Агшин зуурын хурдны хэмжээ (v) нь кинематикт агшин зуурын байршлын өөрчлөгдөх хэмжээ буюу хурдны скалъяр эквивалент. Тухайн хугацааны засвар дахь биеийн дундаж хурдны хэмжээ нь тус засварын хэмжээг явсан замд нь хуваасантай тэнцүү; агшин зуурын хурд гэж хугацааны завсар тэг рүү тэмүүлж байх үеийн дундаж хурдын хязгаар юм.

Хурд гэх ухагдахуунтай ижилээр хурдны хэмжээ нь замыг хугацаад хуваасантай тэнцүү. Хурдны хэмжээний СИ системийн нэгж нь метр/секунд бөгөөд өдөр тутмын амьдралд километр/цаг нь илүү түгээмэл хэрэглэгдэнэ.

Энерги буюу мэдээллийн аялж болох хамгийн дээд хурд нь харьцангуйн тусгай онолын ёсоор гэрлийн хурд бөгөөд энэ нь вакуумд c = 299,792,458 метр/секунд буюу ойролцоогоор 1079 сая километр/цаг хэмжээтэй. Матери нь гэрлийн хурдны хэмжээд хүрэх боломжгүй, учир нь ингэхийн тулд хязгааргүй их энерги шаардлагатай.

Тодорхойлолт

засварлах

v агшин зуурын хурдны хэмжээг v агшин зуурын хурдны хэмжээ буюу r байршлын хугацаагаар авсан уламжлал хэмээн тодорхойлолдог:

 

s нь t хугацаа хүртэл туулсан зам гэвэл хурдны хэмжээ нь s-ийн хугацаагаар авсан уламжлал юм:

 

Хэмжих нэгж

засварлах

Хурдны хэмжээг хэмжих нэгжүүдэд дараах орно:

c = 299,792,458 m/s
Хурдыг хэмжих нэгжүүдийн хувиргалт
м/с км/ц миль/ц зангилаа
1 м/с = 1 3.6 2.234 1.944
1 км/ц = 0.278 1 0.621 0.540
1 миль/ц = 0.447 1.609 1 0.869
1 зангилаа = 0.514 1.852 1.151 1

(тодруулсан нь яг тогтсон хэмжээ)

  • Richard P. Feynman, Robert B. Leighton, Matthew Sands. The Feynman Lectures on Physics, Volume I, Section 8-2. Addison-Wesley, Reading, Massachusetts (1963). ISBN 0-201-02116-1.

Мөн үзэх

засварлах