Хэлэлцүүлэг:Марко Поло

Бартоломеу Диаш болон Васка Да Гама

засварлах

Европчуудын худалдаа хурцагдмал байдалд байсан бөгөөд Евродчууд уналтанд орсон байв.Тэр үед 1487 онд Бартоломеу Диаш нь Африкийн хамгийн өмнөд цэг болох Сайн итгэлтийн хушууны арлыг нээсэн билээ.Бартоломеу Диаш нь Португалийн иргэн бөгөөд Европчуудад Өмнөд Африкаас Энэтхэгийн эрэгт хүрч болно гэж баталжээ.Тэрээр Сайн итгэлтийн хушуунаас Энэтхэгийн далайд хүрч улмаар Лиссабонд иргэж ирсэн түүхтэй билээ.Үүний дараа Португалийн ван Маноэль өөрийн ордны нөлөө бүхий сурвалжтаны нэг Васка Да Гамагаар удардуулсан экспедийг зохион байгуулсан байна. 1497 онд 4 хөлөг онгоц бүхий түүний удирдсан баг Лиссабонаас гарч Африкийг тойрон түүний зүүн эргийн Малинди хот хүрчээ. Малинди нь Энэтхэгтэй худалдааны харилцаатай арабын баян хотуудын нэг байлаа.Тэд энэ хотын султантай холбоо тогтоожээ.Васка Да Гамагийн хөлөг онгоцууд 1498 оны 5 дугаар сарын 20-нд Энэтхэгийн Калькутта хотноо очжээ.Тэд эндээс халуун ногоо худалдан авч 1499 оны 11 дүгээр сард Лиссабондоо иргэж ирсэн аж.Ийнхүү Делийн султаны үед Европчууд Энэтхэгт нэвтэрч эхэлсэн түүхтэй.Хятадад Юан гүрний үед Европчууд анхлан хөл тавьсан байна.Худалдаачид, шашны, санваартнууд, жуулчид Европоос очиж байсны дотор Марко Поло[1254-1324] Арнольд нарын зэрэг хүмүүс аян замын тэмдэглэлээ бичиж үлдээсэн нь өнөө үед хүрч иржээ.

Return to "Марко Поло" page.