Хорлоогийн Дамба

Хорлоогийн Дамба (1919 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Уртын хоолой хэмээх газар төрсөн- 1943 онд нас барсан) - БНМАУ-ын Баатар. Хилчин.

Хорлоогийн Дамба
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилцэргийн зүтгэлтэн

Эрдэнэцагааны отрядод цэргийн албанд очиж, цэргийн эрдэмд суралцан, тасгийн даргаар дэвшин, бага дарга болжээ. Буудлагын зэвсгийг чадамгай эзэмшин, салбарын буудлагын аваргаар байнга шалгарч байсан. Онц буудагч юм. 1943 оны эхээр 5-р отрядын Даяннуурын заставт шилжин албаа хаав.Хязгаарын цэргийн Баяннуурын заставт байхдаа 1943 оны 7-р сарын 30-нд Шарговийн Багадаваатын харуулд ахлах түрүүч Д.Намнангийн удирдлагад байлдагч Сандуйжавын Балжир, Рандалын Лувсанпүрэв нарын хамт гарчээ. Гэтэл хилийн манааг Хасагийн 100 гаруй дээрэмчид бүслэн довтолж, хүч тэнцвэргүй ширүүн байлдаан болов. Нөхөд нь дайсантай эрэлхэг зориг гарган байлдсаар амь насаа алдаж тэр цор ганцаар үлдэж, зүүн гараа хуга буудуулсан ч тулалдсаар байж амь үрэгдсэн байна.

Гавьяа Шагнал

засварлах

Х.Дамбыг АИХТ-ийн 1961 оны 10-р сарын 17-ны №270-р зарлигаар Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан.

Гэгээн дурсгал

засварлах

1973 онд ХЦ-ийн 40 жилийн ойг тохиолдуулан хилийн 0130-р ангийн заставыг түүний нэрэмжит болгосон. Төрсөн нутаг Хэнтийн Өмнөдэлгэрт хөшөөг нь босгожээ.