Хотгорын орд 1979-1982 онд Л.В.Заботкин нарын гүйцэтгэсэн 1:200000-ны масштабын геологийн зураглалын ажлын үр дүнд Хотгорын газрын ховор металлын илрэл тогтоогдсон ба 1:10000-ны масштабтай эрлийн ажил хийгдсэн байна.

Эрлийн ажлын дүнд аргиллитжсан фойяитад ГХЭ-ийн нийлбэр ислийн (∑TR) агуулга 0.14-6.17% хүрч байгааг тогтоон, аргиллитжих хувирал нь хүдэр үүсэлтэй нягт холбоотой тул эрлийн шууд шалгуур тэмдэг гэж үзсэн.

“Кью Жи Экс Монгол” ХХК нь 2005-2009 онд онд эрэл-хайгуулын ажлыг хийсэн бөгөөд энэхүү ажлын үр дүнд Хотгорын ордод бодитой ба боломжтой (В+С) зэргээр, эдийн засгийн хувьд үр ашигтай, 1.22 %-ийн TR2O3-ийн нийлбэр ислийн дундаж агуулгатай, 37232.75 мян.тн анхдагч хүдэр, 1.21 %-ийн агуулгатай, 2518.34 мян.тн исэлдсэн хүдэр тогтоосон. Нийт (В+С) зэргийн нөөц 39751.09 мян. тн хүдэрт, 1.22%-ийн TR2O3 –ийн ислийн агуулга бүхий 486.72 мян. тн ГХЭ-ийн ислийн нөөц тогтоогдсон.

Ордын судалгааны түүх

засварлах

Ордын геологийн тогтоц

засварлах

Ордын нөөц

засварлах