Хэлэлцүүлэг:Монгол Улсын Их Сургууль

Latest comment: 10 жилийн өмнө by לערי ריינהארט in topic please help to improve both d:Q1349150 and d:Q15730456

Бүрэлдэхүүн сургуулиудын холбоос

засварлах

Chineeb ee, Энэ Бүрэлдэхүүн сургуулиуд чинь болохгүй болчихжээ. Жишээлбэл, Математик Компьютерийн Сургууль гэхэд Математик, Компьютер гэдэг үгэнд нь тус тусад нь холбоос хийсэн байна. "Математик Компьютерийн Сургууль" гэдэг үгэнд бүтнээр нь холбоос хийх хэрэгтэй. Мэдээж холбоосны цаана тухайн сургуулийн талаархи мэдээлэл байх ёстой.

Албаар тус тусад нь тэгж хийсэн юм. Тийм чухал биш сургуулиудын тухай өгүүллэг бичих хэрэггүй ш дээ. Тийм болохоор тэр сургуулиудын заадаг шинжлэх ухаануудын тухай нь бичсэн юм. --Chinneeb 08:40, 29 Долоодугаар сар 2007 (UTC)Reply

Салбар сургуулиудын тухай мэдээллийг чухал биш гэж бодохгүй байгаагаа илэрхийлье. --Zorigt 10:16, 29 Долоодугаар сар 2007 (UTC)Reply

Салбар сургуулиудгүй бол МУИС оршин тогтнохгүй тул, "Тийм чухал биш сургуулиуд" гэж, холбоосыг нь ийм байдлаар хийж болохгүй. Эсвэл бүр холбоосгүйгээр хийж болох юм. --Цогоо 17:17, 29 Долоодугаар сар 2007 (UTC)Reply
Ер нь Англи Википедиа дээр яаж бичсэнийг хар л даа. Тэгээд ч салбар сургуулиудын тухай харъя гэвэл http://www.num.edu.mn руу яваад л хар л даа.--Chinneeb 05:02, 30 Долоодугаар сар 2007 (UTC)Reply

Бид заавал англи википедиаг дуурайх албагүй шүү дээ. Англи хэлтнүүд хаа байсан Монголд буй нэг их сургуулийн салбар сургуулийн нь тухай заавал мэдэх албагүй. Монгол википедиа юм чинь монгол хүнд л хэрэгтэй гэж үзсэн мэдээллүүд байх ёстой гэж бодож байна. Чиннээб-гийнхээр бол МУИС-ийн тухай харъя гэвэл http://www.num.edu.mn руу ороход л хангалттай учраас МУИС-ийн тухай бичлэг ч гэсэн википедиад хэрэггүй болж таарах уу? Википедиад тавигдах мэдээллүүд төвийг сахисан, гуравдагч этгээдийн байр сууринаас хандаж бичсэн байдаг учраас мэдээлэл гэдэг утгаараа үнэ цэнэтэй байх ёстой бус уу? --Zorigt 05:25, 30 Долоодугаар сар 2007 (UTC)Reply

Тийм ээ, бидэнд ямар нэг зүйлийн тухай мэдээлэл нь байгаа л бол энд бичих зүйн хэрэг биз ээ. Английнхан "чухал бус" гэсэндээ биш, ер нь мэддэггүй л юм байлгүй, харин бид монголынхоо хамгийн том сургуулийг үл тоон орхиж болохгүй шд. Тэнд, энд байгаа гээд холбоос хэлээд байвал нэвтэрхий толь гэдэг утгаа алдана шүү дээ. --Dolugen 05:40, 30 Долоодугаар сар 2007 (UTC)Reply

Chinneeb-с бусад нь бүрэлдэхүүн сургуулиудын тухай өгүүлэл байх нь зөв гэж үзэж байгаа тул холбоосыг янзаллаа. --Zorigt 07:59, 31 Долоодугаар сар 2007 (UTC)Reply

За бууж өглөө. Гэхдээ салбар сургуулиудынх нь тухай бичихдээ битгий http://www.num.edu.mn -с шууд хуулаад тавиарай. Тэгээд бас холбоосуудыг нь ардаа "(МУИС)"-тай болгож өөрчиллөө. --Chinneeb 11:03, 31 Долоодугаар сар 2007 (UTC)Reply

Хэлэлцүүлэг дэх МУИС-ын холбоосыг засав.

Энэ хуудас үнэхээр муу хийгдсэн байна шүү. --G.temuujin (talk) 10:03, 28 Арваннэгдүгээр сар 2012 (UTC)Г.ТэмүүжинReply

please help to improve both d:Q1349150 and d:Q15730456

засварлах

Thanks in advance! לערי ריינהארט (talk) 11:24, 15 Хоёрдугаар сар 2014 (UTC)Reply

Return to "Монгол Улсын Их Сургууль" page.