Илань
Илань (宜蘭縣, Yilan) — Тайвань орны Тайвань мужийн харьяа шянь (хошуу). Засаг захиргааны төв — Илань хот.

Газар зүй Засварлах
Тайвань арлын зүүн хойд хэсэгт байна. 2144 км2 газар нутагтай (22 нутгаас 6-р том).
Хошууны нутагт Шюэшань болон Гол нуруу сунайж, Ланьян гол эх авдаг.
Хүн ам зүй Засварлах
2014 оны тооцоогоор 458,777 хүн оршин сууж байв (17-р олон).
Нутгийн хуваарь Засварлах
Илань шяний нутаг дэвсгэр 1 хот (ши), 3 балгас (жэнь), 8 шян (сум)-д хуваагдана.
Нэгж | Хятадаар | Тоо | Нутгийн нэр |
---|---|---|---|
хот | ши | 1 | Илань хот |
балгас | жэнь | 3 | Луодун | Сүао | Тоучөн |
сум | шян | 8 | Датун | Дуншань | Жяоши | Наньао | Саньшин | Үже | Юаньшань | Жуанвэй |
Зураг Засварлах
-
Илань нутаг
-
Тариалангийн талбай
Цахим холбоос Засварлах
Commons: Yilan County – Викимедиа зураг, бичлэг, дууны сан