Хэнри Фэрфилд Осборн (англи. Henry Fairfield Osborn; 1857 оны 8-р сарын 8-нд төрсөн- 1935 оны 11-р сарын 6-нд нас барсан) -америкийн геологич, хүний үүслийн судлаач бөгөөд палеонтолог. Олон жил Нью-Йорк дахь Америкийн байгалийн түүхийн мүзей Ерөнхийлөгч (англи. American Museum of Natural History, товчоор. AMNH) ерөнхийлөгч байсан. Олон арван амьтан, шавжийг тодорхойлсоны дотор тираннозаврыг (Tyrannosaurus rex) мөн тайлбарлан бичжээ.

Хэнри Осборн

1900 оноос АНУ-ын Үндэсний Шинжлэх ухааны Академийн гишүүн, 1926 оны Лондонгийн Эзэн хааны Байгалийн мэдлэг гүнзгийрүүлэх нийгэмлэгийн гадаад гишүүн (англи. Royal Society of London for Improving Natural Knowledge), 1910 оноос Баварын Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн, 1923 оноос Оросын Шинжлэх ухааны академийн гишүүн, 1927 оноос Францын Шинжлэх ухааны академийн гишүүн.

Хэнри Осборн АНУ-ын Коннектикут мужийн Фэрфилд хотод төржээ. Принстоны Их сургуульд сурсан. 1883-1890 онд харьцуулсан анатомийн профессор байсан. 1891 онд Колумбийн Их сургууль болон Америкийн байгалийн түүхийн мүзейд ажилд орж байжээ.

Монголд хийсэн экспедиц буюу судалгаа, тандалтын аялалд оролцож байсан.