Chimgee
Welcome to Mongolian Wikipedia Chimgee!
We hope you can contribute, no matter what your language skills are.
Enjoy!
Монгол улсын үндсэн хууль
засварлахНэгдүгээр зүйл 1. Монгол улс бол тусгаар тогтносон бүрэн эрхт, бүгд найрамдах улс мөн 2. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.
Хоёрдугаар зүйл.
1. Монгол улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна.
2. Монгол улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана. Гуравдугаар зүйл.
1. Монгол улсын засгийн бүх эрх ард түмэний мэдэлд байна. Монгол улсын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ. 2. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, буюу авахаар завдхыг хориглоно.
Дөрөвдүгээр зүйл.
1. Монгол улсын нутаг дэвсгэрийг бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна. 2. Монгол улсын хилийг хуулиар бататгана. 3. Хууль гаргахгүйгээр гадаадийн цэргийн хүчнийг Монгоо Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхээр улсын хио нэвтрүүлэхийг хориглоно