Худадаймиши гүнж
Худадаймиши гүнж (хятад: 忽答迭迷失; монгол: Хутагтай миши?) нь Хубилай хааны хүү Чингимийн охин, Өлзийт хааны эгч.
Түүнийг Онгуд аймгийн Хүргүс хүргэнд ураг холбож, Хүргүс хүргэнд Жао ван (赵王) цол шагнаад Худадаймишид Жао улсын гүнж (赵国公主) цол хүртээсэн. Түүний нөхөр Хүргүсийн эцэг Айбух вангийн хатан нь Хубилай хааны охин Ерөө гүнж бөгөөд үе удмаараа Чингис хааны алтан ургийн бэхи, гүнж нарыг хатан буулгаж, төр түшилцэж байсан. Түүний хүү Жуань нь хожмоо Худадаймишигийн ах Гамала жинь вангийн охин Раднабал гүнжийг хатан болгон авчээ. Энэ бүгдээс үзвэл Худадаймиши болон Хүргүс нар нь үеэлүүд байсан бололтой.