Хуайань чөлгөө
Хуайань чөлгөө (хятадаар:淮安路; пиньинь галиг:Huái'ān lù) бол Юань улсын Хэнань Жяньбэй син шэний нэг чөлгөө юм. Энэ чөлгөө нь Тан улсын үед Чужөү, Сүн улсын үед Хуайань жөү хэмээх нэртэй байв. 1276 онд Юань улс эзлэж аваад Жяндуны аньфусы гэж нэрлэв. 1277 онд Нийтийн даргачийн ордонг байгуулж, бичгийн хэлтэсийг бий болгов. 1283 онд Хуайань жөүг Хуайань чөлгөө болгон дэвшүүлэв. 1291 оны байдлаар 1 бичгийн хэлтэс, 4 шянь, 3 жөүд 91022 өрх, 547377 хүн бүртгэгдсэн байдаг. Засаг захиргааны төв нь Шаньян шянь[1]. 1366 онд Жу Юань Жанд эзлэгдэж, Хуайань фу хэмээн нэрлэх болов.
Холбоотой өгүүлэл
засварлахЭшлэл
засварлах- ↑ одоогийн Жяньсү мужийн Хуайань хотын Хуайань дүүрэг