Хор
Биологийн шинжлэх ухаанд, хор гэдэг нь тодорхой хэмжээгээр хүртэх буюу хүрэлцэхэд ихэвчлэн молекулын түвшинд химийн урвал үзүүлэн бие махбод, эрхтэн, эд, эс, ДНХ-ийг гэмтээж, үхэлд ч хүргэх боломжтой химийн бодисыг хэлнэ. Хор нь химийн аргаар гаргаж авсан бодис төдийгүй, амьд байгальд байдаг организм хүртэл бий.
Аж үйлдвэр, хөдөө аж ахуйд хорт бодисыг хоруу чанараас нь өөр шалтгааны улмаас хэрэглэх тохиолдол элбэг. Энэ тохиолдолд хадгалах, зөөвөрлөх, хэрэглэх үйл явцыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийтийн эрүүл мэнд, ундны усны чанарын стандарт, агаарын бохирдол, байгаль хамгаалал зэрэг олон янзын дүрэм журмаар зохицуулж, хүн ам, байгаль орчныыг хордуулахаас сэргийлэх ёстой байдаг.
Энэ хор судлалын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.