Хотгуужин чөрх
Хотгуужин чөрх (Histrionicus histrionicus) далайд өвөлждөг жижигхэн нугас юм.
Хотгуужин чөрх | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Эрэгчин
| ||||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Histrionicus histrionicus (Карл Линней, 1758) | ||||||||||||||||
Амьдрах бүс
|
Гадаад төрх
засварлахХотгуужин нугасны эрэгчин нь үржлийн улиралд маш их гоёмсог өнгө зүстэй болдог. Толгой болон хүзүү нь хар хөх өнгөтэй болж, нүдний урд талд нь том хавирган сар хэлбэртэй, нүдний ард жижиг дугуй цагаан толботой, хүзүүг нь тойрсон хар эмжээртэй цагаантай. Толгойн хэсэгтээ хар, цагаан, улбар шар өнгөтэй. Хүзүү цээжийг нь заагласан хар эмжээртэй цагаантай, цээж хэвлий хоёрыг нь заагласан хар цагаантай. Бие нь ерөнхийдөө саарал боловч, хавирга тушаа улбар шар өнгөтэй. Эмэгчин нь бараг цулгүй бордуу өнгөтэй, зөвхөн толгойн дээрээ хэдэн цагаан толботой байдаг.
Хэмжээс | |
---|---|
урт | 380–430 mm (15–17 in) |
жин | 600 g (1.3 lb) |
далавчийн урт | 660 mm (26 in) |
далавч | 188–202 mm (7.4–8.0 in) |
сүүл | 77–101.5 mm (3.03–4.00 in) |
Тархалт
засварлахЭнэхүү нугас нь хойд Атлантын далайн Исланд, Гринланд, Канад, АНУ, хойд Номхон далайн Аляска, Канад, Орос, Солонгос, Японы хадтай эрэгт өвөлжөөд, догшин давалгаатай далайд шумбаж, чулуу болон уснаас нялцгай биетэн, хавч, жижиг загас гэх мэтийн амьтдыг олж иддэг. Хавар хотгуужин нугас далай тэнгисээс холдож Исланд, Гринланд, Канад, АНУ, Аляска, Орос, Хятад, Японы уулын шируун урсгалт голын хажууд үүрээ засаад өндөглөдөг. Тэр үед хотгуужин нугас хурдан урсгалыг сөрж түүний ёроолоор алхан шумуулын авгалдайг олж иддэг.
Нэршил
засварлахАзи тивд хотгуужин чөрх оросын зүүн хэсэг, Хятад зүүн хойд хэсэгт үрждэг. Хотгуужин нугас бас Монгол улсад анхны удаа, 1962 онд Баянхонгор аймгийн Богд суманд орших Орог нууранд бүртгэгдсэн.
Нэгэнт л бүртгэгдсэн болохоор монгол нэр байх нь зүй ёсны хэрэг. Анхны монгол шувууны нэр томъёо, 1969 онд хэвлэгдэн гарсан «Улсын Нэр Томъёны Комиссын Мэдээ (No. 78-79-80): шувууны нэр томъёо»-нд "хотгуужин нугас" буюу "хотогуужин нугас" гэдэг нэрээр бүртгэгдсэн. Тэр номыг эмхэтгэгчид олон хуучин материалаас шувууны нэрсийг түүж авахаас гадна, бэлэн нэр байхгүй тохиолдолд өөрсдөө шинэ нэр оноож байсан гэнэ билээ. Өөр төрлийн нугасаас ялгахын тулд 2007 оноос хойш Монгол шувуу судлаачид "хотгуужин нугас"-ыг "хотгуужин чөрх" хэмээн тусад нь нэр өгч өөрчилсөн.
Хотгуужин нугасны англи нэр "Harlequin Duck" юм. "Harlequin" (Арлекин) бол 16-р зуунд Италиас үүсээд, 16, 17, 18-р зуунд Европын улсуудад түгээмэл болсон Комедия дель арте (Commedia dell'arte) гэдэг театрын хэлбэрийн нэг зүйлийн алиалагчийн дүр. Комедия дель арте бол биеэ тоосон эрдэмтэн, шуналтай баян өвгөн, зальтай зарц нар, дурласан залуучууд гэх мэт янз бүрийн хэвшсэн дүртэй.
"Хотгуужин" хэмээх энэ нэр одоогийн монгол хэлний шувууны нэр томъёонд байдаг бөгөөд сүүлийн үеийн жирийн толь бичигт ч тэмдэглэгддэг болсон.
Монгол хэлэнд "ходогочин", "ходгочин", "хотгочин" гэдэг үг байдаг. Монгол хэлний их тайлбар толь-д гурван холбоотой үг байна:
- Хотгочин: Баг.
- Ходогочин: Хов зөөгч, хов хэлэгч.
- Ходгочин: хорчин Ховч, хутган үймүүлэгч
«Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь»-д, зөвхөн "ходогочин" ("хов зөөгч, хов хэлэгч"), "хотгочин" ("баг") гэдэг хоёр үг байна. "Баг" нь алиалагчтай ойролцоо. «Монгол-хятад толь» -оос үзвэл, "ходгочин" гэдэг нь эртнээс "алиалагч" хэмээн утгатай байсан. Одоо монгол улсаас гаргасан толь бичигт бага байдаг ч, өвөрмонголын толь бичигт үлдсэн.