Хуалянь (花蓮縣, Hualien) — Тайвань орны Тайвань мужийн харьяа шянь (хошуу). Засаг захиргааны төв — Хуалянь хот.

Хуалянь шянь

Газар зүйЗасварлах

Тайвань арлын дорнод эргээр 4629 км2 газар нутагтай (22 нутгаас 1-р том). Дорно зүгт Номхон далай, өрнө зүгт Гол нуруу хүрч, Наньтоу, Тайжун, Гаошюн, Илань, Тайдунтай хиллэдэг. Дорнод эргээр Хайань нуруу байна. Мөн Хуалянь, Шюгүлуань гол урсдаг.

Хүн ам зүйЗасварлах

Хуалянь шяньд 2014 оны тооцоогоор 333,392 оршин сууж байв (20-р олон).

Нутгийн хуваарьЗасварлах

Хуалянь дотроо 1 хот (ши), 2 балгас (жэнь), 10 шян (сум)-гийн нутаг болж хуваагдана.

  • Нэг хот: Хуалянь (шяний төв)
  • Хоёр балгас : Фөнлинь, Юли

ЗурагЗасварлах

  Commons: Hualien County – Викимедиа зураг, бичлэг, дууны сан