Химийн тайлбар
- Атом=Химийн урвалаар үл задрах бодисын эгэл хэсгийг АТОМ гэнэ.
- Авогадрын тоо=1 моль бодист агуулагдах NA гэж тэмдэглэсэн 6.02*1023 ширхэг жижиг хэсгийн тооо.
- Анион=Цахилгаан саармаг атом буюу бүлэг атом электрон авахад үүсэх сөрөг цэнэгтэй ионууд ялгардаг юм
- Валентын электрон=Химийн урвалд оролцох чадвартай химийн элемэнтийн атомын гадаад давхрааны электронууд.
- Валент чанар=Химийн элемэнтийн атомын химийн холбоо үүсгэх чадвар.
- Дан бодис=Нэгэн төрлийн элемэнтээс тогтсон химийн нэгдэл.
- Давс=Найрлагадаа нэмэх цэнэгтэй металлын ион болох суурийн үлдэгдэл ба хасах цэнэгтэй ион болох хүчлийн үлдэгдэл агуулсан нийлмэл бодис.
- Дундын давс=Хүчлийн молекул дахь устөрөгчийн атом нь металлын атомаар бүрэн халагдахад үүсэн давс.
- Задрах урвал=Нэг нийлмэл бодисоос хоёр ба түүнээс дээш тооны бодис үүсэх урвал.
- Ион=Эерэг ба сөрөг цэнэгийн илүүдэлтэй атом.
- Ионы холбоо=Харилцан эсрэг цэнэгтэй ионуудын таталцлын хүчээр үүсэх холбоо.
- Исэлдэх урвал=Атом,молекул,ион өөрөөсөө электрон алдаж исэлдүйхэн хэм ихсэх урвал.
- [[Катион]= эерэг цэнэгтэй нэг эсвэл олон атом агуулж буй ион юм
- Ковалентын холбоо=Дундын хос электроны үүсгэх химийн холбоо.
- Молекул=Химийн холбоо анх удаа илэрдэг бодисын зохион байгуулалтын түвшинд хамаарагдах бодис.
- Молийн тоо=Бодисын тоо хэмжээний нэгж.12 грамм нүүрстөрөгчид агуулагдах атомын тоотой тэнцүү тоо ширхэг бүхий жижиг хэсэг (атом,молекул,ион)-ийг 1 моль гэнэ. 1 моль бодис буюу 12 грамм нүүрстөрөгчид атом агуулагдана .
- Молийн масс=Нэг моль бодисын нийт масс.
- Молийн эзэлхүүн=Хэвийн нөхцөлд байгаа 1 моль дурын хийн эзэлхүүн.
- Нийлмэл бодис=Хоёр буюу түүнээс дээш төрлийн элемэнтээс тогтсон химийн нэгдэл.
- Нэгдэх урвал=Хоёр ба түүнээс дээш тооны дан эсвэл нийлмэл бодисоос нэг нийлмэл бодис үүсэх урвал.
- Оксид =Аливаа химийн элемэнтийн хүчилтөрөгчтэй үүсгэсэн нийлмэл бодис.
- Саармагжих урвал=Хүчил шүүлтийн харилцан үйлчлэлээр давс, ус үүсэх урвал.
- Солилцох урвал=Хоёр нийлмэл бодисоос шинэ хоёр нийлмэл бодис үүсэх урвал.
- Суурийн оксид=Устай харилцан үйлчилж суурь үүсгэдэг оксид.
- Суурь= Найрлагдаа металлын ион болон суурийн үлдэгдэл эсвэл гидроксид ион агуулсан нийлмэл бодис.
Туйлгүй ковалент холбоо=Харьцангуй цахилгаан сөрөг чанараараа ижил атомуудын хооронд үүсэх ковалент холбоо.
- Уусмал=Уусагч ба ууссан бодисоос тогтсон холимог.
- Уусах чанар =Өгөгдсөн температурт 100 г усанд бүрэн уусч ханасан уусмал үүсгэх ууссан бодисын хэмжээ.
- Уусмалын процентын концентрац=100 г уусмалд агуулагдах ууссан бодисын массын хэмжээг процентээр илэрхийлсэн хэмжээ.
- Үелэх систем
- Үелэх тогтолцооны бүлэг=Атомын байгууламж , шинж чанараараа төсөөтэй элемэнт байрласан үелэх хүснэгтийн багана.
- Үелэх тогтолцооны үе=Химийн элемэнтийн атомын гадаад давхрааны тоогоороо ижил атомууд байрласан үелэх хүснэгтийн эгнээ.
- Халах урвал=Нэг дан бодис нэг нийлмэл бодистой харилцан үйлчилж шинэ дан бодис , шинэ нийлмэл бодис үүсэх урвал.