Хувийн өмч
Хувийн өмч (англи. Private property) - хувь хүн, хуулийн этгээд, эсхүл тэдгээрийн хэсэг бүлэг этгээдийн эд хөрөнгийн хуулиар хамгаалагдсан эрхийг илэрхийлдэг өмчийн нэг хэлбэр юм.
Хувийн өмчид: хувь хүн, аж ахуйн нэгж, хоршоо, хувьцаат, оюуны, зохиогчийн эрх болон төрийн бус өмчийн бусад хэлбэрүүд ордог байна. Өөрөөр хэлбэл хувьдаа өмчилж буй хуулиар хориглосноос бусад үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө, оюуны үнэт зүйл, эрхийг хэлдэг байна.
Хувийн өмч бол хөрнгөт нийгмийн үндэс суурь зарчим бөгөөд үйлдвэрлэлийн хэрэгслийг хувийн эзэмшил, ашиг олох зорилгоор ашиглахад суурилсан эдийн засгийн тогтолцоо юм. Хувийн болон хувь хүний өмчийн ялгаа нь улс төрийн гүн ухаанд харилцан адилгүй байдаг бөгөөд социалист үзэл баримтлал нь энэ хоёрыг эрс ялгаж үздэг. Хувийн өмчийг хуулийн үзэл баримтлалын хувьд тухайн улсын улс төрийн тогтолцоогоор тодорхойлж, хэрэгжүүлдэг байна.
Хувийн өмчийн тухай үзэл санаа, яриа нь Персийн эзэнт гүрний үеэс эхэлсэн бөгөөд барууны орнуудад Платоноос эхэлдэг гэж үздэг байна. 18-р зууны өмнө англи хэлээр ярьдаг орнуудад "өмч" гэдэг үгийг ихэвчлэн газар өмчлөх эрхтэй холбож үздэг байсан. Англид "өмч"-ийг 17-р зуунд хууль ёсоор тодорхойлсон байдаг. Арилжааны байгууллагуудын өмч гэж тодорхойлсон хувийн өмч нь 17-р зууны Европын томоохон худалдааны компаниуд үүссэн үетэй холбоотой байдаг байна.
18-р зуунд, аж үйлдвэрийн хувьсгалын үеэр ёс суртахууны философич, эдийн засагч Адам Смит (1723-1790) Жон Локкоос (англи. John Locke, 1632–1704) ялгаатай нь "өмчлөх эрх" нь олж авсан эрх ба байгалаас заяасан эрх гэж ялгаж салгаж өгсөн юм. А.Смит "эрх чөлөө ба амь" гэсэн байгалийн эрхийг хязгаарлаж ялгаж өгсөн байна. Смит мөн ажилтан, ажил олгогч хоёрын харилцааг судалж өмч болон иргэний засаг захиргаа нь бие биенээсээ харилцан хамааралтай байдгийг тэмдэглэж, "Засгийн газрын хэлбэрээс хамааран өмчийн байдал үргэлж өөр өөр байх ёстой" гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Смит цаашлаад төрийн үндсэн чиг үүрэг нь өмчийн өмчлөлийг тодорхойлох, хамгаалах явдал учраас өмчгүйгээр иргэний Засгийн газар оршин тогтнох боломжгүй гэж үзсэн.
Хувийн өмч гэдэг нь тухайн улсын улс төрийн тогтолцоогоор тодорхойлогддог бөгөөд дэмжин хамгаалах эрх зүйн ойлголт юм. Энэ асуудлыг хөндсөн эрх зүйн салбарыг "өмчийн эрх зүй" гэж нэрлэдэг. Хувийн өмчийн хуулийг хэрэгжүүлэх нь төрийн хариуцах асуудал юм.
Эзэмшлийн эрх улсаас хувьд шилжэхийг хувьчлал гэдэг харин эсрэгээрээ хувийн өмч улсад шилжихийг үндэсний буюу улсын өмч болгох гэж нэрлэдэг.
Монгол Улсад
засварлах1990-1991 онд Монгол Улсад хувийн өмчийг хүлээн зөвшөөрч хуульчлан баталгаажуулах талаар анхны чухал алхмуудыг хийсэн байна. Улсын бага хурал 1991 онд Төрийн өмч хувьчлах тухай хууль гаргаж хувийн өмчийн хэлбэрийг баталгаажуулж төрийн өмчийн хувьчлалыг эхлүүлсэн байна. Ийнхүү Монгол улсын иргэд хувийн өмчтэй болох эхлэл тавигдсан юм. Монгол улсын 1992 оны Үндсэн хуулийн 5 –р зүйлийн 5.2. –р хэсэгт зааснаар “ төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэсэн нь өмчийн төрөл тэгшээр оршин байхыг, мөн нэгэн адилаар хамгаалагдаж, хүлээн зөвшөөрөх үндэслэл болсон байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” хэмээгээд 16.3-д “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно гэж заасан байдаг.