Ehlel academy - Эхлэл Академи засварлах

Эхлэл Академи нь 2013 оноос хойш Мэдээлэл Технологийн сургалтын чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол улсдаа анхдагч, салбартаа тэргүүлэгч сургалтын төв юм.

Хамгийн анх Grand Plaza 4 давхарт 10 сурагчтайгаар Программ хангамжын сургалтаар эхэлж байсан ба одоогийн байдлаар сар бүр идэвхитэй 400 гаруй шинээр элсэгчид суралцдаг бөгөөд нийт 4000 гаруй элсэгчийг амжилттай төгсгөн, 800 гаруй төгсөгчийг ажлын байранд зуучилсан байна.

Программ хангамж, График дизайн, Интерьер дизайн гэсэн 3 том бүлэг салбарын технологи, хөтөлбөр, хугацаа зэргээр ялгаатай бүхий 10 гаруй мэргэжлийн ангид элсэлт авдаг.

Мэргэжлийн хөтөлбөрүүд: засварлах

  1. 1.Олон улсын гурвалсан хөтөлбөр
  2. 2.Мэргэжлийн программист бэлтгэх 1 жилийн анги
  3. 3.Мэргэжлийн программист бэлтгэх 5 сарын анги
  4. 4.12-16 насны хүүхдийн программист 3 сарын анги
  5. 5.Программчлалын Python хэлний 5 сарын анги
  6. 6.Мэргэжлийн График дизайнер бэлтгэх 1 жилийн анги
  7. 7.Мэргэжлийн График дизайнер бэлтгэх 4 сарын анги
  8. 8.Видео контент бүтээгч 4 сарын анги
  9. 9.Мэргэжлийн интерьер дизайнер бэлтгэх 1 жилийн анги
  10. 10.Мэргэжлийн интерьер дизайнер бэлтгэх 4 сарын анги
  11. 11.Программчлал + Инженерчлэл робот хөгжүүлэлтийн анги
  12. 12.Компьютерийн хэрэглээний программ
  13. 13.Music producer and beatmaker
  14. 14.Тавилгын дизайнер бэлтгэх анги
  15. 15.3D industral design
  16. 16.Solidworks инженерчлэлийн зураг төсөл
  17. 17.IT hardware инженер

Онцлог, давуу талууд: засварлах

  • 100% практикт суурилсан, ямар нэгэн онолгүйгээр шууд үр дүнгээ харах боломжтой байдаг нь сургалтын давуу тал онцлог юм.
  • Мөн амжилттай төгсөгч бүрт Мэдээлэл Технологийн Эхлэл Академийн мэргэшүүлэх диплом, олон улсын сертификат болон Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны "Чадамжийн гэрчилгээ" олгогддог.
  • Хичээлийг мастер зэрэгтэй салбартаа тэргүүлэгч багш нар удирдан явуулдаг бөгөөд сургалтанд шаардлагатай тоног төхөөрөмж, компьюьерээр хангагддаг байна.

Амжилттай төгсөн ажлын байранд зуучлуулсан сурагчдаас: засварлах

  • "Ehlel" brand
  • "Unitel" групп
  • "Таван богд" групп
  • "WorldPlus" ХХК
  • Монгол Японы хамтарсан мэдээлэл технологийн компани
  • "ТЭСО" групп
  • "BSB holding" групп зэрэг дотоодын том, жижиг олон компаниудад зуучилсан байна.