Хэлэлцүүлэг:Австрали

Latest comment: 16 жилийн өмнө by GenuineMongol in topic Хянахад анхаарах зүйл

Commonwealth

засварлах

Commonwealth гэхийг хамтын нөхөрлөлийн орон гэж орчуулдаг уу үгүй юү. Temur 18:56, 22 Зургаадугаар сар 2007 (UTC)Reply

Тийм шүү. Хамтын нөхөрлөл гэж орчуулдаг. Энэ бол тогтсон нэр томъёо. Хэн нэгэн дураараа үгүй ээ Холбооны улс гэдэг гэх мэтээр өөрчлөөд байвал нэр томъёо жанхуурч дуусна. Republic гэдэг үгийг улс бүр дээр өөрөөр орчуулаад байдаггүй биз дээ? --ОригМонгол 01:50, 5 Аравдугаар сар 2008 (UTC)Reply
http://www.montsame.mn/index.php?option=com_news&mt=normal_news&tab=200809&task=news_detail&ne=1468
http://gegeen.wordpress.com/2007/10/10/about-australia/
http://edu.olloo.mn/modules.php?name=Country&co=view&cid=67
Эдгээр сайтаас үзэхэд бүгд "Австралийн Холбоо" гэсэн байна. Миний бие ингэж дур мэдэж орчуулаагүй, энэ бол бидний өмнөх үеийнхнээс тогтсон нэр. Австрали Улсын хувьд шүү дээ. "Commonwealth" олон тохиолдолд "хамтын нөхөрлөл" гэж орчуулдаг боловч дандаа тийм байх албагүй. Оросууд ч "Австралийский Союз" гэж орчуулснаас биш "Содружество" гэж орчуулаагүй шүү дээ. Хэрэв "оросууд буруу орчуулсан, манайхан англи хэлнээс биш орос хэлнээс дам орчуулсан учраас буруу болсон" гэж үзэж байгаа бол энэ асуудлыг Улсын Нэр томъёоны комисст тавих нь зүйтэй байх. Харин одоохондоо Википедиа-д одоогийн албан ёсоор хэрэглэж байгаа нэрийг (Австралийн Холбоо) хэрэглэх нь зүйтэй. Gantuya 21:22, 5 Аравдугаар сар 2008 (UTC)Reply
Gantuya-гийн хийсэн тайлбартай санал нэг байна. --Zorigt 00:52, 6 Аравдугаар сар 2008 (UTC)Reply
Орос орос л гэх юм. Монгол Оросоос хамаарахаа болиод 20-иод жил болж байна. Энэ мэт ховор хэрэглэгддэг нэр томъёог одооноос зөв хэвшүүлбэл хэл яриа үүгээр нь л хэвшинэ. Австралийн франц, герман өгүүллүүдийг харлаа. Францчууд бол утга дөхүү үгээр орчуулсан байгаа бол германчууд шууд англи үгийг нь авсан байх жишээтэй. Хэрэв бид Австралийн Холбоо гээд явчихвал Швейцарийн Холбоог яах болж байна? Англиараа ч, германаар ч, францаар ч, италиар ч (та нарын иш татаад байгаа оросоор ч тэр) confederation гэсэн үг байгаадаа. --ОригМонгол 02:21, 6 Аравдугаар сар 2008 (UTC)Reply
Гантуяагийн эшэлсэн хэдэн сайтыг үзлээ. МОНЦАМЭ-гийн нэг жижигхээн мэдээнд л "Австралийн Холбоо" ч гээгүй "Австралийн холбоо" гэсэн байна. Нэг их сайн орчуулга биш байна. Бодвол оросоос орчуулаа биз. Гэгээн блогийн сайтыг үзэхэд бас л сайн орчуулга биш байна. Жишээ нь: "Голландын далайчин В.Янц 1605 онд Австрали тивийг анх нээсэн бөгөөд түүний дараа 1642 онд А.Тасман ирсэн байна. Бүр 1770 онд Ж.Куко гэгч “хоёр дахь удаа” нээсний дараа англичууд өөрийн эзэмшилд авсан байна." В.Янц, Ж.Куко гэж хэн бэ? Би лав танихгүй. Willem Janszoon, James Cook гэж харин мэднэ. Тэгээд ч энэ сайтанд "хамтын нөхөрлөл" гэсэн хувилбарыг бас хэрэглэжээ. http://gegeen.wordpress.com/2008/02/03/au-parliament-structure/#more-490 Сүүлийнхийг нь тоож ч нээсэнгүй. Уучлаарай.--ОригМонгол 02:46, 6 Аравдугаар сар 2008 (UTC)Reply
Оросоос хамааралтай эсэх нь энд хамаагүй. Энд улс төр ерөөсөө хамаагүй. "МОНЦАМЭ-гийн нэг жижигхээн мэдээнд л "Австралийн Холбоо" ч гээгүй "Австралийн холбоо" гэсэн байна." Үсгийн том жижгээр маргаад яах вэ. Манайхан хэзээ л үсгийн том жижигт тэгтлээ нямбай хандаж байлаа. Ямар ч байсан МОНЦАМЭ-ийн хэрэглэж байгаа нэр томъёог албан ёсны гэж үзнэ. МОНЦАМЭ бол Б. Ринчен, Дагзэгвэ гээд томоохон сэхээтнүүдийн үнэр шингэсэн л газар. "Хамтын нөхөрлөл" гэдэг нь бүрэн тусгаар тогтсносон улсууд ямар нэг түүхэн шинж чанараараа эвлэлдсэнийг хэлдэг. Их Британы Эзэнт Улсын бүрэлдэхүүнд байсан улсуудын хамтын нөхөрлөл, Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудын хамтын нөхөрлөл /ТТУХН/ гэх мэт. Гэтэл Австрали бол муж улсуудын холбоо шүү дээ. Ганц орос биш, Болгар, Польш, Чех гэх мэт олон оронд "Австралийн Холбоо" гэдэг утгаар орчуулж байгаа. Gantuya 04:34, 6 Аравдугаар сар 2008 (UTC)Reply
Уул нь, үсгийн том жижиг их чухал л даа. Соломоны арлууд гэвэл физик газарзүйн ойлголт, Соломоны Арлууд гэвэл геополитикийн нэр томъёо. Дагзэгвэ гэж хүн танихгүй юм байна. Ринчен гуай өөрөө МОНЦАМЭ-гийн хэлийг модон хэл гэж шүүмжилдэг байсан санагдана. Австрали анх үүсэхдээ тус тусдаа колониуд нэгдэж байгуулсан түүхтэй. Би болгар, польш, чех мэтийн жижиг хэлүүдийг яриагүй санагдана. --ОригМонгол 04:51, 6 Аравдугаар сар 2008 (UTC)Reply

Хянахад анхаарах зүйл

засварлах

Энэ өгүүллийг англи эхээс нь орчуулж байгаа тул хянахдаа англи эхтэй нь тулгаж байхыг хүсье. Тухайлбал Австралийн түүхийн эхэн үед Их Британийн Нэгдсэн Вант Улс гэж байсан бөгөөд сүүлд ИБУИНВУ нэртэй болсон болно. БНМАУ-ын түүхийн талаар бичихдээ Монгол Улс гээд бичээд байж болохгүй биз дээ? Тэрэнтэй адил зарчмаар хандана уу. Баярлалаа --ОригМонгол 03:32, 7 Аравдугаар сар 2008 (UTC)Reply

US, UK гэх мэтийн товчлол нь англи хэлтэн орны ард түмэнд ойлгомжтой, тогтсон товчлол. Харин монголчуудын хувьд чухам ямар "Нэгдсэн Улс", ямaр "Нэгдсэн Вант Улс"-ын тухай ярьж байгааг тэр бүр мэдэхгүй тул "Америкийн Нэгдсэн Улс", "Их Британийн Нэгдсэн Вант Улс", "ИБУИНВУ" /мэдээж тухай тухайн цаг үеийн нь нэрээр/ гэж бүтэн нэрээр нь бичиж баймаар байна.
"Парламент" гэдэг нь гадаад үг бөгөөд гадаад үгэнд эр эм эгшиг холилдож орсон бол эр үгийн нөхцөл залгах дүрэмтэй тул "Парламентын" гэж бичнэ. Үүнийг буцаахгүй байхыг хүсье.
Ер нь бичгийн хэлэнд "болсон" гэж өгүүлбэр төгсгөхөөс "болов" гэж төгсгөх нь илүү тохиромжтой. Мэдээж бүгдийг "в"-ээр төгсгөхгүйн тулд хааяа "сон" нөхцлөөр төгсгөж болно. Гэхдээ манай тохиолдолд бүхэл бүтэн гарчгийг "болсон" гээд төгсгөчихөөр арай л баз сонсогдоод байна. Тиймээс "болов" гэж өөрчилснийг тайлбаргүйгээр засахгүй байхыг хүсье. Засвал тайлбар хийнэ үү. Баярлалаа. Gantuya 06:43, 7 Аравдугаар сар 2008 (UTC)Reply
Юуны ч туханд хүрэлгүй "Шалтгаангүй буцаалаа" гэхээсээ өмнө Хэлэлцүүлгийн хуудсанд орсон өөрчлөлтийг бас харж байна уу. Шалтгааныг нь би засвар өөрчлөлт хийхдээ л хийсэн болно.
Би Нэгдсэн Улсыг бол хэрэглэдэггүй. Учир нь бүтэн нэрийг нь бичихэд тийм их зай орохгүй. Харин Нэгдсэн Вант Улсын хувьд бүтэн нэрийг нь бичихэд маш сунжруу байдаг тул ийм товчилсон нэрийг одооноос хэвшүүлэх нь зүйтэй гэж үзнэ.
Парламентын гэдэг тухайд буцаахгүй байж болно.
Харин болсон, болов-ын тухайд энциклопедэд болов гэсэн үг миний хувьд ихэд эвгүй сонсогддог. Тиймээс би өөрийн хэв маягаа өөрийн бичиж буй өгүүлэлд баримталж болохсон болов уу. --ОригМонгол 06:57, 7 Аравдугаар сар 2008 (UTC)Reply
ИБУИНВУ-ын хувьд үнэхээр сунжруу, хэцүү байдагтай санал нэг байна. Товчлох хэцүү, товчлохгүй байх бас хэцүү. Гэхдээ монголчуудад илүү ойлгомжтой байлгахыг бодож "Их Британ" ч гэдэг юмуу, арай илүү хэвшсэн богино нэр хэрэглэвэл яасан юм бэ? "Нэгдсэн Вант Улс" гэхээр эвгүй байдаг юм. Уншигчийг нь өрөвдөөд байдаг юм. Gantuya 07:36, 7 Аравдугаар сар 2008 (UTC)Reply
Буцаахдаа "Товч агуулга" гэдэг дээр тайлбар бичиж байгаач. Тэгэхгүй бол зүгээр нэг вандалын юмыг буцаасан юм шиг дээрэлхүү харагдаад байна. Та өөрийн нэрээр ороогүй учир яаж ч аашилж болох байх. Миний хувьд өөрийн нэрээр орж байгаа тул энэ миний нэр төртэй холбоотой. Тайлбаргүй буцаалт чинь "түүх" хуудас дээр намайг танхайрсан мэт харагдуулаад байна. Тэгээд ч та "парламентын" гэдгийг буцаачихсан л байна шүү дээ. Уучлаарай. Gantuya 07:40, 7 Аравдугаар сар 2008 (UTC)Reply
Британ гэж мэдэхгүй. Британи л гэдэг шиг санагдана. Их Британи гэдэг нэрийг дангаар нь хэрэглэхийг буруу гэдэг. Харин Британи гэж бичвэл болно. Уншигчийг Вики дотор өрөвдөх ямар ч хэрэггүй. Учир нь Нэгдсэн Вант Улс дээр дараад л юу болохыг нь харах боломжтой.
Би өөрийн Вики ID-гаараа орж байгаа, тэгээд ч администратор тул юманд ултай, хариуцлагатай хандахыг хичээдэг билээ. Надад ч бас Вики нэр төр гэж бий. Таны амьдрал дээр хэн хаана юу хийдгийг би огт мэдэхгүй. Энд зөвхөн Вики нэр төрийн л асуудал яригдах байх. Таныг би вандаал гэж огт үзээгүй бөгөөд тайлбараа харин ч их уртаар Хэлэлцүүлгийн нүүрэнд тавьсан байсан. Товч агуулга дээр бичихэд хэт урт тайлбар байлаа. Цаашдаа "Хэлэлцүүлэг үз" гэх мэтээр бичиж байхыг хичээе. Өөрөө ч гэсэн жаахан анхааралтай байхыг хүсье. Хэлэлцүүлгийн хуудсанд нь ороход тийм ч хэцүү биш шүү дээ. --ОригМонгол 07:53, 7 Аравдугаар сар 2008 (UTC)Reply
Британ гэж мэдэхгүйд тань харамсаж байна. Энэ нэрийн сүүлийн үсэг яагаад зөөлрөх ёстой юм бэ гэдэг шгалтгааныг би бодоод бодоод олоогүй юм. "ия" төгсгөлтэй үгийг монгол хэлэнд авахдаа "и" төгсгөлтэй болгож авдаг ёс байдаг ч "Болгария" гэснийг "Болгари" гэдэггүй, "Франция" гэснийг "Франци", "Япония" гэснийг "Япони" гэдэггүй, "Монголия" гэснийг "Монголи" гэдэггүй. Хэрхэн бичихийг эргэлзсэн зүйлээ монгол бичгээр хэрхэн бичдэгийг нь хардаг. Монгол бичгээр "Британ" гэдэгт "н"-ий дараа "и" байдаггүй юм билээ. Гэхдээ би энэ үзэл санаагаа үндсэн бичлэгт оруулахгүй. Үндсэн бичлэгт "Британи" гэж нийтээрээ бичиж байгааг л баримтлана. Харин ярианы хуудсанд өөрийнхөөрөө бичихийг хориглохгүй байх гэж итгэж байна.
Википедия хамтын бүтээл гэж боддог. "Үүнийг би бичиж байгаа, би өөрөө мэдье" гээд бусдын саналыг хүлээж авахгүй байх нь төдийлөн бүтээлч хандлага биш болов уу. Gantuya 08:16, 7 Аравдугаар сар 2008 (UTC)Reply
Таны нэлээн хэдэн засварыг хэрэглэсэн байгааг та анзаараагүй бололтой. Одоо энэхүү үр ашиггүй яриагаа өндөрлөвөл яасан юм бэ? Би дахиад олон зүйл орчуулах, хийх хэрэгтэй байна. Таныг хүндэтгэн ёсолсон --ОригМонгол 08:23, 7 Аравдугаар сар 2008 (UTC)Reply
Return to "Австрали" page.