Хэлэлцүүлэг:Тэнгэр шүтлэг
Latest comment: 12 жилийн өмнө by Orgio89 in topic Санал
Бөөгийн шашин
засварлахЭнэ сэдэв нь бөөгийн шашин сэдэвтэй давхцсан санагдлаа МОД засвал ямар вэ? Бөөгийн шашины хажуугаар Тэнгэрисм гэсэн гадаад сэтгэлгээтэй баахан гадаададтай холбож тайлбарласан сэдэв шинжилэх ухааны үндэслэл муутай юм шиг санагдаж байна. Орсын Алтайн үндэстнүүдийн бөөгийн шашин уламжилалийг орос ба европ судлаачид Тэнгэрисм гэж салгах давхар өөрсдийнхөөрөө тайлбарлаж цаашдаа олон улсынханд эндүүрэл үүсгэх маягийн хандлага ажиглагддаг. Монголын бөөгийн уламжилалыг зөв хэллэг ба үндэслэлтэй тайлбараар бичихгүй бол энэ өгүүлэл шиг баахан орос сэтгэлгээгээр Монгол уламжилалыг гажуу авч үзсэн өгүүллүүд гараад байх боловуу. Orgio89 (talk) 08:22, 31 Тавдугаар сар 2012 (UTC)
Зарчмын дагуу оруулсан
засварлах- Тэнгэизийн тухай Түрэг, Англи, Орос хэл дээр байгаа материалыг харьцуулж орчуулах байдлаар буулгасан. Энэ нь олон улсын хэмжээнд Тэнгэризмийн талаар ямар үзэл, ойлголттой, судалгааны ямар төвшинд байгааг харуулна.
- Монголын тэнгэр судлаач гол болох хүмүүсийн бүтээл, үзэл баримтлалаас хангалтай оруулсан. Цаашид бас нэмж бичих зүйл буй. Одоохондоо амжаагүй байна.
- Энд оруулсан зүйл бол таны хэлсэн мэт Орос, Алтай хучин буруу үзэл биш, 1990-ээд оноос хойших бүтээл юм.
- Хэрвээ та Монгол Бөө мөргөлийн тухай бичмээр байвал Бөө мөргөл гэдэг сэдэв одоо хүртэл хоосон хэвээрээ байна. Тэнд Монгол бөө мөргөлийн тухай бичихийг хүсье. Хаяг нь: http://en.wikipedia.org/wiki/Shamanism
- Монгол Вик нь бусад хэлтэй харьцуулбал маш удаашралтай хийгдэж байгаа нь бодит байдал, бөө мөргөлийн олон сэдэв хоосон хэвээр байна шүү дээ. Энэ талд холбогдох хүн хүч тавьж болно.
- Миний бие тэнгэр судлаач хүний хувьд энэ талд анхаарч ажиллана.
- Орхигдсон зүйл буюу буруу зүйл байвал тухай мэргэжлийн хүмүүс нэмж оруулах, засаж залруулах бүрэн боломжтой.
Санал
засварлах- Монголын бөөг аль нэг зах хязгаар газрын бөөгийн урсгалд хамруулж онол болгож байгаа нь маш харамсалтай байна. Монгол бөөгийн урсгал нь голлох байж чадсан учираас 700 жилийн өмнө нийгэмдээ нөлөөлж том түүхэн үйл явдлуудын эхлэл болсон. Сүүлийн 500 жилд Монголын түүх соёлыг замхруулах бусад гадны урсгалд далдлах оролдлоготой номнууд асар ихээр гарсан. Ийм юманд Монгол хүн нэгдээд явж байгаа нь их эвгүй л санагдаж байна. Өөрөө ядаж хэдэн зуун жилийн өмнөх Монгол судруудаа судалж байж Монгол бөөгийн асуудалд хандах ёстой баймаар гэтэл 1990 оноос хойших жижиг зах хязгаар улсын юмаар Монголын бөөг хавсаргаж байгаа чинь маш хариуцлаггүй үйлдэл байна. Ядаж бөөгийн хумигдах үе 1500-1600 онуудын Монгол судруудад юу гэж байсан талаар судлгаанууд оруулхыг хүсэж байна. 1990 оноос хойших орос номнуудаар Монголын 2000 жилийн гүн ухааны хандлагыг тайлбарлана гэдэг маш ичгүүртэй зүйл. Orgio89 (talk) 01:31, 11 Зургаадугаар сар 2012 (UTC)
- Нөгөө талаар Түрэгүүд чинь хаа явсан газраа Монгол гэж бараг огт байхгүй бүр Чингис хаанийг хүртэл "манай түрэг хүн" болцон явж байгаатай энэ таны бичээд байгаа Түрэг Орос сурвалжтай хагас дутуу монголисм-тэнгэрисм чинь их ойролцоо уншигдаад байна. Түрэгүүд чинь мусилман шашин ба зан үйлд уусаад 1000 гариу жил болцон Бөөгийн ёсноос нилээн тасарцан нь тодорхой хүмүүс. Монголын шашиний гүн ухааны ёсыг бас өөрсдийнхөөрөө уусгаж тайлбарлаж хэсэг болгондоо Түрэгээр эхэлцэн ийм өгүүлэл Түрэг гарлын өгүүллийг чинь гаднаас Монгол судлаач хүн уншихаар Монголчуудыг л шоолхоос өөрийг чинь шоолохгүй. Интернэтээр дүүрэн барууны залуус Чингис хаан турк хүн үү гэсэн асуултууд байна. Энэ өгүүлэл чинь дандаа Түрэгээр эхлээд дундаа тэнд байдаг үгүй нь баталгаагүй юмсыг түрэг-тэнгэрисм заншил болгоод бичичихсэн байна. Монголд их сургуулийн багш нарын дийлэнх хувь нь оюуны гэмт хэрэгтнүүд байдаг өөрөө арай тэдний нэг биш биз PhD сертификаттай хүн огт эртний судруудын эх сурвалжгүйгээр үндэсний түүхэн гүн ухааны сэдэвт халдаж зүрхэлдэг?? Монгол үндэстэн чинь 2000 жил гаруй төрийн институттай оршисон бөөгийн зан үйл нь түүнийгээ гүн баяжуулж тэжээсэн том салбар тиймээс ч барууны томоохон их сургуулиуд Монгол судлал гэдгийг аль комунизмын үеэс нээгээд судлаад явсан. Orgio89 (talk) 14:03, 11 Зургаадугаар сар 2012 (UTC)
- Монголын бөөг аль нэг зах хязгаар газрын бөөгийн урсгалд хамруулж онол болгож байгаа нь маш харамсалтай байна. Монгол бөөгийн урсгал нь голлох байж чадсан учираас 700 жилийн өмнө нийгэмдээ нөлөөлж том түүхэн үйл явдлуудын эхлэл болсон. Сүүлийн 500 жилд Монголын түүх соёлыг замхруулах бусад гадны урсгалд далдлах оролдлоготой номнууд асар ихээр гарсан. Ийм юманд Монгол хүн нэгдээд явж байгаа нь их эвгүй л санагдаж байна. Өөрөө ядаж хэдэн зуун жилийн өмнөх Монгол судруудаа судалж байж Монгол бөөгийн асуудалд хандах ёстой баймаар гэтэл 1990 оноос хойших жижиг зах хязгаар улсын юмаар Монголын бөөг хавсаргаж байгаа чинь маш хариуцлаггүй үйлдэл байна. Ядаж бөөгийн хумигдах үе 1500-1600 онуудын Монгол судруудад юу гэж байсан талаар судлгаанууд оруулхыг хүсэж байна. 1990 оноос хойших орос номнуудаар Монголын 2000 жилийн гүн ухааны хандлагыг тайлбарлана гэдэг маш ичгүүртэй зүйл. Orgio89 (talk) 01:31, 11 Зургаадугаар сар 2012 (UTC)
Бөө мөргөл Тэнгэр шүтлэг хоёр ялгаатай ухагдахуун
засварлах- “маш харамсалтай байна”, “их эвгүй л санагдаж байна” гэх зэрэг бол хувь хүний сэтгэлийн асуудал байх, нэвтэрхий тольд хайр сэтгэлээр биш, түүхэн бодит байдлыг баримтад тулгуурлан бичдэг. “Монголд их сургуулийн багш нарын дийлэнх хувь нь оюуны гэмт хэрэгтнүүд байдаг” гэж манай Монголын их дээд сургуулийн багш нарыг хэлж болохгүй байх аа.
- Та бас “Интернэтээр дүүрэн барууны залуус Чингис хаан турк хүн үү гэсэн асуултууд байна” гэжээ. Энд Чингис хааныг Түрэг хүн гэж хэлээгүй бөгөөд сэдэвтэй холбоогүй асуудал. Наад захын түүхийн мэдлэгтэй хүн бол тэгж бодохгүй биз. Их Монгол улсаас хамаагүй өмнө Монголын нутагт Түрэгийн улс оршиж байжээ.
- Хүннү гүрний дараа Монголын нутагт Түрэгийн улс байгуулагдаж байсан болохоор Түрэг Монгол хоёр үндэстэн хэл, соёл, шашны шүтлэгийн хувьд ижил төсөөтэй зүйл олон байдаг. Үүний нэг нь тэнгэр шүтлэг. Тэнгэр бол зөвхөн Монголын биш, төв Азийн нүүдэлчдийн шашин. Гэхдээ энд Монголд тэнгэр шүтлэг нь өөрийн гэсэн онцлогтой хөгжиж ирсэн гэдгийг бичсэн.
- Та Монгол бөө мөргөлийг Тэнгэр шүтлэгтэй хольж байх шиг. Бөөгийн асуудлыг тусгай бөө мөргөл буюу шаманизм гэдэг дээр бичихийг зөвлөж байна. Хаяг нь: http://en.wikipedia.org/wiki/Shamanism