Хоёр морины хамгаалалт

Хоёр морины хамгаалалт (Англи: Two Knights Defense) нь дараах нүүдлээр эхэлдэг шатрын гараа юм:

Хоёр морины хамгаалалт
Нүүдэл 1.e4 e5 2.Nf3 Nc6 3.Bc4 Nf6
ECO C55–C59
Үүсэл 16-р зууны сүүлч
Өмнөх нүүдэл Итали өрөг
Chessgames.com
1. e4 e5
2. Nf3 Nc6
3. Bc4 Nf6

Анх 16-р зууны сүүлчээр Полерио тэмдэглэн үлдээжээ[1]. Улмаар Итали өргийн нэг хувилбар болон 19-р зуунд хөгжсөн байна. Хар талын гурав дахь нүүдэл нь Жуоко Пианогийн хувилбар болох 3...Bc5-аас илүү идэвхтэй хамгаалалт болдог. Иймээс Бронштейн энэхүү ойлголтыг "хамгаалалт" гэж нэрлэх нь тохиромжгүй гээд "Чигорины сөрөг довтолгоо" гэж нэрлэхийг санал болгож байсан удаатай[2]. Хоёр морины хамгаалалтыг Михаил Таль, Борис Спасский нарын дэлхийн аваргууд, мөн Чигорин, Керес нар хараар тоглохдоо олонтаа хэрэглэдэг байв.

Эх сурвалж засварлах

  1. Y.Estrin (1983). The Two Knight's Defence. Batsford. ISBN 0-7134-3991-2.
  2. Бронштейн, Давид (1991) [1973]. 200 Open Games. Dover. pp. 60–61. ISBN 0-486-26857-8.