Юлюй чуцай\Чуу Мэргэн\ засварлах

   Чингис хааны дэргэд цэцдийн зөвлөлийг тэргүүлж байв. Тэрээр есөн өрлөгийн нэг. Олон зүйлийн эрдэм мэргэжилд нэьтэрсэн эрдэмтэн юм.Монгол угсаат эртний Кидан аймгийн Адууч хааны удмын Юлюй буюу Ила  овогт Люйн 60 насан дээр түүний гурав дахь эхнэрэс төржээ.Багаасаа цэцэн, сэргэлэн лоноос онцгой оюун эхаан хурц байв.
 Кидан улс мөхсөний дараа өвөг эцгийнхээ хамт Алтан улсад үйлчилсэн байна. Чингис хааны цэрэг Жүндү одоогийн Бээжинд дайран ороход Чуу мэргэн 25 насиай өндөр нь 28 чи буюу 2м52см Урт Хар Сахалт нэртэй эр байжээ. Үймээн самууны үеээр тэрбээр шашны сүмп гэрван жил бүгэн сууж байгаад баригдан Чингис хаанд хүргэгдэн иржээ. Баригдаж ирсэн хүмүүсээс онцгой байсан тул Чингис хаанд ихэд тоогдсон байна. Чингис хаан түүнийг хажуудаа дуудан аваачиж түүний эрдэм мэдлэгийг машид биширжээ.Үүнээс хойш тэр 1219-1225 онд Чингис хааныг дагаж баруун тийш дайлсан дайнд оролцож дайн байлдаанд арга ухаан гахган өргөж байв. Бас төр гүрнийг засан бэхжүүлэхэд мэргэн санаа гаргаж төр засах үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Хаана мэргэж зөвлөх болж явсан Чуу мэргэн Өгөдэй хааны үед төр засгийн тэргүүн сайдын алба хашиж 'Морин дээр байгуулан улсыг мориноос буулгүй удирдаж болохгүй '   'Нум хийхэд нумч дархан чухаг, улс иргэнхийг тогтооход улсыг засагч мэргэн чухаг' гэх зэргээр холч үгээр төр иргэнийг төвхнүүлэхэд хүчин зүтгэж явжээ.
  Түүний зохиосон цаг тооны бичгийг Өгөдэй хааны зарлигаар 1236 оноос эхлэн Монголын их гүрэн даяар мөрдөх болжээ.
Тэр баруун зүг зорчсон тэмдэглэл гэдэг ном бичиж 1219-1224 онд Монголчууд дундад Азид хийсэн аян дайны үеийн тэр нутаг орнуудын ард түмний амьдрал ахуй ёс заншид газар нутгийн нэр байдал зэргийг өдрийн тэмдэглэл маягаар товч тодорхой бичиж үлдээжээ.
 Тэрээр Өгөдэй хаанд бас үнэнч үйлчилсэн тул товлон засах яамны сайдаар томилогдож, төрийн их хэрэгт хүчээ өгч байв.1241 оны 11-р сардӨгөпэй хааныг нас нөхчсөний дараа Дөргөнэ хатан засаг барив. Дөргөнэ хатан шударга сайдаас  хөндийрөн зайлуулж зальхай сайдыг өргөн хэрэглэж, төрийн нэрт зүтгэлтэн түүний тушаалыг хассан байна.