Ингэний сүү
Ингэний сүү нь хоормог хийх үндсэн түүхий эд болдог сүү юм.
Найрлага
засварлахИнгэний сүүний найрлага нь уураг, альбумин, глобулин их хэмжээтэй, өөх тос амин дэмээр баялаг. Тухайлбал, ингэний сүү нь тос, уургийн агууламжаар маш баялаг /тос 6%, уураг 5%/, В,С аминдэмээр үнээний сүүнээс их, уургийн бүрэлдэхүүн дэх ээдэмцэр, альбумины харьцааны хувьд гүүний сүүтэй ойролцоо.
Ач тус
засварлахХүний биеийн яс, шөрмөсийг чийрэгжүүлж, хийг арилгах увидастай аж. Сүрьеэ өвчнийг анагаах, мөн урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг. Элэгний хийг анагаадаг. Халуунаар нь хэвлий хөөх, усан суваг хаван, хошногны гөвдрүү өвчнийг анагаах чадалтай аж. Ингэний сүүг хорт утаа ба архины хордлогын эсрэг одоогийн нөхцөлд ингэний сүү хэрэглэх нь хамгийн үр дүнтэй арга юм.
Ингэний сүү нь олон амин дэмээр баялгаас гадна харшил, чихрийн шижин зэрэг олон төрлийн өвчнийг анагаагч гэдгийг Австралийн Засгийн газар 2016 онд мэдэгдэж ингэний сүүний үйлдвэрлэл, аж ахуйг дэмжихээр болжээ.
Үйлдвэрлэл
засварлахИнгэний сүү, цагаан идээ нь говь нутгийн хүн амын зөвхөн хоол ундны хэрэгцээг хангаад зогсохгүй бие махбодид зайлшгүй шаардлагатай кальци, фосфор, аминдэм болон үл орлох уургийн үндсэн эх үүсвэр болдгоороо онцлог. Сүүнд казин хэмээх бодис агуулагддаг. Энэ бодис хүний биед гаднаас орж буй хорт утаа, хорт бодисуудыг өөртөө шингээн хүний бие махбодиос гадагшлуулах үйлчилгээтэй.
Ингэний сүүгээр цагаан идээн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хийж байна.
- Ингэний сүүн ундаа
- Хоормог
- Ааруул хурууд
- Аарц
- Өтгөрүүлсэн амтлаг сүү (молоко)
- Тараг зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Гадаад холбоос
засварлахБаянхонгорын брэнд - Ингэний сүүн бүтээгдэхүүн