Тавтай морилно уу!

Сайн байна уу, Baska93, Википедиад тавтай морил! Таныг Монгол Википедиад их хувь нэмэр оруулна гэдэгт гүнээ итгэж байна. Шинээр элсэгчдэд хэрэг болж мэдэх холбоосууд:

Таны Викичин байх алтан шар зам өлзийтэй байх болтугай! Хэлэлцүүлгийн хуудсууд дээр нэрээ үлдээхдээ дөрвөн долгионыг (~~~~) ашиглахаа мартав; ингэснээр таны нэр ба бичсэн он сар өдөр автоматаар тэнд бичигдэх юм. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол Wikipedia:Хурал хуудсанд юм уу миний хэлэлцүүлгийн хуудас дээр асуултаа асуу. Эсвэл {{Туслаач}} гэсэн кодыг өөрийнхөө хэлэлцүүлгийн хуудас дээр байрлуулж болно. Хэн нэгэн таны асуултанд төд удалгүй хариулах болно. Тавтай морил!

Балар Эртний Үе засварлах

Балар эртний үе гэдэг нь Латин хэлний prae-өмнөх historia-түүх гэсэн утгатай бөгөөд энэ нь бичиж тэмдэглэгдсэн түүхээс өмнөх үе юм.Түүхийг бичиж тэмдэглэх боломжтой болсоноор балар эртний үеийг бичиж тэмдэглэж эхэлсний өмнөх үеийн хүн төрлөхтний оршин байсан цаг үеийг хамарна.Археологич Paul Tournal өөрийн хойд Францын агуйгаас олсон олдворуудыг тайлбарласнаар энэхүү ойлголтийг анх үүсгэсэн.Гэхдээ уг ойлголт нь Францад 1830-аад онд хэрэглээнд орсон бөгөөд "Балар эртний үе" хэмээх үгийг Англи хэлэнд археологич Daniel Wilson 1851 онд анх оруулжээ.Балар эртний үе огторгуй анх үүссэнээс эхлэн бүх үеийг хамааруулж болох ч дэлхий дээр амьдрал үүссэн цаг үеээс эхлүүлэн хамардаг.Эсвэл бүр илүү нарийвчилбал хүн төрлөхтөн үүссэн үеээс эхэлнэ.Түүх судлаачид балар эртний үеийг хуваахдаа чулууны найрлага ба түүний олон улсад танигдсан чулуулга давхаргыг геологийн цаг хугацааны үечлэлтэй хамт ашиглан гурван үед хуваан авч үздэг.Эдгээр гурван үе нь балар эртний үеийн хүмүүсийн цаг үеийг тэдний аж амьдрал эд зүйлсээ хийхдээ голлон ашигладаг материалаар нь нэрлэж дараах гурван цагийн үеүүдэд хуваадаг.Үүнд 1.Чулуун зэвсгийн үе 2.Хүрэл зэвсгийн үе 3.Төмөр зэвсгийн үе гэж хуваасан.Түүхийг үечлэх өөр нэг боломж нь тогтмол хөтлөгдөж буй цаг тооллын дагуу тэмдэглэгдсэн үйл явдлуудыг ашиглах юм.Гэхдээ цаг тооллолын хөтлөлт нь иргэншил мөхөж хэл ба цаг тооллол нь ашиглагдахдаа алдагддаг тул бичигдсэн үйл явдлуудыг эх үүсвэр болгон ашиглах нь боломжгүйд хүрдэг.Бичигдсэн материалуудын олдоц нь хүрэл зэвсгийн үеийн төгсгөл ба төмөр зэвсгийн үеийн хооронд хэлбэлздэг.Түүхчид баримтийг бичигдсэн материалаар хязгаарлахаа больж, нийгмийн баримтууд дээрБалар эртний хүн /архантроп/ буюу бичин хүн /питекантроп/ 1960 онд бас нэгэн амьтны ясыг олсон бөгөөд түүний дээд мөчний ясны бүтэц юмыг шүүрч авах чадвар сайтай, доод мөч нь босоо явахад бүрэн дасан зохицсон болохыг тогтоож чадамгай хүн буюу Homo habilis хэмээн нэрлэжээ. Чадамгай хүн бол ухаант хүний жинхэнэ өвөг юм. Тэрээр олон шинж төрхөөрөө австралопитекүүдийг бодвол орчин цагийн хүнтэй ихэд төстэй ажээ. Балар эртний хүний хувьслын дараагийн салбар нь бичин хүн буюу питекантроп /питек-бич, антропо-хүн/ юм. Эрдэмтэд түүний ясыг 1891 онд Явын арлаас олж хүн дүрст мичнээс хүн бий болох шилжилтийн үеийн хүн хэмээн үзэж, босоо явагч хүн буюу Homo erectus гэж нэрлэжээ. илүү их тулгуурлах болсон нь түүх ба балар эртний үе 2-ын ялгааг арилгаж байна.Балар эртний үеээс бичиж үлдээсэн зүйлс байхгүй учир балар эртний үеийн цаг үеийг тогтоох нь мэдээллэхэд чухал хэсэг юм.Цаг үеийг тогтоох тодорхой арга барил 19-р зуун хүртэл сайн хөгжөөгүй байсан.Балар эртний хүмүүсийн гол судлаачид нь малтлага мөн геологийн болон газарзүйн үлдэгдлүүд ба бусад шинжлэх ухааны анализуудыг бичиг үсэг тайлагдсан болон тайлагдаагүй хүмүүсийн зан араншин ба байгалыг олж илрүүлэх бас тайлахад ашигладаг.Археологчид ба антропологчид хүн ам зүйн генетикчид болон түүхийг хэл шинжээчид эдгээр асуудлуудад үлэмж гүнзгий ач холбогдол өгч байдаг.Соёлын антропологчид хүн төрлөхтөн дунд тархсан хүний үүслийг объектуудаар гэрлэлт ба худалдааны хам сэдэв болгон авч судалдаг.Иймээс балар эртний үеийн баримтууд нь палентологи,биологи,археологи,геологи,хэл шинжээчид,антропологи мөн генетикийн нэх мэт маш олон төрлийн байгалын болон нийгмийн шинжлэх ухаануудаар судлагддаг.Энэ үед хүн төрлөхтний олон онцлох шинжүүдийн нэг нь орчинтойгоо зохицож үүссэн учир балар эртний үеийг физилогийн хувьсалын үеийн чухал үед тооцдог.Балар эртний цаг үеийн хөгжил дэвшлийг зөвхөн хэрэглэж байсан багаж зэвсгээр нь тодорхойлдог. Түүнээс нийгмийн байгуулалт, хоол хүнсний эх сурвалж, цаг уурт дасан зохицсон байдал, газар тариалан, шашин шүтлэг гэх мэтийг авч үздэггүй. Ваар сав, багаж хэрэгслийн хэв загвар, бүтэц, хийх аргачлалаар нь хүний хөгжил, нийгмийн зохион байгуулалтын өөрчлөлтийг тодорхойлдог. Мөн тухайн эдэлж хэрэглэж байсан багаж хэрэгслээр тухайн он тооллыг гаргаж ирдэг байна. Чулуулагт дүн шинжилгээ хийх нь археологийн гол судалгаа юм. Чулуун багаж зэвсгээр тэдний хэв шинж, бүтэц, амьдарч байсан арга хэлбэрийг тодорхойлдог байна. Тэдний ашиглаж байсан түүхий эд, багаж хэрэгслийг хэрхэн хийснийг судлах нь шинжлэх ухааны гол судалгаа болдог.Эдгээр судалгааны ихэнхийг олон салбарын мэргэжилтнүүдийн лабориторид хийдэг байна. Археологийн туршилтаар судлаачид тэр үеийн багаж хэрэгслийн загварыг дуурайлгаж, хэрхэн хийсэн талаар тодорхой ойлголттой болдог.


"Чулуун зэвсэг"

Доод палеолитын үед Монгол нутагт оршин амьдарч байсан хүний хөдөлмөрийн гол зэвсэг нь гилбэр ба мэсэн зэвсэг байсан бөгөөд тэдгээр нь цохих, цавчих, хэрчих ,хусах зэрэг олон үйлд хэрэглэгдэж байжээ. Тэр үеийн хүн эдгээр үндсэн зэвсгээс гадна бүхэл чулуунаас хэлтэлж авсан хурц ирмэгтэй зузаан, нимгэн залтас, ялтас, мөн арслан заан , савгат хирс зэрэг аварга том амьтны яс, модон бороохой , шийдэм зэргийг ашиглаж байжээ. Дэлхийн бусад оронд хийсэн судалгаанаас үзэхэд доод палеолитын хүний гавлын яс нь хавтгайдуу, дух нь налуу, хөмсөгний яс товгор, эрүү нь дутуу зэрэг мичин хүний морфологийн зарим үлдэцээс бүрэн ангижирч чадаагүй байжээ.гэвч шүдний бүтэц зохион байгуулалтын хувьд орчин үеийн хүнийхтэй ижил болж тархины багтаамж нь 1.200см.куб болсноос гадна энэ үеийн гол ололт нь авианы хэл бий болсон явдал юм. Ф.Энгельсийн хэлснээр” эхлээд хөдөлмөр дараа нь түүний хамт авиа ялгах яриа үүссэн явдал нь мичний тархи аажмаар хүний тархи болоход нөлөөлсөн хамгийн гол 2 түлхэц болсон” гэжээ.

Доод палеолитын хүн орчин үеийнхүн болох шатанд байсан боловч хөдөлмөрийн үйл ажиллагаададлага туршлага муу байсан тул хамтран хөдөлмөрлөх хөдөлмөрийн үр шим, багаж зэвсгээ хамтран хэрэглэх нь хамтарн ажиллах, нэгийгээ дэмжих нь ашиг тус их гэдгийг нийгмийн гишүүд нь ухамсарлаж ирснээр улам нягтаршихад тус болжээ. Олдоц:

Монгол орны нутгаас олдсон доод палеолитын үеийн хамгийн эртний дурсгал нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Уран хайрхан уулын Нарийн голын хөндийгөөс олдсон палеолитын доод, дунд, дээд үеүдэд холбогдох 47 бууц сууринг илрүүлэн олсон бөгөөд эдгээр нь доод палеолитын үед холбогдохоос гадна тухайн үеийн хүний дарх хийдэг газар байсан байж болзошгүй гэсэн дүгнэлтийг гаргахуйц хэмжээний олдвор олдсон байна.

Монгол орны нутгаас олдсон доод палеолитын үеийн хамгийн том дурсгал нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Цагаан агуй бөгөөд нийт талбайн урт нь 38м, үүдний өргөн нь 5.3м, гол хэсэгтээ 7.9м, үүдний өндөр нь гол хэсгээрээ 4.6м хэмжээтэй. .