Шинийг сэдэх бодлогын онол

Г.С.Альтшуллерийн “Шинийг сэдэх бодлогын онол” нь аливаа техникийн системийн хөгжлийн тухай онол юм. Энэ онолоор техникийн систем нь хөгждөг бодит хуулиудтай байна.

Техникийн системийн хөгжлийн хуулиуд бодитой оршин байгааг хүлээн зөвшөөрвөл, эдгээр хуулиудыг танин мэдэх нь зайлшгүй юм.

Ингэж танин мэдсэнээр техникийн аливаа системийн хөгжлийн дараагийн шатыг урьдчилан харах буюу нээлт хийх, патентын хамгаалалт хийж чадахуйц шинэ санааг төлөвлөлттэйгээр дэвшүүлэх боломжтой болно.

Шинэ санааг дэвшүүлэх нь тухайн оршин байгаа системд тулгарсан асуудлыг шийдэж байгаа хэрэг мөн.

Альтшуллер аливаа асуудал нь дотроо зөрчилийг агуулж байдгийг заасан байдаг.

Энэхүү онолоор агуулагдаж байгаа зөрчлийг тодруулах, шийдэх зорилгоор, цэгцтэй бүхэл бүтэн алгоритмын хувилбаруудыг боловсруулсан байна.

Мөн үүгээр зогсохгүй дээрх алгоритмыг эзэмшихэд тус болох янз бүрийн дасгал, бодлогуудтай цуврал хичээл санал болгосон байна.

Энэ алгоритм болон арга, аргачлалыг ашиглан техникийн бус асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.

Эдгээр цуврал хичээлийг Альтшуллер өөрөө биечлэн зааж байсан төдийгүй Төгс Төгөлдөр Бие Хүний Хөгжлийн Онолыг мөн үүсгэн санаачилж хөгжүүлжээ.

Энэхүү онолыг монголдоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор би “Шинийг сэдэх нууц товчоо” нэртэй ном гаргаад, “Монгол шуудан” компанийн хэвлэл захиалганд оруулаад байгаа юм.