Холбооны Германы Гавьяаны Загалмай одон
Холбооны Германы Гавьяаны Загалмай одон
Verdienstorden der Bundesrepublik Deutschland | |
---|---|
Одон | |
Одонгийн бүч | |
Улс | Герман |
Төрөл | Одон |
Олгодог | Улс төр, нийгэм-эдийн засаг ба оюуны хөдөлмөр |
Статистик | |
Анх гардуулсан | 1951 оны есдүгээр сарын 19 |
Гардуулсан тоо | ≈ 261 мянга |
Цахим хаяг | Албан ёсны цахим хуудас |
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гавьяаны Загалмай одон (Герман: Verdienstorden der Bundesrepublik Deutschland [fɛɐ̯ˈdiːnstˌkʁɔɪ̯t͡s deːɐ̯ ˈbʊndəsʁepuˌbliːk ˈdɔɪ̯t͡ʃlant], ярианы хэлэнд Bundesverdienstkreuz) буюу товчоор Холбооны Германы Гавьяаны Загалмай одон эсвэл Холбооны Гавьяаны Загалмай одон нь Холбооны Улсын цорын ганц төрийн шагнал юм. Энэхүү шагналыг улс төр, эдийн засаг, соёл, оюуны хөдөлмөр болон сайн дурын албаныханаас онцгой амжилт гаргасан хүмүүст олгоно. Одон нийт найман зэрэглэлтэй боловч үүн дээр «Тусгайн Хийцтэй Их Загалмай»-н зэрэг нэмэгдээд есөн зэрэглэлийг олгодог. Бремен ба Хамбургээс бусад бүх муж улс өөрийн гэсэн гавьяаны одонтой.
Түүх
засварлахХолбооны Германы Гавьяаны Загалмай одонг 1951 оны есдүгээр сарын 7-нд тухайн үеийн Холбооны ерөнхийлөгч Теодор Хойсын санаачилгаар бий болгосон аж. Теодор Хойс холбооны канцлер Конрад Аденауэр болон холбооны дотоод хэргийн сайд Роберт Лээрийн хамт гавьяаны одонг бий болгох зарлигт:
„Германы ард түмэнд болон гадаадын иргэдийн байгуулсан гавьяаг хүндэтгэн үзэж талархаж буйгаа илэрхийлэхийн тулд Холбооны Германы Гавьяаны Загалмай одонг Холбооны Бүгд Найрамдах Герман Улс байгуулагдсан хоёр жилийн ойг тохиолдуулан бий болгов.
Энэхүү одонг улс төр, нийгэм-эдийн засаг ба оюуны хөдөлмөрийн салбарынханаас эх орноо дахин сэргээн босгох үйлсэд оруулсан гавьяаг нь үнэлэн олгох ба Холбооны Бүгд Найрамдах Герман Улсыг тайван замаар дэвшин дээшлэхэд хувь нэмрээ оруулсан хүн бүхнийг алдаршуулах зорилготой болно.“
Гавьяаны Загалмай одон нь олон улсын жишгээр зэрэглэл (Гавьяаны Загалмай, Их Гавьяаны Загалмай, Их Загалмай) болон хэд хэдэн шатлалаар олгодог.
1951 оны есдүгээр сарын 7-нд тус одонг дараах зэрэглэлтэйгээр олгохоор төлөвлөсөн байв:
- Туузат Гавьяаны Загалмай
- Гавьяаны Загалмай (ямар нэгэн нэмэлт нэршилгүйгээр хатгадаг загалмайн хийцтэй байсныг сүүлд 1. зэрэг болгон өөрчлөн нэрлэсэн)
- Их Гавьяаны Загалмай
- Одтой Их Гавьяаны Загалмай
- Их Загалмай
- Тусгай хийцтэй Их Загалмай.
Хамгийн анхны Гавьяаны Загалмай одонг 1951 оны есдүгээр сарын 19-нд германы уурхайчин Франц Брандл ерөнхийлөгч Теодор Хойсоос гардан авчээ.[1]
Цахим холбоос
засварлахЭх сурвалж
засварлах- ↑ Lars Amelung: Virtuelle Ausstellung. Erste Verleihung des Bundesverdienstkreuzes der Bundesrepublik Deutschland 1951. In: bundesarchiv.de, abgerufen am 6. Oktober 2019.