Хошуу галуу
Хошуу галуу (Anser cygnoides) нь ховор томхон галуу бөгөөд Монгол, Хятадын хойд хэсэг, зүүн өмнөд Орост нутаглана. Тэд нүүдлийн шувуу ба Хятадын төв ба өмнөд зүгт өвөлждөг. Нийт 60,000-100,000 толгой бий гэсэн тооцоотой.
Хошуу галуу | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Anser cygnoides cygnoides Хятад.
| ||||||||||||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||||||||||
Anser cygnoides (Карл Линней, 1758) | ||||||||||||||||||||||||
Үрждэг (хойд хэсэг) , өвөлждөг (өмнөд хэсэг)
| ||||||||||||||||||||||||
Дэд зүйл | ||||||||||||||||||||||||
A. c. cygnoides (Линней, 1758) | ||||||||||||||||||||||||
Ижил утгатай нэршил | ||||||||||||||||||||||||
Anas cygnoid Линней, 1758 |
Гадаад төрх
засварлахХошуу галуу нь том бие, урт хүзүүтэй. Биеийн урт 81–94 см, далавчаа дэлгэхэд 153 см, жин 2.8-3.5 кг болно. Эрэгчин, эмэгчин төстэй ч эр нь арай том байдаг. Нуруун хэсэг нь бор саарал, өвөр хэсэг нь цайвар шаргал, хошуу нь урт, хар өнгөтэй.
Зан авир
засварлахХошуу галуу цэнгэг усны дэргэдэх уулын хөндий, тал, тайгад нутаглаж, 5 сард үүр засан голдуу 6 өндөг гаргана. Өвс ногоо зэргээр газар үүрээ засдаг. 28 хоногийн дараа дэгдээхэй гарах ба 2-3 жилд нас бие гүйцэх аж. Тэд өвсөрхөг газар бэлчин идэшлэх ба голдуу ургамлын навч, үр, үндэсээр хооллоно.
Ном зүй
засварлах- (2008a): [2008 IUCN Redlist status changes]. Retrieved 2008-MAY-23.
- (2002): Goose Production. FAO Animal Production and Health Papers 154. ISBN 92-5-104862-2 PDF fulltext
- (1992): 18. Swan Goose. (Vol. 1: Ostrich to Ducks): 581, Plate 41. Lynx Edicions, Barcelona. ISBN 84-87334-10-5
- (1859): John Murray, London. HTML fulltext
- (2007): Storey's Illustrated Guide to Poultry Breeds. Storey Publishing, 210 MAS MoCA Way, North Adams MA 01247. ISBN 978-1-58017-667-5
- (1987): Wildfowl : an identification guide to the ducks, geese and swans of the world. London. ISBN 0-7470-2201-1
- (2008): Description of the Anser cygnoides Goose Karyotype. Folia Biologica (Kraków) 56(1-2): 37-42. doi:10.3409/fb56_1-2.37-42 PDF fulltext