, бас насан өндөр ижий чинь санаа зовж суугааг бодоод зөвшөөрье.

КИРИЦҮБОГИЙН КООИ: Хайрт минь, өндөр дээд эзэн хааны нэр сүр, хэргэм зэргээ бодоод тэргүүн бүү гудайлга. Чамаасаа салж хагацахад хэцүү байгаа ч нэгэнт үхлийн саварт атгуулсан минь тодорхой тул би ч бас сэтгэлээ хатамжилъя.

ХААН: Эргэшгүйн аянд ч хамтдаа гэж

          Эргэлтгүй андгай тавьсан бус уу
          Энэ л биеийг өнчин орхиод
          Эгнэгт яваад өгөх юм гэж үү?

КИРИЦҮБОГИЙН КООИ (тамирдан байж арайхийн хэлнэ)

            Үхэл хэрвээ намайг 
            Үлдэн хөөгөөгүй бол
            Урсан одох заяаны эрхээр
            Улам илүү наслах сан даа
            Одоо нэгэнт оройтжээ
            Орь ганцаар одох минь 

Хөдлөл-6

Шивэгчид бөөгнөн зогсож хов ярьцгаана. Тэдний байдал төлвийг ажвал их л чухал мэдээ хэлэлцэх бололтой.

Ш-1: Хаантан тэр муу хүүхний юунд нь тэгж унаж тусдаг байна аа?

Ш-2: Харин тийм гэнэ ээ. Хамаг сэтгэл санаа нь түүн дээр төвлөрчихөөд төрийн албаа ч цалгардуулсан бололтой.

Ш-3: Их хатан л их хилэнтэй байгаа юм байна даа. Жирийн нэг муу шивэгчнээс дорд үзэгдэх юу нь сайн байх вэ дээ.

Ш-1: Хаан эзэн Кирицүбогийн кооиг төрсөн гэр рүү нь илгээснээс хойш хоол унд ч идэхгүй, үг ч дуугарахгүй их л хэцүү байгаа гэнэ.

Ш-2: Эсвэл энэ хүүхэнд эр хүнийг өөртөө татах адын хүч шүглэсэн юм болов уу?

Ш-3: Та нар ямар муухай улс вэ? Хайр сэтгэлд юу нь буруу байна? Харин ч тэднийг өрөвдөх хэрэгтэй юм биш үү? Эсвэл ийм ариун хайр гэж байдаг аа хэмээн бахархмаар ч юм шиг...

Ш-1: Тэнэг эм чи юу ярина вэ? Юуны чинь ариун хайр? Садар самуун, завхай зайдан эм их хааны толгойг эргүүлчихээд өнөө маргаашгүй үхэх гэж байхдаа хүртэл гай болж, цаана нь хаан төр эзэнгүйдэж байна. Гэтэл чи ариун хайр ч гэх шиг... Юу хэлж байгаагаа бодооч...

Ш-3: Кирицүбогийн кооид сонголт хийх эрх байхгүй. Хаан эзний юу гэснийг дагасаар ийм болсон биз?

Ш-2: Аа, тийм үү? Ухаантай тахиа минь чи буруу газраа донгодлоо доо. Бид чамайг Кирицүбогийн коои руу сэм сэм гүйж хошуу холбон суудгийг чинь эртнээс мэднэ.

Ш-3: Яагаад болохгүй гэж? Тэр чинь сайн бүсгүй. Зөөлөн сэтгэлтэй, гэнэн цайлган, бас үзэсгэлэн төгөлдөр. Хэрвээ би эр хүн байсан бол түүнд үхэн хатан дурлах л байсан.

Ш-1: Чи тэгээд зөөлөн сэтгэлтэй, гэнэн цайлган, бас үзэсгэлэн төгөлдөр найздаа өөрийн гараар удаан үхүүлдэг хор яах гэж өгсөн юм?

Ш-3: Та нар юу ярина вэ? Би тэгээгүй. Би тийм нүгэлтэй юм хийх хүн биш.

Ш-1: Хар даа, түүнийг. Бид бүгдийн нүдэн дээр хор өгчихөөд өнөө болохоор мэлзэх гэнэ дээ, хи хи.

Ш-2: Хамгийн өөдгүй хүн л хамгийн сайн найзаа алж чадна. Чи ч өөдгүй эм юм даа.

Ш-3: Би та нарын яриаг нэг л ойлгохгүй байна. Бас юу сэдээд эхлэв?

Ш-1: Эхлэх биш ээ дуусчихсан. Үр дүнд нь чиний гэнэн цайлган, үзэсгэлэн төгөлдөр найз чинь үхлээ хүлээж хэвтэнэ.

Ш-3: Тэгээд та нар түүнд хор өгсөн юм уу?

Ш-2: Үгүй гэм дээ, үгүй. Хорыг чи өөрийн гараар өгсөн. За яахав, санаа нь биднийх ч юм уу, эсвэл өөр хэн нэгнийх ч юм уу байсан л даа. Харин хорыг чи өөрийнхөө энэ хөөрхөн гараар тэр хөөрхөн найздаа өгсөн юм шүү дээ, тэнэгхэн тахиа минь.

Ш-3: Үгүй, тийм байх ёсгүй. Та нар худлаа хэлж байна. Та нар намайг зүгээр л айлгаж байна. Тийм биз дээ? Хэлээч дээ... Та нар надаар дамшиглах гэсэн, тийм үү?

Ш-1: Харамсалтай нь энэ бүгд чин үнэн. Тэр хорыг хэн бэлдсэн нь чухал биш. Харин бидний нүдэн дээр чи тэр хорыг Кирицүбогийн кооигийн идэх гэж байсан шөлөнд давс хэмээн хийж өгсөн нь үнэн. Бас тэр хорыг бид эд мөрийн баримт болгон хадгалсан нь үнэн.

Ш-3: Ингэхэд та нар энэ бүгдийг зохион байгуулсан байна. Та нар алуурчид... Би одоохон хаан эзэнд очиж бүх үнэнийг хэлнэ ээ...

Ш-3 ийн хэлээд ухасхийн гүйх гэтэл Ш-1-ийн захирангуй чанга дуун түүнийг зогсоов.

Ш-1: Тэнэг эм чи, зогс. Хаан ганц чамд итгэх үү, эсвэл олон бидэнд итгэх үү? Чи хор хийсэн үү? Хийсэн. Бид нотлох уу? Нотлоно. Бод доо. Хэн нэгэнд хэлмээр боловч хэзээ ч хэлж болдоггүй үнэн гэж амьдралд заримдаа байдаг юм. Тэр үнэнийг хэлэхээр хүмүүс чамайг солиотой амьтан гэж бодно, тэгээд нөгөө ариун нандин үнэнийг чинь доог тохуу, доромжлолтой хольж хутгаад хаячихдаг. Тэр бүү хэл үнэнийг хэлснийх нь төлөө буруутан болгон хорьж шийтгэдэг.

Ш-2: Бас зарим үнэнийг хүмүүс аюулгүй байдлын баталгаа болгон хадгалдаг юм. Жишээ нь, тэнэгхэн тахиа буруу донгодохгүй л бол Кирицүбогийн кооиг хордуулсан савтай хор байгаа газраасаа хөдлөхгүй, үнэнийг хэн ч мэдэхгүй.

Ш-3 үүнийг сонсоод гарах гарцгүйгээ ойлгон эхэр татан уйлав. Шивэгчид түүний эл өрөвдөлтэй байдлыг шоолон, өөрсдийн ухаан ихтэйд омогшин инээлдсээр явж одлоо.

Хөдлөл-7

Үүр алгуурхан цайж эхэллээ. Кирицүбогийн кооид санаа нь зовсон хаан унтаж эс чадан холхино.

ХААН: Хайрт минь, чамайгаа хүний ёсоор үдэн мордуулж эс чадлаа. Хаан хүний зовлон ийм үед яасан ч их юм бэ дээ? Чамайг явах өдөр гокидаа эхэлж, би заавал суухаас аргагүй болсон. Мөргөл өндөрлөхөд чи минь ордноос нэгэнт явчихсан байсан. Эгэл жирийн нэгэн бол уйлж орилж, эсвэл араас чинь довтолгон очих байсан биз. Гэтэл надад жирийн хүн шиг зовлон шаналлаа ил гаргах эрх алга. Зовж шаналсан сэтгэлээ дэмий л эзэнгүй салхинаа шивнэж, гуниг дүүрэн харцаа холхи одод руу илгээх юм даа.

Түүнийг ийнхүү ганцаар гуниглан холхиж байтал бүсгүйн төрхөм рүү явуулсан зараал муу мэдээтэй хүрч ирэв. Тэр хоёр шивнэн ярина.

ЗАРААЛ: Хаантан минь, таны зараалаар өчүүүхэн боол би Кирицүбогийн ахайтны төрхөмд очоод ирлээ.

ХААН: Тэгээд ямар мэдээтэй ирэв?

ЗАРААЛ: Өршөөгөөрэй, хаантан минь. Муу мэдээтэй ирлээ. Ахайтан шөнө дунд тэнгэрт хальчихлаа.

Хаан тэсэлгүй Зараалыг заамдаад авчээ.

ХААН: Үнэн үү?

ЗАРААЛ: Үнээн. Бүрлээч болчихлоо. Үүнийг Танд өгүүлэв.

Зараалын авчирсан зүйл нь Кирицүбогийн кооигийн үсний сам, хатгуур, хавчаар сэлт байх аж. Хаан энэ бүхнийг дэлгэн үзээд уй гашууд автан дуугарч чадалгүй дэмий л гараараа дохихуйд Зараал учрыг ойлгон чимээгүйхэн холдлоо.

ХААН: Бусдын нүдний хорыг татталаа чамруугаа шунан тэмүүлж байгаадаа би заримдаа өөрөө ч гайхдаг сан. Гэтэл ийм л богинохон учрал байсан юмсанж. Чи минь энэ олон хүний атаа хорслыг атгахан биедээ ганцаараа үүрэн одов. Ард чинь орж үлдсэн харуусал гуниг минь дундаршгүй нь. Чамаасаа өөр хэнийг ч ингэтлээ хайрлаж, шунан дурлаж байсангүй. Хаан сэнтийн нэр сүрд дарагдаж хоригдож, хүний ёсоор чөлөөтэй хайрлаагүй намайгаа өршөө. Тэнгэрт хослон нисэх шувуу, газарт хослон ургах цэцэг байя гэж чи минь хэлдэгсэн. Өнөө гэтэл би чинь ганцаар үлдэв. Хувь тавилан ямар хатуу юм бэ? Яагаад надаас чамайг минь булаана вэ?

Хаан ийн өгүүлээд шаналж өвдсөн зүрхээ даран өвдөг сөгдлөө. Түүний нүднээс нулимс тасралтгүй цувах агаад харсан бүхний элэг эмтрэм аж. Их хатан түүний энэ байдлыг холоос ажин тандаад уур хорсол нь дүрэлзэнэ.

ИХ ХАТАН: Үхсэн хойноо хүртэл хүний дотрыг хувхайруулж байдаг яасан бузар эм бэ? Ингэхэд хаан та ч гэсэн жаргалдаа ташуурч явахдаа миний сэтгэл хэрхэн урагдаж байгааг мэдсэн гэж үү? Одоо харин мэдрүүлэх цаг ирэв биш үү?

Их хатан ухасхийн хөгжим авчраад ихэд баясгалантай аялгуу тоглов.

ИХ ХАТАН (дуулна) Гэгэлгэн салхи чи юутай намуухан үлээнэ вэ Гэрэлт наран чи юутай халуухан илч илгээнэ вэ Хэнз ногооны үнэр юутай таатайхан бэ Хэлж ирдэггүй жаргал юутай сайхан бэ

ХААН: Ямар гээчийн хатуу сэтгэлт хүний үр вэ? Хорон муу хүний атаа хорслыг өрсөлдөгчийнх нь үхэл хүртэл номхотгодоггүй аж.

Хаан хайртай бүсгүйнхээ сам хавчаарыг цээжиндээ тэврэн байж ийн өгүүлээд нулимс асгаруулсаар явж одно. Их хатны баясгалантай хөгжмийн аялгуу эгшиглэсээр үлдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Хөдлөл-1

Ш-3 нааш цааш явж энэ тэрийг янзлан бөртөлзөнө. Энэ зуур хориод он улирч, Ш-3 нэлээд өтөлжээ. Тэрээр амандаа дуу аялж, завсар зуур нь ам хуурайгүй өөрөө өөртэйгээ үглэн ярьж, бас ажлаа ч амжуулна.

Ш-3-ын ДУУ: Ятгын дуун сарны туяа мэт тунгалаг даа Яруу эгшиг нь санаа бодлыг ариусгана аа Янагийн хайр үдийн наран мэт халуухан даа Ятгын дуунаас ч илүү нандин эгшигтэй дээ

Ш-3: Ай хөөрхий, хорин жилийн өмнө Кирицүбогийн кооиг бүрлээч болоход газар хөмрөх шиг л болж билээ. Гэнжи тэгэхэд даанч нялх байсан даа. Гэтэл одоо хар. Уул шиг том эр болчихсон, Зүүн сайдын охинтой дэр нэгтгэж өрх толгойлчихсон байна. Харсан болгон л Гэрэлт Гэнжи, Гэрэлт Гэнжи гээд л... Кирицүбогийн кооиг өөд болсны дараа хаан эзэн минь хичнээн ч удаан эмгэнэв дээ, хөөрхий. Унд хоол идэхгүй, унтаж амарч чадахгүй мөн ч хэцүү байсан шүү. Харин талийгаачтай үйлийн үргүй адилхан Фүжицүбо хатантныг буулгаж байж л арай нэг дээрдэх мэт болсон. Ингэхэд Фүжицүбо хатантан яахаараа хөөрхий муу бүрлээчтэй маань тийм адилхан байдаг байна аа. Анх хараад би бүрлээч маань босоод ирлээ гэж золтой л ухаан алдчихаагүй. Ээ, бурхан минь.

Ш-3: Ятгын дуун сарны туяа мэт тунгалаг даа

    Яруу эгшиг нь....  нх...н...

Ш-3: Манай Гэнжи ижий шигээ үзэсгэлэн төгс атлаа түүндээ дулдуйдаж завхай зайдан загнадаггүй төвшин сайн хүү юм гээч. Энэ олон жил болоход үлгэргүй явдал нэгийг ч гаргасангүй. Сайн хүү. Ээж нь амьд сэрүүн байсан бол яасан их бахархах бол...

Түүнийг ийн үглэж байтал Гэнжи орж ирлээ. Тэр үнэхээр гэр нэвт гэрэлтэй сайхан залуу болжээ. Түүний орж ирэхийг бодолд дарагдаад анзаараагүй Ш-3 огло үсрэн цочсоноо мэхийн хүндэтгэл үзүүллээ. ГЭНЖИ: Та минь яасан гүн бодолд дарагдана вэ? Ш-3: Эзэнтэн минь тавтай залар. Таны бүрлээч ээжийг гэнэтхэн дурсаад сэтгэл минь үймрэв. Хөөрхий минь хүний хайлан байж дээ. Фүжицүбо хатантанг харах бүрийд ижий нь сэтгэлд буух юм даа. ГЭНЖИ: Хатантан ижийтэй минь яагаад тийм адилхан төрсөн юм бол доо? Ш-3: Өршөө эзэнтэн минь, өршөө. Мөхөс боол нь эзэн таныг хүсвэл усны хоёр дуслыг ялгахыг хичээнэ. Харин хоёр ахайтныг бол ялгаж чадахгүй... Бодвол хувь төөрөг биз... Ш-3 мэхийн ёслоод гарч одоход Гэнжи дэнлүүний гэрэлд бичиг цаас сөхсөн боловч сэтгэл нь нэг л тогтохгүй байгаа бололтой. ГЭНЖИ: Гэргий минь хатан хүний намба ёсыг хэтэрхий гэмээр мэддэг, түүнийгээ ягштал барьдаг, өөгүй төгс хүн юм. Гэхдээ энэ нь сэтгэл санаагаа нээж чөлөөтэй байхад саад болох юм. Мөн дэндүү гэмээр санаа тавьж бөөцийлөх нь яршигтай. Ингэхэд бүх талаараа тэгш, ховорхон хүн Фүжицүбо хатан л юм даа. Фүжицүбо хатан... Фүжицүбо... Ингэхэд түүний бие чилээрхүү, эцгийнхээ гал дээр очсон сурагтай. Ерөөсөө түүн рүү очих минь. Тэр нэгэн явдлын учгийг шулуутгах цаг нэгэнт болсон биш үү? Гэнжи барьж байсан бичиг цаасаа орхиод эрс шийдмэгээр дэнлүүгээ унтраав. Хөдлөл-2 Фүжицүбо хатан бие баахан чилээрхэн хөдөөлсөн агаад Гэнжигийн гэнэтийн санамсаргүй айлчлалд тийм ч дуртай байсангүй. Тэр бүү хэл Гэнжийг урьдчилан дуулгалгүй гэнэт орж ирэхэд нь ихэд цочин босон харайсан аж.

ФҮЖИЦҮБО: Та чинь энд юу хийж явдаг билээ? Яагаад зөвшөөрөлгүй орж ирэв?

ГЭНЖИ: Өршөөгөөрэй хатантан. Таныг гэх сэтгэлээ барьж дийлэлгүй хүрээд ирлээ.

ФҮЖИЦҮБО: Танд ичих нүүр гэж байна уу? Хаан эцгийнхээ хатны хойноос мөрч нохой мэт шиншилсээр төрсөн гэрт нь хэл чимээ ч үгүй гэнэт орж ирнэ гэдэг чинь байж болох хэрэг үү? Одоохон гар. Хаан эцэг чинь мэдвэл яана? Харц олон харвал яана? Та өөрийгөө, бас намайг баллах нь уу?

ГЭНЖИ: Өршөөгөөрэй хатантан. Таны бие чилээрхэж төрсөн гал дээрээ морилсон сураг сонсоод ийм завшааныг алдаж болохгүй тул тэсэлгүй хүрээд ирлээ.

ФҮЖИЦҮБО: Ингэхэд таныг шивэгчин яагаад нааш нь оруулсан байдаг билээ?

ГЭНЖИ: Та шивэгч авхайг бүү зэмлээрэй. Би завсаргүй шалж гуйсан болохоор олны нүд хариулан нааш оруулж өгч тус болсон ачтан билээ.

ФҮЖИЦҮБО: Танд бол ачтан л юм биз. Надад бол бачтан л санагдаж байна. Итгэж дагуулсан шивэгчийг маань хүртэл урвуулчихдаг та ямар яршигтай хүн бэ?

ГЭНЖИ: Хатантан минь, ижийтэй минь усны дусал мэт адил гэж хар багад минь хэлсэн тэр цагаас хойш таньд ямагт сайнаар хандаж ирсэн билээ. Эр биед хүрсэн хойно хувь ерөөлөөр тантай энгэр зөрүүлсэн тэр нэгэн учралаас хойш таныг гэх сэтгэл минь улам гүнзгийрсэн ч та захидалд минь хариу өгөхгүй, үгэнд минь хариу барихгүй өдий хүрэв биш үү?

ФҮЖИЦҮБО: Хар дарсан зүүд мэт тэр учралын талаар бүү дурс. Тэр чинь миний нэгэн насны зовлон болж байна.

ГЭНЖИ: Зүүдэндээ л уулзаж, дурлан хүсч байсан та минь ингээд өмнө минь байж байдаг. Итгэмээргүй ч юм шиг...

ФҮЖИЦҮБО: Та болиоч дээ. Тэр нэгэн учралыг алдаа байсан хэмээн би нэгэнт цэг тавьсан. Та ч гэсэн бас тэгж үз.

ГЭНЖИ: Үгүй ээ. Та бол миний мэдэх хамгийн төгс төгөлдөр эмэгтэй. Таныг гэх сэтгэл минь хэзээ ч унтрахгүй, дундрахгүйг би мэднэ.

ФҮЖИЦҮБО: Гэнжи, олон юм бүү ярь. Гай болоогүй дээрээ одоохон явж үз.

ГЭНЖИ: Та минь бүү хатуурхаач дээ. Хичнээн шөнө зүүдэлж, хичнээн өдөр бодсон билээ дээ. Энэ шөнийг л надад зориулчих...

Гэнжи ийнхүү салахгүй тэмүүлж, Фүжицүбо ч сэтгэлийн мухартаа бол түүнд аятай таатай ханддаг тул нэг л мэдэхэд тэвэрт нь орж, хоёр биенээ асар ихээр хүсэн тэмүүлэв. Фүжицүбо хатан хувь тавиландаа харамсан шугширч Гэнжид ихэд нялхамсан баахан задгайдуу зоримог болсон нь гайхалтай. Болдог юм нэгэнт болж өнгөрсний дараа ч тэр хоёрт харамсах сэтгэл үлдсээр л авай.

ГЭНЖИ: ДУУ:Зүүд шиг энэ учрал дахиад ирээсэй гэж

      Зүрх сэтгэлийнхээ гүнээс гуймаар байна
      Хайрын бал амталсан энэ сайхан шөнөөс
      Хагацаж сэрэлгүй мөнхөд үлдмээр байна

Фүжицүбо хатан сэтгэлээ ихэд хатамжлан, өөрийгөө хянах гэж оролдож буй нь харваас илт аж. Гэнжийн дуулахыг ч үл анзааран тогтож ядан холхино.

ФҮЖИЦҮБО (монолог): Хөөрхий дөө, хонгорхон Гэнжи минь. Чамайгаа ямархан ихээр хайрлана вэ? Гэвч санаснаар болдоггүй хяслант хорвоог яалтай. Энэ бүхэнд би л эхэлж цэг тавихгүй бол болохгүй. Энэ сайхан хүний ирээдүйг баллах юм бол насаараа өөрийгөө яллаад ч нэмэргүй бус уу?

Фүжицүбо ийн өөртөө өгүүлээд сэтгэл шулуудсан аятай Гэнжи рүү дөхлөө. Түүний харцан дахь ер бусын галыг харсан Гэнжи цочин эвгүйцэв. Таагүй яриа өрнөнө гэдгийг тэр зөнгөөрөө мэдэрчээ.

ГЭНЖИ: Хэрэггүй ээ, хайрт минь. Хэрэггүй...

ФҮЖИЦҮБО: Одоо боллоо, хоёулаа хангалттай жаргалаа. Болохгүйн хязгаарыг ханатлаа гэтэллээ. Нүглийн сүүдэртэй хайр сайнаар төгсөх нь үгүй. Та минь одоо яв. Дахиж бүү ир.

ГЭНЖИ: Би таньгүйгээр нэг ч өдөр байж чадахгүй нь. Ингээд салчих хүсэл даанч нэг алга даа.

ФҮЖИЦҮБО: Би тантай дахин учирмааргүй байна. Зовлонт эмийн хүслийг биелүүлж эндээс бушуухан яваад өгөөч дээ. Би таныг аюулд унагамааргүй байна. ГЭНЖИ: Би ч гэсэн олонд мэдэгдэж тандаа гай болох вий гэж эмээвч тэсэхгүй ойр тойрноор чинь эргэлдэж, уулзаж учрах боломж үргэлж эрэлхийлэх юм даа. ФҮЖИЦҮБО: Гэнжи минь, гэрэлт наран минь. Тантай минь учруулсан тэнгэр бурханд талархавч баршгүй. Гэвч би чинь хаан эзний авааль хатан шүү дээ. Та нэгэнт хаан эцгийн амин үр тул бас ижий чинь бус уу. Гэтэл эцгээс нь сэтгэл холбирч, үрд нь өвөр дэлгэж явдаг. Чивэлт эм миний нүглийг орчлон багтаахаа болив. Хаан эзнээсээ урвасан намайг тэнгэр ниргээсэй билээ. ГЭНЖИ: Та минь сэтгэлээ бүү чилээ. Хайр дурлалын замд хаан титэм ч саад болохгүй. ФҮЖИЦҮБО: Үгүй дээ, Гэнжи минь. Эцэг үрийн хооронд өш зангидвал удмын заяанд тортог сууна. Цаашид хоёул учирч ер болохгүй. ГЭНЖИ: Хүсэл байвч хясал дагадаг нь ер хорвоогийн араншин бус уу? Энэ хяслыг давж чадвал ялалт ирнэ. Хамтдаа хяслыг давъя, хайрт минь. Сэтгэл сэтгэлээ нийтгэн, гар гараа атгалцан, зүрх сэтгэлээ дагацгаая. ФҮЖИЦҮБО: Ялалт заримдаа гашуун байдаг. Өс хонзон, үзэн ядалт, атаа хорсол, цус нулимс дагуулдаг. Тэгээд ялагчид нэгэн мөчид ялсандаа харамсдаг. Би айж байна. Сайхан хайр байдгийг зүрх сэтгэлээрээ мэдэрсэн минь хангалттай. Одоо энэ бүхэнд цэг тавья. Чи бид чинь дурлах эрхгүй хүмүүс шүү дээ.

Фүжицүбо хатан Гэнжийг бараг хүчээр босгоны гадна гаргаад сэтгэл зүрхэн дэх бачуурал харууслаа дуунд шингээв.

ФҮЖИЦҮБО:

       ДУУ: Чиний минь мордон одохтой зөрөн
               Цээж дарсан гуниг шөнө шиг нөмөрлөө
               Энхэр чи минь л эсэн мэнд байваас  
               Энэ харанхуй үүрдийнх байсан ч яахав    
                

Хөдлөл-3 Их хатан өргөөндөө заларна. Энэ зуур нэлээд өтөлсөн тэрбээр ямар нэгэн зүйлд санаа зовсон нь илэрхий аж. ИХ ХАТАН(Монолог): Кирицүбогийн коои гээч дорд заяат эм хаан бид хоёрын дундуур орж нэг хэсэгтээ л гай болж билээ. Уралцаж маажилцалгүй ухааны холоор түүний учрыг олсон. Энэ насанд учирсан хамгийн хүчтэй дайсан минь үхээд удсан ч түүний үлдээсэн үр удам нүдэн дээр минь урган төлжиж байна. Төрсөн үр шигээ хайрлах мэт дүр эсгэж гараасаа гаргахгүй утсан хүүхэлдэй болгоё гэтэл нэг л хөндий зэнзийрхүү байх юм. Зөн мэдрэмж нь түүнийг надаас зугатаалгана биш үү? Энэ нь түүнд өлзийтэй ч үрд минь муу билээ. Гэнжи хүүд эр эмгүй нүд унагаж, ордны эмс сэтгэл холбирох болов. Түүний нэр хүнд өдрөөс өдөрт өсч, цаг нь ирэхэд хаан сэнтийд залрах ёстой үрийн минь сүрийг дарах болсонд санаа зовном. Ам хэлний хурцаар бус, санаа бодлын холчоор үүнийг шийдэж эс чадвал өдий олон жил хааны ордны сайн муу бүхнийг үзэж туулсны хэрэг юусан билээ....Сайхан төрнө гэдэг хувь тавилан боловч сүүдэр нь урт, үйл нь зузаан байдаг ёс бас бий. Гэнжи чи үүнийг ухаарах арай ч болоогүй вий. Түүнийг ийнхүү өөрөө өөртэйгээ ярьж байтал Ш-1 орж ирлээ. Ш-1: Эрхэм дээдэс таны зарлигаар мөхөс боол нь ирлээ. ИХ ХАТАН: Шивэгч чамайг Гэнжигийн хойноос цаг ямагт чих тавь гэсэн билээ. Дуулж мэдсэнээ ярь. Ш-1: Хаантан түүнийг аль болох дэргэдээ байлгаж төрийн хэрэгт оролцуулахыг хичээх боллоо. Гэнжи хичээнгүй боловч эрх мэдэлд шуналгүй гэлцэнэ. ИХ ХАТАН: Гэнжиг царайлаг сайхан атлаа эмс хүүхний тэчьяадсан сэтгэлийг мэдрэхдээ маруухан гэлцэх юм. Үнэн үү? Ш-1: Үнэн үнэн. Тайган юм шиг л байдагт нь хэн хүнгүй гайхаад бардаггүй юм аа. ИХ ХАТАН: Тэр чинь муу шүү. Эр хүний зам мөрийг эмс хүүхний гоо зүс, халуун өвөр нэг будантуулдаг. Архи сархдын хатуу ааг, албин шид нэг булингартуулдаг. Эд хөрөнгө, эрх мэдлийн төлөө шунал нэг шандууруулдаг. Гэтэл Гэнжи аль алинаас нь хол хөндий юм. Үнэхээр тийм ариун нэгэн үү, эсвэл хэнд ч танигдашгүй хүйтэн ухаан, далд тооцоо юу? Ш-1: Мөхөс боол нь хэлж мэдэхгүй нь ээ, хатантан минь. Энэ мэтийн учрыг олох ухаан заяасангүйд харамсавч баршгүй. ИХ ХАТАН: Хн, зальтай ч золиг бол доо. Чамайгаа би мэдэлгүй дээ. Амаа хамхиж яв. Сэрэмж алдаж бурсан үгнээс чинь болж хааны ордонд шуурга дэгдэх вий. Ордонд дэгдсэн их салхи эхлээд сул дорой, дэл сулыг хийсгэдгийг чи юу эс андахав. Сэрэмжгүйгээсээ болж хамхуул мэт болвол хохь чинь л болно. Ш-1: Жа мэдлээ. ИХ ХАТАН: Өөгүй хүн гэж байдаггүй. Гэнжи хазгай гишгэж л таараа. Олигтойхон шиг мөрдөж үз. Ш-1: Хичээе, хатантаан.

Хөдлөл-4 Ш-3 ойр зуурыг цэвэрлэж эмхлэн бөртөгнөнө. Ингэх зуураа мөн л өөрөө өөртэйгээ завсаргүй ярина.

Ш-3: Бурхан минь, энэ ордонд амьдарч байгаа хүн мөн ч элдэв бусыг үзэх юм даа. Амаа хамхихгүй бол аминд халтай нь хүртэл байх л юм. Гэхдээ хөөрхий насаараа л энд амьдарч, дээдсийн буяныг хүртэж явна даа.

Тэгтэл нэгэн авхай ийш тийш харсаар түүнийг зорьсон мэт шулуухан хүрч ирлээ. Харваас тэрээр нэгэн сониныг хэлэх гэж байж ядаж байгаа бололтой.

АВХАЙ: Ойрд уулзсангүй дээ. Танай ордноор сонин юу байна даа?

Ш-3: Надад дуулгах сонин юу байхав дээ? Залуу ноён маань төсөрхөн танайхаар морилоод их л сайхан зантай ирсэн дээ.

АВХАЙ: Бурхан минь, хэлэх ч юм биш. Би мөн их айж, ичив дээ.

Ш-3: Яав, юу болов?

АВХАЙ: Хүнд хэлэх юм биш, бурхан минь.

Ш-3: Үгүй ээ, ингэхэд чи намайг ийш тийш хов зөөж явахыг үзэж сонссон уу?

АВХАЙ: Үгүй ээ, үгүй. Гэхдээ энэ удаад арай ч хэцүү юм боллоо.

Ш-3: Манай залуу эзнийг ичгүүргүй эмс хүүхнүүд эвгүй байдалд оруулаа юу? Тэр яах вэ, үргэлж л тэгж байдаг юм. Бид ч бүр дасч орхиж. Хаа яваа газар нь л Гэрэлт Гэнжи, Гэрэлт Гэнжи гээд л эмс хүүхнүүд шохоорхох нь шохоорхож, өдөх нь өдөөд явуулдаггүй юм аа.

АВХАЙ: Энэ удаад танай залуу эзэн л өөрөө бусдыг ичээх шив дээ.

Ш-3: Юу-у? Битгий худлаа ярь. Өчнөөн жил болоход манай эзэн тийм зан гаргасан удаа нэг ч байгаагүй. Би мэдэлгүй дээ. Хэвлийд байхаас нь л мэдэх юм чинь. Энэ олон эмс хүүхнүүд хөл алдан гүйлдэж байхад ер нуруу алддаггүй сайн хүн шүү.

АВХАЙ: Хачин юм даа. Би бүр өөрийн нүдээр үзлээ гэм. Чи манай эзний бага хатныг мэднэ дээ.

Ш-3: Хамгаалан захирах албаны талийгаач захирагчийн охин гээ биз дээ. Цагаан зээр бүсгүй хүн хоёр нутаггүй гэж үнэн юм даа, хөөрхий. Тийм залуу сайхан бүсгүй дэндүү хөгшин хүний өвөр бүлээцүүлэх болсон доо. Хорвоо гэдэг оньсого доо, оньсого.

АВХАЙ: Тэр шөнө авхай маань хөлийн өрөөнд унтах болж намайг хань бол гэсэн юм. Би халуун усанд орчихоод эзэгтэй дээрээ иртэл харанхуйд нэгэн эрэгтэй эзэгтэйг минь тэвэрчихсэн гүймэн хаалгаар гарч ирж байгаад надтай мөргөлдлөө. Ш-3: Ээ, бурхан минь ээ. Ямар аймаар юм бэ?

АВХАЙ: Тэр хүний хувцаснаас анхилах үнэрээр нь би хунтайжтан болохыг нь мэдлээ.

Ш-3: Үгүй байлгүй дээ.

АВХАЙ: Нээрэн гэм. Хэрвээ тэр жирийн нэгэн байсан бол би эзэгтэйнхээ төлөө хүч мэдэн тэмцэхсэн. Гэтэл өндөр дээд хунтайжтанд яаж элдэв авир гаргаж зүрхлэх билээ. Тэгээд ч хүмүүст зарлан шуугиулбал эзэн авхайн нэр хүндэд таатай биш болохоор дэмий л араас нь дагалаа. Хунтайж мухрын өрөөнд орж түгжихдээ “Үүр цайхын алдад тосч аваарай” гэж юу ч болоогүй мэт хэлсэн шүү.

Ш-3: Манай эзэнтэн үү? Ер тийм муу зангүй хүнсэн. Юу гээч нь болчихов оо. Бусдын хараал хорлол болов уу?

АВХАЙ: Үйлийн өрийн төлөөс ч байж мэднэ. Өвөг дээдэс нь тусгүй үйл хийвэл нүгэл нь үр удамд нь харваж, аль сайн сайхан яваагийнх нь зам мөрийг гажуудуулдаг юм гэнэ лээ. Зарим нь сархданд живж, зарим нь садарлан самуурч, зарим нь өвдөж зовж, ер нь л өөд нар харахаа больдог юм гэнэлээ.

Ш-3: Еэ, бурхан минь. Сайн хүний сайн үр юмсан. Юу гээч нь болоод байна даа? Элдэв муу юм бүү болоосой.


Хөдлөл-5 Ш-1 Их хатанд бараалхана. Царайны байдлыг харвал ихэд баяртай байх аж. ИХ ХАТАН: Үүрээр донгодох тахиа мэт эртлэн явахыг чинь ойрд үзсэнгүй. Ямар гээчийн чухал хэрэг гарав? Ш-1: Хатантан минь, цаана чинь хачин юм болоод байна. ИХ ХАТАН: За тэгээд юу гээч нь болов? Ш-1: Гэнжи хунтайж Фүжицүбо хатантан хоёр сүлбэлдээд эхэлчихэж. ИХ ХАТАН: Тэр хоёр яахаараа... Байз байз, юу байж болох вэ? Ш-1: Юутай ч хатантныг бие чилээрхэн эцгийн голомтондоо заларсны дараа Гэнжи очиж уулзсан байна. ИХ ХАТАН: Жигтэй юм даа. Хойд урд эх хүү хоёр ямар нэг муу зүйл сэдэж эхлэв үү? Аль эсвэл хормой хотоороо холбогдож хэрэгдэв үү? Тэгмээргүйсэн. Юутай ч хараагаа хурцал, сонороо талби. Хана хүртэл чихтэй л байдаг даа. Чи ямартай ч чухал юмны сэжүүр сөхөв бололтой. Улам лавшруул. Хурдалж үз. Хаан ордны энд тэнд болж байгаа учир битүүлгийн ээдрээг түрүүлж тайлсан нь хождог жамтай. Ш-1: Жа хичээе ээ. Их хатны шидэж өгсөн зоосыг Ш-1 сурмагаар бушуухан далд хийгээд бөхөлзсөөр гарлаа. ИХ ХАТАН: Энэ шивэгчин чих урттай хүн. Нэг юмны хойноос явсан бол учрыг нь ухаж, угийг нь олж байж л сална. Гэнжи чиний алхах гишгэх болгоныг чинь би өнөөдрөөс эхлээд нэгд нэггүй мэдэх болно. Кирицүбогийн коои олон жилийн өмнө хааны сэтгэлийг урвуулж хатан миний замд хөндөлссөн билээ. Би тэр үед “Өлөн барын дайралт ямар байдгийг түүнд мэдрүүлэх минь... Үгүй ээ, өлөн барын дайралт дэндүү илэрхий шулуун байдаг. Би тэгэхгүй ээ. Ямх ямхаар урагшилж, чимх чимхээр хугаслан байж санасандаа хүрнэ. Хэнд ч анзаарагдалгүй оргил дээр гарсан хойноо ялалтаа зарлана. Миний тэрхүү бахархлын дууг хааны ордны хана туурга нь хүртэл хэдэн зуунаар мартахгүй дээ” хэмээн андгайлснаа орхиогүй. Чи хэдийгээр мөнх бусыг үзүүлээд олон оныг элээсэн ч өс авалт дуусаагүй байна. Чиний хүүг дарсныхаа дараа л би жинхэнэ бахархлын дуугаа дуулах болно. ИХ ХАТАН (дуулна) Гэгэлгэн салхи чи юутай намуухан үлээнэ вэ Гэрэлт наран чи юутай халуухан илч илгээнэ вэ Хэнз ногооны үнэр юутай таатайхан бэ Хэлж ирдэггүй жаргал юутай сайхан бэ

Хөдлөл-6 Үл таних хатагтай, хунтайж хоёр өөр өөрийн өргөөндөө суувч санаа сэтгэл нь ихэд холбиромхой байх аж. Хэн хэн нь болж өнгөрсөн учралыг өөр өөрийнхөөрөө дурсан санагалзана. ГЭНЖИ: Дурлаж хайрласан бүсгүй минь дахиад харахыг хүсэхгүй хэмээн эрс шулуун хэлсэн нь миний бардам сэхүүн занг сэрээж орхисон билээ. Тэгвэл эмс охидтой ханатлаа жаргаж, салхи мэт өөрийн дураар явсуу хэмээн адал самууны эрэлд мордсондоо өнөө би харамсаж сууна. Хөөрхий тэр бүсгүй нөмөрсөн кимоног нь сөхөхөд чюүжёо авхайг хэмээн бодоод ер сэрэмжгүй байж байгаад надад тэврүүлсэн дээ. Нэгэнт ухаараад хашгирах гэтэл би амыг нь дарж амжсан. Дурлалын ийм аз сорьсон үйлдэл ер бусын амттай байдаг гэж зарим эр өгүүлэх ч миний хувьд дараа нь адгуусны явдал мэт санагдаж сэтгэл санаа үймэрсэн дэг.

ҮЛ ТАНИХ ХАТАГТАЙ: Мань мэтийн өчүүхэн дорд язгууртай хүнд дурлана гэдэг өөрийгөө хэтэрхий дооршаасан хэрэг бус уу хэмээн би түүнд хэлэхэд “Миний бие өдий хүртэл нэг ч удаа шалиг завхай хэрэгт ороолдож байсангүй. Өөрөө ч гайхаад барахгүй байна” гэж хариулсан сан. Тэгэхээр түүний дурласан нь үнэн ч юм шиг. Дэндүү хүч түрэмгий байсныг нь бодохоор зүгээр л тачаалдаа хөтлөгдөн садарласан ч юм шиг. Мэдэхгүй юм даа, хөөрхий.

ГЭНЖИ: Тэр бүсгүй намайг яагаад үзэн ядаж дургүйлхээгүй юм бол. Өтөл ноёны бага хатан болж, охин биеэ аль эрт гээсэндээ харамсдаг, тэгээд л учрал тавилангийн адал хачнаас татгалзаагүй болов уу гэх бодол төрж билээ.

ҮЛ ТАНИХ ХАТАГТАЙ: Авир араншин, нас шүд, байр байдлаа бодохоор би яавч түүнд тохирохгүй хүн. Тэр шөнийн явдлыг хөгшин нөхөр минь зүүдэндээ ч болтугай үзвэл аймшигтай яа. Тэр өглөө гэрэлт Гэнжитэй цуг хоносон мухрын өрөөнөөс гарахад мөн ч хэцүү байсан даа. Тэгээд би өөрийн эрхгүй ийн дуулсан.

ДУУ: Хувь заяагаа зүхэж дуусаагүй байтал Хурмастын үүр гийж, өглөө боллоо. Үүрээр донгодох тахиан дуунаас Үглэн уйлах миний дуу өндөр өө

ГЭНЖИ: Тэр бүсгүйн ноомой хүлцэнгүй байдал хийгээд миний сэтгэлийн гүн дэх эмзэглэл хоёр нийлээд нэгэн шөнийн гүймэг дурсамж төдий үлдэх нь хачирхалтай. Фүжицүбо хатантай өнгөрүүлсэн шөнийн дараа тийм таагүй үйлд ороолдсондоо харамсаад баршгүй.

ДУУ: Дүр нь хуурмаг гандирс модон Дөхөөд очихоор замхрах мэт Учрал хүсэн очсоны дараа Эргэж харалгүй одмоор байна аа

ҮЛ ТАНИХ ХАТАГТАЙ: Хэрвээ намайг нөхөрт гараагүй байхад ийм учрал тохиосон бол мөн сайхан аа. Төрсөн гэртээ суугаад Гэнжи хунтайж морилон ирэхийг хүлээн суудаг байсан бол хичнээн жаргалтай байхсан билээ.

ДУУ: Эрд гарсан бүсгүй намайг Эргүүлдэн байх нь үйлийн үр үү? Соньхон зан нь буураад ирэхээр Солонго адилаар арилах вий дээ.

ГЭНЖИ: Эмстэй нөхцөх нь ер бусын аз жаргал мэтээр эрчүүд ярьдаг. Гэтэл би тэр бүсгүйтэй энгэр зөрүүлээд эцэст нь харуусал тээсэн. Дахиад нэг очвол бусдын өгүүлдэг шиг таатай сайхан байх ч бил үү хэмээн дотроо бодоод нэг удаа гэрийг нь сэмхнээ зорьж билээ.

ҮЛ ТАНИХ ХАТАГТАЙ: Нас биед хүрсэн дагавар охин минь тэр үдэш надтай цуг унтъя гэж гуйсан сан. Гэтэл харанхуй шөнөөр хаалт сөхөгдөж, түүний танил үнэр сэнгэнэн ойртоход нь би айж сандарсандаа дан тэрлэгээ нөмрөөд өрөөнөөс сэмхэн гарч билээ.


ГЭНЖИ: Ашгүй ганцаараа байна хэмээн дэргэдүүр нь хэвттэл өөр бүсгүй мэт болоод явчихсан. Тэгтлээ зорьж ирж байхад арай ч дээ гэж харамсах сэтгэл төрсөн ч тэнд хэвтээ бүсгүй бас соньхон санагдлаа. Онгон атлаа хэзээ хэзээний мэт сурамгай янзтай, иймэрхүү янз байдалд амь тавин тэмцэх шинжгүй, тэгээд ч өөр нэгэн бүсгүйтэй амраглаад үзвэл яана гэсэн адын бодол төрсөн тул би тэндээ үүр цайлгасан юм.

ҮЛ ТАНИХ ХАТАГТАЙ: Би түүний ирэхийг мэдээд зайлж чадсандаа ихэд баяссан. Намайг гэсэн сэтгэл нь өөр ямар ч бүсгүйг харах хүсэлгүй болгосон гэж бодсон. Гэтэл энэ бүхэн худал байжээ. Нас биед хүрсэн дагавар охины минь нууцын үүдийг нээж байхад би гэдэг хүн тэр гэхийн аргагүй харамсал халаглал, үзэн ядалтад автан хуруугаа хэмлэж суусан сан.

ГЭНЖИ: Би өглөө тэндээс гарахдаа надаас дутаан одсон бүсгүй ч, шөнийг цуг үдсэн бүсгүй ч Фүжицүбо хатныг орлож чадахгүйг ойлгоод сэтгэлдээ дүүрэн гуниг тээсэн сэн. Таарсан эмстэй ороолдсоноор түүнийгээ мартаж чадна гэсэн бодол минь төөрөгдөл байж. Зуурдын цэнгэл үүрдийн харамсал л дагуулна бус уу? Өөр эмстэйгээ садарласнаар би сэтгэлийн цэнгэлийг ер олсонгүй. Харин зовлон дээр минь гэмшил нэмэгдэв. Түүнийгээ хүсэн тэмүүлэх минь улам хүчтэй болов. Хайрт минь, надтай уулзахгүй хэмээн юунд хатуурхана вэ?

ДУУ: Орчлонгийн бүсгүйчүүд цэцэг шиг олон ч

        Онож хайрласан минь ганцхан чи шүү
        Хаяагүй цэнгэлд умбаж үзлээ ч
        Жолоогүй хайр минь чамайгаа л гэнэм

Хөдлөл-6

Ш-1, Ш-2 хамтдаа Их хатны өргөөнд иржээ.

ИХ ХАТАН: Та хоёр цугтаа ирэхээр заавал нэг чухал мэдээ сонсогддог. Энэ удаад ямар мэдээтэй ирэв дээ?

Ш-1: Фүжицүбо хатан хөл хүндтэй болжээ.

Ш-2: Ураг нь бүр гурван сартай гэнэ шүү.

ИХ ХАТАН: Тийм үү? Тэгээд яасан орой дуулдаж байх юм?

Ш-2: Эмч домч нар хатантны дотор эвгүйрхэхээр эхэндээ хий юм, дайрлага дайрсан гэж баахан эндүүрсэн гэнэ ээ.

Ш-1: Хаантан хүүхдийнх нь эцэг биш байж мэдэх гэнэ.

ИХ ХАТАН: Чи юу хэлнэ вэ? Яаж тийм юм байж болох билээ?

Ш-2: Фүжицүбо хатан Гэнжитэй учиртай болсон байж мэдэхээр байна.

ИХ ХАТАН: Юу-у? Арай ч дээ, үгүй байлгүй.

Ш-1: Фүжицүбо хатан Гэнжийг нэг нүдээр ч болов харахыг хүсэхгүй, харин хунтайж болохоор уулзаж учрах боломж эрэлхийлээд байгаа нь нэг л сэжигтэй, яавч жир бус санагдаад байна.


ИХ ХАТАН: Та хоёр явж нарийн танд. Надад бодох юм дэндүү их байна.

Хоёр шивэгчин хатны харамжийг бушуухан далд хийгээд бөхөлзөж нахилзсаар гарцгаалаа. Их хатан нааш цааш холхин бодолд автсанаа гараа үрчин баясав.

ИХ ХАТАН: Бурхан намайг ивээв. Гэнжи энд ямар ч хамаагүй байлаа ч би хүсвэл хамаатай л болно. Садар эмийн үр удам адгийн муугаар садарласан байна гээд энэ ордны амтай болгон нь шуугихын цагт эцэг хүү хоёр эвдрэлцэж л таарна. Хэрүүлийн цучлыг ховын салхиар хөөрөгдөөд өгөхийн цагт дээр дооргүй тэр салхины эргүүлэгт автаж, бүх зүйл миний хүслээр болно. Бузар эмийн зулбадас Гэнжи ч, бузар эмтэй адилхан царайтайдаа хааны ивээл түшсэн Фүжицүбо ч хаан төрийн хатуу шийтгэл хүлээж, миний хүүд, жинхэнэ ханхүү атлаа Гэнжийн сүүдэрт дарагдан яваа даруухан үрд минь гэрэлт зам нээгдэнэ. Олон жилийн гомдлоо тайлах цаг болов. Ха-ха-ха.

Хөдлөл-7

Тайз эргэн хаан, Фүжицүбо хатан, Гэнжи, Ш-1,2,3 ээлжлэн гарч ирнэ.

ГЭНЖИ: Фүжицүбо хатан хөл хүндтэй болсон гэнэ. Хайртай бүсгүйн минь алтан хэвлийд миний үр бойжно биш үү? Уулзая гэхээр халгаахгүй нь гачлантай. Одоо би яалтай билээ?

Ш-1,2,3 хамтдаа гарч ирнэ. Ш-1 жижиг савтай зүйл гаргаж Ш-3-т харуулна.

Ш-1: Чи үүнийг таньж байна уу? Танихгүй байх учиргүй дээ.

Ш-3: Ээ тэнгэр минь, та нар үүнийг надад сануулж яахнав? Би тэртэй тэргүй насаараа шаналж явна. Хэдийгээр өөрөө мэдээгүй ч хамгийн сайн найзаа алчихсандаа өдөр тутам сэтгэл зүрх урагдахын зовлонг та нар мэдэхгүй. Наадхаа бушуухан далд хийж үз.

Ш-2: Чи бол алуурчин. Хамгаас хайртай бүсгүйг нь хордуулсан гэдгийг мэдвэл чамайг хаан эзэн үхлийн муугаар үхүүлнэ дээ. Харин чи бидний үгэнд ороод хий гэснийг хийгээд явбал энэ тухай хэн ч мэдэхгүй өнгөрнө.

Ш-1: Үүгээр чи Фүжицибо хатныг хордуулж ал.

Ш-3: Та нар чинь юу ярина вэ? Би чадахгүй. Тэр гэмгүй сайхан бүсгүйг үхүүлж би чадахгүй.

Ш-2: Чи чадах л болно. Чамд өөр зам үгүй. Алуурчинд сонголт байдаггүй юм.

Ш-1: Чи бүү ай. Гэнжи хунтайж хөөрхий муу Фүжицүбо хатныг жирэмсэн болгочихоод нүгэлт үйлээ далдлахын тулд хордуулаад алчихлаа гэсэн яриа түгэхийн цагт хэн ч чамайг хардахгүй. Ойлгов уу?

Тэд Ш-3-ын өвөр рүү савтай хорыг шургуулчна. Ш-3 яах учраа олохгүй мэгшин уйлна. Тайз эргэхэд Фүжицүбо хатан гарч ирнэ. Тэрбээр үл мэдэг цондойсон хэвлийгээ илэн суух аж.

ФҮЖИЦҮБО: Гэнжи минь, сэтгэл зүрхний гэрэл гэгээ минь. Хаан эцэг чинь намайг улсын эзний нэр сүрээр далайлган хатнаа болгоход нь бүсгүй хүний тавилан хэмээн хүлцэнгүй дагасан билээ. Гэтэл чи минь гарч ирээд сэтгэл зүрхийг минь эзэмдэж орхисон. Хайрлахгүй байж чадахгүй, хайраа илчлээд байж болохгүй зовлонт нэгэн болж хувирлаа би. Дэндүү сайхан чинийхээ төлөө, дэндүү адармаатай хайрынхаа төлөө ариун хэвлийдээ чинийхээ үрийг тээж л явна даа, хайрт минь. Би одоо шийдсэн. Юу ч болбол болог. Чинийхээ үрийг, чинийхээ халуун амины тасархайг төрүүлэхдээ л төрүүлнэ.

Тайз эргэн хаан гарч ирнэ. Нас ахисан ч идрийн цог жавхаагаа хараахан гээгээгүй тэрбээр сэтгэлийн шаналлаа барьж эс дийлэн тогтож ядна.

ХААН: Хөөрхий тэр минь, хайртай бүсгүй минь хорон санаа, атаа жөтөөний золиос болон цаг бусаар хороогдсоныг өдий олон жилийн дараа би мэдэв. Би дурлаагүй бол чи минь өдийд амьд сэрүүн л байх байж. Сэтгэлээ хуурах гэж ханилсан, чамтай минь усны дусал мэт адилхан бүсгүй үр цаг бусаар хороогдох гэж байсныг би бас мэдэв. Чи бидэн хоёрын дундаас ургасан амин үр маань авааль хатанд минь дурлаж хөл хүндтэй болгосныг бас олж мэдэв. Амин үрийг минь надтай мөнхөд дайсагнуулах хүчит хор их хатны цээжнээ буцлан бүрэлдэж, савнаасаа нэгэнт хальсныг мэдэв. Хамгаас хайртай найздаа өөрөө мэдэлгүй хор уулгасан зовлонт эмийн шаналлыг сонсож элэг эмтрэв. Нэгэн дор дэндүү олон юмны учиг тайлагдах чинь ямар хэцүү юм бэ? Одоо би яах вэ? Хааны хувьд шийд гаргах уу? Ханийн хувьд шийдэх үү? Эцгийн хувьд шийдэх үү, энэ төрийн эзний хувьд шийдэх үү? Тийм ээ, би шийд гаргах ёстой. Ганцхан би, өөр хэн ч биш. Зөвхөн би... Зөвхөн би л энэ бүхэнд цэг тавина...

Хаан бодлоо цэгцэлж ядан нааш цааш холхино. Түүний царай нэгтээ дошгирон ганирч, нэгтээ харуусал гунигт автана.

ХААН: Энэ бүхэн миний жолоогүй сэтгэл, хазааргүй хүслээс үүдэлтэй. Үйлийн үрийн зангилааг би л эхэлж зангидсан. Энэ зангилаа цаг хугацаа урсан одохын хэрээр чивчрэн ээдэрч,тайлахад улам бэрхтэй болжээ. Энэ ээдрээг тайлахгүй бол хаан удмынхан хагаралдаж, дээдсийн тэрхүү дажны хөлд улс орон, ард түмэн чирэгдэн зовох болно. Тэр цагт удам судар минь, улс орон минь, ард түмэн минь намайг хараах болно. Хаан хүн дан ганц энэ цаг үеэрээ амьдардаггүй, ирээдүйд ч бас амьдардаг юм байна. Тэгэхээр би буруу шийд гаргах эрхгүй. Тийм ээ, би буруу шийд гаргаж болохгүй, болохгүй... Би, Эзэн хаан хэнийг ч шийтгэхгүйгээр бүгдийг өршөөлөө. Өршөөлийг буруугаар ашиглаж өш зангидах аваас ялаас хэлтрүүлэхгүйг бас зарлиг болгов. Хувийн эрх ашгийг хойш тавьж, улс орон зөрчил тэмцэлгүй амгалан, удам судар нүглийн сүүдэргүй байхыг эрхэм болгосныг хойч үе мэдтүгэй.


ТӨГСӨВ. 2011 он.

МУАЖ Д.Лувсаншаравын намтар уран бүтээл

засварлах
Дуучин. Дууны найруулагч. Хөгжмийн зохиолч. МУАЖ (1981). МУТШ (1963).

1926 оны зургадугаар сарын нэгэнд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт, Зүүн хашаатын "Яндаг худаг" гэдэг газар төрсөн.1932-1937 онд Сэцэн хааны Цагаан эргийн хийдэд /одоогийн Өндөрхаан хот/ шавилан сууж төвд ном, Mонгол бичиг заалгасан. 1937-1939 онд мал маллаж, 1939 онд Баянхутаг суманд бичиг үсгийн курсэд суралцан, 1940-1941 онд Өндөрхаан хотод бичиг үсгийн багш, 1941-1942 онд туслах жолооч /Орос жолооч Максимовын туслах/, 1942-1945 онд аймгийн ажилчны клубт жүжигчин, хөгжимчин, найруулагч нот заасан багш нь Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Г.Бирваа, 1945-1949 онд Улсын хөгжимт театрт жүжигчин, дуучин зөвлөлтийн мэргэжилтэн Ф.И.Клишког дагалдсан 1949-1952 онд Улсын хөгжимт драмын театрын найрал дууны багш, 1952-1954 онд Ховд аймгийн хөгжимт драмын театрт найрал дууны багш, уран сайхны удирдагч, 1954-1959 онд Москва хотын Хөгжмийн их сургуулийн найрал дууны удирдаачийн ангид суралцахдааЕ.О.Меснерээр хөгжмийн зохиомж заалгасан юм. 1960-1963 онд Улсын хөгжимт драмын театрт найрал дууны багш, 1963-1975 овд Улсын дуурь бүжгийн театрын уран сайхны удирдагч, 1975 оноос Улсын ардын дуу бүжгийн чуулгад уран сайхны удирдагчаар ажиллажээ. Сүүлийн гурван жил тус чуулгын даргын үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэсэн. 1951 онд “БНМАУ-ын Гавъяат жүжигчин” цол, 1963 онд “БНМАУ-ын Төрийн шагнал” "Хэрлэн" дуугаар, 1981 онд “БНМАУ-ын Ардын жүжигчин” цол тус тус хүртсэн. 1964-1990 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга, 1995 оноос Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны даргаар тус тус сонгогдсон. 1948 оноос Дагвын Лувсаншарав дуу зохиож эхэлснээс хойш тавь шахам жилийн хугацаанд 400 гаруй дуузохиожээ. Ч.Авирмэдийн шүлгээр анхны дуу болох "Адуучин" дуугаа зохиосон. Анх гоцлон дуулагч Д.Баатар төмөр хоолой Баатар гэж алдаршсан дуулжээ. Манай ахмад удирдаач Дамбьн Лувсаншарав найрал дуучид, найрал хөгжимтэй удирдан дуулуулсан байна. Тэр жилдээ Лувсаншарав мөн Авирмэдийн шүлгээр "Хурдан зээрд" хээр гэж нэрлэх удаа ч бий гэдэг алдарт дуугаа зохиожээ. Монголын ард түмний амьдрал тэмцлийн олон зууны түүхэнд монгол морины гүйцэтгэсэн үүрэг хэмжээлшгүй их. Монгол морь халдах дайсантай тэмцэх халуун галд хамт орж, эр хүнийг газраас хөндийрүүлэн салхин хурдаар амьдралд ухааруулж, эцэг, эх, амраг хань нөхөдтэй нь золгуулж, олон морьдын хурдаар баярын дээд цэнгэлийн манлай болгон хийморио сэргээж байдаг болохоор монгол хүн хүлэг сайн морио эртнээсмагтан дуулж хүслийнхээ тэнгэр, дууныхаа эхийг морин хуурандаа шингээж ирсэн билээ. Ийм болохоор сайн морьдынхоо тухай дуу зохиох хүслэн Д.Лувсаншаравын сэтгэлд эхлээд буух нь зүйн хэрэг.. Монгол морины гайхамшигт ид шидийг баяр наадмын өдөр бахдан харж, биширч байгаа үзэгдлийг яруу тод илэрхийлсэн хэмнэл билээ. Энэ хэмнэл монгол дууны хурдад /темпо/ шинэ эрч хүч оруулсан юм. Д.Лувсаншарав хөгжмийн зохиолчийн гараа хийхдээ "Сүлдэнд тахьсан" монгол морио дуулсан нь түүнд улс орон, ард түмэндээ, эрхт төрдөө дуугаараа зүтгэж явах мөнхийн халуун итгэлийг батжуулсан юм.

Д.Лувсаншаравын монголын орчин цагийн дуулаачийн урлаг дахь цөөхүүл дуучны бүтээлд анхны алхам хийж шинэ төвшинд гаргасан бүтээл нь "Малчны уралдаан" гэдэг гурвал харилцаа дуу юм.

Монгол ардын харилцаа дууны хэлбэрийг ашиглан ингэж шинэ цагийн цөөхүүл дууны уран бүтээл эхэлсэн юм. 1949 оны уран бүтээл Д.Лувсаншаравын уран бүтээлийн дөч гаруй жилийн дотор онцгой байр эзэлнэ. Тус онд "Малчны уралдаан"-аас гадна " Ширүүн борооны өмнө" гэдэг хурц хэмнэлтэй, золбоолог дуу, "Талын бэлчээрт" гэдэг уянгын томоохон бүтээл гарсан. Энэ гурван дуу манай дууны урын санд шинэ үзэгдэл болжээ. Д.Лувсаншаравын уянгын дууны чиглэлийг Б.Явуухулангийн шүлэг "Би чамд хайртай" дуу тодорхойлж өгчээ.

Ц.Дамдинсүрэнгийн шүлгээр зохиосон "Хэрлэн" дуу 1960 онд гарсан. Энэ дууны өргөн дэлгэр аялгуу, тайван талбиун хэм хэмнэл, аялгын тогтуун дүрслэлт чанар нь гүн ухааны утга уянгын эргэцүүлэл билээ. Ингэж манай нийтийн дуунд гүн ухааны чиглэлийн дуу хэлбэршиж тогтож эхэлсэн. Д.Лувсаншаравын олон дуу ардын дуу шиг ард олныхоо дунд дуулагдаж цаг үеийн тайлан болон мөнхрөн үлдсээр байна. Д.Лувсаншаравын шинэ монголын хөгжимд оруулсан томоохон гавъяа нь найрал дуучны уран бүтээл юм. Монголын хөгжмийн театр байгуулагдсан цагаасаа эхлэн найрал дууны урлагийг хөгжүүлэхэд онцгой анхаарал тавьсан. Энэ найрал дууны зорилго нь өрнө дэхний сонгомол дуурийг өөрийн тайзнаа тавихад дуурийн хамгийн чухал эд эсийн нэг найрал дуу онцгой үүрэгтэй байдагтай холбоотой.

Д.Лувсаншаравын "Дурлал хайрыг минь дамжуулаарай", "Шөнийн дуу" зэрэг олон бүтээл нь энэ чиглэлд хамаарах юм. Лувсаншарав найрал дууны урлагаа улам бүр цэцэглүүлэн хөгжүүлэхийн тулд найрал дуучдад зориулсан магтуу олныг зохиосон. "Эх орон бат оршиг","Алтан соёмбын дуулал" магтуунууд манай 60-70-аад оны найрал дууны томоохон бүтээлийн манлайд гарч ирсэн юм. Манайд олон ангит магтуу ч Лувсаншаравын бүтээлээр эхэлсэн билээ. Түүний уран бүтээл хүүхдийн дууг ч тойроогүй билээ. 1956 онд яруу найрагч Ч.Лхагмсүрэнгийн шүлгээр хүүхдийн долоон дууг Зөвлөлтийн хөгжмийн их сургуульд суралцаж байх үедээ зохиосон. "Анхны сурагч", "Бөмбөлөг", "Галуу", "Маамуу нааш ир", "Муурын тухай дуу", "Хүүхдийн баяр", "Цэцэг" зэрэг дууг “Улсын гавьяат жүжигчин” В.Долгор дуулж радиогийн алтан санд оруулсан юм. Эдгээр дууны дотроос "Маамуу нааш ир" дуу онцгой байртай. Энэ дууны үг хэлд орсон хүүхдийн сэтгэхүйд буух, танин мэдэх анхны алхамд сонирхол татах хамгийн энгийн уран үгтэйгээс гадна аялгуу нь бага насны хүүхдийн тогтоох чадварын хэр хэмжээнд тохирсон, дахин давтан эхний хоёрмөрийг дуулаад цааш нь ижил төстэй хэмнэлээр үргэлжлүүлэн төгсгөж байгаа зохиомж нь гайхалтай мэргэн оновчтой болсон юм. Энэ дуу 50-иад оны хүүхдүүдийн дуулах дуртай дуу төдийгүй 80-аад оны хүүхдийн дуулах анхны нь дуу, эцэг эхчүүдийн хүүхэддээ заах хамгийн сайн мэддэг дуу, сургуулийн өмнөх насны манай бүх хүүхдийн "сүлд" дуу нь болжээ.

Лувсаншаравын анхны дуурь "Хан бүргэд", манай дуурийн урлагтгол сэдэв болж байсан хувьсгалт баатарлаг сэдвийг сонгон авч манлай Ван Дамдинсүрэнгийн тэмцлийг тойруулан ардын хувьсгалын үзэл санааг дуулаачийн урлагийн хүрээнд гаргаж ирсэн юм. Лувсаншарав "Хан бүргэд" дуурийнхаа дараа дахиадл хувьсгалт баатарлаг дуурь бичиж олсон амжилтаа бататгах зорилготавьсан нь "Шивээхиагт" дуурь байлаа. Д.Лувсаншарав монгол дуурийн хэв маягийг тогтоохын тулд их зүтгэсэн. Түүнийг 1985 онд бүтээсэн "Нүцгэн ноён"дуурь үүний тод илрэл болж чадна. "Нүцгэн ноён" дуурь Б.Дамдинсүрэнгийн "Далан худалч" хөгжимт драмын дараа гарч ирсэн хошин жүжиг юм. "Нүцгэн ноён” дуурьт гол дүр гэж байхгүй, дөрвөн ноён, дөрвөн хатан, дөрвөн боолоор гол дүрүүд хийсэн. Иймээс энэ дуурьт бодрол дуу, өчил дуу гэх мэт гоцлон дуулах дуучин бараг үгүй. Ихэвчлэн хамтран дуулж, хамтран ярилцана. Ингэж цөөхүүл дууны дуурь гарч ирсэн юм.Д.Лувсаншаравын хөгжмийн театрын бүтээлүүд дотроос онцгой сонирхол татах бүгээлийн нэг нь "Сүнжидмаа" дуу, бүжиг, хөгжмийн цоморлиг зохиол мөн. Энэ бүтээл 1979 онд Улсын ардын дуу бүжгийн тайзнаа гарч үзэгч олны сонирхолыг татсан үзвэрийн нэг болов.

Энд хөгжмийн театрын найруулагч Ё.Цэрэндолгорын уран сэтгэмж, тайз заслын чөлөөтэй эрэл хайгуул, Д.Лувсаншаравын хөгжмийн чамбай сонголт "Сүнжидмаа" дуулалт жүжгийг амжилттай болгосон юм. Энэ бүтээлд дуу, хөгжим, жүжиг, бүжиг бүгд нэг зиндаанд гарч утга илэрхийлэх өөр өөрийн боломжийг дүүрэн ашиглаж чадсан юм. Хөгжмийн зохиолч энэ бүтээлдээ "Цэцгийн дэлбээ" дуут бүжиг, " Уул усны дуун" уртын дууны зохиомжтой гоцлол найрал дуу, эмэгтэйчүүдийн чуулга дуу зэрэг чихэнд хоногшин сэтгэлд үлдэх сайхан хөгжим олныг туурвисан юм. Энэ бүтээлийн гол үнэ цэн нь монгол ардын дуу хөгжмийн уламжлалаас иш аван ардын дуу, бүжгийн чуулга шиг ардын маягийн хамтлагуудад ардын дуурь, харилцаа дууны дуурь, ардын бүжгэн жүжиг зэрэг олон төрөл байж болохыг уран сайхны үнэмшилтэй баталж өгсөн юм. Энэ туршлагаа үндэс болгож "Нарны домог" гэдэг ардын бүжгэн жүжгээ Д.Лувсаншарав 1987 онд туурвисан. Анхны оролдлого болохоор алдсан нь ч бий, оносон нь ч бий. 1995 онд бүтээсэн "Бөртэ чоно" ардын бүжгэн жүжиг /цомог зохиолыг Б.Лхагвасүрэн, дэглэн найруулсан Д.Ламжав/ "Нарны домог"-тоо алдсанаа нөхөж ахиж нэг том алхам хийсэн юм.

Файл:Luvsansharav4915522122013-08-19-17-05 www.urlag.mn
Luvsansharav4915522122013-08-19-17-05[www.urlag.mn]

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн

засварлах

Яруу найрагч

МЗЭ-ийн шагналт(1989). Төрийн шагналт(1990). Соёлын Гавьяат зүтгэлтэн(1990). Ардын уран зохиолч (2001).

Бавуугийн Лхагвасүрэн 1944 онд Төв аймгийн Өнжүүл суманд төржээ. 1963 онд Улаанбаатарт Худалдааны техникум төгссөн 1973 онд Москвагийн Киноны дээд сургуульд суралцаж байсан. Улсын хүүхэлдэйн театр, МЗЭ-ийн үлгэрийн танхимд жүжигчнээр ажиллаж байв.

1962 оноос уран зохиол бичиж эхэлсэн 4000 мөр бүхий “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг, Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойд зориулж “Атга нөж” жүжиг туурвисан. 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож соёл урлагийн олон арван хуулийн төслийг их хуралд өргөн барьж батлалчсан. “Бүлээн нурам”, “Араатан” , “Хүн чулууны нулимс”, Хүннүгийн тухай “Бор манан” зэрэг кино зохиол бичсэн.

1991 онд Америкийн Аризон мужийн Дэлхийн их сургуулийн соёлын доктор цол хүртсэн.

МУАЖ С.Гончигсумлайн намтар уран бүтээл

засварлах

ГОНЧИГСУМЛАА Сэмбийн

1915-1991

Хөгжмийн зохиолч, удирдаач. МУУГЗ (1965).Чойбалсангийн Нэрэмжит шагнал (1961). МУАЖ (1971).

Сэмбийн Гончигсумлаа нь 1915 оны хоёрдугаар сарын 18-нд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ихэн хашаатын худаг" гэдэг газар төржээ.1928-1930 онд Баянзүрх уулын хошууны бага сургуульд, 1930-1933 онд Багшийн сургууль, 1933-1937 онд Эрхүүд сурч байхдаа

(Эрхүү хотод мал эмнэлгийн техникумд суралцан төгссөн) хөгжмийн курс төгсөж, Эрхүүгийн радиогийн найрал хөгжмийн гишүүн болсон. 1937-1939 онд Өмнөговь аймгийн Луус суманд малын эмч. 1939 онд Улаанбаатар хотод орчуулагч багш, 1940-1943 онд улсын циркид хөгжимчин, 1943- 195О онд Москвагийн хөгжмийн их сургуульд хөгжмийн зохиолч, удирдаачийн мэргэжлээр (зохиомжийн багш Е.Месснер, олон хоолойн ухааны багш С.Богатырев, найрал хөгжмийн судлалын багш Д.Рогаль-Лезицкий, удирдахуйн ухааны багш И.Дружинин) суралцаж төгссөн. 195О оноос Улсын хөгжимт драмын театрт хөгжмийн зохиолч, удирдаач. 1958 оноос Хөгжим бүжгийн дунд сургуульд уран сайхны удирдагч, 196О оноос Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны хөгжмийн ерөнхий зөвлөх, 1957 оноос Монголын хөгжмийн зохиолчдын холбооны зохон байгуулах товчооны дарга, 1964-1983 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны (хуучин нэрээр) даргаар сонгогдож байв.

1961 онд “Ганхуяг" бүжгэн жүжгээр “БНМАУ-ын Төрийн шагнал” хүртэж, 1965 онд “БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн”, 1971 онд “БНМАУ-ын Ардын жүжигчин” цолоор шагнагдаж байсан ба 1975,1985 онуудад Сүхбаатарын одон, 1975 онд ЗХУ-ын улс түмний найрамдлын одон, 1983 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагнал хүртэжээ. 1975 онд БНАГУ-ын урлагийн академийн сурвалжлагч гишүүн болжээ. 1981-1985 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат байв.

Монголын орчин цагийн хөгжмийн тулгийн чулууг тавилцаж ард түмнийхээ урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон зууны хөгжмийн хөгжлийн уламжлалыг өрнө дэхний соёл иргэншлийн гол ололт болсон "сонгомол" хөгжмийн дэвшилтэй холбож манай хөгжмийн урлагийг нэг төвшинд авч ирсэн шинэчлэгчдийн нэг нь хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаа билээ. С. Гончигсумлаа уран бүтээлээ дуу зохиож эхэлсэн нь: Иргэний уянга хүний сэтгэлийн уянгыг хослуулан, өөрөөр хэлбэл хүний дотоод сэтгэл зүрхний уянгын дуулаач юм. Түүний зохиосон «Чамайг үдье», «Өргөн хангай нутаг», «Эх орондоо хайртай би», «Хайрын дуу», «Жаргаах зүрхэн» зэргийг дурдаж болно. Мөн түүний «Намын тухай дуу», «Москва Найрамдал», «Сүхбаатарын алдар», «Улаанбаатарын тухай дуу», «Энх тайван» зэрэг дуунууд өргөн хүндэтгэлтэй, сүр жавхлан төгс оргилуун бадрангуй сэтгэгдэл төрүүлдэг нь түүний бүтээлийн өргөн сэдэв агуулгатайг харуулдаг юм.

С.Гончигсумлаа уран бүтээлээ эхэлсэн манай хөгжмийн ахмад үеийнхний эгнээнд багтаж ордог юм.

1939 онд "малын эмчС.Гончигсумлаагийн гараас "нотонд суралцах бичиг" ном гарсан нь манай шинэ хөгжмийнхны хөгжмийн онолын сурах бичиг болов.

Улсын багшийн дээд сургуульд хөгжмийн зохиолчийн нэг ангийг бэлтгэхэд хэд хэдэн хөгжмийн зохиолчийг сургаж төгсгөсөн юм. /З.Батсүх, М.Магсаржамц/ Монголын орчин цагийн хөгжимд өөрийн дуу хоолойтой болсон хөгжмийн залуу үеийхэн “Х. Билэгжаргал, Б.Шараа, Г.Пүрэвдорж, Ц.Чинзориг, Д.Цогтсайхан зэрэг олон бүтээлчийн эхний бяцхан аязад улаан харандааны мөр бий. Энэ бол С.Гончигсумлаагийн харандааны мөр юм.

С.Гончигсумлаа өөрийнхөө урлан бүтээх ажлаа уянгын дуугаар бус бараг хүүхдийн дуугаар эхэлсэн. Нээрээ ч 1940-өөд оноос түүний дараагийн үеийн хүүхдийн дуулах дуу тун ховор байлаа.

С.Гончигсумлаагийн дуунууд хэлбэрийн хувьд энгийн ойлгомжтой, аялгын хувьд шулуун гүдэсхэн, элдэв чамин нугалаа чимэггүй, шинэлэг учир нийтийн хүртээл болж дуулаачийн арга барилын аль ч уламжлалд нийцтэй байдаг юм.

Тэрээр "Сүлд модны наадам", "Хайрын дуу" "Улаанбаатарын тухай" дуугаа вальсын хэмнэлээр зохиосон. Эдгээр бүтээл Гончигсумлаагийн иргэний уянгын дуунууд дотор чансаатайд нь тооцогдоно.Түүний"Намын тухай дуу", "Сүхбаатарын морин цэрэг", "Найрамдал","Москванайрамдал","Энх тайван" дуунууд нь чухам ийм чиглэлээр бичигдсэн бүтээлүүдюм. Гончигсумлаагийн дээрхи дуу ая аялга, хэлбэр бүтэц, дуурьслын хэлний их хүч нөөцөөрөөманай шинэ хөгжмийн цар хүрээг дуу, найрал дууны төрлөөр өргөжүүлж өгсөн. Энэ талаас нь үзвэл дээрх дуунууд нь манай улс төрийн дуунд шинэчлэл хийж, томоохон алхаа нэмсэн юм.

Манай оронд хөгжмийн мэргэжлийн театр байгуулагдлаа. Театр маань юу, яаж бүтээх билээ? гэдэг нь амин чухал асуудлын нэг байлаа. "Алёко", "Бахчисарайн оргилуурт булаг","Учиртай гурван толгой","Манай нэгдлийхэнтэй"-тэй л байгаад байж болохгүй байлаа. Дуулах драм тутаж, бүжиглэх жүжиг хомсхон байв. Бас л бэрхшээл, бас л эрэл шинэчлэл. "Үүнийг бид, би гүйцээх ёстой. Өөр зам байхгүй" гэж үзгээ хурцалж, оюунаа зарах үүргийг С.Гончигсумлаа өөртөө хүлээлгэсэн юм. Үр дүн нь "Үнэн" дуурь, "Ганхуяг","Хошуу наадам","Сүнжидмаа" бүжгэн жүжиг болсон юм. Энэ бүтээлүүд нь аль ч талаасаа авч үзсэн хөгжмийн "жинхэнэ театрын" шинэ бүтээл болсон билээ.

С.Гончигсумлаагийн "Ганхуяг" бүжгэн жүжиг, Г.Жамъянгийн "Манай нэгдлийхэн" бүжгийн чуулбарын дараа гарч ирсэн бүтээл. Энэ бүтээл монголын хөгжмийн театрын хөгжилд онцгой нөлөө үзүүлсэн.

"Хошуу наадам","Сүнжидмаа" "Найз зулуус" гэж нэрлэдэг бүжгэн

жүжгүүд нь "Ганхуягт" т олсон арга, хэрэгслээ улам баяжуулахын зэрэгцээ хөгжмийн театрын хөгжилд шинэ шинэ дүрслэл, өгүүлэмж нэмсэн билээ. Ялангуяа "Сүнжидмаа" бүжгэн жүжигт олон ястан » үндэснүүдийн ардын дуунуудыг үйл явдлын зангилаа, дүрийн тодорхойлолтод авч хэрэглэсэн явдал хөгжмийн зохиолчийн хөгжмийн хэлийг баяжуулаад зогсоогүй, хөгжмийн театрыг олон түмний хүсэл сонирхолд нийцүүлэхэд ч алхам хийсэн гэж үзвэл зохино.

С.Гончигсумлаагийн хөгжмийн сэтгэлгээ, арга чадвар, ертөнцийг үзэх бие хүний үзэл бодол, уран сайхны дүр бүрэн гүйцэд тусгалаа олсон бүтээлүүд нь түүний найрал хөгжмийн томоохон бүтээлүүд юм. С.Гончигсумлаа симфонийн том хэлбэрийн зохиолыг "МАХН-ынтухай" найраглалаараа эхэлсэн. Манай симфониор Л.Мөрдорж "зураг зурсан" бол С.Гончигсумлаа бодол сэтгэл" бүтээж байлаа. Гончигсумлаагийн үндсэн сэтгэлгээ нь ерөес улс төрийн даацтай өргөн сэтгэлгээ юм.

С.Гончигсумлаа симфони хийх гэж огт яараагүй. Энэ төрлөөр нийгэм, хүний нарийн холбоог гаргах чадвартай онцгой төрөл болохоор симфони бичихийн өмнө өөрийгөө боловсруулж, эрдэм чадлаа хөгжүүлж байлаа.

Ингэж хөгжмийн их сургууль дүүргэсний дараа 14 жил шургуу хөдөлмөрлөж байж анхыхаа симфонийг туурвисан юм.

Гончигсумлаагийн нэгдүгээр симфони Л.Мөрдоржийн "Миний эх орон" симфониос он цагийн хувьд дараа нь орох монголын хоёр дахь симфони билээ. Энэ симфони "Үнэн" дуурийн нэгэн адил "сонгомол" симфонийн хэлбэрт туурвиж өрнө дорын хөгжмийг өөд өөдөөс нь эсрэг биш зэрэгцүүлэн тавьсан урлаг юм

Тийм болохоор өрнийн сонгомол симфонийн ололтын төвшинд монгол симфонийг туурвих нь С.Гончигсумлаагийн чин хүсэл нь байлаа.

Ингэж Гончигсумлаагийн анхны симфонио хүнийг дуулж, манай эрин үеийн хүний баяр жавхлангийн дуулал болсон юм. Гончигсумлаа анхныхаа симфонийн дараа 10 жил бодож байж II симфониобичсэн. Түүний

хоёр дугаар симфони авъяас мэдлэгээрээ "зодож"' байж хийсэн бүтээл

биш ухаан сэтгэлээ "зовоож" хийсэн туршилт байлаа. 1974 он гэхэд дэлхийн хөгжимд өчнөөн төчнөөн урсгал гарч унтрах нь унтарч, бадрах нь бадарч байсан. Шинэ үеийн хөгжмийн хэлдэг хэл, хэрэглэдэг хэрэгсэл бүхнийг монгол симфони тойрох ёсгүй байлаа.

Хөгжмийн зохиолч амьдралынхаа сүүлчийн жилүүдэд хөгжмийн өргөн боловсрол, мэргэжлийн чадвартаа тулгуурлан хөгжмийн гоцолбор концерт нэлээд хэдийг бичсэн юм. Өөрсдийн нь олон үеийн сэтгэлд хоногшин уламжлагдаж ирсэн ардын аялгаар дамжуулах нь маш ойрхон зам гэдгийг хөгжмийн зохиолч бодож чадсан байна.

Ардын урлагийн бүтээл гэдэг хүрч халдаж болдоггүй чулуун хөшөө бус шинэ үеийн хөгжмийн гэрэлт хөшөө дурсгал сүндэрлүүлэн босгох жинхэнэ эд өлөг билээ.

Гончигсумлаа ардын дуу хуурт гар хүрэхдээ хамгийн хэрсүү хөдөлсөн,судсыг нь зөв атгасан "эмч" хүний нэг зүй ёсоор мөн. 1957 онд монгол ардын нийтэд дуулагадаг 92 дууг "байгаагаар" нь цаасан дээр буулгаж, хэвлүүлэн тарааж ард түтинээрээ зөв буруу эсэхээ эхлээд шалгуулсан

юм. Дараа нь 1961 онд ийм дуунууд байдагтай танилцана уу? гэж зөвлөлтөд хэвлүүлсэн юм. Түүний дараа дуучид, хөгжимчдөд зориулж аяыг нь хэвээр үлдээж найруулж эхэлсэн юм.

ЧИМЭД-ОСОР Дэндэвийн

засварлах
1912-1987

Жүжигчин. Найруулагч. МУГЖ (1945). МУАЖ (1981)

Чимид-Осор 1912 оны 2-р сарын 16-нд Архангай аймгийн Өлзийт сумын Яргайт гэдэг газар Дэндэвийн хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Есөн наснаасаа нутгийн хошуу туслагч (тамгийн долоон түшмэлийн нэг, тамга баригч туслагч) Дамдисүрэнгийнд хонь хариулж, нутгийн баян Уртнасангийнд улаа нэхэж амьдарч явжээ. 1938 оны 9 дүгээр сард цэрэгт явж улмаар цэргийн зэвсгийн төв газар зарлага, жагсаалын даргаар хоёр жил алба хаагаад 1936 онд халагдсан юм. Мөн оны 9 дүгээр сарын 16-нд Улсын төв театрт жүжигчнээр оржээ. Энэ цагаас хойш урлагт 40 гаруй жил ажиллахдаа Д.Чимид-Осорын авьяас билиг, сэргэлэн ухаан, ажигламтгай чанар, хичээнгүй оролдлого нь уран бүтээлийнх нь ундрага болсон байна.Тэрбээр Ш.Аюушийн зохиол «Яг 18» жүжгийн Ойдовын дүрд жүжиглэн анх удаа театрын тайзан дээр гарснаар түүний уран бүтээлийн баялаг намтар эхэлжээ.Театрын тайзнаа түүний бүтээсэн шилдэг дүрүүдээс түүхэнд ямагт дурсагдан байвал зохих нь «Сүрэг чоно» жүжгийн Данзан, «Хоёр эзний ганц зарц» жүжгийн Силбио, «Орос хүн» жүжгийн Розонберг, «Намайг хүлээ» жүжгийн Ван Штейн, «Талын баатар» жүжгийн Чогдон хувилгаан, «Эрдэнийн Дорж» жүжгийн Орос Жамц, «Сэтгэлийг шинэтгэсэн нь» жүжгийн Шукар зэрэг дүрийг нэрлэж болно.Шукар өвгөний дүрийг өнөөгийн амьдралд ойртуулан, өвөрмөц уран дүрслэлээр амьдруулсан нь үзэгч олонд хамгийн ойр дотно болж «Өвгөн Шукар» гэж нэрлэгдэх болжээ. Тэрбээр Чогдон хувилгааны дүрийг гаргахдаа дотоод сэтгэлийн их хүч, хашир муу санаа, харгис хэрцгий дүрийг бүтээн гаргасан юм. Жүжгийн төгсгөлд таягаа гялс хийлгэн эргүүлж дотроос нь сэлэм гаргаж ирэхэд түүний хичнээн жил тулсан таяг нь жинхэнэ таяг биш, хөл нь эрүүл гэдгийг харахад л ямар санаатай хүн болох нь ойлгогдоно. 1944 онд Б. Ринчен «Үнэн» сонинд бичихдээ:

“Авьяаст залуу жүжигчин Д.Чимид-Осор маш харгис санаатай, гойд эзэрхэг сэтгэлтэй, хувилгаан Чогдоны дүрийг тун нарийнаар боловсруулан бодож, тоотой цөөхөн хөдөлгөөнөөр Чогдон ламыг дүрслэн ангийн чанар, ясыг үзүүлэхдээ их чадамгай тогложээ” гэж үнэлсэн юм.Д.Чимид-Осорын жүжигчин болох замыг нээж, урлаг гэж юу вэ?, жүжигчин хүн ямар үүрэгтэй вэ? гэдгийг ойлгоход Зөвлөлтийн мэргэжилтэн В. Борейшо их тус болжээ. Ц. Цэвэгмид, Д.Чимид-Осорын уран бүтээлд их зөвлөгөө өгч хамтран тоглож байв. 1939 онд «Сүрэг чоно» жүжгийн Данзанд тоглох гэж Д.Чимид-Осор ажиллаж байхад Цэцгээ хүүхэнд хайр сэтгэлтэй болсныг гаргахын тулд Борейшо сургагч хоёр цаг хайр дурлалын тухай, лекц уншиж байсан гэдэг.«Тунгалаг Тамир» киноны гуравдугаар ангид нүүдэлчин өвгөн, хувьсгалч өвгөн, тагнуулч өвгөний дүрийг зэрэг бүтээсэн нь яриангүй их баялаг авьяасынх нь нотолгоо болсон билээ.

Д.Чимид-Осор нь ямагт уран бүтээлийн эрэлхайгуул хийж, шинэ амжилтанд хүрэх зорилго өөртөө тавьж ажилладаг дүүрэн эрмэлзэлтэй хүн байв. Б.Нямаагийн «Төөрсөөр төрөлдөө»киноны Цэдэв өвгөний дүрийг тун ч энэрэнгүй зөөлөн сэтгэлтэйгээр гаргасан нь ихэд оносон гэлтэй. Тэрбээр 33 жилийн турш 30 гаруй дүрийг кино дэлгэцнээ бүтээн амилуулсанхүн юм.

Найруулсан кино:

“Гологдсон хүүхэн” 196 I он

“Нүгэл буян” 1963 он

“Зэрэг нэмэхийн өмнө” 1965 он

“Тамирын охин” 1974 он

“Хонины найр” 1976 он


Бүтээсэн дүрүүд:

“Сүрэг чоно” Данзан

“Анхдугаар хичээл” Дэндэв

“Гурван найз” нутгийн өвгөн

“Давааны цаана даваа” Чүлтэм

“Өглөө” Дүйнхэр зайран

“Өндөр ээж” Дансраа

“Хонины найр” Вандан

“Хүний сайхан сэтгэл” Дэнзэн

“Сахиус уу, сахиул уу” данжаад

“Мандах нарны туяа” Шанзав Бадамдорж

“Морътой ч болоосой” Бат

“Төөрсөөр төрөлдөө” Цэдэв

“Хатанбаатар” саахалтын өвгөн

“Эх бүрдийн домог” зайран

Хорлоогийн Уртнасан

засварлах

МУГЖ 1976 он, АЖ 1981 он, ТШ 1984 он

1945-03-03-нд Улаанбаатар хотноо төрсөн. 1959-1963 онд УДБЭТ-ын дэргэдэх гоцлол дуулаачин анги, 1970-1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургүулийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн. 1963 онд УДБЭТ-д зарлагч, 1964 онд дуучин, 1968-1970 онд ЦДБЭЧ-д дуучин, 1972-1995 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллажээ. 1973 онд Берлин хотноо болсон ДЗО-ны 10-р их наадмын тэргүүн байр эзэлсэн. Москва хотын ДБЭТ, Кремлийн их хурлын ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Софи хотын “Ардын театр”, Пелевен, Варна, Стара Загора хотын дуурь бүжгийн театруудад уригдан тоглож байлаа. Тэрээр дэлхийн сонгодог дууриудын тунгалаг хоолойгоор дуулаачдад зориулсан дүрүүдэд тоглож, өөрийн орны хөгжмийн зохиолчдын нийтийн дууны урлаг болон мэргэжлийн дууны бие даасан төрөл зүйлийг хөгжүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн юм.

1994 оноос СУИС, ХБК-д дуулаачийн тэнхимд дуулах ур зүйн багшаар ажиллаж байна.

1976 онд УГЖ, 1981 онд Ардын жүжигчин цол хүртсэн. 1984 онд Дж.Верд “Травиата”, Ж.Пуччини “Чио чио Сан”, Ж.Пуччини “Тоска” зэрэг дууриудад гол дүр бүтээсэн тул Төрийн шагнал хүртсэн. 2000 онд Зууны манлай дуурийн дуучнаар шалгарсан.

Жүжигчнээр: Ж.Пуччини “Чио чио сан”-ны Чио Чио Саны дүрд 1967 онд, Б.Дамдинсүрэн “Амарсанаа” Гэрэлгуа-гийн дүрд 1970 онд, А.Бородин “Игорь ван” Ярославнагийн дүрд 1972 он, Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” Нансалмаагийн дүрд 1976 онд, Дж.Верди “Травиата” Виолеттагийн дүрд 1977 онд, П.И.Чайковский “Евгений Онегин” Татьяанагийн дүрд 1980 онд, Ж.Пуччини “Тоска” Тоскагийн дүрд 1981 онд, А.Даргомыжский “Лусын дагина” Наташагийн дүрд 1982 онд, П.И.Чайковский “Иоланта” Иолантагийн дүрд 1984 онд, Дж.Пуччини “Отелло” Дездемоний дүрд 1989 онд, Дж.Пуччини “Турандот” Турандотын дүрд 1990 онд тус тус тогложээ.

Найруулагчаар: Б.Ямпилов “Шидэт ваар” 1984 онд, Ж.Пуччини “Чио чио сан” 1991 онд, Хар Хорум 2002 онд


Энэ хугацаанд Театрын тайзнаа тавигдсан 20 гаруй дуурийн гол дүрүүдийг бүтээж, олон улсын нэр хүндтэй тайзнаа Монгольн нэрийг гаргаж явсан гавъяатай дуучин билээ. 1976 онд УГЖ, 1981 онд Ардын жүжигчин цол, 1984 онд Төрийн шагнал хүртсэн. Театрын тайзнаа Б.Ямпилов “Шидэт ваар”, Ж.Пуччини “Чио Чио Сан”, Д.Лувсаншарав “Хар хорум” дууриудыг найруулан тавьжээ.

Request

засварлах

Hi Enkushsee,

Are you able to type in the traditional Mongolian script on your computer? --Jose77 (talk) 10:10, 21 Наймдугаар сар 2013 (UTC)Reply