Хэлэлцүүлэг:Өмнөд Осети

Latest comment: 11 жилийн өмнө by Ancientsteppe in topic Нэр

Нэр

засварлах

Mongolwiki, таныхаар бол байгалийн саадаар тусгаарлагдсан хоёр Америкийг Ар Америк, Өвөр Америк гэж нэрлэх ёстой юу? Өвөр Монголын салан тусгаарлах үзэлтнүүд өөрсдийнхөө улсыг "Өмнөд Монгол" гэж нэрлэдэг. Ар, өвөр гэдэг нь нэг зүйлтэй харьцуулж хойд, өмнө талд нь байгааг илэрхийлэх боловч улсын нэр бол газарзүйн үүднээс нэрлэгдэх ёстой. Өмнө зүгт байгаа нь Өмнөд гэж нэрлэгдэх болов уу гэж бодох юм. --Зоригт (talk) 07:04, 6 Долоодугаар сар 2013 (UTC)Reply

Ар, өвөр Хангай гэж байгаа шүү дээ. Ар Кавказ, Өвөр Кавказ гэх нь зөв. Түүнтэй адил. Тив бол хамаагүй, том зүйл. Би энд гол нь уул нурууны ар, өвөрт, өмнө, умард байгаа газар орныг ингэж нэрлэх нь гарцаагүй гэж бодож байна. Ар, өвөр Монгол (магадгүй Хянганаас ч болсон байж магадгүй) гэдгээс бас говь, цөл ингэж ялгах шалтгаан гэж бодох юм. Баялаг Монгол хэлний л нэг жишээ. Бүх тохиолдолд Өмнөд, хойд гэж л байна гэвэл нь гадаад орчуулга нөлөөлж нутагшсан амарчлал болов уу.--MongolWiki (talk) 07:18, 2013-7-6 (UTC). Ангилал: гэдгийн тухайд Wikipedia:Хуралд таны санааг сонсмоор байх юм.

Манай гадаад мэдээний бүх орчуулагчид "Өмнөд Осет/Оссети гэж орчуулдаг.Нийтэд түгсэн түгээмэл ойлголтыг хамаагүй өөрчлөх нь дэмий болов уу.Орос хэлнээс бид "оссети" гэж буулгадаг, гэвч 1 "с" үсэг, сүүлчийн "и" нь бараг дуудагдахгүй байгаа учир "осет" гээд байх шиг байна.Египетийг бас "египт" (англитай нь дөхүүлж) , "египет" (орос) гэж 2 янзаар бичээд байх юм.Хэл шинжлэлийн эрдэмтэд монгол хэлний асуудлын талаар дорвитой зүйл хийхгүй байна (ХЭЛНИЙ АКАДЕМИТАЙ БОЛЪЁ, ТӨРИЙН ХЭЛНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ).Өмнөд гэсэн рүү нь буцаах хэрэгтэй, үүн дээр маргаад байх шаардлага алга.Ямар ч байсан дураараа хамаа намаагүй шийдвэр гаргах эрх надад ч бусад гишүүдэд ч байхгүй. Ancientsteppe (talk) 08:41, 6 Долоодугаар сар 2013 (UTC)Reply

(Inner Ossetia биш, South Oseetia гэж шалтгаан заагаад миний үүсгэж зассаныг хоёр удаа давтан нүүлгэсний дараа)
Хн. Уур хүргэж, уушиг сагсайлгачихлаа байз. Монгол хэл бичгээ мэдэхээ байснаа гайхуулж байгаа юм байх даа. Нэртэйгээр нь Өмнөдхангай аймаг, Монголи улс гэчихээч. Өвөр гэдэг чинь өмнөд гэсэн үг юм, дотоод (inner) гэсэн үг биш. Өвөр Монголын хүний эрхийн мэдээллийн өртөө байгууллагыг англиар Southern.... гээд бичдэг биз дээ. Тэр англиас нь манай Монгол улсынхан өмнөд гэж орчуулж байгаа байх. --MongolWiki (talk) 09:55, 6 Долоодугаар сар 2013 (UTC)Reply

Өвөрхангайн тухай яриагүй байна.Оросоор ч, англиар ч "өмнөд осет улс" гэж байгаа, тусгаар улс эсэх нь л маргаантай байх.Уул нурууны тухай биш ямар нэг байдлаар тусгаар тогтносон улсын тухай ярьж байна. Ancientsteppe (talk) 10:22, 6 Долоодугаар сар 2013 (UTC)Reply

За тэр, би наадхыг чинь хэлээд байна. Та болохоор Южная Осетия / South Ossetia-г Өмнөд Осет улс гэж орчуулсан, би тэгвэл бүр зөвөөр нь Өвер Осет орон гэж орчуулаад байна. (бүрэн эрхт улс биш болохоор улс дотор орон байлгаж буй жишгээр бичлээ. Хятад улсын Өвөр Монгол орон, Орос улсад бол Буриад орон)--MongolWiki (talk) 10:41, 6 - 7 - 2013 (UTC)
  • Оросоор → орныг Осе́тия, (эр) хүнийг Осетин, эмэгтэйг Осетинка, олон тоонд Осетинцы, харъяалхын т/я-д бол Осетинский. Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын Орос-Монгол толийн 386-р талд осетин - осет хүн, осетинка - осет эмэгтэй, осет эхнэр гэж орчуулсан бөгөөд орныг хэрхэн орчуулж бичээгүй. (Кирил монгол бичгийн дүрэм (-ия, -я) үзэх)
  • Англиар → орныг Ossetia (таны хэлээд байгаагаар хоёр с-тэй) Ossetia (дуудлага нь ɒˈsɛtiə), ард түмнийг нь Ossetians, Ossetian гэсэн. Энэ дуудлаганы ˈ тэмдэг бол ss гэж бичигдэх шалтгаан бөгөөд с-ийн дараах эгшиг өргөгдөж дуудахыг ялгасан англи хэлний дүрэм юм. Монголоор Осет гэж бичээд осеэт гэж дуудна гэсэн үг. (-ия, -я дүрмээ харна)
  • Осетоор → ганц тоонд ирон, олон тоонд ирæттæ гэдэг юм байна. За тэгээд та алийг нь дагамаар байна даа. Монгол хэлээр өмнө орчуулагдсан осет-ийг уу, эсвэл яаран сандран англиас галигласан болоод оруулж байгаа сэтгүүлчдийнхийг үү. Интернэт хэзээ үүслээ дээ. Интернэтэд одоо бичиж байгааг үг үсэггүй дагавал монгол хэлээ, өвөг дээдсийнхээ зохиосон үг, дүрмээ гээж байгаа хэрэг болно. Надад итгэ. Өвөр Осет нь Өмнөд Ос(с)ет(и) гэхээс илүү зөв.--MongolWiki

Осет, Оссети нь ч яахав.Southern Mongolia-г Өмнөд Монгол гэж байгаатай адил байлгүй дээ.Башкир, Өмнөд Осет гэх мэт нийтээрээ (тв, сонин г.м) хэрэглэж байгаа нэр томъёог өөрчлөхгүй байхыг хүсье.Тусгаар тогтнолынх нь тухайд тэр ард түмнийг хүндлэхэд буруу зүйл алга.Манайх ч бас хүнд зам туулсан.Нарийн нэр томъёоны асуудлыг ШУА шийднэ биз. Ancientsteppe (talk) 10:53, 6 Долоодугаар сар 2013 (UTC)Reply

Өвөр Монголыг - Southern Mongolia гэж орчуулаад буцаагаад монгол руу Өмнөд Монгол гэж орчуулдаг юм уу! За за за. Би чам шиг буруу үзэл санааг хоёрхон жилийн өмнө туулаад гарсан юм аа хөө. MongolWiki (talk) 11:10, 6 - 7 - 2013 (UTC)
ШУА шийдэх юм аа шийднэ л биз. Лав л ойрын жилдээ чи бид хоёрт энэ талаар хариу өгөхгүй. Би НҮБ-ийн гишүүн 194-ыг улс гэж бичээд (тэд чинь улс гэхийнхээ хажуугаар газар зүй талаасаа бас давхар орон байхгүй. Монгол улс - Монгол орон) Оросын 21 БНУ, Хятадын 5 ӨЗО, Тайвань, энэ Осет, Абхаз, Косово, Палестин зэргийг бол "орон" гээд яс үндэс, угсаа, хэл, зүйлээс нь ялгаад "улс" гэдэг үг орсон албан нэрийг нь товчлоод бичиж байхад харин ч таарна-сайхан монгол нэр гэж бодож байна. За яах вэ, миний оруулсан хөдөлмөрийг дайрч өөрчлөсөн хүн сайн судлаарай даа. Дараа тэгэж байгаад дахиж мэтгэцгээе. Бэлэн болохоороо хэлээрэй. --MongolWiki (talk) 11:10, 6 Долоодугаар сар 2013 (UTC)Reply

Өвөр Монголыг Southern Mongolia гэж орчуулна гэж би хэлээгүй.Southern Mongolian Human Rights Information Center гэж дээр дурьдагдсан байгаа юм биш үү?Өвөр монголчууд "өмнөд монгол" гэсэн уриан дор салан тусгаарлах тэмцэл өрнүүлдэг.Муйхар зангаараа утгагүй маргаж цаг битгий үр. Ancientsteppe (talk) 11:30, 6 Долоодугаар сар 2013 (UTC)Reply

англи хэлээр southern (өмнөд) монгол гэдэг байх, өвөр монголчууд монголоор "өвөр монголын хүний эрх" л гэж ярьдаг, манай монгол улсын монголчууд л "өмнөд монгол" гэж хэлж эхлээд байгааг би ч бас ажиж байгаа. "Southern" гэдэг нь "Өвөр" гэсэн үг. www.smhric.org - : About our organization: In Mongolian: Uvur Mongoliin Hunii Erhiin Medeeleliin Urtuu. In English: Southern Mongolian Human Rights Information Center (SMHRIC). In Chinese: .... гээд бичжээ. Одоо би нэрийг буцааж болно биз.--MongolWiki (talk) 11:40, 6 Долоодугаар сар 2013 (UTC)Reply

Өөрөө жаахан муйхар ааштай юм аа даа?Тэнд тэгэж бичсэн байсан ч өмнөд монголын салан тусгаарлагчид өвөр гэхээсээ өмнөд гэдгийг нь илүү хэрэглэдэг.Битгий цаг үр.South-г өмнөд гэж орчуулдаг, түүгээрээ л байг.Ancientsteppe (talk) 11:53, 6 Долоодугаар сар 2013 (UTC)Reply

Та ч бүр англи хэлээр сэтгэж, монгол руу хөрвүүлдэг болжээ. өмнөд нь өмнөд. түүнийг нь тодруулж баялаг монгол хэлнээсээ шүүрдэж "өвөр" гэж газрынх нь байрлал, өндөр намтай нь тохируулж бичээд байна. Ойр байгаа Халимаг Монголчууд "өвр өсед" гээд л биччихсэн байна. та ийм их юм судалчихаад тэрийг ч мэдэхгүй, энэ үгийг!. --MongolWiki

Тэнд өвөр гэж монголоор, өмнөд (south) гэж англиар бичиж, south гэснийг нь онцолж дурьдсан юм сан.Southern Mongolian Democratic Alliance гэж бас байна.Нийтээрээ хэрэглэж байгаа нэрийг өөрчлөх шаардлага алга.Ancientsteppe (talk) 12:15, 6 Долоодугаар сар 2013 (UTC)Reply

За байж байгаарай.--MongolWiki (talk) 12:21, 6 Долоодугаар сар 2013 (UTC)Reply
Southern Mongolian Democratic Alliance гэдгийг худам монгол үсгээр "эмүнэдү" гэж бичсэн үү, "өбүр" гэж бичсэн үү гээд хайгаад олсонгүй. Övör Mongolyin Undesnii ardchilsan holboo - ийм галиг л оллоо.
Та бид хоёр хоёулаа л Монгол үндэстэн эв нэгтэй, нэгдмэл байгаасай гэж хүсч байгаа учраас маргаад байна.
  1. Та болохоор өвөр гэдэг үгнээс зайлж "өвөр" – "southern" – "өмнөд" гэсэн шинэ (2005 оноос хойш л байх, магадгүй 2010 оноос ч юм уу) дамжмал, магадгүй "өвөрт/ өвөр дотор", "дотоод" - "inner" гэдэг хардмаар нэрээс зайлж шинэ нэр үүсгэж хоёрын хооронд завсардуулж байгааг дэмжиж байгаа юм байна. Үүнээс л юун "өмнөд монгол" "өвөр монгол" гэдгээр л байл даа, угаасаа монголоор тэгдэг гэдэг эсрэг дургүйцэл үүсч байгаа. ихэнх монголчуудыг хэрэлдүүлж байгаа юм.
  2. Би болохоор энэ өвөр гэдэг үг огтхон ч өвөр дотор гэсэн үг биш, сайхан үг өмнөд гэсэн үг гэдгийг батлах гэж South Ossetia гэдгийг Өвөр Осет гэж орчуулж олонд хүргэхгээд хичээж байдаг. Хүн хараад өө Өвөр Монгол гэдэг чинь газар зүйн л нэр юм байна. Inner (дотоод) гэдгээс маш ялгаатай юм байна. Өмнө зүгт нь байгаа болохоор л тэгдэг, өвөрт нь орсон үг огт биш юм гэдгийг ойлгодог болно шүү дээ. Энэ үгнээс зугтахгүй албан ёсоор би өвөр монгол хүн, өвөр монголын хүний эрх гээд ярихад зөв гээд л дэмждэг болно гэсэн үг. өвөр монгол гэдэг нэрийг доромж болгохгүй гэх.
Би бол одоо байгаа нэрийг өөд татах (тэднийг гадуурхуулахгүй) гэж. та одоо байгаа нэрээс зугтаж шинэ нэр үүсгэх (ер нь явцгүй байх, хий л хөөрөхийн нэмэр)-ээр зүтгэлцэж яваа юм байна.
South Ossetia-г Өмнөд Осет гэж бичнэ, Өвөр Осет гэж бичнэ гэж нийтээр дагасан юм огт байхгүй. Зарим сэтгүүлч энгийн орчуулсан л төдий. Өвөр / Ар Кавказ гэж бичиж ч байгаа. Энийг надад үлдээ. --MongolWiki (talk) 12:55, 6 - 7 - 2013 (UTC)

Өөрт чинь тийм албан ёсны эрх байхгүй, эрх байхгүй гэдэг нь ойлгомжтой биш байна уу, нэгэнт эрх байхгүй учир монголчуудын жишгийг л дага. Ancientsteppe (talk) 13:14, 6 Долоодугаар сар 2013 (UTC)Reply

Хоёулаа өнөөдөр нэг тийш шийдэж чадахгүй ээ. Больё. --MongolWiki (talk) 13:21, 6 Долоодугаар сар 2013 (UTC)Reply

Буриадууд өөрийг чинь зөрүүд, найдваргүй этгээд гэсэн байсан, яг үнэн байна.Ancientsteppe (talk) 16:08, 6 Долоодугаар сар 2013 (UTC)Reply

Return to "Өмнөд Осети" page.