Хоормог нь шим тэжээлт ба эмчилгээ сувиллын чанараараа хосгүй бөгөөд альбулин, глобулин гэдэг бөмбөлөг уургуудаас зонхилон бүтдэг учир исэж бүрэлдэхдээ нягт ээдэм үүсгэдэггүй тунаж шар сүү ялгарууладггүй нэгэн жигд маш өвөрмөц шинжтэй бүрэлдэлт үүсгэдэг сүү юм.

Хоормог нь айрагтай харьцуулахад хавьгүй өтгөн боловч хөөсөрч шуугисан тагнайд ууссан, исгэлэн сайхан амттай, уруул чимчигнүүлж, хамар цоргиулдаг их хийжилттэй ундаа болдог.

Ингэний сүү

засварлах

Ингэний сүү нь хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сэргээн идэвхжүүлж, тамир тэнхээ биеийн чалхыг үтэр түргэн сайжруулдаг төдийгүй элэг, цөс, бөөрний ужиг архаг өвчнүүдийг анагаан эмчилдэг, ялангуяа дотор усан хаванг маш хялбар хөөж, зүрх судасны үйл ажиллагааг идэвхжүүлдэг онцгой увидастай.

Хүний бие мах бодийн бодисын солилцоог асар ихээр эрчимжүүлж маш хялбар шингэдэг учир түүнийг хүссэн хэмжээгээр их ууж /өдөрт 5-20л/ болдог цорын ганц ундаа төдийгүй зүрх судасны үйл ажиллагаанд нэн эерэг нөлөө үзүүлэн цусны их даралтыг буулгаж хэвшүүлдэг эмчилгээ сувилалын ач холбогдолтой.