Хэнин чөлгөө нь Юань улсын Давааны Ар нутгийн син жун шу шэний дотор багтаж байсан засаг захиргааны нэгж мөн юм. Энэ нь Чингис хаан, Өгэдэй хаадын үед байгуулсан Хархорум хотыг хятад галигаар Хала хэлин гэдэг байсан бөгөөд зарим үед Хэлин, эсвэл Хэнин гэж нэрлэж байсан.

1261 онд Хубилай хаан, Хархорумын дэлгэрэнгүй тохинуулах хэлтэс, Ерөнхий захирагчын ордонг байгуулсан. Улмаар Ерөнхий захирагчын ордонг Алтан уул буюу Чингай хотонд нүүлгээд, Дэлгэрэнгүй тохинуулах хэлтэсийг Хархорумд хотод үлдээсэн.

1289 онд зарим төрлийн вангууд бослого гаргахад Хархорумын дэлгэрэнгүй тохинуулах хэлтэсийн чэрби нар бослого гаргаад Хайдугийн цэрэгт урван тэрсэлсэн бөгөөд 1289 оны 6-8 сард Хайду Хархорумыг эзэлсэн. Тус онд нь Хубилай хаан өөрийн биеэр дахин их цэргээр дайлж, буцаан эзэлсэн.

1290 онд Ерөнхий захирагчын ордоныг Хархорумд буцаан ирүүсэн.

1307 онд Төмөр өлзийт хаан зарлиг буулгаж, Хархорум төвтэй монгол нутгийг Хэлин син жун шу шэн болгоод, баруун гарын чинсангаар Ючичар ван, зүүн гарын чинсангаар тайш, дархан Хархасун нарыг тус тус томилоод, дэлгэрэнгүй тохинуулах хэлтэс, ерөнхий захирагчын ордоныг нэгтгээд Нийтийн захирагчын ордоныг байгуулжээ.

1312 он, Хуанцингийн тэргүүн онд Давааны Ар нутгийн син жун шу шэн гэж нэрлээд Хархорум хотыг Хэнин чөлгөөний нийтийн даргын ордон гэж нэрлэсэн.

Мөн үзэх

засварлах