М.Билгүүн
-
Caption1
-
Caption2
-
url(1)
-
url(1)
Банк болон банк бус санхүүгийн байгууллага эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед монголын ихэнх аж ахуй нэгж байгууллагууд төлбөр тооцоогоо хийхдээ бэлэн мөнгө ашиглахаас илүүтэй бэлэн бус, мөнгийг орлох тооцооны хэрэгслүүдийг ашиглах нь маш их болсон. Мөнгөнтэй адилтгах төлбөрийн хэрэгслийг төлбөр тооцоондоо ашиглана гэдэг аж ахуй нэгж байгууллага болон хувь хүмүүст бэлэн мөнгөө алдах, гэмт халдлагад өртөх гээд тодорхой хэмжээний эрсдлийг бууруулах ач холбогдолтой бөгөөд орчин эдгээр төлбөр тооцооны хэрэгслүүд нь олон давуу талуудыг өөртөө агуулах болсон. Энэ ашиглагдаж буй бэлэн мөнгөтэй адил төлбөр тооцооны хэрэгслүүдийг бэлэн мөнгөний оронд ашиглахын бусад давуу болон сул тал юу болох, мөн Монгол улсын зах зээл дээр ямар ямар бэлэн болон бэлэн бус төлбөрийн хэрэгслүүд ашиглагдаж байгааг судалж гаргах ирэх болно. Мөн Монголд үйл ажиллагаа явуулж байгаа тодорхой нэг аж ахуй нэгж бэлэн мөнгөтэй холбоотой гүйлгээг ямар төлбөрийн хэрэгсэл ашиглан хийдэг вэ?
Өнгөрсөн оны байдлаар дэлхий дээр 700 гаруй тэрбумтан байгаа тухай Америкийн нэр хүндтэй “Forbes ” сэтгүүл мэдээлсэн. Энэ тоо өдөр ирэх тусам өсч байгаа. Тэрбумтан бүрийн баяжсан түүх адилгүй. Тэдгээр 700 тэрбумтаны нэг бол яах аргагүй “Google” компаний үүсгэн байгуулагчдын нэг Сергей Брин юм. Сергей Брины хүүхэд нас: Америкийн иргэн Орост төрсөн еврей үндэстэн Сергей Михайлович Брин 1973 оны наймдугаар сарын 21-нд Москвад мэндэлжээ. Түүний эцэг нь Москвагийн их сургуульд математик заадаг байв. Харин 1979 онд тэдний гэр бүл АНУ руу цагаачилжээ. Зөвлөлтийн математикийн ухаан олон улсад нэр хүндтэй байсан тул эцэг Михаил Брин нь удалгүй Коллеж хотын их сургуульд багшлах болж, харин инженер мэргэжилтэй эхнэр нь АНУ-ын сансар судлалын НАСА агентлагт мэргэжилтнээр оров. Бяцхан Сережа ч шинэ нутагтаа төвөггүй дассан байна. Математикчийн хүүхэд тэрбээр тоондоо бусдаас илүү байсан нь тодорхой. Түүнийг арван нас хүрэхэд аав нь тухайн үед ховор эдэд тооцогддог байсан компьютер бэлэглэв. Сургуулийн хажуугаар Сережа гэрээрээ математик, орос хэл сурч байлаа. 1990 онд сургуулиа төгсөөд Сергей эцгийнхээ хичээл заадаг Мэрилэндийн их сургуулийн математикийн ангид элсч хугацаанаасаа өмнө улаан дипломтой төгсөв. Дараагаар нь АНУ-ын “нэр хүндтэй компьютерийн сургууль” гэгдэх Стэнфордын их сургуульд элссэн юм. Америкийн зарим сургуулиуд бакалаврын зэрэгтэй оюутнуудыг шууд докторантурт элсээд сургалтынхаа явцад магистрын диплом авахыг зөвшөөрдөг. Тэрбумтан болох гараа:
АНУ-ын Калифорни мужийн Стэнфордын Их сургуулийн сайт дээр 1996 оны намраас эхлэн “BackRub” нэртэй хайлтын нэгэн электрон хуудас ажиллаж эхэллээ. Энэ нь тус сургуулийн аспирант Сергей Брин, Ларри Пейж нарын эрдэмийн ажил байв. Харин нэг терабайтын хүчин чадалтай винчестертэй сервер сургуулийн нийтийн байран дахь Брины өрөөнд байрлаж байв. “BackRub” цоо шинэ үйлчилгээг санал болголоо. Хайлт хийхэд олдсон хуудсууд нь өөр интернэт сайт руу орж байлаа. Энэ хайлт тун амар дөхөмтэй байсан тул сургуулиас гадуур ч их алдартай болсон.
1998 оны зун гэхэд “BackRub” өдөр бүр арван мянга гаруй хүнд үйлчилж байв. Энэ ажил эрдэм шинжилгээний хүрээнээс хэдийнэ гарч бүр их сургуулийн дотоод бичиг баримтыг хүртэл бүгдэд нээлттэй болгож өгсөн тул сургуулийн захиргаа сайтыг хааж зохиогчдыг нь “компьютерийн танхайрал” хийсэнд буруутгаж байсан. “Үргэлжлүүлэн сурах уу, эсвэл өөрийн бизнесээ эхлэх үү гэдэг сонголт нэг л өдөр миний өмнө босч ирсэн” гэж хожим нь Сергей Брин ярьсан юм. Тэрбээр “өөрийн бизнесээ” эхлэхийг сонгосон бөгөөд алдаагүй юм. Гэхдээ түүнд санаанаас өөр юу ч байсангүй. Бизнес санааг нь дэмжих, бас хөрөнгө оруулалт хийх хүн тэдэнд хэрэгтэй байлаа. Сергей Брин, Ларри Пейж хоёр “Sun Microsystems” компанийг үндэслэгчдийн нэг Энди Бехтольштаймтай уулзаж өөрийн хайлтын сайтын тухай ярьсан байна. Харин Энди “Тун сонирхолтой юм. Гэхдээ би их яарч байна. Танай компани тэгээд ямар нэртэй юм бэ дээ” гэснээ чекийн дэвтрээ гаргаж 100 мянган ам.долларын чек бичиж өгчээ. Алмайрч гүйцсэн хоёр залуу “Google Incorporated” нэрээс өөр юу ч үгүй хоосон компани бас 100 мянган долларын чектэй үлдэв. Гэхдээ мөнгийг авахын тулд яаралтай “Google Incorporated” компанийг бүртгүүлэх хэрэгтэй байлаа. Тэд сургуулиасаа академик чөлөө аваад хамаг найз нөхөд хамаатан садандаа утасдан тусламж хүсч улмаар долоо хоногийн дараа буюу 1998 оны есдүгээр сарын долоонд нэг сая ам.долларын үндсэн хөрөнгөтэй “Google Inc” компани албан ёсоор бий болжээ.
“GOOGLE'’ компаний анхны гараа:
Сергей, Ларри хоёр нэг сая ам.долларын үндсэн хөрөнгөтэй “Google” компаниа бүртгүүлсний дараа анхны оффисоо их сургуулийн найз бvсгvй Сьюзан Войцицкигийн машины гараашид нээсэн юм. Тэд олсон бүх мөнгөө бизнестээ зориулав. Харин 1999 оны эхээр АНУ-ын томоохон сонин хэвлэлүүд хүмүүст маш хэрэгтэй хайлтын сайт бий болсон талаар бичиж эхэлсэн нь тэдэнд сайхан сурталчилгаа болж өгөв. Үүсэн бий болсноос хойш жил хагасын дараа “Google” ашиг орлоготой компани боллоо. Улмаар 2004 оны зун хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааг байрлуулахад Сергей Брин ч түүний компани ч нэр хүндийн оргилд нэгэнт гарсан байлаа. Хувьцаа байрлуулалт тун амжилттай болж жилийн дараа тус компанийн орлого 100 тэрбумд хүрсэн.
Сергей Брин түүний хувийн амьдрал:
Шинэхэн тэрбумтан Сергей Брин тун даруухан амьдардаг. Тэрбээр саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа урьдын адил гурван өрөө байрандаа амьдардаг. Бас “Мерседес”-ээр биш, харин экологийн цэвэр хөдөлгүүртэй “Toyota Prius” машин унадаг тухайгаа ярьжээ. Сергей Брин, Ларри Пейж хоёр Стэнфордын их сургуулиасаа докторын зэрэг авч чадаагүй орхисон хэдий ч өөрсдийн компанидаа техникийн мэргэжлээр докторын зэрэг авсан хүмүүсийг л ажилд авдаг. Сергей Брин ойрын жилд хүнтэй суух төлөвлөгөөгүй байна хэмээн ярилцлага өгч байсан. Гэвч удалгүй “Google”-ийн vндэслэгч Сергей Брин био инженер бvсгvй Энн Войчицкатай гэрлэжээ. Йельсийн их сургууль тєгссєн энэ бvсгvй “23 ба Ме” компанийн залгамжлагч. 1998 онд анх Сергей Эннийн гэр бvлийнхэнтэй танилцсан байна. Гэхдээ Эннтэй болзож байснаа маш удаан нуужээ. Тэдний хуримаас хэдхэн хоногийн ємнє л сэтгvvлчид энэ хоёрын харилцааны талаар мэдээлж эхэлсэн байна.
“Google” компаний тухай:
Google гэдэг нь зєвхєн мэргэжлийнхний хvрээнд мэддэг “Гугол” гэх 10100 бvхий математикийн тоог илэрхийлдэг vг юм. Сvлжээг санаачлагч Брин, Пейж хоёр єєрсдийн гар нийлж ажиллаж байгаа бvрдvvлжэ. Стэнфордод хамт сурч байсан Крейг Силверстайныг компаны технологий хариуцсан захирлаар, харин Сюзон Войцицки нь vйлдвэрлэл хариуцсан захирлаар тус тус ажилладаг.
Удалгvй дэлгэрэнгvй хайлтын ажлыг хангах талаар YAHOO-тай гэрээ байгуулсан нь Google-г алдаршуулсан юм. Калифорни мужийн Маунтин Вьюгийн ойролцоо гурван тєв байртай тус компанид дэлхийн 15 орны 600 гаруй хvн ажилладаг. Эндхийн бvх зvйл хvмvvсийг ажиллах нєхцлєєр хангахад зориулагдсан байдаг. Компаний ажилчдын хоолны газарт нь нэртэй тогооч нар урилгаар ажилладаг. Харин ажилтнуудын танхимд халуун кофе хүйтэн ундаа үнэгүй байдаг.
Єнєєдєр 30 настай Брин, 37 настай Пейж нар энэ бvхнийг хийж санасандаа хvрч чаджээ. Мэдээлийг ангилж хайх ажилд хvмvvс нэг их оролцдоггvй бєгєєд Америк даяар тархсан 10 000 гаруй сервер компьютер энэ бvх ажлыг гvйцэтгэдэг. Хайлтын хурд болоод нарийн нягт байдал нь Google-н баримтлах гол бодлого тул ямар ч мэдээллийг хэдхэн секундын дотор хайж олдог. Google-р өдєрт дундажаар 150 сая хайлтын хандалт хийгддэг байна.
Start a discussion with М.Билгүүн
Talk pages are where people discuss how to make content on Википедиа the best that it can be. Start a new discussion to connect and collaborate with М.Билгүүн. What you say here will be public for others to see.