ХомсСири улсын хот. Хомс мужийн засаг захиргааны төв. 652 мянган хүнтэй.

Хомс хотын үзэмж
1031 онд баригдсан цайз

Газар зүй

засварлах

Хомс хот Сири орны баруун биед, далайн түвшнээс дээш 501 метрийн өндөрт, нийслэл Дамаскаас хойд зүгт 162 км зайтай оршдог. Оронт голын оршдог Хомс нь улсын бусад хотыг Газрын дундад тэнгистэй холбодог зангилаа юм.

Хүн ам зүй

засварлах

Хомс 2004 оны байдлаар 652609 хүнтэй, Сири улсад Халеб, Дамаскийн дараа орох 3-р их хот билээ. Лал шашны суннит, шийт буюу алавит урсгалаас гадна христийн шашин шүтлэг тархжээ. Түүхэн дурсгалт сүм дуган, цайз цөөнгүй бий.

Хомс НТӨ 1-р зуунд грек Селевкийн улсын мэдэлд орж байсан ба дарааны Эмесаны улсын нийслэл байв. Грек Византын үед христийн шашин дэлгэрч байсан бол 7-р зуунд лал шашинтны нутаг болов.

Хомс байрлал чухал хот байсаар байсан ба Османы хүч буурсан 19-р зуунаас эдийн засаг, аж үйлдвэр хөгжив. Франц Сирийг эрхэндээ байлгаж байсан үед бослого хөдөлгөөний түшиц болсон ба Сири улс тусгаар тогтносны дараа Сирийн Баас нам ба төр засгийн байрласан төв байв.

Сирийн иргэний дайны хүрээнд 2011 оны 5 сараас хойш Хомс Сирийн сөрөг хүчний хяналтанд орсон ба 2015 онд төр засгийн цэргийн хүчний мэдэлд шилжсэн. Байлдааны үеэр Хомс ихээр сүүрч олон хүн амь үрэгдэж, дүрвээд байна.

Цахим холбоос

засварлах
  Commons: Homs – Викимедиа зураг, бичлэг, дууны сан