Хэлэлцүүлэг:Япон
Тоокёо? Токио?
засварлахУг нь Японы нийслэлийг Япон хэлээр Тоокёо гэж бичдэг юм л даа. Монголчууд Оросоос хуулбарлаж Токио гэж бичдэгийг уг нь засвал зөв юм уу гэж боддог учраас Тоокёо гэж бичсэн болно. Хэрэв Токио гэж бичих юм бол бас Асашиориү, Киокүшиүзан гэх мэтээр бичих хэрэгтэй болох нь. :P Энэ талаар санал бодлоо солилцохыг хүсч байна. --Zorigt 16:36, 17 Тавдугаар сар 2007 (UTC)
Нэгэнт Токио гэж бичдэг болсон, бүр стандарт нь болчихсон юм чинь Токио гэж бичиж байх нь зөв болов уу. --Chinneeb 11:55, 18 Тавдугаар сар 2007 (UTC)
Стандартыг ч гэсэн өөрчилж болдог гэж бодоод байх юм. Буруу бодоод байгаа юм байх даа гсн. Солонгосын Сөүлийг хэдэн жилийн өмнө Оросуудыг дуурайж Сеул гэж бичдэг, тэр нь стандарт байсныг өөрчлөөд, одоо Сеул гэж бичвэл хүмүүсийн нүд нь орой дээрээ гарахаар болсон жишээ байж л байна.
Нэмэлт мэдээлэл
засварлахЭнэ өгүүлэлд дараах материал байсныг энд тавьлаа. Сийрүүлж байгаад энд тавих ч юм уу, бүр шинэ өгүүлэл болгож тавья. Эзэн хааны тухай юм байсныг Японы эзэн хаан сэдэвт тавьсан байгаа:
Япон улс нь парламентийн засаглалтай ерөнхий сайд нь засгийн газрын тэргүүн болдог үндсэн хуульт орон юм. Шүүх засаглал нь парламент болон засгийн газраас бие даасан байдаг. Европ хэв маягийн улс төр хуулийн тогтолцоо нь Япон улсын улс төрд нөлөөгөө үзүүлсэн юм. Ялангуяа Герман, Франц, Британи маягийн нөлөө их байдаг. Харин АНУ, Франц шиг шууд санал хураалтаар ерєнхийлєгч сонгодоггүй. Парламентийн гишүүд єєрсдийнхєє дотроос ерєнхий сайдыг сонгодог. Ерєнхий сайд нь тєрийн сайд нарын зєвлєлийг эмхлэн байгуулж, толгойлон ажиллана. Сайд нарын зєвлєл гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж, ажлаа Парламентад тайлагнана.
Хууль тогтоох байгууллага нь парламент бөгөөд үүнийг нь “Diet” (The National Diet of Japan) гэж нэрлэдэг байна. Япон хэлээр “коккай” гэдэг бөгөөд энэ нь күни-улс, кай-хурал гэсэн 2 ханзнаас бүтдэг үг юм. Парламент нь Зөвлөхүүдийн танхим болох 242 хүний бүрэлдээхүүнтэй танхим болон Төлөөлөгчдийн Танхим болох 480 хүний бүрэлдэхүүнтэй 2 танхимаас бүтдэг ба Японы олон нийтийн санал асуулгаар сонгогддог байна. Танхимуудад сонгогдоход насны шалгуур тавьдаг ба Зөвлөхүүдийн Танхимд 30-аас дээш, Төлөөлөгчдийн Танхимд 25-аас дээш настай хүн сонгогдож болно. Хууль тогтоохоос гадна тогтоолуудыг батлах, төсөв батлах, засгйин газрыг шалгах, хуулийн төсөл оруулах зэрэг үүргүүдтэй мөн ерөнхий сайдыг сонгож томилдог ба засгийн газрыг тараах эрхтэй.
Гүйцэтгэх засаглал нь Ерөнхий сайдаар удирдуулдаг ба салбарын сайдуудтай. Ерөнхий сайд нь салбарын сайдуудаа томилдог. Харин ерөнхий сайд нь Diet-аас сонгогддог. Японд нийт 11 яамд байдаг: 1. Дотоод хэрэг болон харилцаа холбооны яам • Байгаль орчны зааварчилгаа, шийдвэр гаргах комисс • Гал ба байгалийн гамшиг зохицуулах агентлаг 2. Хууль зүйн яам • Нийтийн аюлгүй байдлыг шалгах комисс • Нийтийн аюулгүй байдал ба тагнуулын агентлаг 3. Гадаад хэргийн яам 4. Сангийн Яам • Үндэсний татварын агентлаг 5. Боловсрол, соёл, шинжлэх ухаан технологийн яам • Соёлын хэрэг хариуцсан агентлаг 6. Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн халамжийн яам • Нийгмийн даатгалын агентлаг • Хөдөлмөрийн харилцааны төв комисс 7. Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яам • Загас агнуурын агентлаг • Ой мод хариуцсан агентлаг 8. Эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн яам • Байгалийн баялаг энергийн агентлаг • Жижиг дунд бизнесийн агентлаг • Патентийн оффис 9. Дэд бүтэц, газар, тээврийн яам • Далайчдын хөдөлмөрийн харилцааны комисс • Цаг уурын агентлаг • Далайн ослын лавлагааны агентлаг • Япон тэнгисийн эргийн харуул 10. Байгаль орчны яам 11. Батлан хамгаалах яам • Өөрийгөө хамгаалах хүчин a. Батлан хамгаалах байршлын удирдах агентлаг
Шүүх засаглал
Шүүх засаглал нь бүрэн бие даасан багаад ямар нэгэн засгийн газар, улс төрийн эрх мэдлээс гадуур ба тэдний тушаалаар халагдахгүй буюу халагдашгүй юм. Албан үүргээ гүйцэтгэх бие болон сэтгэцийн ямар нэгэн асуудал, хүндрэл гараагүй үед албан үүргээ гүйцэтгэсээр байдаг байна. Гэхдээ 10 жил болгоны дараагийн санал асуулга эсвэл нийт шүүгчдийн санал асуулгаар албан тушаалаа өгч болох ба 2005 оны байдлаар нэг ч шүүгч албанаасаа өмнө ажлаасаа гараагүй байна. Японы шүүх засаглал нь үндсэн 4 шаттай:
1. Сахилгын шүүх (Анхан шатны шүүх) Япон даяар 438 Сахилгын Шүүх байдаг. Иргэний жижиг хэргүүд, жижиг эрүүгийн хэргүүд болон хохирол мөнгөний хэмжээгээрээ 1 сая 400 мянган иен хүртэлх хэргүүдийг шийдвэрлэдэг. Зөвхөн онцгой тохиолдлуудад л хорих шийтгэл өгдөг ба 3-аас дээшхи жилийн хорих ял өгдөх эрх байдаггүй. Иргэний хэргийг Мужийн Шүүхэд, эрүүгийн хэргийг Ахлах шүүхэд давж заалддаг байна. Хэргийг ганц шүүгчтэй шийддэг. 2. Тойргийн Шүүх Хоккайдо-д 4 байдаг ба бусад мужуудад тус бүр нэг байдаг. Онц ноцтой гэмт хэргүүд, өр зээлийн асуудал маргааныг хэлэлцдэг ба 1 сая 400 мянган иен-ээс илүүд тооцогдох хөрөнгөтэй дүйцэх асуудлыг шийдвэрлэдэг байна. Нэг ерөнхий шүүгч болон 2 туслах шүүгчдийн бүрэлдэхүүнтэй. 3. Ахлах Шүүх Японд 8 дээд шүүх байдаг ба тэдгээр нь Саппоро, Сэндай, Токио, Нагояа, Осака, Хирошима, Такамацү болон Фүкүока мужуудад байрладаг. Мөн тэдгээрийн салбарууд мужуудаасаа хамаарч Акита, Каназава, Окаяама, Мацуе, Мияазаки, Наха-д байрлана. Мөн Токио-ийн дээд шүүхийн харъяа Оюуны өмчийн дээд шүүх байдаг. 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй байдаг ба танхимаас томилсон ерөнхий шүүгчээр удирдуулдаг. 4. Дээд шүүх Парламентийн Ордон дотор байрладаг. Дээд суудлууд нь танхимаас томилогдож хаан зөвшөөрөхгүй байх эрхгүй ч эзэн хааны зөвшөөрлийг авснаар томилогддог. Энэ суудал нь гурван дэд шүүгчдийн тус бүр 5 шүүгчдээс бүрддэг байна. Үндсэн хуулийн буруу тайлбар болон Дээд шүүхийн хэргийн алдаа зэргийн шийдвэрлэдэг.
Мөн дээр нь нэмээд Япон орон даяар 200 гаруй Гэр бүлийн шүүх гэж байдаг ба энэ шүүх нь гэр бүл салалт болон эцэг эх, хүүхдийн асуудлыг шийдвэрлэдэг. Хэрэв уг шүүх дээр хоёр тал шийдвэрт хүрч чадахгүй бол Тойргийн шүүхэд ханддаг байна.
Dujiibavuu-гийн засвар
засварлахDujiibavuu-гийн оруулсан мэдээлэл Японы засаг захиргааны хуваарьтай давхцаж байсан тул өмнөх хувилбар луу буцаалаа--Цогоо (яриа • нэмэр) 11:24, 18 Зургаадугаар сар 2008 (UTC)
Мэжийн vs Мэйжийн
засварлахЦогоо, би Мэйжийн эрин (User:Zorigt уг нь ингэж өөрчилсөн байсныг буцаачихаж) гэж л мэдэх юм байна. Мэжийн гэж бичдэг болсон юм уу? Үүнийг тайлбарлаад өгөөч. --ОригМонгол 17:31, 18 Зургаадугаар сар 2008 (UTC)
- Мэйжийн гэдэг нь зөв байх аа. Буцаахын хувьд Dujiibavuu-гийн оруулсан мэдээлэл өөр өгүүлэлтэй давхцаад байхаар нь буцаах гэж байгаад андуураад Зоригтын засварыг буцаачихсан байсан, тэгэхэд өөрчлөгдчихсөн юм шиг байна. Засчихья.--Цогоо (яриа • нэмэр) 01:51, 19 Зургаадугаар сар 2008 (UTC)
- Тийм байлгүй дээ. Бүр гайхсан юм. ;-) --ОригМонгол 02:03, 19 Зургаадугаар сар 2008 (UTC)
Зоригтоо, боломжтой бол энд байгаа Японы эртний улсын нэр, ном зохиол, хүмүүсийн нэрийг нэг хянаадхаарай. --Цогоо (яриа • нэмэр) 01:57, 19 Зургаадугаар сар 2008 (UTC)