Адам Смит (англи. Adam Smith: 1723 оны 6 сарын 16-нд Керколди, Шотланд; † 1790 оны 7 сарын 17-нд Эдинбург) нь эдийн засгийн онолыг анх томьёолсон шотландын эдийн засгийн ухааны судлаач юм. Сонгодог улс төрийн эдийн засгийн ухааны үндэслэгч гэж үздэг. Идэр залуудаа Оксфордын Их Сургуульд суралцаж 1751-ээс 1764 онуудад Глазго хотод их сургуульд гүн ухааны профессороор ажиллаж байхдаа ёс суртахууны мэдрэмжийн онол хэмээх ном гаргаж нэр хүнд олж авчээ. Гэхдээ 1776 онд хэвлэгдэн гарсан «Ард түмнүүдийн баялагийн мөн чанар, шалтгааны тухай судлагаа» ном нь түүнийг дэлхий даяар цуурайтуулж түүнийг үлдсэн амьдралдаа баян тансаг нэр төртэй өнгөрөөх боломж олгожээ. Амьдралдаа ганц ч удаа эхнэр авалгүй, мөн хүүхэдгүй байсаар 1790 онд насан эцэслэжээ.

Адам Смит, 1723-1790

НамтарЗасварлах

Залуу насЗасварлах

 
Адам Смитийн төрсөн хот Kirkcaldy-д байрлах байрлах түүний дусргалд зориулсан товруу.

Адам Смит Глазгоугийн их сургуульд суралцаж байхдаа Шотландын сэргэн мандалтын үеийн нэгэн том төлөөлөгч буюу "гэгээрэл", ёс суртахууны философич Францис Хүтчесоноор хичээл заалгаж байжээ. Мөн Оксфордын их сургуульд элсэн суралцаж онцгой чадвараараа гайхагдан, шагшигдаж байсан гэдэг.

Ард түмнүүдийн баялгийн мөн чанар, шалтгааны тухай судлагаа номондоо буруу ташаа баримталсаар байсан эдийн засгийн ойлголтуудыг зөв болгон тайлбарласан юм. Жишээ нь улс орны хувьд алтны нөөцийг маш чухал гэж үздэх эдийн засгийн механик онол үндсээрээ буруу гэдгийг шүүмжлэв. түүнчлэн хуримтлалын гол эх сурвалж нь газар гэж үздэг физиократуудыг буруутгаж газар биш оронд нь хөдөлмөр л баялагийн эх сурвалж болохыг онцлон тэмдэглэжээ. Хөдөлмөрийг хуваарласны үр дүнд үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлж болохыг зааж аж үйлдвэрийн хөгжлийг зогсоож байгаа засгийн газрын бодлогыг маш ихээр шүүмжилж байлаа. Гаднаас нь харахад эмх замбараагүй мэт санагдах чөлөөт зах зээл нь нийгмийн зүгээс шаардаж байгаа, нийгэмд зайлшгүй хэрэгтэй байгаа бараануудыг гарцаагүй үйлдвэрлэхийг шаарддааг өөрөө рөөийгөө зохицуулдаг механизм юм гэсэн үзэл санаа энэхүү алдарт бүтээлийн гол сүнс нь юм.

Хүн бүр ашиг хонжоо олох гэж тэмцэнэ, гэхдээ үл үзэгдэгч гар түүнийг сэтгэлд нь ч ороогүй зорилгод хөтөлнө. Хүн бүр хувийн явцуу зорилгодоо хүрэхийн төлөө хүсэх явцдаа нийгмийн ашиг сонирхолд үйлчилнэ.

Түүхэн өвЗасварлах

А. Смит урд үеийнхээ эдийн засагчдын сургаалийг хол ахиулсан эдийн засгийн цогц тогтолцоог бий болгосон юм. Түүний залгамжлагч Томас Мальтус, Дэвид Рекардо зэрэг алдарт эдийн засагчид түүнийг эдийн засгийн онолыг гол санааг нь хөндөхгүйгээр цааш нь хөгжүүлж өнөөдөр Сонгодог эдийн засаг гэж нэрлэдэг бүтэцтэй болгосон билээ. Биснес худалдаанд төрийн оролцоог багасгах, татварыг бууруулах, чөлөөт худалдааг дэмжих тухай А. Смитийн үзэл бодол засгийн газрын бодлогод бүхэл бүтэн XIX зууны турш шийдвэрлэх нөлөө үзүүлж байжээ. Уг нөлөө нь өнөөдөр ч хэвээрээ байгаа.

Үзэл баримтлалЗасварлах

Смитийн үзэснээр нийгэм, эдийн засгийн динамик онолын гол хүч, хамгийн чухал цэг нь хөдөлмөрийн хуваарь хрмррж байлаа. Нэг хүнд ноогдох орлого өссөнөөр, дэлхийн эдийн засгийг улам илүү чинээлэг болгодог. Хөдөлмөр, капиталийн хэрэглээний бүтээмжийг сайжруулж, шинэ бүтээгдхүүний үйлдвэрлэл, шинэ бүтээгдхүүний тухай санааг төрүүлдэг.

Хөдөлмөрийн хуваарийг тэрээр адийн засгийн хөгжил, дэвшил гэдэгтэй бараг ижил тайлбарлаж байв. хөдөлмөрийн хуваарийг илүү гүнзгий авч үзэхийн тулд зах зээл өсөн тэлж байх ёстой хэмээв. Үүний тулд чөлөөт худалдааг үндсэн уриагаа болгон чөлөөт худалдаанд саад болж байгаа саад бэрхшээлийг халах. Дараа нь найдвартай тээврийн зам харилцааг бүтээн байгуулах. Үүнийг хамгаалах, арчилж улам тордож байх нь улсын (төрийн) нэг чухал үүрэг байх ёстой гэж үзэв.

„...Бидний оройн хоолыг малчид, тариачид, худалдаачид сайхан сэтгэлтэйдээ бэлдэж өгч байгаа юм биш ээ. Тэдний өөрсдийн ашиг сонирхлын л үр дүн. Бид хүнлэг зан, хүний өгөөмөр сэтгэлээр биш, харин хүн бүрийн амин хувиа хичээх үзлээр холбогддог бөлгөө...“

Адам Смит

Алдартай бүтээлүүдЗасварлах

 
Үндэстнүүдийн баялаг

„Хүн өөрөө анзаарахгүйгээр, өөрийн мэдэлгүй л "үл үзэгдэх гар"-ын нөлөөгөөр нийгмийн нийтлэг сонирхолтой холбогдож байдаг.“

Үндэстнүүдийн баялагЗасварлах

Үйлдвэрлэл ба баялгийн хуваарилалтын тухай яриа урт түүхтэй хэдий ч орчин үеийн утгаар нь эдийн засгийн онолыг голдуу 1776 онд Адам Смитийн “Үндэстнүүдийн баялаг” номыг хэвлэгдсэнээс хойш авч үздэг. Сонгодог эдийн засагчдын эцэг нь английн эрдэмтэн Адам Смит юм. А.Смит өөрийн энэхүү бүтээлдээ чөлөөт зах зээлийн гол гол зарчмуудыг дэвшүүлсэн нь төрийн зохицуулалт бүхий өнөө үед ч чухал хэвээр байгаа билээ. Уг бүтээлд хөдөлмөрийн хуваарь, мөнгөний үүсэл, хэрэглээний тухай, хөдөлмөрийн хөлс, хөрөнгөд ногдох ашгийн тухай, газрын рент болон капитал, түүний хуримтлал, хэрэглээний мөн чанарын тухай авч үзсэн байна.

Ёс суртахууны мэдрэмжийн онолЗасварлах

Адам Смитийн хамгийн анхны ажил болох "Ёс суртахууны мэдрэмжийн онол" (англи. The Theory of Moral Sentiments) номоо 1759 онд хэвлэсэн. Тэрээр уг бүтээлдээ насан эцэслэх хүртлээ өргөн хүрээтэй засварууд хийсээр байсан билээ. Уг бүтээлийн нь Смитийн хамгийн нөлөө бүхий бүтээл болсон юм.

Цахим холбоосЗасварлах

  Commons: Адам Смит – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  • Hart, M. H. (1978). The 100: A ranking of the most influential persons in history. New York: Hart Pub.
  • Буян, Д. (2006). Нийгмийн тухай мэдлэг.
  • Smith, A., 1976, The Glasgow edition of the Works and Correspondence of Adam Smith, edited by R. H. Cambell and A. S. Skinner, Oxford: Clarendon Press.
  • Falkner, Robert (1997). "Biography of Smith". Liberal Democrat History Group. Archived from the original on 11 June 2008. Retrieved 14 May 2008.L. Davis, William; Figgins, Bob; Hedengren, David;
  • B. Klein, Daniel (May 2011). "Economics Professors’ Favorite Economic Thinkers, Journals, and Blogs (along with Party and Policy Views)" (PDF). Econ Journal Watch 8 (2): 133.

ЭшлэлЗасварлах