Хоккайдо чоно, Японоор Эзо чоно (エゾオオカミ(蝦夷狼) Ezo Ōkami?, Canis lupus hattai), нь хуучин Япон чоно гэж нэрлэгддэг байсан, Саарал чонын мөхсөн 2 дэд зүйлийн нэг юм. Нөгөө нь Хоншүү чоно.

Хоккайдо чоно
Canis lupus hattai
Canis lupus hattai
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Чонынхон
Төрөл: Чоно
Зүйл: Саарал чоно
Дэд зүйл: C. l. hattai
Латин нэр
Canis lupus hattai
Кишида, 1931
Ижил утгатай нэршил
  • rex (Покок, 1935)[1]

Зөвхөн Хоккайдод амьдардаг байсан тус чоно арлын бүх нутагт тархсан байсан бөгөөд Хоншүү чонотой харьцуулахад биеэр том, жирийн саарал чонотой илүү төстэй байв.

Мэйжийн шинэчлэлийн үед засгийн газраас чоно агнасан хүнд шагнал өгөхөөр амлаж, мөн хортой өгөөш хаяж өгөх зэргээр агнаж байсан нь устахад нөлөөлсөн гэж үздэг[2]. Шагнал амлаж эхэлсэн 1876 оноос 1888 оны хооронд 1539 толгой (орон нутгийн захиргаанаас устгасныг оролцуулбал 2000-3000 орчим) чоно агнагдсан аж. Хамгийн сүүлд 1896 онд Хакодатэд Хоккайдо чонын арьс зарагдсан тухай тэмдэглэгдэж үлдсэн нь түүхэн дэх хамгийн сүүлчийн баримт юм.

Цахим холбоос

засварлах
  Commons: Хоккайдо чоно (Canis lupus hattai) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Викизүйлд Canis lupus hattai-тай холбоотой мэдээлэл байна.
  1. Воценкрафт, В.К. (2005). "Order Carnivora". In Wilson, D.E.; Reeder, D.M (eds.). Mammal Species of the World: A Taxonomic and Geographic Reference (3rd ed.). Johns Hopkins University Press. ISBN 978-0-8018-8221-0. OCLC 62265494. {{cite book}}: Invalid |ref=harv (help)
  2. Brett L. Walker, "Meiji Modernization, Scientific: Agriculture, and the Destruction of Japan's Hokkaidō Wolf," Environmental History, Vol. 9, No. 2, 2004.